Үлэг гvрвэлийн нутаг-Эрээн хот

Хvмvvс анх Эрээний давсан нуурыг ойлгож, дараа нь Эрээн хотыг ойлгосон юм. Олон жилийн турш дэлхийн олон орны эрдэм шинжилгээний ажилтад Эрээний давсан нуураас vлэг гvрвлийн маш олон ховор нандин чулуужмал малтан авч явсан бєгєєд энэ газар бол Ази тив болон Европ тивийн тєрєл бvрийн vлэг гvрвэлvvд нааш цааш нvvдлэхдээ бууж байсан газар болохыг нотлосон байна. Энэ явдал нь Эрээн хотын давсан нуурыг Мє гао агуйтай мєцєєрхєх “vлэг гvрвлийн зам” дээрэх “ Дун хуан” болгосон байна.

Тун саяхан бид ЄМЄЗР-ны архелогичдын хамт дотоод гадаадад алдаршсан Эрээний давсан нуурт хvрсэн юм. Эрээний давсан нуур нь Эрээн хотоос зvvн хойш 9 кидометр зайтай байрлаж байна.

Архелогичууд бидэнд хэлэхдээ: 70-80 сая жилийн ємнє энд хєвєє хязгааргvй их нуур байжээ. Тэр их нууранд янз болгоны усан амьтан болон ургамал байж, нуурын хєвєєгєєр нь ягц сахлаг євс ургамал ургаж, халуун бvс, завсрын халуун бvсийн єнгє vзэмжээр бялхаж байлаа. Vлэг том мєртєє айхтар догшин махчин vлэг гvрвэл, єндєр том биетэй нугсан амт гvрвэл, тэмээн хяргуул шиг євєрмєц онцлогтой Азийн шувуун гvрвэл энэхvv номин ертєнцєд амьдарч байсан гэжээ.
Сvvлээр нь газрын царцдасын хєдєлгєєнєєр, газар дэлхий цав гарч, уул хад нурч, дэлхийд хосгvй хvчит vлэг гvрвэл “есєн булгийн дор” булагдсан юм байна. Нэлгэр их нуурын ус нь ган хуурай уур амьсгалаас болж хатан ширгээд, єнєєдрийн Эрээний давсан нуурыг бvрэлдvvлсэн юм байна. Ингэсний улмаар энэ нутаг нь “ vлэг гvрвлийн бунхан” болж, архелогичууд болон геологичуудын vлэг гvрвлийн чулуужмал хайх “vлэг гvрвлийн нутаг” болсон байна.
Танилцуулсаныг vзвэл, Эрээний давсан нуур бол Ази тив болон Хятад оронд хамаг эрт vлэг гvрвлийн чулуужмал илрvvлсэн газрын нэг юм байна. Аль эрт 19-р зууны эхээр цєєн бус орны архелогчид болон бартаа хайгчид энд ирцгээн, vлэг гvрвлийн чулуужмалын эрдэнийн сангийн хаалгыг онгойлгохыг оролдсон юм. 20-р зууны эхээс гучаад оныг хvртэл, дэлхийн маш олон алдарт архелогчид энд олон удаа ирж шинжилгэ хийгээд, vлэг гvрвлийн маш олон чулуужмал илрvvлсэн бєгєєд хvн итгэмээргvй vлэг гvрвлийн єндєг олсон юм. Энэ нь дэлхийг донсолгож, Эрээний давсан нуур нь “Эрээн давсан хэсэг” гэсэн нэрээр дэлхийн эртний амьд бодисын ухааны тvvхэнд тэмдэглэгдсэн юм.

Эрээний давсан нуур нь дэлхийн vлэг гvрвэлийн судалгааны тvvхэн дээр чухал онцгой байр суурь эзэлж байна. 1989 онд Эрээн хотод vлэг гvрвэлийн музей байгуулж, Эрээний давсан нуураас малтаж гаргасан нугасан амт vлэг гvрвэл, шувуун vлэг гvрвэл болон тvvний єндєг зэрэг vлэмж их чулуужмал хадгалж, Эрээн хотын нутаг бол vлэг гvрвлийн нутаг болохыг бодит зvйлээр харуулж, олон мянган жуулчдын сонирхол татаж байна.
\Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Єлзий хянан тохиолдуулав\