Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
6-р сарын эдийн засаг худалдааны мэдээ мэдээлэл:
 

 

6-р сарын эдийн засаг худалдааны мэдээ мэдээлэл:
 
Сонирхсон хүмүүс хагас саяас давжээ
 
         Манай радиогийн мэдээ, сэтгүүлч Шянганы тусгай районы засгийн газраас мэдээлснийг үзвэл, Шанхайн дэлхийн яармаг 5-р сарын 1-ний өдөр нээгдсэнээс хойш, Шянганы ордон болон “Хотын хамгийн сайн практикийн бүс” , Шянганы үзэсгэлэнгийн бүс нь 500 мянган хүн хүлээж аваад байна.
         Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Пүдүн цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байгаа Шянганы орд нь “Хязгаарлашгүй  хот-Шянган” гэсэн уриан доор болж байна, энэ орд нь өдөр бүр дунджаар арван мянган хүн хүлээж авч байгаа бөгөөд 5-р сард нийт 317 мянган жуулчин хүлээж авсан байна.
      \Г. Сайн-Өлзий орчуулав.\  
 
 
Төвдөд ядууг тэтгэж тариачин малчны орлогыг
нэмэгдүүлж байна
 
        Манай радиогийн мэдээ: сүүлийн дөрвөн жилд, Хятадын засгийн газар Төвдөд 270 сая юанийн ядууг тэтгэх төсөл хэрэгжүүлж, үүний улмаар Төвдөд жил бүр 130 мянган тариачин малчин үр өгөөжийг нь хүртэж, хүн бүрийн орлого дунджаар мянган юанаар нэмэгджээ.
        Сэтгүүлч Төвдийн Шаньнань бүс нутгийн ядууг тэтгэх ажлын зөвлөгөөнөөс мэдээлснийг үзвэл, 2006 оноос хойш, ТӨЗР-д 210 гаруй ядууг тэтгэх төсөл хэрэгжүүлсэн байна. Өнөөгийн байдлаар тус төслийг хэрэгжүүлсэн бүс нутагт жилийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 110 сая юаньд хүрч, орлого нь 90 сая юанийн цар хэмжээнд хүрч, жил бүр 27 мянган өрх, 136 мянган ард иргэд үүнээс үр өгөөж хүртсээр байна.
       \Г. Сайн-Өлзий орчуулав.\
 
 
Хятадын мотоциклын салбар байгаль орчныг хамгаалах тунхаг нийтлэв
 
        Манай радиогийн мэдээ: Хятадын 128 мотоциклын үйлдвэр болон түүний сэлбэг үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүд 5-ны өдөр Бээжинд “Хятадын мотоциклын салбарын байгаль орчныг хамгаалах тунхаг”-т гарын үсэг зурсан байна.
        Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2009 онд, Хятад улс 25 сая мотоцикл үйлдвэрлэн гаргаж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн тал хувийг эзэлсэн байна.
     \Г. Сайн-Өлзий орчуулав.\     
 
 
Хятад-Өмнөд Азийн бизнесийн 5-р чуулга уулзалт Күнминд нээгдэв
 
         Синьхуа хорооны мэдээ, “Дэлхийн эдийн засаг сэргэн хөгжиж байгаа байдал дахь Хятад-Өмнөд Азийн хамтын ажиллагаа” уриан дор болж байгаа Хятад-Өмнөд Азийн бизнесийн 5-р чуулга уулзалт 5-ны өдөр Күнминд нээгджээ.
         Тус чуулга уулзалтыг Хятадын Олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх комисс зохион байгуулж байгаа бөгөөд Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш, Балба зэрэг Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны 8 орны үйлдвэр худалдааны зүтгэлтэн болон Хятадын аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Олон орны төлөөлөгчид “Засгийн газрын эдийн засагт сэдэлт өгөх бодлого”, “Банк санхүүгийн салбар болон аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай хамтран ажиллах” зэрэг сэдвийн дагуу санал бодлоо гүнзгий солилцсон байна.
         Хятад-Өмнөд Азийн бизнесийн чуулга уулзалт нь Хятад болон Өмнөд Азийн орнуудын үйлдвэр худалдааны этгээдийн хооронд байгуулсан анхны чуулга уулзалтын механизм болох юм, үүнээс өмнө Күнмин хотод дөрвөн удаа амжилттай зохион байгуулсан юм.
         \Г. Сайн-Өлзий орчуулав.\   
 
 
Хятадын хүлээн зөвшөөрөх ажил хөгжиж байна
 
         Манай радиогийн мэдээ, 6-р сарын 9-ний өдөр бол дэлхийн гуравдугаар хүлээн зөвшөөрөх өдөрлөг болох юм. Сэтгүүлч 6-ны өдөр “дэлхийн хүлээн зөвшөөрөх” өдөрлөгийн Хятадын чуулга уулзалтаас мэдээлснийг үзвэл, Хятадын хүлээн зөвшөөрөх ажил үйлс нь чанарыг батлах зэрэг салбарт өдрөөс өдөрт чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Хятадад үйлдвэрлэх ажил үйлсийг хөгжүүлж байна.
         “Хүлээн зөвшөөрөх” гэдэг нь олон улсад хэрэгжүүлж байгаа батлан зөвшөөрөх лиценз олгох байгууллага, лабортари, шалган байцаах байгууллагын чадавхын үнэлгээ өгөх үйл ажиллагаа юм.
          Сүүлийн жилүүдэд Хятадын хүлээн зөвшөөрөх ажил маш түргэн хөгжсөн байна. Энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Хятадын хүлээн зөвшөөрч лиценз олгох байгууллага 124, лиценз олгох лабортари 3958, шалган байцаах байгууллага 137-д хүрчээ.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\     
 
 
Академичдийн хурал болов
 
         Манай радиогийн мэдээ, Хятадын Шинжлэх ухааны академи болон Хятадын Инженерэнгийн академи 6-ны өдөр Бээжинд Хятадын Шинжлэх ухааны академийн 15-р академичдийн их хурал болон Хятадын Инженерэнгийн академийн 10-р академичдийн их хурал 7-ны өдөр Бээжинд хуралдах болно гэж хамтран зарлажээ.
         Хятадын Шинжлэх ухааны академи болон Хятадын Инженерэнгийн академи бол Хятадын шинжлэх ухаан техникийн хамгийн дээд зөвлөх байгууламж болох юм. Хятадын Шинжлэх ухааны академи нь өнөө 709 академич, 56 гадаадын академичтай. Хятадын Инженерэнгийн академид өнөө 751 академич, 36 гадаадын академич ажиллаж байна. Хоёр академийн академичдийн их хурлыг хоёр жилд нэг удаа хийдэг.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\     
 
 
Хятад улс чадварлаг боловсон хүчний хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр нийтлэв
 
       Хятад улс 6-ны орой “Хятадын чадварлаг боловсон хүчний хөгжлийн үндэсний дунд урт хугацааны төлөвлөгөөний хөтөлбөр \2010-2020 он\”-ыг албан ёсоор нийтэлсэн байна. Хятадын чадварлаг боловсон хүчний хөгжлийн хамгийн анхны дунд урт хугацааны  төлөвлөгөөний хөтөлбөр болсны хувьд үүнд 2020 он гэхэд Хятад улс дэлхийн чадварлаг боловсон хүчний хүчирхэг орны эгнээнд орох ерөнхий зорилтыг дэвшүүлсэн байна. Холбогдох мэргэжилтэн хэлэхдээ, “Чадварлаг боловсон хүчний хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр” боловсруулан тогтоож, хэрэгжүүлж байгаа нь чадварлаг боловсон хүчнээр улс орноо хүчирхэгжүүлэх стратегийн ерөнхий байршуулалт болох бөгөөд энэ нь мөн улсын дотоодын хөгжлийн шаардлагаас болж авч байгаа чухал арга хэмжээ, мөн ч олон улсын ширүүн өрсөлдөөн дундах стратегийн сонголт юм гэжээ.     
        “Хятадын чадварлаг боловсон хүчний хөгжлийн үндэсний дунд урт хугацааны төлөвлөгөөний хөтөлбөр” нь нийт 19 мянган үсэгтэй, үүнд 2020 он гэхэд Хятадын чадварлаг боловсон хүчний хөгжлийн ерөнхий зорилт бол цар хэмжээ нь их, бүтэц нь шилдэг, байршуулалт зүй зохистой, шилдэг чадварлаг боловсон хүчний эгнээ байгуулж, улс үндэсний чадварлаг боловсон хүчний өрсөлдөөнд нэлээд давуулаг байр суурь тогтоож, дэлхийн чадварлаг боловсон хүчний хүчирхэг орны эгнээнд орох болно гэж дэвшүүлсэн юм.
         Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ян Вэйминь хэлэхдээ, энэ зорилтыг дэвшүүлж байгаа нь Хятадын засгийн газар чадварлаг боловсон хүчнийг эдийн засаг нийгмийн хөгжлийн тэргүүн чухал байранд тавьж байгааг харуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
          Энэ удаагийн олон улсын банк санхүүгийн хямрал нь манай эдийн засгийн өсөлтийн хурдад дайралт болсон гэж хэлснээс манай эдийн засгийн хөгжлийн хэлбэрт дайралт  болсон гэдгийг энэ хямрал гэрчилсэн байна. Эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчлөхөд юуны өмнө шинийг үүдэн бүтээж, заавал нэн олон чадварлаг боловсон хүчин бэлтгэж, хүн хүчээ сайхан хэрэглэх ёстой. Хоёрдугаарт, энэ нь мөн бидний дэлхийн хөгжлийн стратегийн хамгийн дээд цэгийг эзлэх шаардлага болох юм, манай орны эдийн засгийн цар хэмжээ өнөө дэлхийд гуравдугаар байрт орж байна, гэвч олон салбарт мөн л хөгжсөн орны хойно орж байна, бидэнд мөн өөрийн гэсэн зүйл байх хэрэгтэй, үүнд бүтцийн механизм багтаж байна, эдгээр нь мөн бид энэ талаар чадварлаг боловсон хүчин байх эсэхээс шалтгаалах юм. Гуравдугаарт, энэ нь мөн өнөөгийн ажлын байраар хангах дарамтыг үр ашигтай буруулах, үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулах нэг шаардлага юм гэжээ.
           Өнөөгийн Хятадын бодит байдлаас үзвэл, 2020 оны Хятадын чадварлаг боловсон хүчний хөгжлийн ерөнхий зорилтыг биелүүлэх нь тийм амар явдал биш юм.
           Энд анхаарах нэг зүйл бол хөтөлбөрт мөн Хятад улс нэн нээлттэй хүн хүчний бодлого хэрэгжүүлэх болно гэж дэвшүүлсэн байна. Хятадын Европ, Америкт сурсан оюутнуудын холбооны орлогч дарга Ван Хүй-ё хэлэхдээ, эдгээр бодитой арга хэмжээ нь гадаадад байгаа хүн хүчнийг татахад маш их ач холбогдол үзүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
           Хөтөлбөрийг боловсруулан тогтоож хэрэгжүүлж байгаа нь гадаадад байгаа хүн хүчнийг нэн ихээр татах бөгөөд үүний зэрэгцээ мөн нэн олон гадаадад сурч байгаа оюутан улс орондоо буцан ирж, ажил үйлс бүтээх болно. Хөтөлбөрт мөн маш олон бодитой арга хэмжээ дэвшүүлсэн бөгөөд үүнд мөн иж бүрэн төлөвлөгөө, хөнгөлөлттэй бодлого нь нэн сайн үр дүнд хүрэх бөгөөд гадаадад сурч байгаа хүн хүчнийг татах шинэ, урьд өмнө нь байгаагүй урсгал бий болгох болно гэжээ.  
       \Г. Сайн-Өлзий орчуулав.\          
 
 
Дарга Хү Жиньтаогийн Казахстанд хийх айлчлал маш чухал ач холбогдолтой
 
        Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын 11-12-ны өдрүүдэд Казахстанд төрийн айлчлал хийх гэж байна. Дарга Хү Жиньтаогийн айлчлалаас өмнө Хятадын Олон улсын радио зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жөү Лиг сурвалжилжээ. Энэ удаагийн айлчлал нь Хятад, Казахстаны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж элчин сайд Жөү Ли хэлсэн байна.
        Тэрээр хэлэхдээ, Хятад, Казахстан хоёр орны удирдагч олон удаа харилцан айлчилж учран золгож байна. Энэ оны эхнээс хойш, 4-р сард болсон Вашингтоны цөмийн асуудлын дээд хэмжээний уулзалтын хугацаанд болон Оросын эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээн дээр дарга Хү Жиньтао Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевтай уулзсан юм. Үүнд холбогдуулан Жөү Ли хэлэхдээ,
         Хоёр орны удирдагч олон удаа уулзаж, олон удаа харилцан айлчилсан юм. Олон удаа уулзаж, айлчилж байгаа нь хоёр орны харилцаа сайн байгаа, хамтын ажиллагааг улмаар эрчимжүүлэх хэрэгтэй гэж хоёр тал үзэж байгаатай нягт холбоотой юм. Хамтын ажиллагааны явцад хоёр талд бүр ашигтай бай байх болно гэж хоёрт тал үзсэн юм гэжээ.
         Жөү Ли хэлэхдээ, Хятад, Казахстан хоёр орны улс төрийн итгэлцэл эрчимжиж байгаа бөгөөд хоёр талын харилцаанд сайн сайхан уур амьсгал бий болж байна. Үүний зэрэгцээ Хятадын гол чухал ашиг сонирхлын асуудлаар Казахстан ямагт Хятадын засгийн газрыг дэмжих байр суурь авсаар ирсэн юм гэжээ. Жөү Ли хэлэхдээ,
         Казахстан манай сонирхож байгаа гол чухал ашиг сонирхлын асуудлаар ил тод байр суурьтай юм, Тайвань, Төвдийн асуудал, терроризм, хагалан бутаргах, үндэстний хэт даврах үзлийг эсэргүүцэх талаар байр суурь нь тодорхой бөгөөд бодитой үйл ажиллагаандаа ч ингэж хийсэн юм гэжээ.
        Жөү Ли хэлэхдээ, Хятад, Казахстан хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа өдрөөс өдөр нягт болж байна, Хоёр орныг холбосон нефтийн хоолой, байгалийн хийн хоолой мөн тэрчлэн төмөр зам болон авто зам зэрэг худалдаа бизнесийн харилцаа холбоо нь эртний торгоны замын дүр төрхийг дахин харуулж байна. Хоёр орны эх баялгийн бус салбар жишээлбэл холбоо, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагаа ч нааштай хөгжиж байна гэжээ.
         Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын чухал ач холбогдлын тухай Жөү Ли хэлэхдээ,
         Хойшид хоёр тал хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар энэ удаагийн айлчлал нь чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн айлчлалын хугацаанд зарим баримт бичиг нийтлэх бөгөөд гарын үсэг зурж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын онц анхаарч байгаа асуудал болон сонирхож байгаа асуудлыг улам цаашид зохицуулах болно гэжээ.
         Жөү Ли хэлэхдээ, Казахстан бүс нутгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ удаагийн айлчлалын хугацаанд Хятад, Казахстан хоёр орны удирдагч бүс нутгийн байдлаар санал бодлоо солилцох юм, энэ нь бүс нутгийн аюулгүйн байдал болон тогтвортой байдалд нааштай үр нөлөө үзүүлэх болно гэжээ.
         Тэрээр үгнийхээ төгсгөлд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Казахстан хоёр орны удирдагчдын анхаарал халамж болон холбогдох салбарын түлхцээр хоёр орны эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, гэгээрэл боловсрол, соёлын салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөн юм, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны стратегийн түншийн харилцааг улмаар гүнзгийрүүлэх юм гэжээ.
      Казахстан Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааны хэдийн төлөв хэмжээлшгүй
 
         Манай радиогийн мэдээлснийг үзвэл, Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао Ташкентад ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 10-р хуралд оролцсоны дараа 11-12-ны өдрүүдэд Казахстанд төрийн айлчлал хийх болно. Энэ айлчлалаас өмнөхөн Казахстаны Ерөнхийлөгчийн сангийн харья Казахстаны “Дэлхийн эдийн засаг болон улс төрийн судалгааны газар”-ын Хятад эрдэмтэн Ерлан Мадиев манай радио болон Хятадын бусад хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд хэлэхдээ, өнөөгийн Казахстан Хятадын улс төрийн итгэлцэл өндөр, эдийн засаг худалдааны харилцаа түргэн хөгжиж, ШХАБ-ын цар хэмжээн дэх харилцан ашигтай байх хамтын ажиллагааны хэдийн төлөв хэмжээлшгүй гэжээ.
          Мадиев хэлэхдээ, Хятад улс бол Казахстаны хамгийн том хөрөнгө оруулагч орны нэг, түүний шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 9 тэрбум ам. доллараас давжээ. Нарийн нягт байгаа эдийн засаг худалдааны харилцаа нь хоёр орны улс төрийн салбарын солилцоо болон хөгжилд бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.
          Мадиев хэлэхдээ, Хятад улс Казахстаны нийгэм эдийн засгийн хөгжлийн шинэ анхаарал-эд баялгийн бус салбарт нээж хөгжүүлэхийг бүрэн ойлгож байгаа бөгөөд эрс шуурхай дэмжиж байна гэжээ. Тэрээр Хятад улс ШХАБ-ын дотор гүйцэтгэж байгаа үүргийн тухай ярих үед хэлэхдээ, Хятад улс бол ШХАБ-ын эрүүлээр хөгжихийг санаачлагч, Хятадын “Хөрш зэргэлдээ, амгалан хөрш, баялаг хөрш” гэх дипломат бодлого нь олон талаар бүрэн гүйцэд илэрч байна. Хятад улс тус бүс нутгийн бусад орнуудтай хамт эдийн засгийн хөгжлийн туршлага ололт амжилтаа хуваалцахад бэлэн байгаагаа бодитой үйл ажилла гараа гэрчилсэн юм.  “Дарга Хү Жиньтао ноднин жилийн ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалт дээр, Хятадын тал 10 тэрбум ам. долларын зээлийн дэмжлэгээр тус байгууллагын гишүүн орнуудын банк санхүүгийн хямралын нөлөөг зохицуулахад туслах болно гэж зарласан юм. Ингэж хийж байгаа нь Хятад улс тус бүс нутгийг хамтаар хөгжүүлэх үнэнч санаа байгааг харуулж байна гэжээ.
          Мадиев хэлэхдээ, ШХАБ нь бүх дэлхийн дөрөвний нэгийн хүн амтай бөгөөд Европ Азийн эх газрын 60 хувийн нутаг дэвсгэртэй, үүний зэрэгцээ маш их байгалийн эх баялаг, асар их зах зээлийн орон зай болон хүчирхэг их эдийн засаг, шинжлэх ухаан техник болон соёлын бовит хүчинтэй юм. Нэг нээлттэй байгууллага болсны хувьд ШХАБ нь НҮБ, Тусгаар улсуудын холбоо, АСЕАН, Европ Азийн эдийн засгийн хамтын нийгэмлэг зэрэг олон улс болон бүс нутгийн байгууллагатай сайн сайхан хамтын ажиллагаагаа хэвээр байлгасаар байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, жилд нэг удаа болдог ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалт нь бүх дэлхийн анхаарлыг татсан том хэрэг болох юм, гишүүн орны удирдагчид тус байгууллагын стратегийн хөгжлийн чиглэл болон хамтын ажиллагааны гол гол салбарт төлөвлөгөө хийх нь тус бүс нутгийн хөгжилд холбогдохоор барахгүй бас бүх дэлхийн хөгжилд нөлөө учруулах болно гэжээ.
          Тэрээр үгийнхээ төгөсгөлд хэлэхдээ, Европ Азийн бүс нутгийн том орон, хөрш орон болсны хувьд Казахстан болон Хятадын стратегийн түншийн харилцаа маш чухал юм . Ерөнхийлөгч Назарбаев болон Дрга Хү Жиньтаогийн дээд хэмжээнд итгэлцсэн найрсаг харилцаа бол хоёр орны харилцааны үргэлжлэн тогтвортой хөгжих баталгааны нэг болох юм. Би Казахстан Хятадын харилцааны ирээдүйд итгэл төгс байна гэжээ.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\                   
 
 
Харбины Олон улсын эдийн засаг худалдааны 21-р  уулзалт нээгдэв
 
         Манай радиогийн мэдээ, Хятадын Харбины Олон улсын эдийн засаг худалдааны 21-р яриа уулзалт 15-ны өдөр Хар-Мөрөн мужийн Харбинд нээгджээ.
         Харбины энэ удаагийн яриа уулзалтад 3000 гаруй стандарт үзэсгэлэнгийн талбай гаргажээ. Үүнд: нийт талбай нь 85 мянган хавтгай дөрвөлжин метр, орчин үеийн хөдөө аж ахуй, дээд шинэ техник, шинэ материал, эм бэлдмэл, барилга, хөнгөн аж үйлдвэр, соёлын аж үйлдвэр зэрэг үзэсгэлэнгийн талбай ажиллаж, Орос, Өмнөд Солонгос, Япон, Бразил зэрэг 19 улс орон болон бүс нутаг оролцжээ.
         1990 онд байгуулагдсан Харбины Олон улсын эдийн засаг худалдааны яриа уулзалт бол Хятадын засгийн газрын батлан зөвшөөрсөн том хэлбэрийн эдийн засаг худалдааны яриа уулзалтын нэг бөгөөд үүнээс өмнө 20 удаа амжилттай зохион байгуулж, Хятадын болон гадаадын нийт 1 сая 500 мянга гаруй хүн оролцож, наймаа тохиролцсон мөнгөний нийт хэмжээ нь 100 тэрбум ам. долларт хүрчээ.
      \Г. Сайн-Өлзий орчуулав.\     
 
 
Хятад улс “Практик 12-р дагуул” хөөргөжээ
 
          Синьхуа хорооны мэдээлснийг үзвэл, 15-ны өдрийн 9 цаг 39 минутад Хятадын Жиү-цуань дагуул хөөргөх төв “Чан-зэн 2-р улаагчин” зөөгч пуужингаар “Практик 12-р дагуул”-ыг амжилттай сансарт хөөргөсөн байна.
         “Практик 12-р дагуул”-ыг Хятадын Сансрын аж үйлдвэрийн корпораци компанийн харьяа Шанхайн Сансар техникийн судалгааны хүрээлэн судлан үйлдвэрлэжээ. Уг дагуулыг голцуу сансар огторгуйн байгаль орчныг хэмжих, од хоорондын хэмжилт болон холбоо зэрэг шинжлэх ухаан техникийн туршилтад хэрэглэх юм байна.
         \Г. Сайн-Өлзий орчуулав.\       
 
 
Орлогын хуваарилалтын дүрмийн өөрчлөлтийг анхааралдаа авч байна
 
         Манай радиогийн мэдээ, сүүлийн үе Хятадын маш олон мужууд тухайн орон нутгийн хамгийн доод цалингийн хэмжээг дээшлүүлсэн байна. Өнөө өөрчлөлт оруулж байгаа “Цалингийн дүрэм” нь төсөөлж байгаагаар энэ оны эцэст дуусах юм байна. Эдүгээ бүх ард иргэдийн ашиг сонирхолтой холбоотой орлогын хуваарилалтын дүрмийн өөрчлөлт болж байна.
         Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн турш, Хятадын оршин суугчдын орлого маш ихээр нэмэгдсэн боловч хуваарилалт тэнцвэргүй асуудал ч өдрөөс өдөр ил тод болсон байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятадын дотор газрын орлогын хуваарилалтын зөрөө өдөр ирэх тусмаа их болж, зарим үед нийгмийн тэгш бус байдал болон нийгмийн маш олон асуудлыг бий болгосон  байна.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\   
 
 
 
 
Шанхайн Дэлхийн яармаг хотын ирээдүйн хөгжлийн чиглэлийг харуулав
 
         Манай радиогийн мэдээ, Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайд Ван-ган 20-ны өдөр Шанхайн Дэлхийн яармагийн “Шинжлэх ухаан техникийн бүтээмж болон хотын ирээдүй” сэдэвт чуулга уулзалт дээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн онол болон практик нь хотын ирээдүйн хөгжлийн чиглэлийг харууллаа гэжээ.
         Энэ удаагийн чуулга уулзалт Хятадын зүүн нутгийн Жянсу мужийн Ү-Ши хотод болж, 10 гаруй улс орны 70 гаруй засгийн газрын албаны хүмүүс, нэрт эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Чуулга уулзалт  хоёр хоног үргэлжилнэ.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\  
 
 
Юанийн ханшны тухай түр бодлогын хэрэгжилт дууссаныг төв банкны байр суурь харуулж байна
 
Хятадын төв банк--Хятадын Ардын Банкны хэвлэлийн төлөөлөгч 19-ний өдөр үг хэлж, дотоод гадаадын эдийн засаг болон банк санхүүгийн байдал тэрчлэн Хятадын олон улсын орлого зарлагын байдлын дагуу, юанийн ханшны бүрэлдлийн механизмын өөрчлөлтийг цаашид ахиулж, юанийн ханшны уян хатан чанарыг дээшлүүлэхээр Хятадын төв банк шийдлээ гэж илэрхийлсэн байна. Хятадын Ардын Их Сургуулийн Эдийн засаг, банк санхүүгийн дээд сургуулийн орлогч захирал, профессор Жао Шижюнь манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, банк санхүүгийн хямралтай тэмцэхийн төлөө төв банкны авсан юанийн ханшны тухай түр бодлогын хэрэгжилт дууссаныг энэ нь харуулж байна гэжээ.
Урт хугацааны турш, Хятад улс ам.доллараар гол лавлалт болгосон валютын ханшны хэлбэлзлийн тогтолцоог хэрэгжүүлж ирсэн юм. 2005 оны 7-р сарын 21-ний өдрөөс Хятадын Ардын Банк энэхүү тогтолцоонд өөрчлөлт оруулж, юанийн ханшийг тогтооход дан ганц ам.долларыг харах биш, харин зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, багц валютыг харгалзан тохируулалт хийх, удирдлагатай хэлбэлзлийн дүрэм хэрэгжүүлсэн байна. 5 жилийн турш, юанийн ханшны бүрэлдлийн механизмын өөрчлөлт дэг журамтай ахиж, урьдчилан төсөөлсөн үр дүнд хүрсэн байна гэж Хятадын Ардын Их Сургуулийн Эдийн засаг, банк санхүүгийн дээд сургуулийн орлогч захирал, профессор Жао Шижюнь үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,
“Валютын ханшны тогтолцооны өөрчлөлт бол Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн бүрэлдэхүүн хэсэг мөн. 2005 оны 7-р сарын 21-ний өдөр юанийг ам.доллартай харьцах ханшинд ихээхэн өөрчлөлт гарч, 1 ам.доллар 8.28 юаньтай тэнцэж байсныг 1 ам.доллар нь 8.11 юаньтай тэнцэх болгож, юанийн ханш нэг л дээр 2%-иар өссөн байна. Үүний дараагаар, юанийн ам.доллартай харьцах ханш нь харьцангуй өссөн байна. Одоо нэгэнт 1 ам.доллар нь 6.8 юаньтай тэнцэх болж, юанийн ханш 20% гаруйгаар өссөн байна. Юанийн ханшны механизм ч зах зээлээр гол болгох, уян хатан чанар нь тасралтгүй дээшилсэн байна” гэжээ.
Хятадын валютын ханшны тогтолцооны өөрчлөлт нь Хятадын эдийн засгийн хөгжлийн шаардлага болон олон улсын банк санхүүгийн байдлын өөрчлөлттэй нягт холбоотой юм. 5 жилийн турш, юанийн ханшны бүрэлдлийн шинэ механизм нь Хятадын худалдааны бүтцийн тохируулалт, аж үйлдвэрийн бүтцийн шинэчлэлт зэргийг ахиулсан нь өдөр ирэх тутам тодорхой болж, нэхмэл, гутал зэрэг хөдөлмөр хүч их шаардагдах бүтээгдэхүүн болон нөөц баялгийн чанартай бүтээгдэхүүний экспортын бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг бууруулж, машин механикийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх сайн сайхан хандаштай болгосон байна. Үүний зэрэгцээ, юанийн ханш өсөх нөлөөгөөр, Хятадын импортын цар хэмжээ тасралтгүй өргөжиж, юанийн ханшны бүрэлдлийн механизмын өөрчлөлт ч дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээг дайчлах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна.
           Гэвч бүх дэлхийн банк санхүүгийн хямралыг зохицуулахын төлөө, Хятадын төв банк 2008 оны 7-р сард валютын ханшны түр бодлого хэрэгжүүлж, юань болон ам.долларын ханш үндсэндээ тогтвортой болсон байна.
              Жао Шижюйнь хэлэхдээ, өнөө, бүх дэлхийн эдийн засгийн сэргээн босголт аажмаар бүрэлдэж байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн тогтворжилт өсөлтийн байдал тасралтгүй бэхжиж байна, Хятадын төв банк энэ цаг тохиолыг сонгож юанийн ханшны бүрэлдлийн механизмын өөрчлөлтийг ахиулж байгаа нь цагаа олсон арга хэмжээ юм гэлээ. Тэрээр хэлэхдээ,
  “Өнөө, олон улсын орлого зарлагын байдал болон дотоодын банк санхүүгийн системийн байдлаас үзсэн ч, валютын ханшны өөрчлөлтөөс болсон сөрөг нөлөө нь аажмаар багасаж байна. Гаднын эдийн засгийн байдал ч улмаар сайжирч, Америкийн эдийн засгийн сэргээн босголт нэлээд тодорхой болжээ, эдгээр дотоод гадаадын хүчин зүйлээс болж төв банк ингэж тодорхойлж байгаа юм” гэжээ.
             Үүнээс хойш Хятадын төв банк валютын ханшинд оролцлого хийх эрч хүчээ аажмаар багасгах болно, гэвч энэ нь юанийн ханш ихээр өсөх гэсэн явдал биш, дан ганц ам.долларыг дагах биш, юанийн ханш нь багц лавлагааны валютын ханшны өөрчлөлтийн дагуу, “дээш доош хэлбэлзэх” байдал гарч мэдэх юм. Үүний зэрэгцээ, Хятадын Засгийн газар бас санаачилгатай, хяналттай, аажаар ахих зарчмын дагуу, валютын ханшны хэлбэлзэлтийн удирдлагатай тогтолцоог цаашид төгөлдөржүүлэх болно гэж Жао Шижюйнь үзсэн байна.        
 
 
Эдийн засгийн өсөлтөд анхаарлаа хандуулах ёстой
 
         Синьхуа хорооны мэдээ, Америкийн Сангийн сайд Гайтнер 26-ны өдөр хэлэхдээ, 20-ын бүлгийн удирдагч нар хамтран ажиллаж, бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийг бататгах ёстой гэжээ.
         20-ын бүлгийн удирдагч нарын дээд хэмжээний 4-р чуулга уулзалтын өмнө, Гайтнер Торонтод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн  дээд хэмжээний чуулга уулзалт нь эдийн засгийн өсөлтөд анхаарлаа хандуулах ёстой гэжээ.
         Тэрээр хэлэхдээ, 20-ын бүлгийн хамтран ажилласны улмаас дэлхийн эдийн засаг хямралаас гарч, сэргэн хөгжиж байна, олон улсын худалдаа өргөжиж, банк санхүүгийн хямралын нөлөөг арилгаж байна гэжээ. Хямралын шарх мөн л байсаар байна, олон орон эдийн засагт сэдэлт өгөх бодлогоо эрт дуусгаж болохгүй гэж тэрээр бас онцолжээ.
         20-ын бүлгийн удирдагч нар үргэлжлэн хамтран ажиллаж, эдийн засгийн сэргээн босголтыг түлхэн ахиулахыг тэрээр уриалав.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\     
 
 
Шиньжянд төмрийн том уурхай илрүүлэв
 
        Манай радиогийн мэдээ: 4 жилийн хайлтын дүнд Шиньжяны геологи уул уурхайн салбар баруун Тэнгэр ууланд 100 сая тооны төмрийн гурван уурхай илрүүлэв. Энэ гурван уурхайн нөөц нь 500 сая тоонд хүрэх юм байна.
        Шиньжяны Геологи уул уурхайн газрын танилцуулснаас үзвэл, Тэнгэр уулын энэ уурхайн бүс бол Шиньжяны гурван уурхайн бүсийн нэг бөгөөд өнөө 136 төрлийн эрдэс илрүүлсэн байна. 
 
 
Хятадын телефон утас ашиглагчид 1 тэрбум 100 саяас давжээ
 
         Манай радиогийн мэдээ: Хятадын Аж үйлдвэр болон мэдээлэл холбооны яам 29-ний өдрийн нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний таван сард, Хятадын телефон утас ашиглагчид 40 саяар нэмэгдэж, телефон утас ашиглагчдын нийт тоо 1 тэрбум 100 саяас давжээ.
         Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, эхний таван сард Хятадын суурин утас ашиглагчид 7 сая 700 мянгаар буурч, хөдөлгөөнд телефон ашиглагчид 48 саяар нэмэгджээ. Үүний зэрэгцээ Хятадын интернет хэрэглэгчид улмаар өргөн сүлжээнд шилжсэн бөгөөд өргөн сүлжээ ашиглагчид 110 саяд хүрсэн байна.
       \Г. Сайн-Өлзий орчуулав.\ 
 
 
Бээжингийн Түн жөү Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-г суурьшуулах урилга гаргажээ
 
         Шанхайн дэлхийн яармаг нээгдсэнээс хойш, Шанхайн дэлхийн яармагийн хотын ирээдүйн хамгийн сайн хөгжлийг харуулах район дахь Лондоны “Хүлэмжийн хий гаргахгүй ордон” үзэн танилцагчдын анхаарлыг маш их татаж, мөн хотын удирдагчдын анхаарлыг ч их татлаа. Бээжин хотын  Түн жөү дүүргийн захиргаа хүлэмжийн хий гаргахгүй тус ордныг бүр их сонирхож, Шанхайн дэлхийн яармаг өндөрлөсний дараа “Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-г  Түн жөүд суурьшуулах албан ёсны урилга гаргажээ.
         “Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-ны бүтэн нэр нь “Шанхайн дэлхийн яармагт тавьсан Лондон хотын эрчим хүч зарцуулахгүй экологийн орон сууц хөгжүүлэх төслийн үлгэр жишээ ордон” гэсэн болно. Энэ нь Шанхайн дэлхийн яармагийн хотын ирээдүйн хамгийн сайн хөгжлийг харуулах Е районд байрлаж буй. “Хүлэмжийн хий гаргахгүй ордон” нь шинжлэх ухаан техникийн онцгой ололт амжилтаар нийт олны анхаарлыг татсан юм. Шал нь агаар нэвтэрнэ. Модноос цахилгаан гарна....ер нь бүх техник нь бүгд л хүлэмжийн хий гаргахгүй гэсэн үзэл баримтлалыг харуулсан байгаа юм. Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-ны хэвлэл мэдээллийн газрын дарга Шюй Сүн энэ асуудалд холбогдуулан сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ,
         “Хүлэмжийн хий гаргахгүй ордноор дамжуулан, Шанхайн дэлхийн яармагтай танилцахаар ирсэн бүх хүнд, жишээлбэл жуулчид, мэргэжлийн хүмүүс бүхэнд хүлэмжийн хий гаргахгүй байх гэсэн үзэл баримтлалыг уламжилж болох юм.  “Хүлэмжийн хий гаргахгүй ордон” нь хэрэг дээрээ бүх техникийн системийн нэгтгэл юм. Бүх хорооллын төлөвлөгөөний талаас нь авч үзвэл унаа машин, орон сууц байх төдийгүй амьдралын бүх талд хүлэмжийн хий гаргахгүй гэснийг харуулсан байна” гэжээ.
         Холбогдох мэдээллээс үзэхэд, 10 жилийн өмнө, Английн Лондонд Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-ны техникт үндэслэн хүлэмжийн хий гаргахгүй хороолол байгуулсан аж. Түүндээ барилга нь халуун хүйтний хамгаалалттай, уурын дулаалга нь цаг уурын байдлын дагуу тогтоогдох, гэрэлтүүлэгтээ нар сарны гэрлийг гүйцэд ашиглах зэргийн зураг төсөл хэрэглэн, нарны энерги, салхины хүч, био эрчим хүч зэргийн нүхэн сэргэх эрчим хүчийг ерөнхийлөн ашигласан юм. Тус хорооллыг түүний хажуу дахь энгийн хороололтой харьцуулбал дулаалгын эрчим хүч 80 хувь, цахилгаан 45 хувиар тус тус хэмнэдэг юм байна. “Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-ны хариуцлагатай хүн Чэнь Шүө хэлэхдээ, Хятад улс Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-ны үзэл баримтлал болон техникийг дэлгэрүүлэх бүрэн боломжтой болсон юм. Таван жилд багтаан Хятадад “Хүлэмжийн хий гаргахгүй ордон” шиг барилгыг их хэмжээгээр дэлгэрүүлэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
        “Энэ нь олон нийтэд нэгэн боломжийг харуулж байгаа юм. Тэр нь юу гэвэл, илүү их хөрөнгө мөнгө гаргахгүйгээр нэн сайн оршин амьдрах боломж болон нийгмийн үр ашиг олж болно гэснийг харуулж байна” гэжээ.
        Сүүлийн жилүүдэд, “Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-ны харуулж байгаа үзэл баримтлал болон техникт бишгүй олон хотынхон маш их анхаарал хандуулж байна. Лондонгоос гадна дэлхийн бас нэлээд газарт хүлэмжийн хий гаргахгүй хороолол туршин байгуулсан билээ. Жишээлбэл Шведийн Стокгольмын хороолол, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абужаби хотын хүлэмжийн хий бага гаргах хороолол зэрэг буй. Хятадын Шанхайд ч хүлэмжийн хий бага гаргах нэг хороолол байгуулсан юм.
        6-р сарын сүүлчээр Бээжин хотын Түн жөү дүүргийн дэд дарга Жан Юн тэргүүтэй төлөөлөгчид Хүлэмжийн хий гаргахгүй ордон”-тай танилцаж очсон байлаа. Бээжин хот нь Түн жөү дүүргийг хамгийн их цар хэмжээтэй шинэ тойрог болгон байгуулахаар төлөвлөж байгаа тул Түн жөү дүүргийнхэн олон улсын шинэ хот байгуулахаар махран зүтгэж байгаа юм.
 
 
Шанхайгаас Наньжин хүрэх хурдны галт тэрэг зорчигч тээвэрлэж эхэллээ
 
         Манай радиогийн мэдээ: 7-р сарын 1-ний өдрийн үдээс өмнө 8 цагт, Шанхайн Хунчяо галт тэрэгний буудлаас Наньжин хүрэх G5000 дугаарт галт тэрэг, Наньжингээс Шанхай хүрэх G5001 дугаар галт тэрэг зэрэг хөдөлсөн байна. Энэ нь Шанхайгаас Наньжин хүрэх хурдны галт тэрэг албан ёсоор ашиглалтад орсныг харуулж байна.
         Хоёр жилийн хугацаанд баригдсан Шанхайгаас Наньжин хүрэх хурдны төмөр замын урт нь 301 километр, зорчигч 70 минутад Шанхайгаас Наньжин хүрч чадах юм. Галт тэрэгний хамгийн дээд цагийн хурд нь цагт 350 километр байх болно.
         Шанхайгаас Наньжин хүрэх хурдны галт тэрэг ашиглалтад орсны дараа Хятад улс хамгийн урт, хамгийн өндөр хурдтай галт тэрэгний замтай улс боллоо.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\    
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040