Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
"Тагтаа" номын дэлгүүр
 

 

"Тагтаа" номын дэлгүүр
 
                                                                                           ***Энхцэцэг

     Монгол Улсын нийслэл Улаан-Баатарт "Тагтаа" гэдэг номын дэлгүүр байдаг юм. Монгол Улсын Эдийн засгийн дээд сургуулийн дэргэд байрилдаг жижигхэн боловч тохилог энэхүү номын дэлгүүр, дэлгэн борлуулж байгаа ном дэвтрээрээ бусдаас онцологдон Улаан-Баатарын хүмүүст ташаагдадаг юм.

     Саяхан Улаан-Баатарт явагдасан Хятадын Өвөр Монголын соёлын өдрүүдийн ажиллагааг тохиолдуулан сурвалжлагч "Тагтаа" номын дэлгүүрт хүрч сурвалжлав. "Тагтаа" номын дэлгүүр бол Хятадын хөрөнгө оруулж нээсэн номын дэлгүүр, мөн ч Хятадын, Монгол Улст нээсэн анхны номын дэлгүүр болох юм. 2005 онд ӨМӨЗР-ны хэвлэл мэдээллийн товчооны дэмжлэг дор, Өвөр Монголын Синь Хуа ном борлуулах компань 2 сая юаний хөрөнгө оруулж нээсэн "Тагтаа" номын дэлгүүрт голцуу уйгаржин монгол үсэг ба хятад үсгээр хэвлэсэн түүх соёлын ном, тулгуур бичиг, хүүхдийн зурагт үлгэр, толь бичиг зэрэг 2300 гаруй төрөл зүйлийн ном дэвтэр ба дуу хөгжим, кино жүжигийн кассет зэргийг борлуулж байна.

     Монгол Улсын их сургуулийн профессор М.Чимэдцэеэ бол "Тагтаа" номын дэлгүүрт байнга ирдэг зочины нэг юм. Тэрээр бидэнд ярилцалага өгөхдөө ингэж яриж байлаа. "уг номын дэлгүүр бол Улаан-Баатар хотод байгаа ганц дэлгүүр, ийм дэлгүүр Монголд өөр байхгүй, Монголд олон номын дэлгүүр байдаг л даа, гэвч хятад юм уу Өвөр Монголоос хийсэн номтой дэлгүүр байдаггүй, би энэ дэлгүүрээс олон ном худалдан авдаг, ийм номын дэлгүүр их хэрэгтэй байна. Олон жил манай монгол хүмүүс ийм дэлгүүр нээгээсэй гэж хүсч байсан, одоо нээсэн. Хятад хэл сурч байгаа хүнд нэн хэрэгтэй, Хятадыг судалж байгаа хүнд бас ч хэрэгтэй дээ, манай их сургуулийн оюутанд бас маш хэрэгтэй, Өвөр Монголын номыг сайн хэвлэж байна, хэвлэлийн чанар нь бас маш сайн байна" гэлээ.

     Монгол Улсын их сургуулийн хятад хэлний ангийн оюутан Байгалмаагаа, "Тагтаа" номын дэлгүүр нь хятад хэлний тусгай мэргэжил сурч судалж байгаа бид нарт онцын дөхөм үзүүлж байгаа юм гэж яриж байлаа, тэрээр хэлэхдээ, "хятад хэл судалж байгаагийн хувьд манай ангийн хүүхэд бүгдээр ирж үзэж байгаа, их таалагдаж байна, бид нарын хүсч байсан юм байна, орчин үеийн сэтгүүл, Хятадад болж байгаа үйл явдалтай сонин сэтгүүл, сургуулийн шугамаар бас эртний түүх бичигтай судар сонирхож байгаа, Хятад орныг ойлгоход хэл сурахад маш дөхөм болж байна, урид нь бид хятад хэл сурахад толь бичгээс өөр юм байдаггүй, одоо ийм байгаад маш баяртай банйа" гэлээ.

     "Тагтаа" номын дэлгүүрын захирал Далантай бидэнд ярилцлага өгөхдөө ингэж яриж байсан юм, "номын дэлгүүр нээсэн хоёр жилийн турш 100 мянган юаний ном дэвтэр борлуулав, манай номын дэлгүүрийн орлого тийм их биш боловч, Хятад Монгол хоёр орны ард түмний соёлын солилцоод алс хэтийн хувь нэмэр үзүүлж байна" гэлээ. Тэрээр цааш нь номын дэлгүүрийнхээ тухай танилцуулахдаа, "бид хуучин уйгаржин монгол бичгээ ухуулж сурталчилна, Хятадын соёлыг ухуулна гэх зорилгоор номын дэлгүүрээ ажиллуулж байна. Энэ нь хоёр орны ард түмний нөхөрлөлийг зузаатгаж, хоёр орны соёлын солилцоогоор дамжин ойлголцолоо нэмэгдүүлж, бас Монгол Улсын уйгаржин монгол бичгээ сэргээн хэрэглэх талд маш их ач холбогдолтой юм" гэлээ.

     "Тагтаа" номын дэлгүүр нь Хятад Монгол хоёр орны ард түмний соёлын солилцоо, хамтын ажиллагааны гүүр болж, хоёр орны найрамдлын улаач, шууданч тагтаа болох юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040