Бээжин-Торгоны замын 8 өдрийн аялал
(Хоёр талдаа нисэх онгоцоор)
Аялалын маршрут:
Бээжин-Өрөмч-Түрпан-Тэнгэр уулын Тэнгэр нуур- Дүнхуан-Жя Юйгуаньбоомт-Ланьжөү-Шинин-Хөхнуур
-Гүмбүн-Бээжин
Аялах өдрийн тоо: 8 өдөр
Лавлах хаяг:
Харилцах хvн: Сайнаа
Mobile:+86-13691264612
Fax: +86-10-68653558(H)
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040
Аялалын Хөтөлбөр:
1 дэх өдөр: Бээжин-Өрөмч: Нисэх онгоцоор: Хятадын баруун хязгаарын нэрт хот-Өрөмч: (Агаарын зай 2850км, нисэх онгоцоор 4 цаг аялана). (Бээжин Шинжян 2 цагийн зөрөөтэй). Өрөмч хотод хононо.
2 дахь өдөр: Өрөмч-Түрпан-Өрөмч: Атобусаар: (Өглөө, өдөр , оройн хоолтой): Өрөмч хотод хононо.
3 дахь өдөр: Өрөмч-Тэнгэр уул-тэнгэр нуур-Дүнхуан: Галт тэргээр: (Өглөө, үд, оройн хоолтой): Галт тэргэн дээр хононо.
4 дэх өдөр: Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон өнө удаан түүхтэй эртний Буддын шашны урлагийн бүтээлүүд, Хятадын 4 том чулуун агуйн нэг-Мө Гаокү чулуун агуй: Элсэн доторх 1-р номерын булаг-Саран булаг зэрэг түүх дурсгалын зүйлстэй танилцах болно: (Өглөө, үд, оройн хоолтой): Дүнхуанд хононо.
5 дахь өдөр: Дүнхуан-Жя Юйгуань боомт-Ланьжөү: Автобусаар: Өглөөний хоолны дараа түмэн газрын урт цагаан хэрмийн баруун хязгаарын эх үүсвэр Жя Юйгуань боомттой танилцах болно: (Өглөө, өдрийн хоолтой): Үдээс хойш галт тэргээр Ланьжөү руу явна: Галт тэргэндээ хононо.
6 дахь өдөр: Ланьжөү-Шинин: Өглөө нь Ганьсу мужийн төв Ланьжөү орж, Хатан галын өнгө үзэмжийг сонирхоно. Орой нь галт тэргээр Хөхнуур мужийн төв Шинин руу явах болно: (Өглөө, өдөр, оройн хоолтой): Шинин хотод хононо.
7 дахь өдөр: Шинин-Хөхнуур-Шинин: Автобусаар: Өглөөний хоолны дараа Хятадын хамгийн том эх газрын нуур Хөхнууртай танилцах болно: (Өглөө, өдөр, оройн хоолтой): Шинин хотод хононо.
8 дах өдөр: Шинин-Гүмбүн-Бээжин: Автобусаар: Өглөө эрт Түвд уламжлалын Буддын шашны сүм хийд: Далай лам, Банчин эрдэнийн их багш Зонхавагийн мэндэлсэн газар, шарын шашны 6 том сүмийн нэг Гүмбүнг сонирхох болно: Дараа нь нисэх онгоцоор Бээжин руу мордоно: Өглөөний хоолтой. Аялал бүрэн дүүрэн өндөрлөх болно.
*** Үнийн хувьд улирлаас шалтаагалан бага зэргийн өөрчлөлттэй учраас тухайн үед лавлана уу. Нэг групп нь 16 хүнээс дээш байх ёстой. Ганц хоёроор ч аялаж болно. ***
|
Уг үнэд багтах зүйлс:
1. Зам тээврийн зардал: Нисэх онгоц, Галт тэрэг, автобус зэрэг тээврийн бүх зардал багтсан. Нисэх онгоцны такс багтсан, Галт тэргэн дээрэх хоол ундны зардал багтаагүй.
2. Зочид буудал: 2 буюу 3 одтой зочид буудал, 2 хүний стандарт өрөө.
3. Хоолны зардал: өдөрт 3 хоол.
4. Тусгай зориулалттай автобусаар аялах
5. Үүдний такс, хөтөч тайлбарлагчийн зардал
6. Орчуулагчийн зардал: Группээр аялах нөхцөлд аялалын бүх замын туршид монгол орчуулагч дагалдан явах болно.
7. Хувийн зардлаар тоглох зүйл: Хөх нуурт онгоц сэлэх, нэг хүн 40 юань: Тэнгэр нуурт онгоц сэлэх, нэг хүн 20 юанв: Дуут элсэнд тэмээ унах, нэг хүн 30 юань.
Анхаарах зүйлс:
1. Паспорттай холбоотой зардлыг хувь хүн өөрөө хариуцах ба паспорт нь 6-с дээш сарын хүчинтэй байх.
2. Хүүхэд дагуулж явсан тохиолдолд заавал ойрын төрөл төрөгсөд нь хариуцаж явна. Хэрэв ор эзлэхгүй бол орны зардлыг хасаж болох ба бусад зардал адил байна.
3. Гэнэтийн ослын даатгалын зардлыг хувь хүн өөрөө хариуцна.
4. Гэрээг 10 хоногийн өмнө байгуулж, аялалын зардал болон гадаад паспортаа жуулчны агентлагт өгч бичиг баримтын бүргэл хийлгэнэ.
5. Уг гэрээг цуцлах тохиолдолд аялал жуулчлалын компанид учруулсан 20% алдагдлыг төлж барагдуулна. Хэрэв уг гэрээ 3 хоногийн өмнө цуцлагдахад хүрвэл компанид учруулсан 100% алдагдлыг төлж барагдуулна. |
|