Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
11-р сарын эдийн засаг худалдааны мэдээ мэдээлэл:
 

 

11-р сарын эдийн засаг худалдааны мэдээ мэдээлэл:
 
Дотоод хэрэглээгээ өргөтгөх бол Хятадын өнөөгийн өөрчлөлт хөгжлийн чухал үүрэг мөн
 
Жүншинь агентлагийн мэдээ, Хятадын Хайнаний өөрчлөлт хөгжлийн судалгааны хүрээлэнгийн дарга Чи Фүлинь 1-нд хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралд учирч байгаа нөхцөлд дотоод хэрэглээгээ өргөтгөх бол Хятадын өнөөгийн шатны өөрчлөлт хөгжлийн чухал үүрэг мөн гэжээ.
Чи Фүлинь мөн өдөр Хятадын Хайнань мужийн Хайкөү хотод “Хятадын өөрчлөлтийн дараагийн алхам: өөрчлөлт болон сонголт” уриан дор хуралдсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр хэлэхдээ, Дотоод хэрэглээгээ өргөтгөж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хэвээр байлгахад санхүүгийн бодлого болон валютын бодлогын нэгдэлтэй зохицуулалт шаардлагатай төдийгүй, бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулж, макро зохицуулалтын бодлого болон чухал өөрчлөлтүүдийг оргонигоор уялдуулж, засгийн газрын хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэх нь бүр ч чухал юм гэжээ.
    Дотоод гадаадын 400 гаруй эрдэмтэн мэргэжилтэн уг бага хуралд оролцож, Хятадын өөрчлөлтийн ирээдүйн хөгжлийг хамтаар судалсан бөгөөд Хятадын 30 жил туршийн өөрчлөлт нээлттэй байлгасан түүхт хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.
 \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Түвдийн эдийн засаг түргэн хөгжиж байна
 
Манай радиогийн мэдээ: 2008 оны эхний гурван улиралд Түвдийн Өөртөө Засах Районы биелүүлсэн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 27 тэрбум гаруй юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувиар өсөн нэмэгдсэн байна. Түвдийн эдийн засгийн хөгжил нь “Хурдны зам”-даа орж, хөрөнгө оруулалт, хэрэглээ, импорт экспорт зэрэг нь цөмөөрөө нэлээд түргэн өсөн нэмэгдэж байна.
Бүрэтгэлийн тоо баримтаас үзвэл, 2008 оны эхний гурван улиралд Түвдийн хөрөнгө оруулалт, хэрэглээ, импорт экспорт цөмөөрөө нэлээд түргэн өсөн нэмэгдэв. Ялангуяа аялал жуулчлалын ажил төрөл ил тод сэргэж, эхний гурван улиралд тодоод гадаадын жуулчдыг давхардсан тоогоор 1 сая 700 мянга гаруй хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого нь 1 тэрбум 800 сая юаньд дөхсөн юм байна.
Лхасын “3-р сарын 18-ны “Хэргийн дараа Түвдийн эдийн засгийн өсөлтийн хурд нэг үе сүүлийн арван жилийн турших хамгийн дор хэмжээнд хүрсэн юм. Тус өөртөө зэсах район нь хөрөнгө оруулалтын нөхцөл боломжоо ихээр сайжруулан, хөрөнгө мөнгө татан оруулах ажлаа эрчимжүүлж, уул уурхай зэрэг давуулаг ажил төрлийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр Түвдийн эдийн засаг дахин хэвийн өсөлтийн замдаа орсон юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Банк санхүүгийн хямралыг зохицуулахаар Европ Америкийн орнууд арга хэмжээ авсаар байна
 
    Манай радиогийн мэдээ, Банк санхүүгийн хямралыг зохицуулахын төлөө Америк, Орос болон Европын холбоо сүүлийн өдрүүдэд шинэ арга хэмжээ авсаар байна.
    Америкийн Нью-Йорок хотын засаг дарга Мичел Блоомберг 30-нд, банк санхүүгийн хямралыг зохицуулах шинэ төлөвлөгөө нийтэлж, дэд бүтцийн байгуулалтын хөрөнгө оруулалт болон ажлын байраар хангах арга хэмжээгээ нэмэгдүүлэхээр дамжуулан, Нью-Йорок хотын иргэдийн эдийн засгийн хүндрэлээс гарахад туслахыг хүсэж байна гэж тэмдэглэжээ.
Тухайн орны хөрөнгийн биржийг тогтвортой байлгахаар чармайхын дагуу, Оросын ерөнхий сайд В.Путин 31-нд бас засгийн газраараа өөрийн орны эдийн засгийг дэмжих 3 чухал агуулга бүхий төлөвлөгөө нийтлэв. Энэ төлөвлөгөө нь Оросын засгийн газар, холбогдох салбарууд болон төв банкны ажлаа зохицуулцгаах үндэс суурь болох болно.
Европын холбооны зөвлөл 31-нд Франц, Голланд хоёр орны банк санхүүгийн зах зээлээ аврах их цар хэмжээтэй төлөвлөгөөг батлан зөвшөөрснөө мэдэгдлээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 
 
Шиньжян тал нутгийн усжуулалтын 100 төсөл хэрэгжүүлхээр байна
 
    Синьхуа хорооны мэдээ, Хятадын баруун хойд зүгийн Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Район, одоогоос 7 жилд багтаан 1 тэрбум 600 сая юаний хөрөнгө оруулж, малжих нутагт усжуулалтын дунд жижиг хэлбэрийн 100 төслийг хэрэгжүүлж, унаган байгалийн дарамтыг үр ашигтай багасгахаар байна.
Саяхан нийтэлсэн хэрэгжүүлэх төслөөс үзэхэд, малжих нутгийн усжуулалтын дунд жижиг хэлбэрийн 100 төсөл нь Шиньжянгийн 270 мянган га хадлангийн усжуулалтын асуудлыг зохицуулж чадах төдийгүй бас 36 сая га байгалийн бэлчээрийг сэргээж чадах юм байна.
Уг төслийг 2009—2015 онд хэрэгжүүлнэ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ буурна
 
Жүншинь агентлагийн мэдээ: 10-р сард Хятадын аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлсэн үзүүлэлтийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн хэмжээ цаашид буурч, ирээдүйд аажмаар сэргэн тогтвортой болно гэдгийг харуулж байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятадын холбогдох байгууллагын 11-р сарын 1-ний өдөр нийтлэсэн Хятадын аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлсэн үзүүлэлт 44,6 хувь байж, 9-р сараас 6,6 хувиар буурсан юм байна.
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жан Личюнь хэлэхдээ, 10-р сарын аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлсэн үзүүлэлтийн өөрчлөлт бол бодлогын хяналт болон гадаад орчин ахуйн өөрчлөлтийн цогцолбор нөлөөний үр дүн мөн. Ойрын хугацаанд Хятадын макро эдийн засгийн өсөлтийг батлах үүрэг өдөр ирэх тутам хурц болж, бодлогын зохицуулалт ч нэлээд олон болж байна. Энэ үндэс дээр Хятадын эдийн засаг ихээр буурахгүй, ирээдүйд аажмаар сэргэн тогтвортой болно гэж төсөөлж байна гэжээ.
Аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлсэн үзүүлэлт буюу PMI гэдэг бол цогцолбор үзүүлэт бөгөөд энэ үзүүлэлт нь ерөнхийдээ 50 хувь гаруй байвал эдийн засгийн ерөнхий цогц өргөжиж байгааг харуулж, 50 хувиас доош байвал эдийн засаг буурч байгааг харуулдаг юм байна.
\Цэцэн орчуулж, Урангоо хянав\
 
Хятадын нийгмийн хамгааллын хөгжлийн стратегийн судлалын гол ололт амжилтыг нийтэллээ
 
Синьхуа хорооны мэдээ, 208 мэргэжилтэн оролцож судалсан Хятадын нийгмийн хамгааллын хөгжлийн стратегийн судлалын гол ололт амжилтыг 1-нд нийтэллээ. Энэ нь улс орны хот хөдөөгийн оршин суугчдыг хамруулах нийгмийн хамгааллын систем байгуулах болон ирээдүйн хөгжилд стратегийн зураг төсөл хангаж, дээд давхаргын бодлого тогтооход онолын лавлагаа хангалаа.
Танилцуулснаас үзвэл, Хятадын нийгмийн хамгааллын хөгжлийн стратегийн зорилтыг 3 шат хувааж биелүүлнэ. Тухайлбал: эхний алхамд, 2008—2012 онд, хот хөдөөгийн оршин суугчдыг амьдарлын хамгийн доод баталгааны дүрэмд хамруулах, эмчилгээний баталгааны дүрэм болон өндөр наслалтын баталгааны дүрэмд хамруулах тогтолцоо байгуулна. Хоёрдугаар алхамд, 2020 он гэхэд, нийгмийн хамгааллын тогтолцоог бүх талаар төлөвшүүлж, тогтвортой хөгжүүлнэ. Гуравдугаар алхамд, 2049 он гэхэд, нийт иргэддээ нийгмийн хамгааллын болон холбогдох үйлчилгээг бүх талаар хангаж, Хятадын онцлогтой социализмын асрамжийн нийгэм тийш шилжнэ гэж тайланд дэвшүүлжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Дотоод эрэлт хэрэгцээг нэмэгдүүлнэ
 
Жүншинь агентлагийн мэдээ, Хятад улс дотоод эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэхийг улам чухалчлах болно гэж 1-нд Бээжинд болсон 2009 оны Хятадын ажил төрлийн хөгжлийг тайлагнах хуралд оролцсон дээд албаны хүмүүс үзсэн байна.
Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Лю Тенань хэлэхдээ, Хятад улс дотоод эрэлт хэрэгцээ ялангуяа хэрэглээний эрэлт хэрэгцээний эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх үйлдлийг цаашид бадруулна. Үүний зэрэгцээ өнөөгийн зах зээл авчиж байгаа хандлагыг ашиглан бүтцийн тохируулалт болон хөгжлийн тактикийн өөрчлөлтийг түргэтгэнэ гэжээ.
Хятадын ардын банкны орлогч захирал Сү Нин хэлэхдээ, Хятад улс хөдөлгөөнт удирдлагыг сайжруулах зэргийн уян хатан бодлого хэрэгжүүлж, валютын макро бодлогыг хянуур болгомжтой хэрэгжүүлж, эдийн засаг банк санхүүгийг үнэнхүү тогтвортой байлгахыг баталж, эдийн засгийг улам түргэн сайн хөгжүүлнэ гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Түвдийн Шаньнаний их цас орсон нутгийн 2500 гаран иргэдийг шилжүүллээ
 
    Синьхуа хорооны мэдээ, 2-ны 8 цагийн байдлаар, Түвдийн Шаньнаний түүхэнд ховор их цас орсон нутгийн 3000 гаран иргэдээс 2500 гаран иргэдийг шилжүүллээ. Үлдсэн 500 гаран иргэдтэй авран туслагчид холбоо бариад байгаа тул амь насны аюулгүй болсон байна.
    10-р сарын 26-аас Хятадын Түвдийн ихэнх нутгаар их цас орж, зарим нутагт 1.2—1.5 метр зузаан цас унаж, их зузаан газраа бүр 2—3 метрт хүрсэн байлаа. 3000 гаран иргэд их цасанд дарагдсан боловч хүн осож эндсэн тохиолдол гарсангүй.
    Гамшиг болсны дараа, Түвдийн олон шатны засгийн газар, Шаньнань районд суугаа цэргийн анги цагийг амжиж авран тусалсан байлаа. Тухайн орон нутгийн засгийн газраас гамшиг болсон районы авран туслахад 38 сая юань яаралтай санхүүжүүлж, их хэмжээний өвс бордоо, хүнс тэжээл, дулаалгын бараа бүтээгдэхүүн зэргийг хүргэж өгсөн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятадыг бүх дэлхийн банк санхүүгийн системд оруулах ёстой
 
  Синь хуа хорооны мэдээ, Лондоны Эдийн Засаг Улс Төрийн Дээд Сургуулийн захирал Ховард Давиес тун саяхан Хятадын сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятадын өнөөгийн эдийн засаг болон банк санхүүгийн байр сууриас авч үзэхэд, өрнөдийнхний Хятадыг бодолцохгүйгээр бүх дэлхийн банк санхүүгийн системийг удирдах гэдэг нь байж болошгүй явдал болсон байна гэжээ.
  Тэрээр хэлэхдээ, өнөөгийн бүх дэлхийн банк санхүүгийн салбарт хамгийн их нөлөөтэй байгаа Долоогийн бүлэг юм уу Наймын бүлэгт Хятадыг багтаасангүй. Үүнээс гадна Хятад улс нь бас банк санхүүгийн хяналт удирдлагын байгууламжийг хурамдуулсан “Банк санхүүгийн тогтвортой байдлын чуулга уулзалт” болон Басел банкны хялат удирдлагын хорооны гишшүн биш юм. Дээр дурдсан байгууллагууд банк санхүүгийн хямралын хүнд ноцтой өрсөлдөөн сорилтод нүүрлэсэн тул тэд нар Хятадыг багтаан оруулах асуудлыг бодохгүй байхын аргагүй болсон байна гэжээ.
  \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
 
2008 оны Хятадын буяны ажил үйлсийн хөгжлийн чуулга уулзалт болов
 
  Манай радиогийн мэдээ, 2008 оны Хятадын буяны ажил үйлсийн хөгжлийн чуулга уулзалт 2-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотод болсон байна. Бүх Хятадын олон газрын 300 гаруй эрдэмтэн, мэргэжилтэд болон буяны ажил үйлсийн зүтгэлтэд уг чуулга уулзалтад оролцсон байна.
  Хятадын Иргэний Засаг Захиргааны Яамны нийгмийн асрамж болон буяны ажлын хэлтсийн дарга Ван Жэньё чуулга уулзалт дээр Хятадын олон нийтийн буяны ажлын гурван үзүүлэлтийг дэвшүүлсэн байна. Энэх гурван үзүүлэлт нь нэгдүгээрт, хандвын хөрөнгө мөнгөний хэмжээ нь хүн нэгбүрт дунджаар 100 юань байх. Хоёрдугаарт, буяны ажилтад нэг сая хүнээс давсан байх. Гуравдугаарт, 100 сая сайн дурынхныг бэлтгэх гэсэн болно.
\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\ 
 
Гурван хавцалын байгаль орчны хамгаалалтыг тухайн салбарын мэргэжилтэд үнэлэн сайшааж байна
 
Дэлхийн ус ашиглалтын хамгийн том барилга—Хятадын Хөх-мөрний гурван хавцалын барилгыг 16 жил байгуулж, энэ жилийн сүүлчээр дуусгахаар байна. Өнөө Хятад, Америк, Орос, Герман зэрэг 18 орны 130 гаран төлөөлөгч Гурван хавцалын барилгатай танилцсан бөгөөд усны эх баялгийг нээж ашигласан болон хамгаалсан зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний хурал хийсэн байна. Хятадын Гурван хавцалын барилга байгуулалтын явц дахь байгаль орчны хамгаалалтын ажлыг ч уг хуралд оролцсон мэргэжилтэн нар үнэлэн нотолсон байлаа.
Гурван хавцалын барилга нь Хятадын хамгийн том мөрөн—Хөх-мөрний дээд дунд урсгалын уулзарт байрласан болохоор Хөх-мөрнийг засан сайжруулж, нээж хөгжүүлэхийн чухал барилга болж байгаа юм. Уг барилга нь үерээс сэргийлэн хамгаалах, цахилгаан гаргах, усан тээвэр зэргийн асар их ерөнхий үр ашигтай бөгөөд үүнийг нь хүн ард аль эрт олж мэдсэн байлаа. Гэхдээ үүний зэргээр Гурван хавцалын барилга нь бас байгаль орчинд зайлашгүй сөрөг нөлөө үзүүлэх юм. Дэлхийн байгалийн сангийн Хятад дахь салбар нэгжийн ажилтан Жү Чүньчуань танилцуулж хэлэхдээ,
усны хүчээр цахилгаан гаргахад энэ нь том гол мөрнүүдийн хэвийн урсгалд нөлөө болохоос гадна бас усны амьд бодисын эргэн орчиход ч нөлөө болох юм. Том даланг байгуулсаны дараа шавар шорооны туналт хурамдал нь ч доод урсгалын хэвлийн шавар шороог нэмэгдүүлж, Хөх-мөрний гурвалжин хойгийн шавар шорооны туналт хурамдлыг ч нөлөөлж мэдэх юм гэжээ.
Жү Чүньчуань танилцуулж хэлэхдээ, Дэлхийн байгалийн сан нь олон улсын байгаль орчны хамгаалалтын байгууллагын нэг гишүүн болсны хувьд Гурван хавцалын барилгын экологид сөрөг нөлөө үзүүлж мэдэх явдалд маш их анхаарал тавьдаг боловч усан цахилгаан нээж ашиглахыг эсэргүүцдэггүй юм. Усан цахилгаан бол цэвэр эрчим хүч мөн тул хүлэмжний хий гаргах хэмжээг багасгаж болно. Гурван хавцалын барилгын жилд гаргах цахилгааны хэмжээ нь 50 сая тонн баримжаа нүүрс шатааж гаргасан цахилгааны хэмжээтэй тэнцнэ. Гэхдээ усны эх баялгийг нээж ашиглах явцдаа байгаль орчныг хамгаалах ажлыг эрхбиш сайн хийх хэрэгтэй юм гэжээ.
Гурван хавцалын байгуулалт эрхлэлтийн ажил хариуцсан Хятадын Хөх-мөрний гурван хавцалын барилгын ерөнхий компанийн орлогч ерөнхий захирал Цао Гуанжин сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Гурван хавцалын байгуулалт эрхлэлт удирдлагын явцад экологийн хамгаалалтыг тэргүүн байранд тавьсаар ирсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Гурван хавцалын байгуулалтын олон шатны барилгад ус оруулахаас өмнө Гурван хавцалын усан сангийн районы хоёр хөвөөний мянгаад километрын газрын гай гамшгийн байдалд байцаалт шинжилгээ хийж, 10 тэрбум гаруй юаний хөрөнгө мөнгө зарцуулсан юм гэжээ.
Холбогдох салбар нь бас Гурван хавцалын усан сангийн районы шавар шороонд ч бүх талаар шинжилгээ хийж, зохицуулах иж бүрэн төсөл тогтоосон бөгөөд улсын зэрэглэлийн хоёр ойн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Гурван хавцалын усан сангийн районд хамрагдан орсон нутгуудын усны болон эх газрын ургамалуудыг шилжүүлэн тарьсан юм. Үүнээс гадна, Хөх-мөрний дээд урсгалын ховор, эрхэм, онцгой төрлийн загасуудыг ч хамгийн их хэмжээгээр хамгааллаа. Хөх-мөрний гурван хавцалын барилгын ерөнхий компани нь барилга байгуулалтаас экологид үзүүлэх нөлөөг чадахын хир багасгахын төлөө идэвхтэй арга хэмжээ авсаар байгаа юм гэжээ.
 
Хятадын судлан үйлдсэн зорчигч тээврийн том онгоцыг 2020 онд зах зээлд зарна
 
Синьхуа хорооны мэдээ, Хятадын судлан үйлдсэн зорчигч тээврийн том онгоцыг 2020 оноос өмнө ашиглалтад оруулж мэдэх бөгөөд зах зээлд зарах болно.
Үүнийг сэтгүүлч 3-нд Хятадын өмнөд нутгийн Жүхай хотод болсон 2008 оны Хятадын олон улсын агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалтаас мэдээлсэн байна. Хятад улс зорчигч тээврийн том онгоцыг судлан үйлдэх ажлаа 3 шат хувааж хийх юм байна. Тухайлбал: одоогоос 2009 он хүртэл, бэлтгэл ажлаа хийж, чухал техникийн зураг төслийг хийнэ. 2010—2015 онд хэлбэр маягийн зураг төслийг туршиж, туршин үйлдвэрлэнэ.  2016--2020 онд хэлбэр маягийн шаардлага хангасан үнэмлэх болон үйлдвэрлэлийн лиценз авах бөгөөд зах зээлд зарна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 
 
Хятадын олон улсын сансар агаарын тээврийн 7-р яармаг Жүхайд болов
 
Дэлхийн сансар агаарын тээврийн 5 том яармагийн нэг болох Хятадын олон улсын сансар агаарын тээврийн 7-р яармаг 4-нд Хятадын өмнөд зүгийн тэнгисийн эргийн Жүхай хотод эхэллээ. Энэ удаагийн Жүхайн сансар агаарын тээврийн яармагт анх удаагаа тусгайлан “Хятадын сансар судлалын ордон” нээж, Хятадын өөрөө судлан үйлдсэн сөнөөгч 10 гэдэг нисэх онгоцыг багтаасан байлдааны шинэ нисэх онгоцуудыг ч үзүүлж байна. Хятадын сансар агаарын тээврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гол болох бизнесменуд нь бас олон оронтой техникийн хамтын ажиллагаа болон нисэх онгоцны наймааны гэрээ байгуулах болно. Хятадын сансар судлалын ололт амжилтуудыг төвлөрүүлэн үзүүлж байгаа нь энэ удаагийн сансар агаарын тээврийн яармагийн нэг онцлог мөн гэж уг салбарын мэргэжилтэн үзлээ.
Жүхайн сансар агаарын тээврийн яармаг жилд нэг удаа болдог юм. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүхэн үеүүдийг бодвол цар хэмжээгээр хамгийн их болсон байна. 6 хоногийн хугацаатай энэ яармагт 35 улс орон газар нутгийн 600 гаран бизнесменуд оролцож байна. Тэд нар нь дэлхийн сансар судлалын салбарын тэргүүний техник ололт амжилт болон бүтээгдэхүүнийг авч ирсэн ба яармагт үзүүлж байгаа зөвхөн нислэгийн төрөл бүрийн хэрэгсэл гэхэд л 60 гаран байгаа юм байна.
Энэ удаагийн яармагт Хятадын сансар судлалын техникийн хэрэглээний салбар, сансарын үйлчилгээ зэрэг салбарын шинэ бүтээгдэхүүн болон техникийн ололт амжилтуудыг төвлөрүүлэн үзүүлж байна. “Хятадын сансар судлалын ордон”-д Шэньжөү 7-гийн тойрог замын бүхээгний бэлтгэл зүйлүүд болон буцах бүхээгний загвар зэргийг үзүүлж байна. Сансарт илгээсэн тойрог замын бүхээг нь сансар огторгуйд өнө үүрд үлдэн хоцорсон болохоор тойрог замын бүхээгний бэлтгэл бараануудаар дамжуулан сансарчдын тойрог замын бүхээг дэх амьдрал ахуйн нөхцөл боломж болон туршилтын орчин ахуйг тодорхой ойлгож болох юм. Үүнээс гадна, сансарчин Жай Жигангийн бүхээгнээс гараад дэлгэн харуулж байсан гар хатгамалтай төрийн далбаа, түүний хэрэглэсэн чихний бүглээ болон бүхээгнээс гарахдаа хэрэглэсэн сансарын хувцасны бээлий зэргийн эрхэм нандин зүйлүүдийг ч анх удаагаа үзүүлж байна.
Уг яармагт Хятадын сансар судлал, агаарын тээврийн хамгийн их нэртэй хэдэн аж ахуйн нэгж ч өөр өөрийн содон бүтээлүүдээ үзүүлж байна. Хятадын сансар судлалын шинжлэх ухаан техникийн корпурацын аж ахуйн нэгжүүдийн соёлын хэлтсийн дарга Жя Кэ сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, уг үзэсгэлэн нь Хятадын сансар судлалын ололт амжилтуудыг нийт олны хүртээл болгох сайхан боломж хангалаа гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Бидний үзүүлж байгаа бүтээгдэхүүнд сансар огторгуйн салбар, пуужингийн зэвсгийн систем, сансарын техникийн хэрэглээний аж үйлдвэр, сансарын үйлчилгээ зэргийг хамарсан хамаг шинэ амжилтууд маань бүхнээрээ байгаа юм. Энэ удаа бид улс орны иргэний эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангаж, ялангуяа гамшгийг багасгаж, гамшгаас сэргийлэх болон онц байдалд авран туслах хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор “Сансарын авран тэтгэх анги гэсэн үзэл баримтлал дэвшүүллээ гэжээ.
Уг үзэсгэлэнгийн хугацаанд, Хятадын сансар судлал, агаарын тээврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гол болох бизнесмен нь бас олон оронтой техникийн хамтын ажиллагаа болон нисэх онгоцны наймааны гэрээ байгуулах болно. Хятадын худалдааны зориулалтаар ашиглах нисэх онгоцны хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрийн үйлдсэн ARJ21-700 жижиг хэлбэрийн 25 ширхэг онгоцоо Америкийн GE компанид 5 тэрбум юаниар худалдах явдал олны анхаарлыг их татаж байна. Энэ бол Хятад улс иргэний хэрэглээний нисэх онгоцоо анх удаагаа Европ Америкийн захад гаргах гэж байгаа болно. Уг төрлийн нисэх онгоцны уртын хэмжээг нэмсэн болон бизнесийн зориулалтай онгоцыг ч судлан үйлдвэрлэж байгаа аж. Үүнд том оворын иргээний хэрэглээний нисэх онгоц нь 2020 оноос өмнө зах зээлд гарах юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Бүх дэлхийн хөрөнгийн биржиэс 10-р сард 5 тэриллион гаруй ам далларын алдагдал гарчээ
                                                               
    Синьхуа хорооны мэдээ, Америкийн стандарт поорс компанийн 3-нд нийтэлсэн тоо сэлтээс үзэхэд, 10-р сард бүх дэлхийн хөрөнгийн биржиэс 5 тэриллион 790 тэрбум ам далларын алдагдал гарч, 9-р сараас хойших бас нэгэн их уналт боллоо.
    10-р сард бүх дэлхийн 52 хөрөнгийн биржиэс 5 тэриллион 790 тэрбум ам далларын алдагдал гарч, 9-р сарын 4 тэриллион ам долларын алдагдлаас хол давлаа. Үүний дотор Америкийн хөрөнгийн биржиэс 2 тэриллион 270 тэрбум ам далларын алдагдал гарч, Америкийн стандарт поорс компанийн үзүүлэлт мөн сард 18%-р буурч, уналтын хэмжээ нь бүх дэлхийн хөрөнгийн биржийн 20.7%-н дундаж уналтын хэмжээнээс их давсан юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
 
Хятадын үйлдсэн ARJ21 жижиг хэлбэрийн 25 нисэх онгоцыг Америкийн зах зээлд гаргахаар байна
 
    Синьхуа хорооны мэдээ, Хятадын худалдааны зориулалтаар ашиглах нисэх онгоцны хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 4-нд Америкийн GE компанид ARJ21-700 жижиг хэлбэрийн 25 онгоцоо худалдаж өгөх гэрээ байгуулжээ. Энэ бол Хятадын бие даан судлан үйлдсэн оюуны өмчийн эрхтэй ARJ21-700 жижиг хэлбэрийн нисэх онгоцыг анх удаагаа өрнөдийн зах зээлд гаргах гэж байгаа болно. Мөн ч Хятадын иргэний хэрэглээний нисэх онгоцоо дэлхийн зах зээлд гаргах болсон чухал амжилт мөн. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятад улс “Чуаншинь 1-дүгээрийн 02 дагуул” болон “Туршилтын 3-р дагуул”-г амжилттай хөөргөлөө
 
Синьхуа хорооны мэдээ, Хятадын баруун нутгийн Ганьсү мужийн Жючуаний дагуул хөөргөх төв нь 5-ны өдрийн 8 цаг 15 минутад, “Чанжэн 2-р улаагчин” гэдэг зөөгч пуужингаар “Чуаншинь 1-дүгээрийн 02 дагуул” болон “Туршилтын 3-р дагуул”-г зэрэгд нь амжилттай хөөргөлөө.
Хятадын Ши-аний дагуулын хяналтын төвөөс хангасан мэдээнээс үзэхэд, уг хоёр дагуул нь хоюулаа товолсон тойрог замдаа амжилттай орсон байна.
“Чуаншинь 1-дүгээрийн 02 дагуул” бол мэдээлэл цуглуулж ирүүлэх жижиг хэлбэрийн туршилтын дагуул юм. Үүнийг голдуу ус ашиглалт, ус судлал, цаг уур, цахилгаан эрчим хүч, гамшгийг бууруулах зэрэг салбарын төрөл бүрийн шинжилгээний станц болон цэгүүдийн мэдээлэл авч дамжуулахад ашиглана. “Туршилтын 3-р дагуул” бол Хятадын техникийн туршилтын 3 дахь дагуул юм. Үүнийг голдуу сансар огторгуйн агаар мандлын орчин ахуйн судалгааны шинэ техникийн туршилтад ашиглана. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятад улс шинээр байгуулах сансар огторгуйн хөөргөлтийн баазаа нээлттэй болгоно
 
Синьхуа хорооны мэдээ, Хятадын сансар огторгуйн хөөргөлтийн 4 дэхь баазыг үнэлэн нотолсон судалгааны тайланг төрийн зөвлөл батлан зөвшөөрсөн тул удахгүй Хайнань мужийн Вэньчан хотод албан ёсоор байгуулж эхэлнэ. Вэньчаны сансар огторгуйн хөөргөлтийн баазыг байгуулсаны дараа энэ нь Хятадын гадаадад бүрмөсөн нээлттэй анхны бааз болж, олон улсын өргөн дэлгэр хамтын ажиллагаа хийх болно.
Энэ мэдээг сэтгүүлч Хайкөү хотод болж байгаа “Хятадын Вэньчаны сансар огторгуйн хөөргөлтийн төвийн төсөл болон тухайн орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт”-аас уламжиллаа.
Хайнаний Вэньчаны сансар огторгуйн хөөргөлтийн төвийн байгуулалтыг 2012 онд дуусгаж, 2013 оноос пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Тайваний хоёр эргийнхэн банк санхүүгийн хамтын ажиллагааны зөвшилцөл хийнэ
 
Манай радиогийн мэдээ, банк санхүүгийн хамтын ажиллагааны зөвшилцөл хийх явдлыг цаашдын зөвшилцөөний гол асуудал болгоно гэж Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юньлинь болон Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сангийн зөвлөлийн дарга Жя Бинькүнь 5-нд Тайбэйд илэрхийллээ.
Чэнь Юньлинь хоёр эргийн банк санхүүгийн салбарын төлөөлөгчдийн яриа уулзалтад оролцоод хэлэхдээ, олон улсын өнөөгийн банк санхүүгийн хямрал бол 30 жил туршын дэлхийн нэлээд том банк санхүүгийн хямрал мөн бөгөөд дэлхийг хамарч байна. Хятадын эх газар болон Тайвань нь бүр гадаад валютын маш зузаан суурьтай, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн байдал бүр нэлээд сайн байна. Энэ үед хэрэв хоёр эргийн ахан дүү нар харилцан туслалцаж, зохицуулах аргыг хамтаар судалж, мэдээллээ цаг тухайд нь солилцдог юм бол хоёр эргийн эдийн засаг энэ хямралыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Юньнаньд уул нурсан гамшиг гарсанд төв засгаас 13 сая юань санхүүжүүллээ
 
Синьхуа хорооны мэдээ, Хятадын баруун өмнөд зүгийн Юаньнань мужид уул нурж гамшиг болсонд холбогдуулан Хятадын Иргэний Засаг Захиргааны Яам, Сангийн Яам 5-нд, гамшиг гарсан нутгийн иргэдийг шилжүүлж түвхнүүлэх болон гэр орныг нь сэргээн байгуулахад хэрэглүүлэхээр, Төв засгийн гамшгаас авран туслах хөрөнгө мөнгөнөөс 13 сая юань санхүүжүүллээ.
5-ны өдрийн 11 цагийн байдлаар, Юаньнань мужийн уул нурсан гамшигт 40 хүн эндэж, 43 хүн сураггүй болж, цахилгаан эрчим хүч, зам харилцаа, усан аж ахуй, шуудан холбоо зэрэг дэд бүтцийн байгуулалт адил бус хэмжээгээр хохирч, 600 сая юаний эдийн засгийн шууд гарз хохирол гарчээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Барак Обама Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо
 
            Манай радиогийн мэдээ: Америкийн телевизүүдийн нийтэлсэн саналын тооллогын эхний дүнгээс үзэхэд, Америкийн Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Барак Обама 4-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө ялж, Америкийн 56 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Барак Обама нь Америкийн түүхэн дэх Африк удамтай анхны ерөнхийлөгч болох юм.
Барак Обама Чикакод хэлэхдээ, өөрийн гэр бүлийнхэн болон сонгуулийн хамт олондоо баярлан талархаж байгаа бөгөөд өрсөлдөгч Жон Мккайнд хүндэтгэл илэрхийлж байна гэжээ.
Мөн өдөр Францын ерөнхийлөгч Николас Саркози, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ле Мунбак нар ч Барак Обамад баяр хүргэсэн байлаа. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Алжерын хурдны замыг чанарын дээд түвшинд бүрэн сайн байгуулж өгөхийг Ү Бангүө Хятадын компанид хүслээ
 
    Манай радиогийн мэдээ, Алжерт албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 5-нд, Хятадын компанийн Алжерт гэрээгээр байгуулж өгч байгаа Алжерын хурдны замын байгуулалтын төсөлд шинжилгээ хийж, Алжерын хурдны замыг чанарын дээд түвшинд бүрэн сайн байгуулж өгөхийг Хятадын компанид хүслээ.
    5-ны үдээс өмнө БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө Хятадын жүншинь корпурац болон Хятадын төмөр замын байгуулалтын ерөнхий компанийн хамтран Алжерт гэрээгээр байгуулж өгч байгаа Алжерын хурдны замын байгуулалтын төсөлд шинжилгээ хийсэн юм. Уг төсөл бол Хятадын өнөө гадаадад гэрээгээр байгуулж өгч байгаа дэд бүтцийн хамгийн том төсөл, барилгын хөрөнгө мөнгө 6 тэрбум 300 сая ам долларт хүрэх юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Гэрээ тохиролцсон хэмжээ нь 3 тэрбум юаньд хүрчээ
 
  Синь хуа хорооны мэдээ, Хятадын төв нутгийн хамгийн том хөдөө аж ахуйн яармаг-Хятадын Үханий хөдөө аж ахуйн 5-р яармаг 5-ны өдөр өндөрлөсөн байна. Уг яармагий 5 хоногийн хугацаанд, гэрээ тохиролцсон хэмжнн нь 3 тэрбум 200 сая юаньд хүрч, газар дээр нь наймаа тохиролцсон хэмжээ нь 800 сая юаньд хүрсэн юм байна.
  Энэх хөдөө аж ахуйн яармаг нь улсын дотоод гадаадын 2000 гаруй аж ахуйн нэгжүүдийн арван мянган төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, үүнд хөдөө аж ахуйн дээд шинэ техник, хадаа аж ахуйн механик тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүн, жимэс, хүнсний ногоо, цэцэг тэрчлэн үр тариа, хөвөн, хүнсний тос зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг багтаасан байна.
  Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2004 оноос өнөөг хүртэл, Үханий хөдөө аж ахуйн яармагийг 4 удаа зохион байгуулж байгаа юм байна.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Хятадын захиалсан А380 гэдэг эхний бүлгийн нисэх онгоцыг Хятад Америкийн чиглэлийн нислэгд ашиглана
 
Синьхуа хорооны 5-ны өдрийн мэдээ: Хятадын өмнөдийн агаарын тээврийн компанийн Айрбусаас захиалсан А380 гэдэг нисэх онгоцыг Гуанжөү—Нью-Йорк юм уу Бээжин—Нью-Йоркийн чиглэлийн номхон далайг сундласан Хятад Америк хоорондын агаарын тээврийн нислэгд ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Өмнөдийн агаарын тээврийн корпурацын ерөнхий захирал Лю Шаоюн Гуандүнгийн Жүхай хотод болсон Хятадын агаарын тээврийн 7-р үзэсгэлэн дээр хэлэхдээ, Айрбус нь  2010 оны 3—5-р сард А380 гэдэг зорчигч тээврийн эхний нэг нисэх онгоцыг Өмнөдийн агаарын тээврийн корпурацад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэжээ. Энэ нь Хятадын өмнөдийн агаарын тээврийн корпурац А380 гэдэг нисэх онгоцыг худалдан авах гэрээ байгуулснаас хойш, хүлээж авах цагаа анх удаа нийтэлж байгаа болно.
Хятадын агаарын тээврийн хамгийн том компани болсон өмнөдийн агаарын тээврийн корпурац нь энэ удаа Айрбусаас А380 гэдэг 5 нисэх онгоц захиалж, Айрбусын зорчигч тээврийн энэхүү том онгоцыг худалдан авсан Хятадын анхны ашиглагч боллоо. \Сарантуяа орчуулж, Э.Цогзолмаа хянав\  
 
Олон улсын далайн тээврийн Хятадын жил тутмын 5-р хурал Даляньд эхэллээ
 
Манай радиогийн мэдээ, Олон улсын далайн тээврийн Хятадын жил тутмын 5-р хурал 6-ны үдээс өмнө Хятадын зүүн хойд зүгийн Ляонин мужийн Далянь хотод эхэллээ.
“Тээврийн эрч хүч” уриан дор болж байгаа энэ удаагийн хурлаар, бүх дэлхийн далайн тээврийн салбарын дээд зүтгэлтэн нар нь бүх дэлхийд банк санхүүгийн хямрал газар авч байгаа нөхцөл дэх Хятад орон тэрчлэн бүх дэлхийн эдийн засаг худалдааны байдал болон далайн тээврийн хөгжлийн асуудлыг судлах болно.
Энэ хурал бол 5-нд эхэлсэн 2008 оны Даляний олон улсын далайн ажил төрлийн долоо хоногийн нэг чухал агуулга мөн. Танилцуулснаас үзэхэд, 2008 оны Даляний олон улсын далайн ажил төрлийн долоо хоногт бас олон улсын далайн ажил төрлийн үзэсгэлэн, бүх дэлхийн далайн тээврийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалт болон далайн тээврийн бараа гүйлгээний хэлцэл, олон улсын далайн ажил төрлийн техникийн солилцооны хурал, олон улсын далайн ажил төрлийн чуулга уулзалт зэргийн арга хэмжээ зохио байгуулна. Үүнд бүх дэлхийн засгийн газрын байгууллага, олон улсын байгууллага, далайн тээвэр, хөлөг онгоц үйлдвэрлэх, гарам порт, худалдаа, банк санхүү болон хуулийн салбарын албаны хүмүүс, мэргэжилтэн 1000 гаран хүн оролцож, Олон улсын далайн тээврийн хөгжлийг хамтаар судлах болно. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятадын иргэний агаарын тээврийн хөгжлийг түргэтгэх 5 нөхцөл бүрдлээ
 
Синьхуа хорооны мэдээ, Хятадын иргэний агаарын тээврийн газрын орлогч дарга Ван Шүньчан Хятадын өмнөд зүгийн Гуандүнгийн Жүхайд болсон “Гуандүн, Шянган, Аомэнь, Тайваний агаарын тээврийн аж үйлдвэрийн чуулга уулзалт” дээр хэлэхдээ, GDP өсөн нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжиж, гадаад худалдаа нэмэгдэн, шинжлэх ухаан техник хөгжиж, бодлого сайн болж байгаа 5 нөхцөл бүрдсэнээр Хятадын иргэний агаарын тээврийн ажил үйлс цаашдаа түргэн хөгжих болно гэжээ.
Ван Шүньчан хэлэхдээ, GDP-гийн өсөлт болон агаарын тээврийн өсөлтийн харилцааны түүхэн байдлаас үзэхэд, ирэх 10 гаруй жилд Хятадын агаарын тээврийн ажил төрлийн дундаж өсөлтийн хурд 10%-аас багагүй байх болно. Үүний зэрэгцээ аялал жуулчлал, гадаад эдийн засгийн түргэн хөгжиж байгаа нь ч агаарын тээврийн ажил төрлийн хөгжилд асар их хэмжээний хэрэглээний хамт олон болон зах зээлийн өргөн дэлгэр орон зай хангах юм. Үүнээс гадна, Хятад орон шинжлэх ухаан техникийн салбарт шинийг бүтээх эрч хүчээ нэмэгдүүлж байгаа нь ч Хятадын иргэний агаарын тээврийн ажил төрлийн үр ашгийг нэмэгдүүлж, өөрийн өртгийг багасгахад нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
 
Европ дахинд бас хүүг буулгаж эхэллээ
 
Манай радиогийн мэдээ, эдийн засгийн өсөлтийг дайчлахын төлөө дахин хүүг буулгалаа гэж Европын төв банк, Английн төв банк болон Швецарын төв банк 6-нд мэдэгдлээ. Үүний зэрэгцээ олон орон цаашид шинэ арга хэмжээ авч олон улсын банк санхүүгийн хямралаас болсон сөрөг нөлөөг зохицуулж байна.
Гол болох төрлийн хүүг дахин 50 үндсэн нэгжээр бууруулж, 3.75% байсныг 3.25% болгож буурууллаа гэж Европын төв банк 6-нд мэдэгдлээ. 10-р сарын 8-нд Европын төв банк нь евро хэрэглэгч бүсийн гол болох хүүг 50 үндсэн нэгжээр бууруулсан байсан юм. Ингээд Европын төв банкны хүүг бууруулсан хэмжээ нь 1 цэг болсон байна. Энэ бол Европын төв банк 1998 онд байгуулагдсанаасаа хойш хүүг хамгийн их хэмжээгээр бууруулж байгаа болно. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Олон улсын нефтийн үнэ 19 сар туршийн хамгийн доор хэмжээнд хүрлээ
 
Синь хуа хорооны мэдээ, бүх дэлхийн эдийн засгийн бууралтаас болж дэлхийн эрчим хүчний хэрэглээний эрэлт хэрэгцээ ноцтой нөлөөлөгднө гэж сэтгэл түгшиж байгаагаас болж, Олон улсын нефтийн үнэ 6-нд бас ихээхэн унаж, Нью-Йоркийн захын нефтийн үнэ 19 сар туршийн хамгийн доор хэмжээнд хүрлээ.
Хөгжсөн орнууд нь дэлхийн 2-р дайнаас хойших эдийн засгийн хамгийн ноцтой бууралтад учрах болно гэж мөн өдөр олон улсын Валютын сангийн байгууллагын тайланд заасан байлаа. 2009 онд бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ 2.2 орчим хувьд хүрэх болно гэж уг тайланд төсөөлөв. Энэ төсөөлөл нь уг байгууллагын 10-р сард нийтэлсэн 3%-д хүрнэ гэсэн төсөөллөөс хол бага болсон байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 
 
АПЕК-ийн сангийн сайд нарын хурлаас хамтын мэдэгдэл нийтэллээ
 
Манай радиогийн мэдээ, АПЕК-ийн сангийн сайд нарын 15-р бага хурал 6-нд Перугийн баруун зүгийн Тружилло хотод өндөрлөлөө. Уг бага хурлаас нийтэлсэн хамтын мэдэгдэлд тэмдэглэхдээ, холбогдох талууд олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахын төлөө олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, чөлөөт худалдааг ахиулах болно гэжээ.
Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, АПЕК-ийн гишүүд нь хамтын ажиллагаагаа ахиулж, үүнээрээ гишүүдийнхээ зах зээл болон хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгахыг батлах бөгөөд бүх дэлхийн эдийн засгийн донслолтыг үр ашигтай хориглоно гэжээ. Ямарваа орны ямарваа хэлбэрээр худалдааны ивээх үзэл хэрэгжүүлэхийг эсэргүүцнэ гэж уг мэдэгдэлд онцолжээ.
АПЕК-ийн 21 гишүүний сангийн сайд нар юм уу дээд албаны хүмүүс, олон улсын валютын сангийн байгууллага зэрэг олон улсын банк санхүүгийн төлөөлөгч нар энэ хуралд оролцов. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятад улс сансар огторгуйг энх тайвны зорилгоор зөв ашиглахыг баримтлан олон улсын сансар судлалын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход бэлэн байна
 
Хятадын Шэньжөү 7-р нисэгчтэй сансарын хөлгийн нислэгийн бүрэн дүүрэн амжилттай болсныг тэмдэглэх их хурал Бээжинд боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр хэлэхдээ, Шэньжөү 7-р сансарын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилттай болсон явдал бол Хятадын нисэгчтэй сансарын нислэгийн ажил төрлийн түүхэн дэх бас нэгэн чухал бэлэг тэмдэг мөн. Хятад улс эрхбиш бие даан шийнийг бүтээх хүчин чадлаа нэмэгдүүлж, улс орноо шинийг бүтээдэг болгон бүтээн байгуулахаар улс орны хөгжлийн стратегийн гол зүйл болон улс орны ерөнхий хүчин чадлыг нэмэгдүүлэх голдлого болгох хэрэгтэй гэжээ. Тэрээр бас хэлэхдээ, Хятад улс сансар огторгуйг энх тайвны зорилгоор зөв ашиглахыг баримтлан, хүн төрөлхтөний энх тайван хөгжлийн эрхэм дээд ажил үйлст энэ их хувь нэмэр үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
Тэмдэглэх их хурал нь БНХАУ-ын төрийн дууллын сүр жавхлантай эгшиглэн дууны дунд эхэлж, Хү Жиньтао, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг Хятадын удирдагчид оролцов. Шэньжөү 7-рын бүхээгнээс гарах ажлыг биелүүлсэн сансарын нисэгч Жай Жиганд “Сансрын баатар” цол олгож, түүнтэй хамт явалцсан сансрын нисэгч Лю Бөмин болон Жин Хайпэнд “Баатар сансарчин” цол олгожээ. Дарга Хү Жиньтао бас тэд нарт сансар судлалын гавьяаны одон болон үнэмлэх гардууллаа.
Энэ оны 9-р сард Хятадын Шэньжөү 7-р нисэгчтэй сансарын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилтад хүрч, Хятадын сансарчид анх удаагаа сансарт бүхээгнээс амжилттай гарч, сансрын шинжлэх ухааны туршилт хийж, Хятадын сансрын техникийн хөгжилд чухал амжилт гаргасан юм. Жай Жиган сансарчдын төлөөлөгчийн хувиар хурал дээр хэлсэн үгэндээ, таван таван хошуутай төрийн далбааг сансар огторгуйд дэлгэж байснаа сэтгэл хөдлөн эргэн санаж байлаа. Тэрээр хэлэхдээ,
Таван таван хошуутай төрийн далбаа сансрын уудамд анх мяралзан намирахад агуу их эх орныхоо өмнөө би туйлын ихээр омогшин бахархаж байлаа. Тэр үед бидний хийсэн эхний өчүүхэн алхам бол даруй бүх Хятадын үндэстнүүдийн хийсэн томоохон алхам байсан гэдгийг би гүнээ ухаарч байсан юм. Ингээд Хятадынхан сансрын уудамд мөрөө үлдээлээ гэжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао мөн өдрийн тэмдэглэх хурал дээр, Шэньжөү 7-р сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилттай болсон явдал бол Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн ажил төрлийн түүхэн дэх бас нэгэн чухал бэлэг тэмдэг мөн гэж заалаа. Тэрээр хэлэхдээ,
Дэлхий нийтийн анхаарлыг татсан энэхүү аугаа их ололт амжилт нь Хятад орон сансрын уудамд бүхээгнээс гарах чухал техникийг эзэмшсэн дэлхийн 3 дахь орон болсныг даян дэлхийд зарлалаа. Энэ бол Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн ажил төрлийн хөгжлийн түүхэн дэх бас нэгэн чухал бэлэг тэмдэг мөн. Бидний улс орноо шинийг бүтээдэг хэлбэрийн болгож байгуулаад олсон бас нэгэн бэлэг тэмдгийн чанартай ололт амжилт мөн. Хятадын ард түмний дэлхийн шинжлэх ухаан техникийн ноён оргилд гарахаар тэмцсэн нүсэр жавхлантай үйл ажиллагаа мөн. Хүн төрөлхтөний сансрын уудмыг судалж ашиглах талаар Хятадын үндэстнүүдийн ард түмний гаргасан гармагай хувь нэмэр мөн гэжээ.
Хятад улс сансар огторгуйг энх тайвны зорилгоор зөв ашиглахыг баримтлан олон улсын сансар судлалын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход бэлэн байна гэж Хү Жиньтао үгийнхээ төгөсгөлд онцоллоо.
\Цогжилмаа орчуулж, Сайн-Өлзий хянав.\
 
Чинь Хуандао арлын гарамын байгуулалтын тухай
 
Чинь Хуандао бол Хятадын умарт нутгийн хамгийн том тэнгисийн эргийн гарамын хотын нэг болох юм, Бээжин хотоос 80 километрын зайтай байдаг, аль эрт 1984 онд, энд Чинь Хуандаогийн эдийн засгийн техникийн нээлттэй бүс байгуулсан бөгөөд энэ нь Хятадын ахмгийн анх байгуулсан 14 төрийн зэрэглэлийн нээлттэй бүсийн нэг болсон юм. Сүүлийн жилүүдэд Чинь Хуадао нэгэн гарамын шинээр байгуулж байна, энэ нь Шань Хайгуань боомт болох юм.
   Чинь Хуандаод зуун жилийн түүхтэй болж байгаа хөлдөдөггүй гарам-Чинь Хуандао гарам байдаг, уг гарамын жилийн бараа нэвтрүүлэх хэмжээ нь 200 сая тоннд хүрсэн бөгөөд дэлхийн хамгийн том гарамын нэг болсон юм. Сүүлийн жилүүдэд энэ гарам нь Чинь Хуандаогийн эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болсон байна, ийм байдалд, шинэ гарам байгуулах асуудлыг дэвшүүлсэн юм байна. 2000 онд, Чинь Хуандаогийн эдийн засаг техникийн нээлттэй бүс нь Шань Хайгуань районд шинжилгээ хийж, гарам шинэ гарам байгуулах хөгжлийн төлөвлөгөө боловсруулан тогтоосон байна. Шинэ гарам байгуулах газрын байцыг Хятадын умарт нутаг болон зүүн хойт нутгийн уулзуур Шань Хайгуань боомтыг сонгосон байна. Чинь хуандаогийн шинэ гарамын байгуулалтыг 3 үе шат хувиасан бөгөөд эхний үе шатанд, 35 мянган тонны зогсоол, дараачийн үе шатанд 50 мянга болон 100 мянган тонны зогсоол байгуулхаар төлөвлөжээ. Ирээдүйд энэх гарам нь аж үйлдвэрлэлийн боловсруулалт, том тоног төхөөрөмж үйлдвэрлэх бааз болох юм байна. Үүний тухай Чинь Хуандаогийн эдийн засаг техникийн нээлттэй бүсийн удирдлагын комиссын дарга Хү Инжиэ танилцуулж хэлснийг үзвэл,
   Шинэ гарамын бизнесийн байдал маш сайн байна. Өнөө энэх гарам нь байгуулалтын шатандаа байж байна, өнөөгийн байдлаар нэг бүлэг аж ахуйн нэгжүүд манай нээлттэй бүсд суухаар болсон юм, үүний учир шалтган бол бид хөгжлийн нөхцөл болзолыг бүрэлдүүлж өгсөн байна, имээс зарим том оворын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг аж аухйн нэгжүүд, том боловсруулах аж үйлдвэрүүд бүр ирж гэрээ байгуулж байгаа ажээ.
   Харвины хүдэлгүүр хүчны тоног төхөөрөмжийн тээврийн ХХК бол цахилгаан тоног төхөөрөмжийн тээврийн компани болох юм. Уг компани нь салбар мэргэжлийн хувьд Хятадад эхний байранд орж байна. 2003 онд, тэд Чинь Хуандаогийн эдийн засаг техникийн бүсд салбар компаниа байгуулсан бөгөөд Шань Хайгуань боомтын байгуулалтын ажил төрөлд оролцож, гарамын 10 жилийн ашиглах эрхийг авсан юм байна. Уг компаний ерөнхий захиралын орлогч Юй Шиаотунгийн танилцуулсныг үзвэл, цахилгаан гаргах тоног төхөөрөмжүүд нь овор ихтэй байдаг, тэдний тээвэрлэж өнгөрсөн ганц ширхэг цахилгаан гаргах тоног төхөөрөмжийн диаметр нь 10 метр, урт нь 30 метр, хүндийн хэмжээ нь 300 гаруй тонн юм. Шань Хайгуань боомтын хүндийн өргөлтийн хэмжээ нь 1200 тоннд хүрсэн байдаг учраас түүний дэд бүтэц нь манай эрэлт хэрэгцээг ахнгаж чадсан байна гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
 
Бээжингийн Пингү дүүрэгт аж ахуйн нэгжүүд
төв байраа байгуулж байна
 
Бээжин хотын Пингү дүүрэг нь Бээжин хотоос зүүн хойш 70 километрын зайд байдаг бөгөөд Тяньжин хотоос 90 килметрын зайд байрлаж байдаг. Өнөө Бээжин хотын Пингү дүүрэг нь дэд бүтцийн байгуулалтаа түргэтгэж, нэн сайн бодлогын орчин ахуйг бүрэлдүүлж, нэн олон аж ахуйн нэгжүүд төв байраа энд байгуулхыг зориж байна. Өнөөгийн байдлаар Пингүд төв байраа байгуулсан аж ахуйн нэгжид дэлхийн хүчирхэг эхний 500 аж ахуйн нэгж байхаар барахгүй бас маш олон том дунд аж ахуйн нэгжүүд багтаж байна.
   “Төв байрны эдийн засаг” гэдэг нь зарим бүс нутагт онцгой байдаг эх баялагын давуулагаас болж, аж ахуйн нэгжүүд төв байраа уг бүс нутагт байгуулж, үйлдвэрлэлийн баазаа бусад районд байрлуулж, үүний улмаар аж ахуйн нэгжүүдийн үнэ өртөг болон бүс нутгийн эх баялагын давуулгыг хамт зохион байгуулах нэг төрлийн эдийн засгийн хэлж байгаа юм. Бүх дэлхийн туршлагаас үзхэд, “Төв байрны эдийн засаг” нь бүс нутгийн эдийн засгийн нөхцөлд маш чухал нөлөө үзүүлэх болно. Үүний тухай Бээжин хотын Нийгэм шинжлэх ухааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны газрын дарга Заохунгийн танилцуулсныг үзвэл:
   Төв байраа нэг бүс нутагд байршуулах нь төв байрны эрэлт хэрэгцээг хамгийн том хэмжээнд бүрэн хангаж, энэх эх баялагыг ашигласны зэрэгцээ үйлдвэрлэлийн бааз буюу салбар компаниа өөр нэг бүс нутагт байршуулсны улмаар тэр нутгийн эх баялагыг бас ашиглаж чадсан байна, энэ хоёр эх баялаг нь хамттаа аж ахуйн нэгжүүдийн хөгжилд үйлчлэх болно. Энэх хэлбэрийг төв байрны эдийн засаг гэдэг юм. Аж ахуйн нэгжийн “Төв байрны эдийн засаг” бол хотын эдийн засгийн нэг төрөл, түүний үзүүлэх нөлөө нь үйлдвэрлэлийн баазаас нэн хүчтэй юм.
   Өнөөгийн байдлаар, Хятадын том том хотуудын төвд орон байрны үнэ өсөж, зам харилцаа бүглэрэх зэрэг үзэгдэл газар авч байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн төв байранд маш их дарамт болсон юм. Төв байраа хотын холын дүүрэгт байршуулах нь эх баялагыг зүй зохистой ашиглаж, аж ахуйн нэгжийг нэн түргэн, нэн сайн хөгжүүлж чадах болно, нөгөө талаар төв байр байгуулсан тухайн орон нутгийн татварын орлого, ажлаар хангах, нийгмийн хөрөнгө мөнгийг өргөтгөсөн байна.
  30 жилийн хөгжлөөр дамжин Хятадын аж үйлдвэрлэлийн хөгжлийн төвшин ил тод шат өгсөсөн боловч бүс нутгийн хөгжил тэнцвэргүй зэрэг асуудал гассан байна. Том хотуудад төв байрны эдийн засгийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн баазаа газар шорой, боловсон хүчний өртөг хямд холын дүүрэгт байршуулах нь нэг талаар аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг дээшлүүлж, нөгөө талаар дунд жижиг хотуудын хөгжлийг ч түлхэн ахиулсан байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав\ 
 
 
Хятадын эдийн засгаа дайчлах арга хэмжээг Япон нааштай үнэлэв
 
  Синь хуа хорооны мэдээ, Хятадын засгийн газар тун саяхан эрэлт хэрэгцээг өргөтгөж, эдийн засгийг тогтвортой, тэнцвэртэй, нэлээд дээд хурдаар хөгжүүлэхийг түлхэн ахиулах арга хэмжээ авсны дараа Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг нааштай үнэлж, ингэж хийж байгаа нь Хятадын өөрийн эдийн засаг болон бусад эдийн засгийн цогцод авч хэлбэл бүр “ашигтай сайн” мэдээ болох юм гэж тэмдэглэжээ.
  Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 9-ний орой Хятадын засгийн газрын эдийн засгаа ихээр дайчлах арга хэмжээг маш түргэн мэдээлсэн байна. Олон улсын банк санхүүгийн хямралаас болж гадаадын эрэлт хэрэгцээний буурсан байдал, Хятадын засгийн газар ингэж хийж байгаагийн зорилго бол олон нийтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон хэрэгцээг өргөтгөж, дотоод хэрэгцээнд сэдэлт өгөхөөр дамжууулан эдийн засгийн нэлээд дээд өсөлтийг батлахын төлөө юм гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзсэн байна.
\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
 
Хятадын эдийн засагт сэтэлт өгсөн төлөвлөгөө нь чухал ач холбогдолтой
 
  Манай радиогийн мэдээ, Хятадын засгийн газар 9-ний өдөр дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөж, эдийн засгийг тэнцвэртэй, тогтвотой, нэлээд түргэн хурдаар хөгжүүлэх 10 арга хэмжээ авсны дараа зарим орны удирдагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулж, нааштай үнэлсэн байна.
  Австралийн ерөнхий сайд Кевид Руд 10-ны өдөр хэлэхдээ,эдийн засгийн өсөлтийг ахиулах 10 арга хэмжээ нь маш чухал, энэ нь Хятад улс дотоодын ирээдүйн хөгжлд анхаарлаа хандуулж байгааг харуулж байна. Энэх арга хэмжээ нь Австралийн эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг, тэрчлэн бүх дэлхийн эдийн засагт бүр маш сайн мэдээ болох юм гэжээ.
  Английн “Файнэншл таймс” сонинд тэмдэглэхдээ, Хятад улс “Дэд бүтцэд их хэмжээгээр хөрөнгө оруулах төлөвлөгөө” дэвшүүлж, байгаа нь Хятад улс эдийн засгийн бууралтын хурд нь төсөөлж байгаагаас түргэн байгаад сэтгэл түгшиж байгаад харуулж байна гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Хятад улс олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахад дорвитой арга хэмжээ авна
 
Манай радиогийн мэдээ, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 10-нд хэлэхдээ, өнөө олон улсын болон дотоодын байдал хүнд байгаа тул эдийн засгаа мөн тогтвортой түргэн хөгжүүлж, их хэлбэлзэлт гарахаас сэргийлэх бол засгийн газрын тэргүүн чухал үүрэг мөн гэжээ.
Хятадын засгийн газар мөн өдөр Бээжинд муж өөртөө засах район хотуудын ардын засгийн газар болон төрийн зөвлөлийн салбаруудын гол хариуцлагатай хүмүүсийн хурал хуралдуулсан байна. Хурал дээр ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралаас Хятадын эдийн засагт үзүүлж байгаа ашиггүй нөлөөг зохицуулахын төлөө ХКН-ын төв хороо, төрийн зөвлөл сүүлийн үе тогтоол гаргаж, санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын зохицонгуй уужуу бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжлийг ахиулах нэн их үр ашигтай бодлогууд тогтоох болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-хянав.\
 
        Олон улсын банк санхүүгийн системд өөрчлөлт хийх ёстой
 
         Синь хуа хорооны мэдээ, Америкийн ерөнхийлөгч Ж.Буш 14-ний өдөр бүх Америд радиогоор үг хэлэх үе хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн системд өөрчлөлт оруулах ёстой, гэвч өөрчлөлт нь засгийн газар зах зээлд хэд их хүндлэнгээс оролцож болохгүй гэжээ. 
          Ж. Буш мөн өдөр хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн системд заавал өргөнөөр өөрчлөлт хийж, 21-р зууны бодитой байдалд зохицуулах хэрэгтэй. 15-ны өдөр болох гэж байгаа хорин орны бүлгийн удирдагчдын банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн өндөр зиндааны чуулга уулзалт дээр би бусад удирдагчтай хамтаар өөрчлөлт хийх зарчмыг боловсруулан тогтоох болно, үүнд банк санхүүгийн зах зээлийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх,  зах зээлийн нэн ил тод байхыг батлах багтаж байна гэжээ. 
          Гэвч тэрээр бас хэлэхдээ, энэ удааны банк санхүүгийн хямрал нь чөлөөт зах зээлийн системээс болсон биш, иймээс өнөөгийн асуудал бол нүүрлэж байгаа асуудлыг ялан давж, бодитой өөрчлөлт хийж, чөлөөт зах зээлийн зарчмыг үргэлжлэн хэрэгжүүлэх явдал болно, харин шинэ зах зээлийн системийг бүрэлдүүлэх биш юм гэжээ. 
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
 
Ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 9 хувиас давах болно 

         Жүн шинэ агентлагийн мэдээ, Америкийн орон сууцны хямралаас болсон бүх дэлхийн банк санхүүгийн хямрал нь Хятадын аж ахуйн нэгжүүдийг нөлөөлж байгаа боловч 2009 он гэхэд Хятадын GDP мөн л 9 хувиас дээш өсөх болно гэж 48.5 хувийн санал асуулгад хамрагдсан хүмүүс төсөөлсөн байна. 
          Хятадын аж ахуйн нэгжийн эздийн санал асуулгын систем 15-ны өдөр Бээжинд "Аж ахуйн нэгжүүдийн макро эдийн засгийн байдал болон өөрчлөлтий халуун цэгийн тухай төсөөлөл, үнэлгээ, санал зөвлөл" гэсэн тайлан нийтэлсэн байна. Уг тайланд хамрагдсан тоо сэлтийг 8-10 сарын хооронд цуглуулсан юм байна. 
  \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
 
Үл хөдлөх хөрөнгө орон сууцны барилгын хөрөнгө оруулалт өсөж байна
    
          Синь хуа хорооны мэдээ, Хятадын үндэсний статистикийн газрын 14-ний өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл ноднин жилийн мөн үеийхтэй харицуулвал, энэ оны эхний 10 сард, бүх Хятадын үл хөдлөх хөрөнгө болон орон сууцны барилга дахь хөрөнгө оруулалт өсөж, үл хөдлөх хөрөнгө нээн хөгжүүлэх аж ахуйн нэгжүүдийн газар худалдан авсан хэмжээ буурсан байна.
           Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 1-10 сарын хооронд, бүх Хятадын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулсан хэмжээ 240 сая юаньд хүрч, ноднины мөн мөн үеийнхээс бараг 25 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ 1-10 сард, бүх Хятадын үл хөдлөх хөрөнгө нээн хөгжүүлэх аж ахуйн нэгжүүдийн биелүүлсэн орон сууцны барилгын талбай нь бараг 2 тэрбум 500 сая хавтгай дөрвөлжин метрд хүрч, ноднины мөн үеийнхээс бараг 20 хувиар өссөн байна.
            Орон сууцны үнэ буурч байгаа нөлөөнөөс болж, 1-10 сард, бүх Хятадын үл хөдлөх аж ахуйн нэгжүүдийн газар худалдан авсан хэмжээ нь 300 сая хавтгай дарвалжин метрд хүрч, ноднины мөн үеийнхээс 5.6 хувиар буурчээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Хятадын аялал жуулчлал нааштай арга хэмжээ авч банк санхүүгийн хямралыг зохицуулж байна
 
           Синь хуа хорооны мэдээ, сэтгүүлч 16-ны өдөр Хятадын үндэсний аялал жуулчлалын газраас мэдээлснийг үзвэл, банк санхүүгийн хямрал нь Хятадын аялал жуулчлалд учруулсан нөлөөг аргаацаахын тулд Үндэсний алал жуулчлалын газар из бүрэн арга хэмжээ авч зохицуулах болно.
            Эдгээр арга хэмжээнд, аялал жуулчлалын дэд бүтцийн байгуулалт, олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж болон хөдөө тосгоны аялал жуулчлалд хөрнөг оруулах эрч хүчээ нэмэгдүүлэх, газар хөдлөлтийн районы аялал жуулчлалын салбарт дахь сэргээн босголтын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, олон улсын зах зээлийг үргэлжлэн нээн хөгжүүлж, гадаадын жуулчид ирж жуулчлах асуудал ихээр буурахгүй байхыг батлах, аялал жуулчлалын зах зээлийн тиг зурмыг улам ихээр дүрэмжүүлж, Хятадын иргэд гадаадад жуулчлахыг үргэлжлэн сайшаах багтаж байна.
  \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Хятадын эдийн засаг эрүүлээр хөгжихд итгэлтэй байна
 
           Синь хуа хорооны мэдээ, Хятадын банк санхүүгийн хяналт улирдлагын хороооны орлогч дарга Жян Динзй 15-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын банк санхүүгийн салбарт итгэлтэй байна, Хятадын эдийн засгийн эрүүлээр хөгжихд итгэлтэй байна гэжээ.
            Жян Динзй ""Бээжингийн олон улсын банк санхүүгийн чуулга уулзалт 2008" дээр хэлэхдээ, Хятадын банк санхүүгийн ажил төрөл ерөнхийд нь авч хэлвэл эрүүл байна гэжээ.
             Тэрээр танилцуулж хэлэхдээ, энэ оны  9-р сарын эцсийн байдлаар, Хятадын банк санхүүгийн салбарын хөрөнгийн нийт хэмжээ нь бараг 60 терлион юаньд хүрч, 10 жилийн өмнөх Азийн банк санхүүгийн хямралын үеиэс 5 дахин илүү байж, гол гол арилжааны банкны чанаргүй зээлийн нийт хэмжээ болон чанаргүй зээлийн хэмжээ хос хосоороо буурч байна, энэ онй 3-р улиралд, 192 арилжааны банкны хөрөнгө мөнгөний хэмжээ нь стандартад хүрсэн бөгөөд стандартад хүрсэн арилжааны банкны нийт хөрөнгийн хэмжээнд эзлэх хувийн жин 85 хувьд хүрсэн байна, үүнээс гадна, эрсдлийг давах хүчин чадал болон ашгийн хэмжээ ч нэлээд дээшилсэн байна.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\  
 
20 -ийн бүлгийн дээд хэмжээний хурал ололт амжилт олсонд баяр хүргэв
 
           Синь хуа хорооны мэдээ, Европын холбооны комиссын дарга Барросо болон Францын ерөнхийлөгч Саркози 15-ны өдөр хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Вашингтонд хуралдсан 20-ийн бүлгийн удирдагчдын банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний чуулга уулзалтын олсон ололт амжилтад баря хүргэж байна гэжээ.
            Барросо хэлэхдээ,  20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалт нийтлэг олйголтод хүрсэнд баяр хүргэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнөө бас хямралыг зохицуулах сайн арга байхгүй байна, гэвч дээд хэмжээний чуулга уулзалтад тохиролцсон ололт амжилт нь олон оронд туслан хямрал нэн их хүндэрхээс сэргийлж чадах болно гэжээ.
            Дээд хэмжээний чуулга уулзалтын олсон ололт амжилтад Саркози баяр хүргээд нэн их төв голч банк санхүүгийн байгууламжийг байгуулж, банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, нэн их нээлттэй арилжаа болон худалдааны харилцааг байгуулхыг шаардсан байна.
    \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
"Хятадын хүн төрлөхтний хөгжлийн тайлан 2007\2008"-ийг Бээжинд нийтлэв
 
         Манай радиогийн мэдээ, НҮБ-ын Хөгжлийн Параграммын Газар 16-ны өдөр Бээжинд "Хятадын хүн төрлөхтний хөгжлийн тайлан 2007\2008"-ийг нийтэлсэн байна.
         Тайланд юуны өмнө 30 жилийн турш, Хятадын эдийн засгийн түргэн хөгжил тэрчлэн олон нийтийн дэтгэмжийн ажил төрөл маш ихээр дээшилснийг нотолсон байна. Үүний зэрэгцээ Хятад улс нийгмийн гишүүдийн заавал сургах гэгээрэл боловсрол, олон нийтийн эрүүл мэнд, үндсэн эм эмнэлэг, ажлаар хангах, нийгмийн үнэдсэн хамгаалал зэрэг олон нийтийн үйлчилгээний талаар хот хөдөөгийн зөрөө оршиж байна гэж үзсэн байна. Эдгээр зөрөөг арилгахад үндсэн үйлчилгээг тэнцвэртэй болгох зэрэг бодлогын чанартай саналыг тайланд бас дэвшүүлсэн байна.
  \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\  
 
Саудын Арав нефтийн салбарт хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна

          Синь хуа хорооны мэдээ, Саудын Арабын Вант Улсын ван Абдулах Бен Абдел Азиз 15-ны өдөр хэлэхдээ, ирэх 5 жилд нефть зэрэг салбарт 400 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно гэжээ.
           Саудын Арабын мэдээлэх агентлагийн мөн өдрийн мэдээлснийг үзвэл, Америкийн Вашингтонд 20-ын бүлгийн удирдагчдын банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байгаа Абдулах Бен Абдел Азиз хэлэхдээ, ингэж хийж байгаа нь бүс нутгийн эдийн засагт сэтэлт өгч, олон улсын банк санхүүгийн хямралын гажиг нөлөөг бууруулхын төлөө юм гэжээ. 
    \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\    
 
20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хямралыг зохицуулах итгэлийг нэмэгдүүлэв
 
Дэлхий дахины анхаарлалд орсон 20-ын бүлгийн удирдагчдын Банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт өнгөрөгч хагас сайнд Америкд өндөрлөсөн байна. Хятадын эдийн засгийн мэргэжилтэн хэлэхдээ, уулзалтаар банк санхүүгийн хямралыг зохицуулах бүрэн төгөс төсөл баталж чадсангүй ч гэсэн уулзалтанд оролцсон талууд хамтарсан тунхаг нийтлэж, дэлхийн улс орнуудын өнөөгийн хямралыг зохицуулах итгэл зоргийг нэмэгдүүлсэн бөгөөд олон улсын банк санхүүгийн системд өөрчлөлт оруулах асуудлаар зарчмын хувьд санал нэгдсэн байна гэжээ.
  20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр макро эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлсэн үндэс дээр нэн өргөн хэмжээний бодлого авч, банк санхүүгийн хямрал болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд буурч байгаа байдлыг намжаах бөгөөд хөгжиж байгаа орнуудад тус дэмжлэг үзүүлэх ёстой гэж гол гол хөгжсэн орон болон хөгжиж байгаа орнуудын удирдагчид санал нэгтэй үзсэн байна. Уулзалт нь банк санхүү болон мөнгөний чухалтай бодлого боловсруулан тогтоож, эдийн засгийн өсөлтийн хурд, тогтвортой байдлыг хамгаалахыг олон оронд шаардсан бөгөөд олон улсын банк санхүүгийн системд өөрчлөлт оруулах асуудлаар 5 зарчим тохиролцсон байна. Гэвч бодитой арга хэмжээг ирэх оны 3-р сарын сүүлцээр нарийн зүйлүүдийг дахин боловсруулах хэрэгтэй юм байна.
  Олон бүгдээр уулзалтад маш их хүсэл эрмэлзэл тависан боловч дэлхийн банк санхүүгийн хямралыг нэг л шөнийн дотор зохицуулж чадахгүй, холбогдох бодитой араг хэмжээг сүүлээр нь зөвшилцэх хэрэгтэй гэж мэргэжилтэд үзэж байна. Энэ удаагийн уулзалтын хамгийн их хувь нэмэр бол итгэл зоргийг нэмэгдүүлсэнд байна гэж Фудан Их Сургуулийн Хятадын эдийн засгийн судалгааны төвийн захирал Жан Жюнь үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
  Миний ойлгож байгаагаар уулзалтаас уламжилсан хамгийн том мэдээ бол 20-ын бүлэг хамтаар чугларч, хамтаар үйл аижллагаа авч, хамтаар үйл ажиллагааны төсөл боловсруулан тогтоож, банк санхүүгийн хямрал улмаар газар авах, нэн ялангуяа бодитой эдийн засгийн бууралд нэн их нөлөөлхөөс сэргийлэх асуудал юм. Энэ бол миний олйгож байгаагаар хамгийн чухал мэдээ болно гэжээ.
  Өнөөгийн байдлаар хөгжиж байгаа орнууд эдийн засгийн өсөлтийг дэмжхийн тулд хүүг буруулах зэрэг мөнгөний бодлого авч байна. Энэ удаагийн уулзалтаар мөн улс орнууд банк санхүүгийн чухалтай бодлого боловсруулан тогтоож, эдийн засагт сэдэлт өгөх ёстой гэж ил тод дэвшүүлсэн байна. Уулзалт  болхоос өмнө Хятад улс нийт хэмжээ нь 4 териллион юаний эдийн засагт сэдэлт өгөх төсөл нийтэлсэн юм. Энэ нь дэлхий дээр нааштай тусгал гаргасан байна.
  Фудан Их Сургуулийн Хятадын эдийн засгийн судалгааны төвийн захирал Жан Жюнь хэлэхдээ, Хятадын авч байгаа арга хэмжээ нь олон орнуудад туршлаг болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
  Хятадын авч байгаа 4 териллион юаний эдийн засагт сэдэлт өгөх төсөл нь энэ удаагий дээд хэмжээний уулзалтад оролцсон хүммүсийн авч хэлэлцэсэн чухал асуудал болсон байна. Энэ нь маш олон хөгжиж байгаа орнуудад туршлаг болсноор барахгүй мөн дэлхийн эдийн засагт сайнаар нөлөөлсөн байна гэжээ.
  Дэлхийн эдийн засгийн цар хэмжээгээр 4-р байранд, валютын нөөцөөр 1-р байранд орж байгаа эдийн засгийн цогц болсны хувьд Хятад улс нь дээд хэмжээний уулзалтын маш их хүсэл найдвар болсон бөгөөд олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтөд нэн их үүрэг гүйцэтгэх найвдар хүлээсэн байна.
 
Шянган олон төрөл  арга хэмжээ авч банк санхүүгийн хямралыг аргацааж байна
 
Синьхуа хорооны мэдээ, Шянганы засаг захиргааны онцогой район банк санхүүгийн хямралын бий бүлгосон үр нөлөөг аргацаахын төлөө олон төрлийн арга хэмжээ авч байна.
10 тэрбум шянган долларын дунд жижиг аж ахуйн нэгжийн итгэмжийн баталгааны онц төлөвлөгөө тогтоож, дунд жижиг аж ахуйн нэгжид 500 шянган долларын богино хугацааны итгэмжийн зээл олгож, 70 хувийн итгэмжийн зээлийн баталга олгох болно гэж Шянганы засаг захиргааны онцогой районы Санхүүгийн Хэлтсийн дарга Зэн Жүньхуа тун саяхан мэдэгдэжээ.
Шянганы засаг захиргааны онцогой районы Хөдөлмөр Эрхлэлтийн алба ч төрөл бүрийн ажлаар хангах төлөвлөгөө тогтоож, адил бус насны адил бус нөхцөлтэй хүмүүст зохистой ажил олгож байна.
Шянганы аялал жуулчлалын газар тун саяхан Шянганы хурал үзэсгэлэнгийн өргөтгөх хэлтэс байгуулж, хурал үзэсгэлэн болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тусгай мэргэжлийн тусламжийн үйлчилгээ хангаж байна. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятад улс тойрог замын цаг агаарын дагуулийг шинчлэн өөрчилж байна
 
  Жүн шинэ агентлагийн мэдээ, Хятад улс шинэ үеийн тойрог замын цаг агаарын дагууль Фэнюнь 3-р А болон газрын гадаргуун хэрэглээний системийг 18-ны өдөр Бээжинд ажлуулж эхэлсэн байна. Хятадын Цаг агаарын газрын дарга ЗэнГүөгуан хэлэхдээ, энэ нь Хятад улс тойрог замын цаг агаарын дагуулийг шат өгсүүлж өөрчлөх ажлыг биелүүлснийг харуулж байна гэжээ.
  Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Фэнюнь 3-р А-г ажилд оруулсны дараа Хятадын Цаг агаарын газрын Фэнюнь тоо бүртгэлийн радио систем, дагуулийн ерөнхий тоо бүртгэлийн радио систем, интэрнет сүлжээгээр дамжуулан өргөн олон хэрэглэгчидэд дагуулийн тоо сэлт болон бүтэгдэхүүний үйлчилгээ олгох юм.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Шиньжян авто замын байгуулалтанд 100 тэбурм юань санхүүжүүлэхээр байна
 
           Жүн Шинэ агентлагийн мэдээ: Хятадын Төв засгийн газар дотоод хэрэглээг нэмэгдүүлэхийн төлөө дэд бүтцийн байгуулалтыг их цар хэжмээгээр хөгжүүлж байгаа энэ дашрамд, авто замын байгуулалтанд 100 гаран тэрбум юань санхүүжүүлж, тээврийн хүчин чадал болон авто замын чанарыг дээшлүүлэх болно гэж Шиньжягийн Уйгарын Өөртөө Засах Районы албаны тал мэдэгдсэн байна.
           Шиньжян төв болон баруун Азийн 8 оронтой хил залгаж, Хятадын хамгийн урт хилийн шугамтай муж болох бөгөөд улсын нэгдүүгээр зэргэлэлийн 17 боомтой байдаг. Өнөө, Шиньжян нь ойр хавийн хүрш оронтойгоо олон улсын зорчигч тээвэр буюу барааны тээврийн авто замыг 100 гаруйг нэвтрүүлсэн байна. Шинжянгийн зам харилцааны ажил эрхэлсэн газрын мэдэгдсэнээр, ирэх 5 жилд, Шиньжян нь Шиньжян болон Орос, Монгол, Казахстан зрэг улс орны боомт хүрэх авто замыг засаж шинчлэх болно. Засаж шинчлэхээр байгаа боомтын авто замын нийт урт нь 800 гаран километр байж, уг төсөлд Хятадын Төв засгийн газар болон Шиньжянгийн орон нутгийн засгийн газар хамтаар хөрөнгө оруулж байгуулах юм байна.\Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 
 
АПЕК-ийн үйлдвэр худалдааны зөвлөөлийн комиссийн энэ оны 4-р бага хурал ажлаа эхлүүлжээ
 
            Манай радиогийн мэдээ: Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын үйлдвэр худалдааны зөвлөөлийн коммиссийн 2008 оны 4-р бага хурал 18-ны өдөр Перугийн нийслэл Лимад ажлаа эхлүүлж, бага хуралд оролцсон төлөөлөгчид 3 хоногийн хурлын хугацаанд, Бүх Ази Номхон Дайлн Бүс Нутгийн аж ахуйн нэгжүүд банк санхүүгийн хямралыг зохицуулах арга хэмжээг авч хэлэлцэх болно.
           Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиа бага хуралын нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн аж. Тэрээр хэлэхдээ, АПЕК-ийн өндөр зиндааны чуулга уулзалт бол 20-ын бүлгийн удирдах хүмүүсийн Вашингтон дахь өндөр зиндааны чуулга уулзалтын дараа болж байгаа банк санхүүгийн хямралыг хэрхэн зохицуулах тухай бас нэг удаагийн олон улсын бага хурал болох төдийгүй, энэ нь мөн ч банк санхүүгийн хямралын дараах эдийн засгийн хөгжлийн хэв загварыг авч хэлэлцэх анхны чухал хурал чуулган болох юм гэжээ.
            АПЕК-ийн үйлдвэр худалдааны зөвлөөлийн комиссийн дарга Жуан Франсиско Раффо хэлэхдээ, Бүх Ази Номхон Далайн Бүс Нутгийн аж ахуйн нэгжүүд хүч нэгдэн хамтран ажиллаж, эдийн засгийн хамтын ажиллагааны арга барилаар дамжин, өнөөгийн банк санхүүгийн донслолтыг ялан давах ёстой гэжээ.
           \Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятадын нефтийн компани Коста-Рикагийн нефтийн компанитай хөрөнгө хамтарсан компани байгуулав
 
   Синь хуа хорооны мэдээ, сэтгүүлч 19-ний өдөр Хятадын Нефть байгалийн хийн кропураци компаниас мэдээлснийг үзвэл, Хятадын Нефть байгалийн хийн кропураци компани тун саяхан Коста-Рикагийн Үндэсний нефтийн компанитай нефть боловсруулах хөрөнгө хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ бол Хятад болон Коста-Рика дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадын Нефть байгалийн хийн кропураци компани Дунд Америк тивээс авсан хамгийн анхны нефть хийн хамтын ажиллагааны төсөл болох юм.
   Энэх хэлэлцээрийн дагуу, Хятадын Нефть байгалийн хийн кропураци компани болон Коста-Рикагийн Үндэсний нефтийн компани Коста-Рикагийн хилд хөрөнгө хамтарсан компани байгуулж, хөрөнгө хамтрах хугацаа нь 25 жил болох юм байна. Хөрөнгө хамтарсан компани нь Коста-Рикад байгаа өнөөгийн жилд 1 сая 200 мянган тонн боловсруулах хүчин чадалтай нефть боловсруулан үйлдвэрийг өргөтгөөн байгуулах юм байна. Уг төслийн биелүүлсний дараа уг нефть боловсруулах үйлдвэрийн нефть боловсруулах хүчин чадал нь жилд 3 сая тоннд хүрэх юм байна. Үүний зэрэгцээ хоёр тал бас жилд 10 сая тонн боловсруулах хүчин чадлын тухай эдийн засгийн тооцоо судалгаа хийж байгаа юм байна.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Хятад улс дэд бүтцийн байгуулалтаа эрчимжүүлж байна
 
           Олон улсын банк санхүүгийн хямралын Хятад улсад үзүүлэх ашиггүй нөлөөг багасгаж, эдиийн засгийн ихээхэн хэлбэлзэл үүсхээс сэргийлэхийн төлөө, саяхан Хятадын засгийн газар дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөж, эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэх 10 зүлийн арга хэмжээ тогтоож, хоёр жилийн хугацаанд дэд бүтэцийн хөрөнгө оруулалтыг багтаасан 4 триллион юаний хөрөнгө оруулалт хийж эдийн засагтаа сэдэлт өгөх гэж байна. Өнөө  холбогдох дэд бүтцийн байгуулалтын төслийг баталж, хэрэгжүүлэх ажил дэг журамтайгаар яаралтай явагдаж байна.
           Эх сурвалжаас үзвэл, уг “4 триллион” юаний мондог их төлөвлөгөөний анхны алхамд-Хятадын төвлөрсөн төсвөөс шинээр 100 тэрбум юань хөрөнгө оруулалт хийж энэ ондоо багтаан хэрэгжүүлж, ихэнхий хэсгийг нь дэд бүтцийн байгуулалтанд ашиглах болно: үүнд, 34 тэрбум юанийг хөдөө тосгоны иргэдийн амьжиргааны төсөл болон хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг түргэтгээхэд хэрэглэж, 25 тэрбум юанийг төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийн чухал чухал байгуулалтыг түргэтгээхэд ашиглаж, 10 тэрбум юанийг баталгааны чанартай орон сууцны төслийг түргэтгээхэд ашиглах юм байна.
           Холбогдох бодлогыг боловсруулан тогтоосны дараа, Хятадын Төв засгийн газрын холбогдох салбар нь холбогдох салбарууд болон орон нутгуудтай яаралтай харьцаж, нэн даруй төсөл дээр хэрэгжүүлэх болно. Жишээлбэл, баталгааны чанартай орон сууц байгуулах төслийн талаар, Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн байгуулалтын сайд Жян Вэйшинь танилцуулж хэлэхдээ, Орон сууц болон хот хөдөөгийн байгуулалтын яам яаралтай тохируулалт хийж, хуучин муу байшин ихтэй хороололыг өөрчилөн байгуулах, хямд орон сууц болон мямд түрээстэй орон сууц байгуулах зэрэг төслийг тогтоосон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
           “Энэ онд Төв засгийн газраас төв баруун бүсийн хямд түрээстэй орон сууцны байгуулалтанд нөхөвөр хөрөнгө оруулат хийж, хямд түрээстэй орон сууцны байгуулалтыг өргөтгөхийн зэрэгцээ, хямд үнэтэй орон сууцны байгуулатын цар хэмжээ, хүрээг зохистой өргөтгөж, Төв засгийн гарын хөрөнгө оруулалтыг үнэнхүү сайтар ашиглах болно” гэжээ.
           Төмөр замын байгуулалтын талаар, Хятадын төвлөрсөн төсвөөс 15 тэрбум юань санхүүжүүлж, хурдны төмөр зам, нүүрсний тээврийн тусгай шугам, эх баялагийг нээн ашиглах зориулалттайй баруун бүсийн төмөр зам зэрэг чухал чухал байгуулалтын 25 төсөлд ашиглах бөгөөд үүнд Бээжингээс Ү-хань хүрэх зорчигч тээврийн тусгай шугам, Бугатаас Ши-ань хүрэх нүүрс тээвэрлэх шугам зэрэг багтаж байна. Хятадын Төмөр замын яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Юүнпин хэлэхдээ, уг 15 тэрбум юаний төмөр замын байгуулалтын хөрөнгө мөнгийг энэ сарын эцсээр бүхнийг ашиглатанд шилжүүлхийн зэрэгцээ, ирэх жил биелүүлэх төмөр замын байгуулалтын цар хэмжээ 600 тэрбум юаньд хүрэх болно гэжээ.
           Эх сурвалжаас үзвэл, дотоодын эрэлт хэрэглээгээ өргөтгөх 4 триллион юаний төлөвлөгөөнд, Хятадын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээс гадна, маш их хэмжээний хэсэг мөнгийг орон нутгийн төсөв зэрэг олон арга замаар хөрөнгө мөнгө цуглуулан зохицуулах болно. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндсэний хорооны даргын орлогч Мү Хүн хэлэхдээ, холбогдох салбарууд өнөө холбогдох арга хэмжээг судалж, орон нутгийн хөрөнгө мөнгө цаг тухайдаа ашиглагдахыг баталгаажуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
           “Хятадн төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна, орон нутгууд хэсэг хөрөнгө мөнгө санхүүжүүлэх чухалтай байна. Өнөөгийн орон нутгийнхны хөрөнгө мөнгөний бодитой хүндэрлийг зохицуулахын төлөө, бид хоёр арга хэмжээг авахаар бэлтгэж байна. Үүний нэг нь бодит байдлаас үүсч, хөрөнгө оруулалтын чиглэлд  Төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтын харьцалыг нэмэгдүүлж, орон нутгийн хөрөнгө мөнгөний хэмжээг багасгах юм уу хэлтэрүүлнэ. Хоёрт зээлийг шилжүүлэх юм уу, орон нутгийн засгийн газарт хөрөнгө мөнгө бэлэтгэх зүй зохистой зам суваг, арга замыг батлан зөвшөөрөх эрх олгох явдлыг төвлөрсөн төсөв ч өнөө судалж бийна” гэжээ.
 
Энэ оны 10-р сард Бээжингийн CPI 4.2 хувиар өсөв 
 
   Синь хуа хорооны мэдээ, Бээжин хотын статистикийн газар, Үндэсний статистикийн газрын 19-ны өдөр хамтран нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Бээжин хот энэ оны 10-р сард оршин суугчдын хэрэглээний үнийн нийт төвшин ноднины мөн үеийнхээс 4.2 хувиар өссөн байна. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 12.5 хувиар өсжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
АПЕК-ийн сайд нарын бага хурал Лимад болов
             Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын сайд нарын бага хурал 19-ний үдээс өмнө Реругийн нийслэл Лимад эхэлсэн байна. Хоёр хоног хуралдах хурал нь голцуу 22-23-ны өдөр болох гэж байгаа Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын удирдагч нарын албан ёсны бус хуралд бэлтгэл хийх болно.
 
             Реругийн Гадаад худалдаа аялал жуулчлалын сайд хадагтай Мерседес Араоз нээлтийн ёслол дээр хэлэхдээ, АПЕК-ийн гишүүд хамтаар чармайж, банк санхүүгийн хямрал нь бодитой эдийн засагт нэн хүндээр нөлөөлхийг зогсоох хэрэгтэй. Олон эдийн засгийн цогцууд тал бүрийн хамтын ажиллагаагаа түлхэн ахиулж, худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарыг чөлөөтэй болгох ахицыг үргэлжлүүлж, худалдааны ивээх үзэл газар авхаас сэргийлэх ёстой гэжээ.
 
              Танилцуулснаас үзвэл, хурлын хугацаанд, сайд нар олон улсын эдийн засаг болон банк санхүүгийн хямрал, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалт, худалдаанд хөрөнгө оруулхыг чөлөөтэй болгох, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлаг, хүнсний бүтээгдэхүүний ауюлгүйн байдал, Дохагийн уулзалт хэлэлцээ зэрэг асуудлын тухай зөвшилцэх бөгөөд удирдагч нарын албан ёсны бага хуралд санал дэвшүүлэх болно. 
 
Хятадын гадаад худалдааны хөгжлийн аз тохиол нь өрсөлдөөн сорилтоос илүү байна
 
Синьхуа хорооны мэдээ: Хятадын худалдааны яаман 19-ний өдөр намрын улиралын «Хятадын гадаад худалдааны байдлын тайлан» нийтэлж тэмдэглэхдээ, төсөөлснөөр, энэ оны 4-р улирал тэрчлэн ирэх жилийн Хятадын гадаад худалдааны хөгжлийн гадаад орчин байдал хурцдах боловч ерөнхийдээ хөгжлийн аз тохиол нь өрсөлдөөн сорилтоос их байна гэжээ. 
       Олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ буурч байгаа нь юуны өмнө дээд динзааны бүтээгдхүүний эрэлт хэрэгцээг нөлөөлөх болно, Хятадын экспортлож байгаа бүтээгдэхүүн нь голцуу дунд, доод динзааны бүтээгдхүүн байж, ихэнхий нь өдөр тутамын хэрэглээний бараа болох бөгөөд чанар, үнэ зэрэг талаар давуулаг нь маш илэрхий юм. Америкд экспортлож байгаагаар жишээлбэл, энэ оны 1-10 сард өнгөрсөн жилийн мөн үеээс 11.4 хувиар өсч, өсөлтийн хэмжээ нь эхний хагас жилээс 2.5 цэг дээшилсэн байна гэж Тайланд тэмдэглэжээ.
     2008 онд Хятадын бараа бүтээгдэхүүний экспортлох нийт хэмжээ нь 2 триллион 600 тэрбум ам.доллорт хүрч, өсөлт нь 20% орчим байх болно гэж тайланд төсөөлсөн байна.\Сарантуяа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Тайваний худалдаачин Вань Жянькүнь
 
Хятадын Зүүн өмнөд нутгийн Фужянь муж нь Тайваньтай уул усаар залгалдаж, газар зүйн орчин ахуй, цаг агаар, зан заншил нь маш адилхан байдаг. Фужянь мужийн төв Фужөү хотод байдаг Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж-Фужөүгийн Юешэн гутлын ХХК-г үүсгээн байгуулагч Ван Жянькүний өвөг дээдэсийн нутаг нь Фэжян болох юм. Тайваниас эх газар ирж, аж ахуйн нэгж байгуулах бол түүний залуу үеийн хүсэл эрмэлзэл байсан юм. Өнөө түүний хүсэл эрмэзэл биелэгдлээ, тэрээр Фужяньд аж ахуйн нэгжээ байгуулж, бүтээгдэхүүн нь дэлхий даяаар борлуулагдаж байна. Одоо та бүхэнд Тайваний худалдаачин Ван Жянькүнь эх газар ирж аж ахуйн нэгж байгуулсан тухай танилцууляа.
   Хятадын үндэстэнүүдийн соёл өргөн уудам, хэдэн мянган жилийн түүх соёл нь Хятадын эх газарт бишгүй олон эд бодис болон соёлын өвийг үлдээсэн юм. Үүнээс болж маш олон хүн эх газар ирж үзхийг хүсэн эрмэлзэж байдаг. Ван Жянькүнь ч үүний дотрох нэг гишүүн болох юм.
   1990 онд, Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг соёлын солилцоо маш түргэн хөгжиж, Хятадын эх газар хаалга нээлттэй болгож, Тайвань маш олон хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, Тайваний худалдаачид эх газар ирхийг сайшаан дэмжсэн байна. Нөхцөл болзол бүрэлдсэн энэ үед Ван Жянькүнь өөр нэг худалдаачинтай хамтаар Хятадын нээлттэй бодлого хэрэгжүүлж, эдийн засаг ихээр хөгжиж байгаа Шэньзэнь хотод ирсэн юм. Тухайн үед тэрээр Дөчин нас хүрэхгүй байжээ.
   Шэньзэнь хотод Ван Жянькүнь эх газраас Тайваньд авч байгаа хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй бодлогыг бүрэн ойлгосны дараа 1993 онд, өөрийн нутаг Фужянд хүрч, аж ахуйн нэжг байгуулсан байна. Тухайн үед Хятадын эх газар нь төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд өөрчлөлт хийж, хувийн өмчийн аж ахуйн нэгж маш түргэн хөгжиж байсан үе байжээ. Ван Жянькүнь аз тохиолыг алдалгүй, Фужянь мужийн Жиньан дүүрэгт гутал үйлдвэрлэх аж ахуйн нэгж-Фужөүгийн Юешэн гутлын ХХК-г байгуулсан байна.
   Хэдэн жилийн хүчин чармайлтаар дамжин Ван Жянькүнь үйлдвэрлэл, удирдлага, борлуулалт зэрэг талаар маш их туршлаг сургамж хурамдуулж, аж ахунй нэгж нь ч маш түргэн хөгжсэн байна. Тэрээр одоо бүтээгдэхүүнээ гадаадад борлуулж байгаа бөгөөд ажилтад нь анх эхэнд 300 байснаасаа өнөө 2000 гаруй хүнтэй болсон байна.
   2007 он бол түүний аж ахуйн нэгж маш түргэн хөгжсэн нэг жил болох юм. Энэ жил тэрээр дэлхийн авраг “Гимнастикийн ван” гэж алдаршсан Линингийн аж ахуйн нэгжтэй хамтарч “Да Шаюй” бүрэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийгээ Америкийн зах зээлд экспортлож, өнөөгийн байдлаар Америкийн 20 мянга гуруй дэлгүүр түүний гудлыг Америкд борлуулж байгаа бөгөөд жилийн борлуулалт нь 1000 ширхэгээс давсан байна. Түүний компани нь бас Америкийн сагсан бөмбөгийн од Онеалд жил бүр 200-300 ширхэг гутал үйлдвэрлэж өгч байгаа юм байна.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Америкийн эдийн засгийн өсөлт буурна гэж төсөөлөв
 
      Синь хуа хорооны мэдээ, Америкийн Холбооны Бэлтгэл Комисс 19-ны өдөр Америкийн эдийн засгийн өсөлт энэ жил болон ирэх жилд буурах болно гэж төсөөлсөн бөгөөд улам нэг алхам хүүг буруулах арга хэмжээ авч, банк санхүүгийн хямралыг аргацаах хэрэгтэй байна гэжээ.
      Америкийн Холбооны Бэлтгэл Комисс мөн өдөр нийтэлсэн 10-р сарын эцэст болсон бодлогын ээлжит хурлын тэмдэглэлээс үзвэл, Америкийн эдийн засаг энэ онд ноднин жилтэй тэнцүү байх буюу зөвхөн 0.3 хувиар өсөж, ирэх онд 0.2 хувиар буурах буюу 1.1 хувиар өсөх болно гэж Америкийн Холбооны Бэлтгэл Комисс төсөөлсөн байна. Энэ нь уг комиссын 7-р сард төсөөлж байснаас их доор болсон юм байна.
     Хурлын тэмдэглэлд тэмдэглэснийг үзвэл, ирэх онд Америкийн эдийн засаг мөн л "Маш сайн биш" байх бөгөөд сэргэлтийн алхам ч маш удаан байх болно гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж.\
 
Хятадын аж ахуйн нэгжүүд "Экспортын бууралт”-ыг нааштай зохицуулж байна
 
    Улаан өндөгний баяр удалгүй ирэх гэж байгаа энэ үеээр өнгөрсөнд бол Хятадын тоглоомын аж аухйн нэгжүүдийн хамгийн ажил ихтэй үе байдаг юм.Өнөө харин бүх дэлхийн банк санхүүгийн хямрал газар авч байгаагийн дагуу дэлхийн эдийн засгийн өсөлт ил тод удааширж, тоглоом, нэхмэл, гутал зэргийг багтаасан Хятадын уламжлалт экспортын бүтээгдэхүүний наймаа адил бус хэмжээгээр буурч, худалдааны хэмжээ буурах байдал гарсан байна. энэх дарамтад чиглүүлэн Хятадын экспортын аж ахуйн нэгжүүд олон төрлийн тагтик бодлогын арга хэмжээ авч, банк санхүүгийн хямралын учруулсан хүйтэн өвөл, хяралын нөлөөг аргалан зохицуулж байна.
    Хятадын Гаалийн ерөнхий газрын тун саяхан нийтэлсэн бүртгэлийн шинэ тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 10 сард, Хятадын уламжлат экспортын бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ буурсан байна. Үүнд хувцасны экспортын өсөлтийн хурд 20 цэгээр буурч, хуванцар бүтээгдэхүүний экспортын өсөлтийн хурд 6 цэгээр буурсан байна. Үүнээс гадна гутал зэрэг бүтээгдэхүүний экспорт ч доор хэмжээнд байна.
    Дүн гуань бол Хятадын зүүн өмнөд тэнгисийн эргийн боловсруулах аж үйлдвэр худалдаагаар нэр гарсан хот болох юм. Энэ оны 10-р сард, эндхийн экспорт 3 жилийн турш анх удаагаа буурах байдал гарсан байна. Дүнгуаний Бэйхүй гутлын ХХК-гийн ерөнхий захирал Бэй Юүпин хэлэхдээ, аж ахуйн нэгжийн ашиг ил тод буурсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
    Жишээлбэл, өнгөрсөнд хос гутал нь хамгийн доод хэмжээнд 1.3-1.5 ам.доларын ашиг байдаг, одоо тийм биш болсон, нэг хос гутал нь зөвхөн 60 цент буюу 70 центын ашигтай л байна гэжээ.
    Гэвч зах зээлийн бүхийл байдлын буурч байгаатай харицуулбал Хятадын хэсэг аж ахуйн нэгжүүдийн наймаа болон худалдааны хэмжээ мөн л өсөлтийн байдлаа хэвээр байлгасаар байна. Хятадын хамгийн том эмэгтэйн гутлын аж аухйн нэгж-Хуа Жянь корпорацийн зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий захирал Зан Хуарүн хэлэхдээ, өнгөрсөн жилийн мөн үеийхтэй хариуцуулбал Хуажянь корпорацийн ашиг 5 хувиар өссөн байна. Ийм ололт амжилт олж чадсны гол шалтгаан бол аж ахуйн нэгж дотоод удирдлагаа сайжруулж, үр ашгийг дээшлүүлсэнд байгаа юмгэжээ.
    Гутлын салбартай адилхан Хятадын тоглоом үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд ч экспортын зах зээл буурч байгаа дарамтад нүүрлэж байна. Бүх Хятадын тоглоомын зах зээлийн 70 хувийг эзэлж байгаа Гуандүн муж энэ оны эхний 3 улиралд, тоглоомын экспортын хэмжээ 4 тэрбум 470 сая ам.доларт хүрч, өсөлтийн хэмжээ нь ноднины мөн үеийнхээс 16.2 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ экспортын тэмдэглэлтэй тоглоомын аж ахуйн нэгжүүд нь ноднин жил 5000 байсан бол өнөө багасаад 1500 болсон байна. Тоглоомын салбарын хамгийн том компани-Шянганы Хөжюнь корпорацийн Хятадад байгаа хэд хэдэн тоглоомын үйлдвэр нь дампуурж, хэдэн мянган ажилчин ажилгүй болсон байна.
    Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэмин хэлэхдээ, Хятадын хүчтэй аж ахуйн нэгжүүд банк санхүүгийн хямралаас болсон өвлийг өнгөрүүлж чадна гэдэгд итгэж байна гэжээ. Тэрээр Хэлэхдээ,
    Хятадын аж ахуйн нэгжүүд өөрчлөлт хийж нээлттэй байсан 30 жилийн турш, зах зээлд зохицон чадвар нь маш ихээр дээшилж, зах зээлийн дагуу бүтээгдэхүүний бүтцдээ зохицуулалт хийж, эзэгнэлтийн арга хэлбэрээ хувьруулж, олон төрлийн зах зээлийг нээх хүчин чадлаа дээшлүүлж байна. Үүний зэрэгцээ тэд бас улсын дотоодын маш том зах зээлийг олж харсан бөгөөд гадаадад экспортлож байгаа бүтээгдэхүүнээ зарим хэсгийг нь дотоодод борлуулхаар төлөвлөж байна.Тэд нарт энэ удааны хямралыг ялан давж, нэн сайн ирээдүйг угтан авах болно гэдэгд би итгэж байна гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж.\
 
Бээжин хот шинээр үүдэн бүтээсэн патентын эрхтэй төсөлд шагнал өгхөөр хянан хэлэлцэж байна
 
      Манай радиогийн мэдээ, Бээжин хотын шинээр үүдэн бүтээсэн патентын эрхтэй төсөлд шагнал өгөх тухай анхны хянан хэлэлцэх хурал 20-ны өдөр Бээжинд болсон байна. Уг хурал нь 50 төслийг хянан хэлэлцэж холбогдох шагнал өгөх юм байна.
      Бээжин хотын энэ жил эхлэн хэрэгжүүлсэн "Бээжин хотын шинээр үүдэн бүтээсэн патентын эрхтэй төсөлд шагнал өгөх арга"-ийн дагуу жилд хоёр удаа хянан хэлэлцэж шагнал өгөх бөгөөд нэг удаад 500 сая мөнгөний шагнал өгч, үүнээс гадна бас 1 сая юаний онцгой шагналтай юм байна.
 \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Бээжин хотын байнга оршин суугчид 16 сая 330 мянгад хүрчээ
 
     Синьхуа хорооны мэдээ: Бээжин хотын хүн ам болон төлөвлөгөөт төрөлтийн комиссын мэдээлснээс үзвэл, өнөө, Бээжин хотын байнга оршин суугчид 16 сая 330 мянгад хүрч, хүн ард хамаг олон үедээ 21 сая болсны дотор гадна нутгаас ирсэн хүн ам 1/4-г эзэлж байгаа юм байна.
    \Сарантуяа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\  
 
   Ажлын байраар хангах хүнд байдлыг зохицуулах арга хэмжээ авч байна
        Манай радиогийн мэдээ: 10-р сар гарснаас хойш олон улсын эдийн засгийн байдлын өөрчлөлт нь Хятадын ажлын байраар хангах байдалд нөлөөлж, хүн их ажилулдаг хэсэг дунд жижиг аж ахуйни нэгж хаах, үйлдвэрлэлээ зогсоох, эсхүүл хагас зогсоох байдал гарснаас хэсэг хүмүүс ажилгүйдэв. Хятад улс ажилгүйдэх хүмүүсийг чадхын хир багасгах арга хэмжээ авч байна гэж Хятадын Хүн хүчний эх баялаг хийгээд нийгмийн хамгаалалын сайд Инь Вэйминь 20-ны өдөр Бээжинд илэрхийлэв.
        Тэрээр мөн өдөр Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээлэлийн газрын хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ хүнд байдалд Хятад улс нэг талаар аж ахуйн нэгжүүдэд туслан хүндрэл бэрхшээлийг давуулан, ажилгүйдэх хүмүүсийг чадхын хир багасгаж байна. Нөгөө талаар холбогдох салбарууд хөдөлмөрийн харилцааны талаар гарсан асуудлыг хуулийн дагуу зохицуулж, нэн ялангуяа ажилтан ажилчдын цалин хөлсийг ологх явдлыг баталж байна гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
АПЕК-ийн сайд нарын 20-р хурал өндөрлөв
 
Манай радиогийн мэдээ, Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын \АПЕК\ сайд нарын 20-р бага хурал 20-ны өдөр Перугийн нийслэл Лимад өндөрлөж, хурлын дараа хамтарсан мэдэгдэл нийтлэн АПЕК-ийн гишүүд хамтран ажиллаж, бүх дэлхийн банк санхүүгийн хямралыг хамтаар аргацаахыг уриалсан байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, хуралд оролцогсод энэ оны АПЕК-ийн хурлын гол уриан дуун болох “Ази Номхон далайн хөгжлийн шинэ амлалт”-аар өргөн хүрээнд зөвшилцсэн байна. Одоо банк санхүүгийн хямралыг аргацаахын төлөө түргэн шуурхай, зохицонгуй, үр ашигтай арга хэмжээ авах нь АПЕК-ийн гишүүн орны эн тэргүүнд бодолцох чухалтай асуудал бөгөөд энэ удаагийн АПЕК-ийн тэргүүн нарын албан ёсны бус чуулганы анхаарал хандуулах агуулга болно гэж бага хуралд оролцогсод үзэжээ. Нягт хэлхээ холбоотой байж, бодитой арга хэмжээ авч эдийн засгийн бодит цогцын хүчинг нэмэгдүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулалт, хэрэглээний төвшинг дээшлүүлнэ гэж бага хуралд оролцсон талууд амлалт хийсэн байна гэжээ.
Бүс нутгийн эдийн засгийн интеграцчилах үйл явцыг ахиулж, Дэлхийн худалдааны байгууллагын Дохагийн уулзалт хэлэлцээгээр эртхэн хэлэлцээр тохиролцохыг ахиулах болно гэж бага хуралд оролцсон сайд нар бас мэдэгдэлдээ дахин нотолжээ. Холбогдох талууд уяан хатан байр суурь авч олон талын хүлээн авч чадах үр дүнд эртхэн хүрэхийг мэдэгдэлд бас шаарджээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Перу Хятад Перугийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг өндрөөр үнэлж байна
 
Синьхуа хорооны мэдээ, Перугийн хувийн хэвшилийн аж ахуйн нэгжийн холбооны дарга Жэме Касерес Саян 20-ны өдөр Хятад Перу чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээгээ дуусагсныг өндрөөр үнэлж, энэ нь хоёр орны худалдааны хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлэх болно гэж үзжээ.
Тэрээр 20-ны өдөр хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд хандан хэлэхдээ, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай хэлэлцээрийг дуусагснаа хоёр орны засгийн газар 19-ний өдөр мэдэгдэсэн. Гарын үсэг зурах гэж байгаа энэхүү хэлэлцээр нь Перуд Хятадын үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтыг авчирч, Перугийн эдийн засгийн төвшинг дээшлүүлэн, хоёр орны худалдааны үргэлжлэн хөгжихийг ахиулах болно гэжээ.
Хэлэлцээр хүчинтэй болсны дараа Перугийн Хятадад экспортоор гаргах хэмжээ ихээр нэмэгдэж, Хятад улс нь Перугийн худалдааны чухал түнш болох болно гэж тэрээр үзжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Будла ордны дасалбарыг жуулчдад шууд зарах боллоо
 
Синьхуа хорооны мэдээ, “Лхасын оройн сонин”-ны мэдээлснээр, 11-р сарын 18-наас эхлэн Будла ордон хамт нэгжийн дасалбар захиалах үйлчилгээг түр завсарлаж, бий бүхий дасалбарыг жуулчдад шууд зарах болжээ.
11-р сарын 18-наас жуулчид уридчилан дасалбар захиалах шаардлаггүй болж Будла ордны төв хаалгаар орож, Будла ордны дасалбар зарах цэгээс дасалбар худалдан авах боллоо. Өдөр бүр 9 цагаас 15 цаг хүртэл дасалбар зарах болно.
Будла ордны энэхүү арга хэмжээ нь жуулчдын сайшаалыг олсон байна. Одоо Түвдэд очих, Түвдээс явах галт тэрэгний дасалбар тийм хурцадмал биш бөгөөд Түвдийн зочид буудалын үнэ ч буурч байна. Үүний дээр Будла ордны дасалбарыг хялбархан авч чадхад хүрвэл өвлийн улиралд Түвдэд жуулчилах аятай тохиол болох юм гэж тэд илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Европын Холбооны хөдөө аж ахуйн нөхвөрт өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар хэлэлцээр тохиролцсон байна
 
Синьхуа хорооны мэдээ, Шөнөжин хэлэлцээ хийсний үндсэнд Европын Холбооны гишүүн орнуудын Хөдөө аж ахуйн яамны сайд нар 20-ны өдөр Европын Холбооны хөдөө аж ахуйн нөхвөрт өөрчлөлт оруулах зэрэг хөдөө аж ахуйн хамтын бодлогын асуудлаар хэлэлцээр тохиролцсон байна.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Европын Холбоо том том фермд олгох нөхвөрөө багасгаж, хэмнэсэн хөрөнгө мөнгийг хоцронгуй районы хөдөө тосгоны хөгжлийн төсөлд хэрэглэх болно.
Нөхвөр олгох асуудлаас гадна Европын Холбооны гишүүн орны хөдөө аж ахуйн сайд нар бас Европын Холбооны сүүн үйлдвэрлэлийн ковтыг дээшлүүлж, 2015 оны 3-р сарт уг ковтыг бүрмэсэн усатгахыг зөвшөөрсөн байна.
Хэлэлцээрийн дагуу өөрчлөлтийн холбогдох арга хэмжээг 2009 оноос 2013 онуудад хэрэгжүүлэх болно. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Шинжянгийн Түрпан хотгороос том нүүрсний орд олдов
 
    Синь хуа хороны мэдээ, Шинжянгийн Үйгар Үндэсний Өөртөө Засах Районы нутаг дэвсгэр эх баялагын танхимаас мэдээлснийг үзвэл, Хятадын баруун нутгийн Түрпан хотгороос төсөөллөөр 23 тэрбум нөөцтэй том нүүрсний орд олдсон байна.
    Шинээр олдсон энэх том нүүрсний орд нь Шинжянгийн Түрпан районд байгаа бөгөөд нүүрсний талбай нь 300 гаруй хавтгай дөрвөлжин километрд хүрсэн юс байна.
    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Шинжянгийн нүүрсний эх баялагын төсөөлж байгаа хэмжээ нь 2 триллон 190 тэрбум тоннд хүрч, бүх Хятадын нийт хэмжээний 40 хувийг эзэлж байгаа юм байна.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Энэтхэгийн энэ оны эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэх болно
 
   Манай радиогийн мэдээ, Индо-Ази мэдээ мэдээлэх агентлагийн мэдээлснийг үзвэл, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синг 21-ний өдөр Шинэ Делид хэлэхдээ, Энэтхэг өнөөгийн бүх дэлхийн хэмжээнд болж байгаа банк санхүүгийн хямралыг тогтвортой давжах болно, Энэтхэгийн энэ оны эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэх болно гэжээ.
   Тэрээр сонины салбарт болсон нэгэн хурал дээр хэлэхдээ, Энэтхэг өнөөгийн бүх дэлхийн банк санхүүгийн хямралыг ялан даваж, уулын тогтоосон эдийн засгийн хөгжлийн олон зорилтоо биелүүлж чадах болно гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
 
Хятадын брэндийн бүтээгдхүүний олон улсын наймааны 3-р яармаг эхлэв
 
Синьхуа хорооны мэдээ: Хятадын брэндийн бүтээгдхүүний олон улсын наймааны 3-р яармаг 21-ний үдээс өмнө Хятадын зүүн өмнө нутгийн Фү Жянь мужийн Шямэнь хотод эхэлсэн байна, уг яармагт таван тивийн 34 улс орны 300 гаруй худалдан авагч нийт 15 тэрбум Юаний захиаллага өггөсөн байна.
Хятадын брэндийн бүтээгдхүүний олон улсын наймааны яармаг нь Хятадын бараа болон бүх дэлхийн худалдан авагчидад тус төхөм үзүүлхийн төлөө, Хятадын олон улсын худалдаанд тус төхөм үзүүлэх комиссоос батлан зөвшөөрч, Шямэний засгийн газар болон Фү Жянь мужийн эдийн засаг худалдааны салбар хамтран зохион байгуулсан төрийн зэрэглэлийн захиаллага өгөх наймааны яармаг болох юм.\Сарантуяа орчуулж, Г. Сайн-Өлзий  хянав.\
 
АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 16-р хурал өндөрлөв
 
   Манай радиогийн мэдээ, Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын удирдагчдын албан ёсны бус 16-р хурал Перугийн нийслэл Лимад өндөрлөсөн байна. Хурал нь “Лимагийн тунхаг” болон бүх дэлхийн эдийн засгийн тухай мэдэгдэл нийтэлсэн байна.
   Энэ удааны хурал нь “Ази номхон далайн хөгжлийн шинэ амлалт” уриан доор болж байгаа бөгөөд өнөөгийн бүх дэлхийн банк санхүүгийн хямрал бол АПЕК-ийн олон гишүүдийн нүүрлэж байгаа хамгийн хүнд хэцүү эдийн засгийн өрсөлдөөний нэг болох юм. Хурал нь үүнд холбогдуулан тусгай мэдэгдэл нийтэлж байгаа нь олон гишүүдийн тасралтгүй гаарч байгаа бүх дэлхийн эдийн засгийн байдал болон Дохагийн уулзалт хэлэлцээ эртхэн тэнцвэртэй болох тухай итгэл зориг төгөс байгааг харуулж байна гэж “Лимагийн тунхаг”-т дэмдэглэсэн байна.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Шинжян зам харилцааг сайжруулж байна
 
   Жүн шинэ агентлагийн мэдээ, Хятадын баруун хойт нутгийн Шинжянгийн Уйгар Үндэсний Өөртөө Засах Раойн хурдны замын бүтээн байгуулалтыг түргэтгэж, 2009 оноос 2013 оны хооронд 120 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, зам харилцааны байгуулалтад зарчуулах гэж байна.
   2009 онд, Шинжянгийн зам харилцааны дэд бүтцийн байгуулалтад 10 тэрбум юаниас дээш хөрнгө оруулалтын байдлыг хэвээр байлгаж, баруун нутаг болон төрийн хурдны замын байгуулалтыг юуны өмнө бүтээн байгуулж, хил хязгар районы зам харилцаа болон боомтын зам харилцааны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Шинжянгийн өмнөд нутгийн зам харилцааны дэд бүтцийн байгуулалтад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн замын байгуулалт тэрчлэн зорчигч тээврийн буудлын байгуулалт зэргийг түлхэн ахиулах юм байна.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
АПЕК-ийн бага хурал дээр Хү Жиньтао үг хэлэв
 
Манай радиогийн мэдээ: АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 16-р бага хурлын 2-р шатны хурал 23-ны өдөр Перугийн нийслэл Лимад болов. Хятад улсын дарга Хү Жиньтао энэ хуралд оролцсон бөгөөд бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, хүн төрөлхтөний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар үг хэлэв.
Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын асудлаар Хү Жиньтао хэлэхдээ, өнөөгийн тулгамдсан зорилт бол Богорын зорилтыг цаг хугацаанд нь биелүүлэхийн хамт ДХБ-ын Духагийн уулзалт хэлэлцээг түргэн үр дүнд хүргэх явдал болно. Талуудтай хамтраар Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын үйл явцыг цаашид ахиулхад Хятадын тал бэлэн байгаа бөгөөд Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн хэтийн төлөв зэрэг асуудлыг судалхад бэлэн байна гэжээ.
Хүн төрөлхтөний аюулгүй байдлын асуудлаар Хү Жиньтао хэлэхдээ, АПЕК хойшид гамшаас сэргийлэн гамшгийг бууруулах талын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, бодлогын яриа хэлэлцээг нааштай өрнүүлж, туршлага сололцох болон техникийн тусламж үзүүлэх ажлаа чангатгаж, гишүүдийн хяналт хэмжилт, урьдчлан сэрэмжлүүлэх, яаралтай байдлыг зохицуулах, гамшгийн дараах сэргээн болсголт зэрэг тэлын хүчин чадлыг голчлон дээшлүүлэх ёстой. АПЕК-ийн гамшгаас сэргийлэн гамшгийг бууруулах хамтын ажиллагааг нааштай дэмжиж, оролцоход Хятад улс бэлэн байна гэжээ.
Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Хү Жиньтао хэлэхдээ, хамтаар чармайж, “Балигийн замын зураг”-ийн шаардлагыг үнэхгүү мөрдөж, конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар бүх талын үр ашигтай тохируулалт түргэн хийхийг Хятад улс талуудад хүсч байна. Хятадын засгийн газар цаг уурын өөрчлөлтийн асуудлыг маш чухалд үзэж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах болон экологийн орчин ахуйг сайжруулах талаар их олон арга хэмжээ авсан байна. Хятад улс хойшид мөн үүнийн төлөө үргэлжлэн нааштай хүчин чармайлт гаргах болно гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 
 
Банк санхүүгийн хямрал улмаар гаарах болно
 
   Манай радиогийн мэдээ, Олон улсын валютын сангийн ерөнхий эдийн засагч Оливиер Буланчард 22-ны өдөр Швейцарын Цюрихд хэлэхдээ, манай байгууллага бишгүй олон оронд гарсан банк санхүүгийн системийн гүйлгээ хүрэлцэхгүй байгаа асуудлыг зохицуулж чадахгүй байна, өнөөгийн бүх дэлхийг хамарсан банк санхүүгийн хямрал нь улмаар газар авах болно гэжээ.
   Тэрээр Швейцарын хэвлэл мэдээлэлд сурвалжлаг өгөх үе хэлэхдээ, хэлэхдээ, банк санхүүгийн хямрал гарснаас хойш Олон улсын валютын санг Исланди, Латви, Унгар, Пакистан зэрэг оронд зээл олгож тусалсан юм. Өнгөрөгч хоёр долоо хоногт уг байгууллагын 250 тэрбум ам.долларын нийт хөрөнгийн хэмжээний тавны нэгийг зарчуулсан байна гэжээ. Түүний төсөөллөөр банк санхүүгийн хямрал улмаар гаарах бөгөөд үүнийг зохицуулхад цаг хугацаа хэрэгтэй байна, төсөөлхөд 2010 оноос өмнө бүх дэлхийн банк санхүүгийн байдал хэвийн байдлаа сэргэхэд хэцүү байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
 
Азийн хамгийн том агаарын хөдөлгүүрийн туршилтын байгууллагатай болов
 
Рэнь Минь Ри Бао сонины мэдээ: 40 гаруй жилийн хөгжлөөр Хятад улс өнөө Азийн төрийн зэрэглэлийн агаарын хөдөлгүүр хүчний тусшилт, судалгаа, нээн хүгжүүлэх цар хэмжээгээр хамгийн их, хүчин чадлаар хамгийн илүү байгууллагатай болж, туршилтын цогцолбор хүчин чадал нь дэлхийн тэргүүний эгнээнд орсон юм байна.
Энэ туршилтын төхөөрөмжийг мөн агаарын агуй гэдэг бөгөөд энэ агуй нь зохиомол аргаар агаарын урасгал бий болгон, хязгаарлах, нислэгийн аппрат болон бодисын эргэн тойронд дууриамал агаарын урасгал бий болгох хоолой хэлбэртэй туршилтын тоног төхөөрмж юм байна. Энэ төхөөрөмж нь зэвсэг тоноглол хөгжүүлэх болон улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэх юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятадын Засгийн газар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг банк санхүүгийн талаар дэмжих эрч хүчнээ нэмэгдүүлнэ
 
Олон улсын эдийн засаг буурч байгаа зэрэг олон зүйлийн нөлөөллөөс болж, Хятадын их олон жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хөгжил ноцтой хохирч, цаашлаад хэсэг зарим аж ахуйн нэгжүүдийн эрхлэлт нь хүндрэлтэй байдалд орсон бөгөөд үүний хажуугаар бас жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нь хөрөнгө хуримтлуулах болон зээл олох зэрэг талаар маш их хүндрэлд учирч байна. Энэ асуудлыг зохицуулахын төлөө, Хятадын Засгийн газар идэвхтэй арга хэмжээ авч, жижиг,  дунд аж ахуйн нэгжүүдийг банк санхүүгийн талаар дэмжих эрч хүчнээ нэмэгдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тогтвортой хөгжлийг ахиулж байна.
Энэ оны эхэнд Хятад улс юумны үнэ өсч мөнгөний ханш унахыг хориглон зогсоохын төлөө валютын хатуу бодлого хэрэгжүүлсэн юм. Бас дотоодын болон олон улсын эдийн засгийн байдлын өөрчлөлтийн дагуу, мөнгөний эргэлтийн хязгаарлалыг аажмаар султгалаа. Энэ оны 9-р сард Хятадын төв банк—Хятадын Ардын Банк шийдвэр гаргаж, Хятадын банкны ажил төрлийн салбарын банк санхүүгийн байгууламжууд итгэмжийн зээлийн цар хэмжээгээ оны эхний цар хэмжээний суурин дээрээ 10%-р нэмэгдүүлж болох бөгөөд түүний нэг хэсгийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд зориулахыг зөвшөөрчээ. 11-р сард, Хятад улс бас зээлийн цар хэмжээний хязгаарлалыг бүх талаар нээлттэй болгосон бөгөөд Хятадын банкны ажил төрлийн салбарын банк санхүүгийн байгууламжуудын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд итгэмжийн зээлийн дэмжлэг үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэхийг ихээр дэмжих зэрэг арга хэмжээ авсан юм. Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч  И Ган танилцуулж хэлэхдээ, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө хуримтлуулах талын хүндрэлтэй асуудлыг зохицуулах зорилгоор эдгээр бодлогыг авсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
     “Энэ оны 1—10-р сард, банк санхүүгийн байгууллага нэгжүүдийн юаний төрөл бүрийн зээл 3 тэриллион 660 тэрбум юаниар нэмэгдэж, түүхийн хамгийн өндөр түвшинд хүрэв. Ингэснээр их олон жижиг,  дунд аж ахуйн нэгжүүд зээлийн дэмжлэг олсон юм” гэжээ.
   Үүний зэрэгцээ, Хятадын банк санхүүгийн байгууллага нэгжүүд нь бас банк санхүүгийн салбарт шинэ бараа бүтээгдэхүүн бүтээх эрч хүчээ нэмэгдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн олон талаар хөрөнгө хуримтлуулах арга хэлбэрийг судалж хөгжүүллээ. Жишээлбэл, Хятадын жижиг, дунд аж ахуйн нэгжүүд их төвлөрсөн өмнө зүгийн Гуандүн мужийн Дүнвань хотод жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө хуримтлуулах талын хүндрэлтэй асуудлыг зохицуулахын төлөө, Засгийн газрын салбарууд болон бодлогын чанартай даатгалын компаниуд хамтран хөрөнгө хуримтлуулах бодлогын чанартай боломж бүрдүүлж өгсөн байлаа. Орон нутгийн албаны хүн танилцуулж хэлэхдээ, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нь бодлогын чанартай даатгалын компаниудаас зөвхөн нэг хувь даатгал худалдан авч, даатгалын компаниар батлуулсан нөхцөлд банк санхүүгийн байгууллага нэгжүүдээс итгэмжийн худалдан авах, хөрөнгө хуримтлуулах зэрэг талын банк санхүүгийн үйлчилгээ хүртэж болно гэжээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ,
“Хэрвээ энэ зээлийг буцааж авч чадахгүй бол, экспортын итгэмжийн даатгалын компани 90%-ийг нь төлж өгч болно. Ийм болохоор банкны эрсдлийн хэмжээ нь харьцангуй бага байгаа юм”  гэжээ.
Хятадын төв банкны холбогдох хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө хуримтлуулах, зээл авах талын хүндрэлтэй асуудал нь дэлхийн чанартай асуудал байсаар ирсэн юм. Үүнийг зохицуулахад маш урт хугацааны үйл явц, хүчин чармайлт хэрэгтэй юм гэжээ.
 
Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн хүдэлгүүр хүч болов
 
   Синь хуа хорооны мэдээ, НҮБ-ын Эдийн засаг болон нийгмийн үйл хэрэг хариуцсан ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ша Зукан тун саяхан Хятадын сэтгүүлчийн сурвалжлагыг хүлээн авах үе хэлэхдээ, 30 жилийн өөрчлөлт хийж, нээлттэй байхаар дамжин Хятадын эдийн засгийн нийт хэмжээний өсөлт нь бараг 15 дахингаар өсөж, гадаад худалдааны хэмжээ нь 100 гаруй дахингаар өссөн байна. Хятад улс нэгэнт дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүдэлгүүр хүчний нэг болсон байна гэжээ.
   Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд “”хүмүүлгээр гол болгох”, “Эвсэг зохицонгуй нийгэм”-ийн хөгжлийн хөтөлбөр болон шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлал дэвшүүлж, Хятадын эдийн засаг үргэлжлэн хөгжихийг баьалж, бодлогын үндэс суурийг боловсруулан тогтоосон юм гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөг хяналттаа авч болж байна
 
   Манай радиогийн мэдээ, Дэлхийн банк 25-ны өдөр Бээжинд нийтэлсэн хамгийн сүүлчийн “Хятадын эдийн засгийн улирал сонин”-д тэмдэглэхдээ, олон улсын банк санхүү болон эдийн засгийн хямрал нь Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөг өнөөгийн байдлаар хяналттаа авч болж байна, гэвч үзүүлэх нөлөө нь улмаар гүнзгийрэх болно гэжээ.
   Үүний зэрэгцээ сонинд тэмдэглэхдээ, сүүлийн үе бүх дэлхийн банк санхүүгийн хямралын нөлөө улмаар өргөжих бөгөөд үүний улмаар өмнгөний авчилт нь зах зээл шинээр хөгжиж байгаа орнуудыг багтаасан бишгүй олон орны эдийн засгийн үйл ажиллагаа болон зах зээлийн эрэлт хэрэгцээг нөлөөлөх болно. Иймээс ирэх онд Хятадын экспортын өсөлт мөн л буурах болно гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
     Ирэх жилд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.5 орчим хувиар өснө гэж Дэлхийн Банк төсөөлж байна
 
    Манай радиогийн мэдээ: Дэлхийн Банкны 25-ны өдөр Бээжинд нийтэлсэн “Хятадын эдийн засгийн улирлын тайлан”-гийн шинэ дугаарт тэмдэглэхдээ, Засгийн газрын эдийн засгийн бодлого зэргийг оролцуулсан олон хүчин зүйлийг бодолцож тооцоолоход, ирэх жилд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.5 орчим хувиар өсч, үүнд талаас дээших хувийг Засгийн газрын гол гол зарлагаас үүдэлтэй болох юм байна. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 
 
     Хятад улс зам харилцааны нөхцөл байдлыг сайжруулахын тулд ирэх жилд 1 триллион юаний хөрөнгө оруулна
 
Манай радиогийн мэдээ: 2009 онд бүх Хятадын зам тээврийн ажил төрлийн дэд бүтцийн байгуулалтад оруулах хөрөнгө мөнгөний хэмжээг 1 триллион юаньд хүргэнэ гэж Хятадын Зам, Тээврийн Яамны Төвлөлөлтийн хэлтсийн орлогч дарга Ли Шинхуа 25-ны өдөр илэрхийлжээ.
Зам, Тээврийн Яамны мөн өдөр хийлгэсэн хэлэлийн бага хурал дээр, Ли Шинхуа хэлэхдээ, дээр дурдсан хөрөнгө оруулалтын хүрээнд авто зам, хурдны зам, ато замын гол шугам, хөдөө нутгийн авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтууд багтсан болно. Үүнд улсын төсвөөс хөрөнгө оруулахаас гадна, иргэдийн хөрөнгө цаашлаад гадаадын хөрөнгө оруулахыг бас хүсэж байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
        Европын сансар судлалын том компани Хятад улстай хамтран ажиллахыг хүсч байна
 
     Синьхуа хорооны мэдээ: Европын дагуул үйлдвэрлэдэг хамгийн том аж ахуйн нэгж—Францын Еадс Астриум компанийн гүйцэтгэгч ерөнхий захирал Франсойс Аук саяхан хэлэхдээ, Хятад улс сансар судлалын салбарт түргэн дэвшилтэй болж байна. Хятад улстай нэн олон хамтын ажиллагаа хийхийг би хүсч байна гэжээ.
     24-ний өдөр хэвлэгдсэн Францын “Лес Екос” сонинд Аукийн өгсөн ярилцлагыг нийтэлжээ. Аук хэлэхдээ, дэлхийн эдийн засаг дахь Хятадын байр суурь байнга дээшилж, сансар судлалын салбарт Хятад улс бас дэлхийн тэргүүний түвшин хоорондын зөрөөг байнга багасгаж, хөгжлийн хурд нь “Хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн юм” гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Төвлөрсөн төсвөөс 500 сая юаний хөрөнгө оруулалт хийж хөдөө тосгоны байгаль орчинг сайжруулж байна
 
   Манай радиогийн мэдээ, Хятадын Төвлөрсөн төсвөөс 500 сая юаний хөрөнгө оруулалт хийж, хөдөө тосгоны байгаль орчинг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Төсөөлхөд бараг 4 саяас давсан хөдөө тосгоны хүн ам үүнээс үр өгөөж олох болно.
   Сэтгүүлч 25-ны өдөр Хятадын Байгаль орчныг хамгаалах яамнаас мэдээлснийг үзвэл, дээр дурдсан хөрөнгө оруулалтыг голцуу 600 хөдөө тосгоны усны эхрийг хамгаалах бүс байгуулах, жижиг оврын жигүүртэн шувуу тэжээдэг тариачин өрхийн бохирдлоос сэргийлэх арга хэмжээ тэрчлэн усны бохирдлыг сэргийлэх бүтээн байгуулатад зарцуулах болно.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Хятадын хөгжлөөс дэлхий нийт үр өгөөж хүртэж байна
 
    1978 оноос эхлэн, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлсэн 30 жилд, Хятадын нийгэм болон эдийн засаг хүмүүсийн анхаарлыг татсан дээд хурдаар хөгжиж, дэлхийн нийт үүнийг “Хятадын гайхамшиг” гэж нэрлэсэн байна. Өрнөдийнхний нэрлэсэн энэ үг нь дэлхий нийт Хятадын өөрчлөт хийж нээлттэй байсан агуу их цаг эрин тухай дүгнэлт гэж хэлж болох юм. Хятадын хөгжил нь 1 тэрбум 300 сая хүн амтай Хятад улсын хүн ардын хоол хүнсний асуудлыг зохицуулж, Хятадын иргэдийн амьдралын чанар түвшнийг маш ихээр дээшлүүлсэн төдийгүй, бүх дэлхий нийт ч үнээс үр өгөөж хүртэж байна.
   1978 оноос өмнө, Хятад улс өөрөө өөрийгөө хангасан хаалттай эдийн засгийн цогц байж, гадаад ертөнцтэй төдийлөн их харилцаа холбоогүй байсан юм. Өөрчлөт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээр, Хятад улс дэлхий дахинд том хаалгаа нээж, Хятад улс улмаар дэлхий дахинд нэгдэж, дэлхий нийтэд ч улмаар Хятад улс шаардлагатай болсон байна. 30 жилийн дараах өнөөдөр, Хятадын гадаад худалдаанд түшиглэх хэмжээ нь 50 хувиас давж, Хятад улс өнөө эдийн засгийн даяаршлын маш чухал оролцогч болсон байна.
   2007 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дөрөвний нэг орчим хувийг Хятад улс эзэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 10 гаруй хувийн хувь нэмэр оруулан,  дэхийн гадаад худалдаанд 6 орчим хувийг эзэлж, дэлхийн худалдааны өсөлтөд 12 хувийн хувь нэмэр оруулсан юм. Олон Улсын Валютын Сангийн 2007 оны 10-р сард нийтэлсэн тайлангаас үзвэл, “Тогтворгүй, маш хэцүү цаг үе”-д Хятад улс дэлхийн эдийн засаг тасралтгүй хувирч байгаа байдалд Америкийн орлож, бүх дэлхийд эдийн засгийн  өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулагч болох болно гэжээ.
   Хятадын Худалдааны Яамны 2008 онд нйтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжүүдийн дотроос 480 нь Хятадад хөрөнгө оруулсан байна. 30 жилийн турш, 760 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө Хятадад орсон бөгөөд энэ тоо сэлт нь Америкийн дараа л орож байна. Өнөөгийн байдлаар, дэлхий дахин ийм нэг хамтын танилтад хүрсэн байна. Энэ нь юу вэ гэвэл, Хятадад орсонгүй үндсэн дамнасан пүүс компани нь стратегийн санаачилгат чанараа алдана гэсэн болно.
   2005 онд Хятадын аж ахуйн нэгжүүдээс  гадаадад оруулсан шууд хөрөнгийн нийт хэмжээ нь 57 тэрбум 200 сая ам.долларт хүрч, бүх дэлхийн 163 орон болон бүс нутгийг хамарчээ. Ялангуяа Африк, Латин Америк болон Азид оруулсан шууд хөрөнгө оруулалт нь тухайн орон нутгуудын эдийн засагт маш их нөлөө үзүүлсэн юм. Сенегалын Ерөнхийлөгч Английн сонинд өгүүлэл бичиж, Хятадын хөрөнгө оруулалт нь Африкийн эдийн засагт маш их үүрэг гүйцэтгэж байгааг өндөрөөр үнэлсэн юм. Тэрээр хэлэхдээ,
   “Хятад улс Африкийн орнуудад туслан маш олон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлсэн юм, энэ нь Африкийн эдийн засгийн хөгжилд маш чухал ахиулал болж, маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээр дэвшилт нь Африкт үргэлжилсэн бөгөөд Африкийн сая буман иргэдийн харин цөөн тооны хүмүүсийн л  биш, тэдний амьдралын дөвшнийг дээшлүүлэсэн байна” гэжээ.
  Америкийн талын бүртгэлээс үзвэл, Америк 2007 онд бараг 1 триллион 700 тэрбум ам.доларын бүтээгдэхүүн импортоор оруулсны дотор 15 хувийг нь Хятадаас оруулсан юм байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\ 
 
Хятад улс нь шинээр хөгжиж байгаа зах зээлүүдийн дотор хамгийн чухал нь болсныг шинжилгээ нотоллоо
 
Рэнь минь ри бао сонины мэдээ, Хятад болон Европын холбооны худалдааны нийгэмлэгийн дарга Жорж Үтке 25-нд Бээжинд сэтгүүлчид танилцуулж хэлэхдээ, Европын холбооны аж ахуйн нэгжүүдэд авч хэлбэл, бүх дэлхийн эдийн засаг буурч байгаа нөхцөлд, Хятад улс нь шинээр хөгжиж байгаа зах зээлүүдийн дотор хамгийн чухал нь болсныг энэ оны шинжилгээ дахин нотоллоо гэжээ.
Хятад болон Европын холбооны худалдааны нийгэмлэгийн холбогдох лавлагааны компанитай хамтран нийтлүүлсэн “Хятад болон Европын холбооны худалдааны нийгэмлэгийн 2008 оны худалдааны итгэлийн шинжилгээ”-ний тайланд харуулснаар, олон улсын банк санхүүгийн хямрал зэргийн их олон өрсөлдөөн сорилтод учирч байгаа боловч Хятадад орж ирж байгаа Европын холбооны аж ахуйн нэгжүүд ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн тоо олширч байгаа бөгөөд Европын холбооны аж ахуйн нэгжүүдийн зонхилох нь Хятадын зах зээл болон өөрсдийн Хятад дахь хөгжлийн талаар өөдрөг байж, Хятад орон нь мөн л хөрөнгө оруулалтыг ихээхэн татах хүчинтэй орон байсаар гэж үзэж байгаа аж. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятадын 16 сая ядуу хүн ам ядууг бууруулах гадаадын хөрөнгийн ашиг тусыг хүртэж байна
 
《Рэнь минь ри бао》сонины мэдээ: бүх Хятадын гадаадын хөрөнгөөр ядууг бууруулах ажлын яриа уулзалтаас сэтгүүлч 25-ны өдөр мэдээлснийг үзвэл, 1995 оноос хойш, бүх Хятадын ядууг бууруулах салбарын гадаадын хөрөнгийг шууд ашигласан цар хэмжээ нь 1 тэрбум 700 сая ам.доллор байж, бараг 16 сая ядуу хүн ам ашиг шимийг нь шууд хүртсэн байна.
1995 онд Хятадын төрийн зөвлөлийн дэрэгдэх ядууг бууруулах албын гадаадын хөрөнгийн төслийг удирдах төв байгуулагдснаас хойш, бүх Хятадын ядууг бууруулах салбар урид хожид олон улсын 50 гаруй байгууллагтай ядууг бууруулах төслийн тухай хамтын ажиллагаа өрнүүлсэн байна.
Өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн турш, Хятадын туйлын ядуу хүн ам 250 сая байснаасаа өнө 15 саяд хүрэхгүй болсон байна. \Сарантуяа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хэрэглээг түлхэн ахиулах араг бодлогоо улмаар эрчимжүүлэх болно
 
   Синь хуа хорооны мэдээ, Хятадын Үндэсний өөрчлөлт хөгжлийн хорооны холбогдох хариуцлагтай хүн 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ирээдүйд Хятад улс улсын дотоод гадаадын эдийн засгийн хөгжлийн хувьралтын дагуу хэрэглээг түлхэн ахиулах бодлогын арга хэмжээгээ улмаар эрчимжүүлж, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж, хэрэглээний төсөл болон хэрэглээний орчин ахуйг сайжруулж, оршин сугчдын хэрэглээг өргөтгөхөд нэн сайн сайхан нөхцөл бүрэлдүүлж өгөх болно гэжээ.
   Тэрбэр хэлэхдээ, дотоод хэрэглээг өргөтгөх бодлого боловсруулан тогтоосон явдал бол Хятад улсын олон улсын банк санхүүгийн хямралыг аргацааж байгаа үндсэн зүйл болох юм. Хятад улсад эдийн засгаа тогтвортой нэлээд дээд хурдаар үргэлжлэн хөгжүүлэх ашигтай нөхцөл байгаа юм гэжээ.
   Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийг түргэтгэж, эдийн засгийн бууралтыг хязгаарлахын төлөө Үндэсний өөрчлөлт хөгжлийн хороо энэ сард шиэнээр нэмэгдсэн төвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулан тогтоож, орон нутаг болон нийгмийн хөрөнгө оруулалтыг түлхэн ахиулж, холбогдох салбарын хөгжил болон хэрэглээг өргөтгөх болно гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
 
Төвлөрсөн төсвөөс 100 тэрбум юаний хөрөнгө оруулөх төлөвлөөгөөний 40 хувийг биелүүлжээ
 
   Манай радиогий мэдээ, Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Занпин 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын засгийн газрын Төвлөрсөн төсвөөс 4 –р улиралд 100 тэрбум юаний хөрөнгө оруулөх төлөвлөөгөөний 40 хувийг биелүүлсэн байна гэжээ.
   Төрийн зөвлөөлийн хэвлэлийн албын хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр тэрбэр хэлэхдээ, хараахан биелүүлээгүй хэсгийг Хятадын олон салбарууд өнөө цагийг завдан зохицуулж байгаа бөгөөд нэн даруй холбогдох төсөл дээр хэрэгүүлж, эдийн засгийг түхэн ахиулах үүргийг нэн даруй гүйцэтгэх болно гэжээ.
   Төвлөрсөн төсвөөс 100 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийх бол Хятадын засгийн газрын 4 триллион юаний хөрөнгө оруулах төлөвлөөгөөний анхны алхам болох юм. Энэ 100 тэрбум юаний хөрөнгө оруулалтыг голцуу орон сууцны төсөл, тариачдын амьжиргааны төсөл болон хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалт, төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал зэрэг дээд бүтцийн байгуулалт, гэгээрэл боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбар, эклогийн байгуулалт тэрчлэн гамшгийн дараах сэргээн босголтод зарцуулах юм.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Төв засгийн газрын дотоод хэрэглээг өргөтгөх бодлого нь Шянганы засаг захиргааны онцгой  районд зохицох болно
 
Манай радиогийн мэдээ, Хятадын Үнэдсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Занпин 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын төв засгийн газрын авч байгаа дотоод хэрэглээг өргөтгөх, хэрэглээнд сэтэлт өгөх из бүрэн бодлого нь Шянганы засаг захиргааны онцгой районд зохицох болно гэжээ.
  Төрийн зөвлөөлийн хэвлэлийн албын хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр тэрбэр хэлэхдээ, төв засгийн газрын 4 триллион юаний хөрөнгө оруулалтын төлөвлөөгөө тэрчлэн дотоод хэрэглээг өргөтгөх, хэрэглээнд сэтэлт өгөх из бүрэн бодлого нь Шянганы дотор газар байгаа аж ахуйн нэгжүүдэд тохирох бөгөөд Шянганы засаг захиргааны онцгой районд ч зохицох болно. Шянган олон улсын банк санхүүгийн төв болсны хувьд, нөхцөл бүрэлдсэн дотор газрын аж ахуйн нэгжүүд Шянганд хавьцаагаа зарж, хөрөнгө хурамдуулхыг төв засгийн газар сайшаан эдмжих болно гэжээ.
 Тэрээр бас хэлэхдээ, Шянган, Омэнь эх орон нэгтэй хүмүүсийн дотор газарт байгаа аж ахуйн нэгжүүдэд нүүрлэж байгаа өнөөгийн хүчир бэрх асуудалд төв засгийн газар чухалтай араг хэмжээ авч, эдгээр аж ахуйн нэгжүүдэд туслах болно гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
 
 
Хятадын засгийн газрын санхүүгийн өрийн төвшин аюулгүйн хэмжээнд байна
 
   Манай радиогийн мэдээ, Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Занпин 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, өнөөгийн байдлаар, Хятадын засгийн газрын санхүүгийн өрийн төвшинг аюулгүй, зүй зохистой хэмжээнд хяналттаа авч байна гэжээ.
   Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Занпин сэтгүүлчийн асуусан асуултад хариулах үе ингэж хэлсэн юм.
   Тэрээр хэлэхдээ, дараачийн хөрөнгө оруулалтад тухайн орон нутгийн засгийн газар хэсэг хөрөнгө мөнгө гаргаах ёстой, өнөөгийн байдлаар Хятадын холбогдох салбарууд нааштай арга хэмжээ авч, тухайн орон нутгийн засгийн газрын санхүүгийн өрийн дарамтыг хасагдуулж байна гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 
 
Дарга Хү Жиньтаогийн айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрчээ
 
   Манай радиогийн мэдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао 26-ны өдөр Америк, Евров дахь айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцах замд бараа болж айлчласан Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечй дагалдан яавсан сэтгүүлчидэд хэлэхдээ, дараг Хү Жиньтаогийн энэ удааны айлчлал нь найрамдлыг гүнзгийрүүлэх, итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөтгөх, хамтаар хөгжих зорилтод хүрч, бүрэн дүүрэн амжилттай болсон байна гэжээ.
   Ян Жечй хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ удааны айлчлал нь олон улсын банк санхүүгийн байдал өдөр ирэх тусмаа хүнд болж, Хятад болон Латин Америк, Хятад болон Грекийн харилцаа түүхэн хөгжлийн шинэ үе шатанд орсон үед хийсэн юм, энэх айлчлал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулж, Хятад болон Латин Америк, Хятад болон Грекийн харилцааны хөгжлийг түлхэн ахиулахд чухал ач холбогдолтой юм гэжээ.
   Тэрээр хэлэхдээ, Дарга Хү Жиньтао Ази Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын удирдагчдын албан ёсны бус 16-р бага хуралд оролцох хугацаанд, банк санхүүгийн хямралыг хэрхэн зохицуулах, олон улсын банк санхүүгийн системд өөрчөлт хийх тухай Хятадын байр суурийг тодорхойлсон бөгөөд банк санхүүгийн хямралыг зохицуулах олон улсын хамтын ажиллагааг түлхэн ахиулсан байна гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
 
Дарга Хү Жиньтаогийн айлчлалын үр дүнг Ян Жечи өндрөөр үнэлжээ
 
Хятад улсын Дарга Хү Жиньтао Америк, Европод хийсэн айлчлалаа 26-ны өдөр өндөрлүүлж эх орондоо буцах зам зуур, түүнийг дагалдан айлчилсан Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи сурвалжлагчид Дарга Хү Жиньтаогийн айлчлалын үр дүнг танилцуулсан юм. Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал нь найрамдлаа гүнзгийрүүлэн, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хөгжлийг хамтаар хайх гэсэн зорилгодоо хүрч, бүрэн дүүрэн амжилттай болсон гэж Ян Жечи илэрхийлжээ.
Вашингтонд банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн асуудлаарх 20-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтад оролцсоныхоо дараа, Дарга Хү Жиньтао 11-р сарын 17-ноос 26-ны өдрүүдэд Перугийн нийслэл Лимад болсон АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 16-р бага хуралд оролцож бас Коста-Рика, Куба, Перу, Грект төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр, Дарга Хү Жиньтао 70 гаруй арга хэмжээнд оролцож, олон орны удирдагчид болон олон салбарын хүмүүстэй уулзаж, олон оронтой хамтын ажиллагааны 30 гаруй хэлэлцээр тохиролцсон байна.
Ян Жечи хэлэхдээ, Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал нь олон улсын банк санхүүгийн байдал улмаар гаарч, Хятад-Латин америк, Хятад-Грекийн харилцаа хөгжлийн түүхт шинэ үе шатанд орсон байдалд болсон болохоор, олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэж, Хятад-Латин америк, Хятад-Грекийн харилцааг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэлээ.
Дарга Хү Жиньтао АПЕК-ийн удирдагчдын дээд уулзалтын хугацаанд, банк санхүүгийн хямралтай үр ашигтай тэмцэх, олон улсын банк санхүүгийн системийг өөрчлөх асуудлаарх Хятад улсын зорилтыг дэлгэрэнгүй танилцуулж, уулзалтад оролцсон удирдагчдын сайшаал дэмжлэгийг хүлээж, банк санхүүгийн хямралтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг цаашид ахиулсан юм. Дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийг дайчлах гэсэн Хятадын Засгийн газрын бодлого, арга хэмжээ болон олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэхэд Хятад улсын оруулсан нааштай хувь нэмрийг олон улс өндрөөр үнэлжээ.
АПЕК-ийн удирдагчдын дээд уулзалт дээр, Дарга Хү Жиньтао талуудын нийдмээр анхаарч бий дэлхий нийтийн чанартай асуудлаар 5 зүйлт санал дэвшүүлжээ. Энэ нь тухайлбал: нийтлэг ойлголтоо нягтруулж, олон талт худалдааны тогтолцооны эрүүл саруулаар хөгжихөд тус дөхөм үзүүлэх, хариуцлага хүлээж, цаг уурын өөрчлөлтөд хамтаар хандах, солилцоо, хамтын ажиллагаа хийж, хамтын хүчнээр байгаийн гамшигтай тэмцэх, удирдамжийг журамжуулан, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг эрчимжүүлэх, үйл ажиллагаагаа зохицуулан, дэлхийн үр тарианы аюулгүй байдал болон эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах гэсэн болно. АПЕК-ийн хөгжлийн чиглэлийн талаар Дарга Хү Жиньтао бас санал дэвшүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын шинж чанар болон хязгаарлалын бус чанартай хамтын ажиллагааны хэлбэрийг баримталж, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа болон худалдаа хөрөнгө оруулалтын либералчлалыг цаашид тэнцүүртэй ахиулж, ялангуяа эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар оруулалтаа нэмэгдүүлэн, хөгжиж байгаа гишүүдийн чадавхын байгуулалтыг эрчимжүүлэх ёстой гэж санал болгожээ.
Ян Жечи хэлэхдээ, Дарга Хү Жиньтао энэ удаа 40 мянган км аялж, өрсөлдөөн сорилтод хандах аргыг хамтаар хайж, найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх том арга хэмжээг зөвшин хэлэлцэж, баялаг үр дүнд хүрч, найрамдлаа зузаатган, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хөгжлийг хамтаар хайх гэсэн зорилгодоо хүрч, айлчлал нь бүрэн дүүрэн амжиллтай болсон байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Хятадын хамгийн өндөр давхар байшинг бариж эхэлэв
 
Синьхуа хорооны мэдээ: Зураг төслийн нийт өндрийн хэмжээ нь  632 метр байх Шанхайн төв давхар байшинг  байгуулах ажил 29-ний өдөр албан ёсоор эхэлэв. Энэ нь 492 метр өндөр Шанхайн Дэлхийн банк санхүүгийн төвөөс даваж, Хятадын дотоодын төлөвлөөгөөнд орсон  хамгийн өндөр байшин болно.
Шанхайн төв давхар байшин нь Пүдүнгийн Шяо Лүжязүй районд байрлаж, нийт хөрөнгө оруулалт нь 14 тэрбум 800 сая юаньд хүрэх бөгөөд 2012 онд дээврийг нь гаргаж, зарим хэсгийг нь ашиглалтад оруулж, 2014 онд бүхнийг ашиглалтад шилжүүлэх болно. Байгуулж дууссны дараа уг барилга  нь Жиньмао давхар байшин, Шанхайн Дэлхийн банк санхүүгийн төвтэй хамтаар Шанхайн гурван өндөр шинэ бэлэг тэмдэг болох юм байна.
 
Үйлдвэрлэлийн хэрэгслийн борлууллатын нийт хэмжээ 25 триллион юаньд хүрнэ
 
Синьхуа хорооны мэдээ: Сүүлийн жилүүдэд Хятадын гүйлгээний цар хэмжээ түргэн нэмэгдэж байгаа, 2008 онд 25 триллион юаньд хүрэх боломжтой байна гэж Хятадын Бараа бүтээгдэхүүний тээвэр хийгээд бэлэтгэн нийлүүлэх холбооны дарга Лү Жян саяхна Бэжинд хэллээ.
Тэрээр 28-ны өдөр өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэргжүүлсний 30 жилийн ойг тэмдэглэх Хятадын Үйлдвэрлэлийн хэрэгслийн гүйлгээний ажил төрлийн яриа уулзалт дээр хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадын үйлдвэрлэлийн хэрэгслийн гүйлгээний төлөвлөгөөт удирдлагын төрөл зүйл болон харьцал аажмаар багсаж, өнөө нефть зэрэг маш цөөн төрлийн чухал бараа бүтээгдэхүүнд онцгой эзэгнэлтийн тогтолцоо хэрэгжүүлж байгаагаас гадна ихэнх үйлдвэрлэлийн хэрэгслийг зах зээлд оруулж, зах зээлээр дамжуулан эх баялагийг хуваарлах явдлыг үндэсэнд нь биелүүлсэн байна гэжээ.
Төлөвлөгөөт эдийн засгийн үед Хятадын үйлдвэрлэлийн хэрэгслийн гүйлгээг төрийн өмчийн аж ахуйн нэгж нэгдэлтэй хариуцаж байсан юм. Өөрчлөлт хийж нээлтэй бодлого хэрэгжүүлснээр хамт нийтийн болон хувийн аж ахуйн нэгж бий болж, төрийн өмчийн аж ахуйн нэгж л хариуцаж байсан байдлыг өөрчилсөн байна гэж Лү Жян хэллээ.
 
Шанхайн Жиньшаньд 28 аж үйлдвэрийн төслийн байгуулалт зэргээр эхэллээ
 
Жүншинь агентлагийн мэдээ, 30-ны үдээс өмнө, Хятадын зүүн зүгийн нутгийн Шанхай хотын дүүргийн Жиньшань районд 28 аж үйлдвэрийн төслийн байгуулалт зэргээр эхэллээ.
Энэхүү 28 аж үйлдвэрийн төслийн байгуулалтад химийн нарилаг боловсруулах аж үйлдвэр, тоног төхөөрөмжийн аж үйлдвэр, цахилгаан дамжуулах аж үйлдвэр, хүнс тэжээл болон эм бэлдмэл, машин механигийн электрон зэрэг багтаж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 7 тэрбум 700 сая юаньд хүрсэн байна. Үүнээс гадна, 4 тэрбум 300 сая юаний хөрөнгө оруулсан бас 20 төслийн байгуулалтыг ид бэлэтгэж байгаа бөгөөд удахгүй эхлүүлэх юм байна.
Энэ 48 төслийг 2010 оноос өмнө амжиж дуусган, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний нийт гаргалт нь 20 тэрбум юаниас давах аж.
Шанхай хотын засаг даргын орлогч Ай Баожюйнь төслийн байгуулалтыг эхлүүлэх товчийг дарлаа. Тэрээр хэлэхдээ, эдгээр байгуулалтыг төвлөрүүлэн эхлүүлж байгаа нь, бүх дэлхийн банк санхүүгийн хямралын нөлөөг идэвхтэй зохицуулж, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэсэн төв засгийн газрын 10 арга барилыг хэрэгжүүлэхэд Шанхай хотын засгийн газар шийдвэр зориг төгөс байгааг харуулж байгаа юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
 
Хятадын сүпэр компютер “Шүгуан 6000”-д өөрийн оронд үйлдвэрлэсэн Лүншинь CPU-г хэрэглэнэ
 
    Синьхуа хорооны мэдээ, Хятадын ШУА-ийн компютерын хүрээлэн болон Хятадын Шүгуан компанийн хамтран судалж байгаа нэг секунтад 1000 триллион удаа тооцоолон бодож амждаг өндөр чадавхи бүхий “Шүгуан 6000” гэдэг компютерт өөрийн орны үйлдвэрлэсэн Лүншинь CPU-г анх хэрэглэх болно.
    Шүгуан гэдэг өндөр чадавхи бүхий компютерт Intel юм уу AMD-н CPU-г хэрэглэсээр ирсэн бөгөөд түүний дотор, Хятадын нэг секунтад 1000 триллион удаа тооцоолон бодож амждаг өндөр чадавхи бүхий анхны компютер буюу “Шүгуан 5000А”-д ч AMD компанийн CPU-г хэрэглэж байгаа юм.
    “Шүгуан 6000” гэдэг компютерт коре4-ийн Лүншинь CPU-г хэрэглэх болно. Уг компютерыг хоёр жилийн дараа ашиглалтанд оруулах эрмэлзэлтэй байгаа юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
 
 
ОПЕК-ийн сайдын хэмжээний зөвшилцөөн Кайрт өндөрлөлөө
 
Манай радиогийн мэдээ, ОПЕК-ийн сайдын хэмжээний зөвшилцөөн 29-ний орой Египетийн нийслэл Кайрт өндөрлөлөө.
ОПЕК-ийн даргалагч, Алжирын эрчим хүч болон уул уурхайн яамны сайд Чакиб Хелил  зөвшилцөөн өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн дөхөмхөн хурал дээр хэлэхдээ, банк санхүүгийн хямралаас болж, олон улсын нефтийн үнэ ихээр уналаа. Бүх дэлхийн эдийн засгийн байдал муудаж байгаа болон нефтийн эрэлт хэрэгцээнээс болсон ноцтой нөлөөнд гишүүн орнууд маш их анхаарал хандуулж байна гэжээ.
Чакиб Хелил хэлэхдээ, Бүх дэлхийн нефтийн эрэлт хангамжийн түвшинг тэнцүүлж, нефтийн зах зээлийг тогтвортой болгохын төлөө, 12-р сарын 17-нд Алжирт болох онц бага хурлаар арга хэмжээ авахыг ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нар зөвшөөрлөө гэжээ.
Мөн өдөр Арабын нефть экспортлогч орнуудын байгууллага ч Кайрт сайдын хэмжээний хурал хуралдуулж, олон улсын нефтийн үнэ ихээр унаж байгаа болон өнөөгийн банк санхүүгийн хямралын улмаар нефть үйлдвэрлэгч орнууд болон хэрэглэгч орнуудад үзүүлж байгаа нөлөөг судалсан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
 
Программ хангамжийн экспорт нэмэгдэв
 
Синьхуа хорооны мэдээ:Энэ жилийн 1—10-р саруудад Хятадын программ хангамж экспортолсон хэмжээ 11 тэрбум 700 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар нэмэгдэв гэж Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжилтийн яамны холбогдох хариуцлагатан 30-ны өдөр Бээжинд мэдээлэлв.
Уг хариуцлагатан хэлэхдээ, Олон улсын эдийн засаг банк санхүүгийн ашиггүй нөхцөл байдалд учирсан боловч 1—10-р саруудад Хятадын программ хангамжийн үйлдвэрлэлийн байдал ерөнхийдээ сайн бйана. Бүрэтгэлээс үзвэл, эхний 10 сард Хятадын программ хангамжийн үйлдвэрлэлийн биелүүлсэн ашиг орлого 640 гаруй тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувь гаруйгаар нэмэгдэж, нэмэгдлийн хурд нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар өндөр байна гэжээ.
 
Хятад, Украйны агаарын тээвэр нэмэгдэж байна
 
Синьхуа хорооны мэдээ:Хятад, Украйн хоорондын эдийн засаг худалдаа, соёлын харилцааны хөгжлийг дагалдан Хятад, Украйны агаарын тээвэрийн зорчигчид тээвэрийн хэмжээ ч цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Эх сурвалжаас үзвэл, өнөө Украйны Аеросвит Аирлне агаарын тээвэрийн компанийн Бээжин, Шанхайн агаарын шугамааар зорчиж байгаа зорчидчдын хэмжээ дунджаар 80 хувиас даваж, энэ онд зорчидчид тээвэрийн хэмжээ 350 мянган хүнээс давах болно гэж тооцоолж байгаа юм байна.
Украйны  элчин сайдын яамны консулын танилцуулснаас үзвэл, энэ жил Бээжин болон Шанхайд нийт 4000 орчим хүнд виз олгож, ирэх онд 25 хувиар нэмэгдэх болно гэж төсөөлж байгаа юм байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040