|
Хятадын Худалдааны Яхмны веб сайтын мэдээ: 2007 оны 1-ээс 10-р сарыг хүртлэх байдлаар, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Эрээн боотоор оруулж ирсэн нүүрс болон барааны хэмжээ 127 мянга 800 тонн, 3 сая 665 мянга гаруй ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.13%ь 24.7%-иар тус тус өсөн нэмэгджээ. Эрээн боомтоор Монгол улсаас оруулсан нүүрсийг голцуу төмөр замын Жи-Түн шугмаар Далянь, Ляо-нин мужийн Жиньжөү рүү тээвэрлэж байгаа юм.
Хятадын дотоодод нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь Монгол улсаас нүүрс оруулах хэмжээ өссний нэг шалтгаан болно. Хятадын дотоодод цахилгаан эрчим хүч болон хар төмөрлөгийн зэрэг салбаруудад нүүрс хэрэглэх хэмжээ нэмэгдэж байгаа байдалд дотоодын нүүрсний хангалга нь энэхүү эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул, нүүрс импортлох шаардлага өсөх хандлагатай болж ирсэн билээ. Монгол улсын нүүрс нь чанар сайн, үнэ хямд байдаг болохоор маш их өрсөлдөх хүчинтэй, боруулга ч сайн байгаа нь Хятад улсын импортоор нүүрс авах хэмжээгээ нэмэгдүүлэхэд нь аятай боломж бүрдүүлэн өгсөн байна. \О.Дарамбазар орчуулав.\
|