Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
Бээжингийн хєдєєгvvр аяалсан нь...
 

Бээжингийн хєдєєгvvр аяалсан нь...
                                                                     Б. Хvрэлбаатар
 
            
 
 
           Нэгэн сайхан бороо vнэртсэн єглєєгvvр ажлын газрын ємнєєс дvvрэн хvмvvс суулгасан хоёр том автобус аялалын замд гарлаа. Автобус хєдєлмєгц ,гадаад харилцааны ажилтан бvсгvй " гадаадын мэрэгжилтэн та бvхэнд зориулсан аялал эхэлж байна. Бид энэ удаа та бvхнийг Бээжин хотын ойролцоох шинэ vеийн нэг тосгоны байдалтай танилцуулж, Хятадын хамгийн эртний Буддын сvмийг vзvvлэх болно" гэж аялалын маршрутыг товч мэдээллээ.
 
     
 
                 Би Бээжин хотод зун ирж,намар,євєл,хавар дєрвєн улиралыг нь єнгєєрсєн боловч хотоос гарч нэг vгээр хэлбэл малгайн тоос сэргээгээгvй тул энэ аялалд маш их сэтгэл хангалуун байсаныг нуух юун. Бидний суусан автобус Бээжингээс баруун ємнє зvг цаг шахам хурдалсаар Бээжин хотын хаяа дэрлэн орших Фэн тай хэмээх дvvрэгийн Нань гvн тосгонд ирлээ.Энэ газрыг тосгон гэхээсээ хотхон гэвэл илvv зохилтой санагдсан юм.Учир нь энд орчин vеийн єндєр єндєр орд харшууд,сургууль,цэцэрлэг,худалдааны зах,машин тэрэг хєлхсєн урт цэлгэр гудамж талбай нvдэнд тусах нь хєдєє биш хотын нэгэн хэсэг мэт санагдана. Урьд нь энд vнэхээр навтгар шавар байшинтай тариачидын тосгон байсаныг бидэнд vзvvлсэн тосгоны тухай баримтат кино хэлээд єгсєн юм. Энэ тосгонд 198О-аад оны сvvлчээс шинэ цагийн бvтээн байгуулалт эхлэж,одоо ийнхvv танигдахгvй болтолоо єєрчлєгдєн хєгжиснийг баримтат киноноос харьцуулан vзлээ. Нань гvн тосгон нь 6ОО гаруй айл єрхтэй,ЗООО гаруй хvн амтай аж.
 
          
              Хvмvvс нь хэр зэрэг тохилог аж тєрж байгааг харуулахын тулд гадаадын мэрэгжилтэн биднийг нэгэн тариачин айлын байшинтай танилцууллаа. Аялалд оролцсон зуу шахам хvн 1О8 кв метр талбайтай,хоёр давхар тохилог байраар ороод гарлаа. Энэ айлд орчин vеийн айлд юу байх ёстойв тэр болгон байна. Унтлагын болон зочины гурав,дєрвєн том єрєєнvvд,хєргєгч,хєлдєєгч,телеизор,комьпютер гээд л...
 
             Дараа нь биднийг нэгэн том цэлгэр хvлэмжийн газраар орууллаа. Ёстой л хээр тал нутагт хvнсний элдэв тєрлийн ногоо алаглаж байх шиг санагдана. Vнэхээр том хvлэмж энд газарт юу тарьж болдог тэр бvхнийг тарьсан гэнэ. Гадаад дотоодын тєрєл бvрийн сортын хvнсний ногоог тарьсан нь арааны шvлс асгаруулж,амталж vзмээр. Битvv хvлэмжийн дотор биш байгалийн сайханд зугаалж яваа мэт л бодогдоно.Учир нь энэ хvлэмжийн дотор суугаад амрах тохилог зассан ширээ сандал,усан оргилуур, том том чулуун урлал,хиймэл нуур байна .Энд тарьсан хvнсний ногоо Бээжин хотын иргэдийн нэгээхэн хэсгийн хэрэгцээг хангаж байдаг аж.
 

            2ООО онд энэ тосгонд 298О метрийн гvнд халуун рашаан байгааг хайгуул шинжилгээнийхэн илрvvлсэн байна. 2ОО1 онд 18О сая юанийн хєрєнгє оруулж усанд сэлэх ордон,амралтын газар болон цэнгvvний газар байгуулсан байна: Энэ халуун рашааныг хvнсний ногооны хvлэмжийг услах,загас тэжээж vржvvлэх усан сан,мод зvлэг усжуулахад ашиглаж байна.Газрын гvндэх ус нь 7О градусын халуун байдаг гэнэ. Энэ халуун усныхаа эрчим хvчийг ашиглах жижгэвтэр дулааны цахилгаан станцтай юм.Євєлдєє бол ойр орчимын байшан,барилгаа энэ халуун усныхаа эрчим хvчээр халаадаг болохоор эрчим хvчний асар их хэмнэлттэй. Манай Монгол улсын Шаргалжуутын рашаан сувилалын газартай нэгэн адил юм даа.    
 

   
 
           Шаргалжуутын халуун рашаанаар сувилалын газрын бvх байгууламжийг євєлд нvvрс хэрэглэхгvйгээр дулаацуулдагтай адил юм.Энд биднийг нэгэн зоогийн газар оруулж,vдийн зоог барьсан юм.Тэр зоогийн газар хооллох зуур цонхоор харвал хvмvvс маш том нуураас загас бариад сууж байх юм.Зоогийн газрын доод давхарт гэж хэлж болохоор ,хажуу талд нь тэгэхдээ зоогийн газрын байшин дотор шvv дээ. Хоолоо идсэний дараа зориуд тэнд очиж vзвэл хvмvvс барьсан загасаа тэр дор нь худалдах юмаа. Загас бариад сууж байгаа хvмvvс нь голдуу тэтгэврийн євгєд,чєлєєт цагаа ёстой аятай єнгєрєєж байгаад нь атаархамаар Нэгэн бvсгvй гарч ирээд хvмvvсийн барьсан загасыг жинлэн худалдаж авч байх юм.
 
             Ийнхvv Нань гvн тосгоны байдалтай танилцаад бид цааш хєдєллєє. Ой модоор бvрхэгдсэн сvрлэг єндєр уулын замаар тэнгэр єєд єгсєн хурдлав.Уулан дээгvvр тавьсан засмал замаар явж байгаад доошоо харахад хєндий бэлийн тосгон сууринууд жижигхэн цагаан толбо мэт харагдана.Тэгэхээр ямар их єндєрт зам тавьсан нь тодорхой.Цаг орчим яваад уулан дунд барьсан Хятадын эртний нэгэн буддын сvмд ирлээ. Энэ сvмийг Тан жэ си гэж нэрлэдэг аж. Манай тоололын З16-р онд Хятад улсад буддын шашин дэлгэрэхэд байгуулагдсан. Тан улсын vеийн сvм хийд юм Бээжин хотыг байгуулагдахаас ємнє байгуулсан,Хятадын хамгийн анханы буддын сvм гэж надад орчуулагч бvсгvй тайлбарлаж єглєє. Одоо тэнд манай Гандан хийд шиг єдєр дутам хурал хурахгvй,єєрєєр хэлбэл байнгын ажиллагаагvй юм. Зєвхєн гадаад,дотоодын аялал жуулчиллаар яваа хvмvvст л vзvvлж харуулдаг тvvхэн дурсгалт vзмэрийн газар юм. Уул єєд шатлан єгсvvлж барьсан тэр сvмд Хубилай хааны охины хєлийн мєртэй нэгэн тоосго байх нь хvмvvсийн сонирхолыг их татаж байх юм Сvмийн олон харшид буддын бурхадыг олон тєрлєєр байрлуулж,засч сэлбэн байрлуулсан байна. Гадаадын мэрэгжилтэнvvд тvvнийг ихэд сонирхон зураг хєргєє авахуулж,арц хvж уугиулж соронзон бичлэгээр цуурайтах буддын шашины уншлагыг чагнаархан байв. Эндэхийн бурханы бэлэг дурсгалын дэлгvvрээс нь манай эхнэр бодь модоор хийсэн гэх эрхи дурсгал болгон худалдан авлаа. Бас арц хvж авч ирээд гэртээ уугиулж,гэрээ ариутгаваа. Ийнхvv Бээжингийн хєдєєгvvр аяалсан анхны аялал маань борооны vнэртэй салхитай,бурхан буддагийн ёрєєлтэй,нvд баясгаж,сэтгэл ариутгасан аялал байваа./Хvрэлбаатар/

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040