|
5-р сарын эдийн засаг худалдааны мэдээ мэдээлэл:
Арилжаалагчдын алдаанаас болж Нью-Йоркийн үнэт цаасны захын үнэ унав
Синь хуа хорооны мэдээ, Америкийн NBC зэрэг хэвлэл мэдээлэл 6-ны өдөр мэдээлснийг үзвэл, арилжаалагчдын алдаа болон арилжааны системийн техникийн алдаа нь 6-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үнэ унасны гол шалтгаан болох юм гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америкийн зүүн нутгийн цагаар 6-ны өдрийн 14 цаг 47 минутад, нэг арилжаачин үнэт цаасаа зарах үед нэг галиг буруу бичсэнээс болж сая тоо нь нэг тэрбум болж, хөрөнгийн бирж нь мянган нэгжээр унасан байна.
Өнөө Нью-Йоркийн хөрөнгийн бирж болон Насдакийн хөрөнгийн биржийн 6-ны өдрийн хэвийн бус үйл ажиллагааг шалгаж байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Хүлэмжийн хий бага ялгаруулах урсгал дунд бизнесийн боломж хайж байна
Хятадын Засгийн газар цаг уурын өөрчлөлтийг улс ардын аж ахуйн болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөнд хамруулж, хүлэмжийн хий бага гаргах явдлаар онцлог болгосон эдийн засгийн өсөлтийн шинэ цэг буй болгож, хүлэмжийн хий бага гаргах явдлаар онцлог болгосон аж үйлдвэр, барилга, зам харилцааны тогтолцоо түргэвчлэн тогтооно гэж илэрхийлсэн байна. Хүлэмжийн хий бага ялгаруулах эдийн засгийн талаар Хятадын хэсэг аж ахуйн нэгжүүд нэгэнт арга хэмжээ авч худалдааны шинэ боломж хайж эхэлсэн байна.
Хар төмөрлөгийн аж үйлдвэр бол Хятадын гол болох аж үйлдвэрийн салбар, мөн эрчим хүчний зарцуулалт их, бохир бодис их гаргадаг салбар юм. Сүүлийн жилүүдэд хар төмөрлөгийн аж ахуйн газрууд шатамхай хий, илүүдэл дулаан, илүүдэл даралт зэргийг буцаан ашиглах зэрэг аргаар цахилгаан үүсгэж, хоёр удаа ашиглаж болох эрчим хүчнийг нэн гүйцэд ашиглаж байна. Хяналт хэмжилтээс үзвэл, Хятадын хар төмөрлөгийн гол болох том дунд оврын аж ахуйн нэгжүүдийн өөрөө гаргаж байгаа цахилгааны хэмжээ нь аж ахуйн газрын цахилгаан хэрэглэх нийт хэмжээний 30 орчим хувийг эзлэх болсон юм байна.
Буцааж ашиглах нь зөвхөн эрчим хүч л биш, үйлдвэрлэлийн хаягдлыг ч буцаан ашиглаж болно. Аньшаний хар төмөрлөгийн корпорацын харьяа уурхайн шаарын компани нь уурхайн хаягдал шаарыг буцаан ашиглах бүтээгдэхүүний судалгаа хийж, аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлсэн байна. Энэ компанийн захирал Сү Шинвэнь хэлэхдээ,
Өнгөрсөн онд бид уурхайн шарын дотроос болдын 1 сая 200 мянган тонн материал гарган авч, 2 тэрбум юаний нөөц баялаг хэмнэв. Бид уурхайн шаарыг ашиглан судлан нээсэн уурхайн шаарын нунтаг зах зээлд борлуулагдаж байна. Хар төмөрлөгийн аж үйлдвэрийн хаягдлаар хийсэн бүтээгдэхүүнийг барилгын салбарт хэрэглэж, үйлдвэрлэлийн шинэ сүлжээ бий болгов. Сүүлийн жилүүдэд бид орчил эдийн засаг болон нөөц баялгийг ашиглах ажлаа чангатгаж, Аньшаний хар төмөрлөгийн корпорацын алдагдалтай аж ахуйн нэгж байснаасаа өнөө ашиг орлого ихтэй компани болсон байна гэжээ.
Нөөц баялаг хэмнэх болон байгаль орчныг хамгаалах чадавхтай бүтээгдэхүүн нь Хятадуудын сайшаалыг улмаас улам хүлээх болж байна, ялангуяа барилгын материал, гэрийн тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг талд “Хүлэмжийн хий багатай” бүтээгдэхүүн борлуулаг сайтай байна. Бээжингийн Хэн Түнмү хуванцрын шинжлэх ухаан техник хөгжүүлэх ХХК бол тусгайлан байгаль орчныг хамгаалах материал үйлдвэрлэдэг шинэ материалын компани юм, уг компани голцуу Бээжин болон түүний орчин тойрны газар нутгийн хаягдал эдийг цуглуулж, боловсруулсны дараа барилгын материал үйлдвэрлэдэг юм. Компанийн Удирдах зөвлөлийн дарга Сүнь Жичян хэлэхдээ, эдгээр бүтээгдэхүүний байгаль орчныг хамгаалах болон халууныг даах хүчин чадал зэрэг үзүүлэлт нь барилгын уламжлалт материалаас дутахгүй, олонх бүтээгдэхүүнийг нь бас буцаан авч дахин ашиглаж болох юм. Өнөө эдгээр барилгын материалыг Бээжин, Хэбэй, Шаньши зэрэг газарт их хэмжээгээр борлуулж байна, Компанийн нэр хүнд, орлого ч хүмүүсийн хүлэмжийн хий бага барилгын материалыг таньж мэдэхийн дагуу өсөн дээшилж байна гэжээ.
Хятадын хүлэмжийн хий багатай эдийн засгийн хөгжилд бодлого, техник, хөрөнгийн дэмжлэг хэрэгтэй, энэ гурав нь Хятадын хүлэмжийн хий багатай эдийн засаг хөгжүүлэх түлхэц хүчин болсон байна. Хүлэмжийн хий багатай эдийн засаг хөгжүүлэхийн төлөө Хятадын засгийн газар санхүүгийн төсвөө нэмэгдүүлж, бохирдолгүй ногоон зээл олгох ажлыг ахиулж, эрчим хүчний зохицуулалт, олон улсын бохирдолгүй цэвэр хөгжлийн механизмын арилжаа зэрэг шинэ хэлбэрийн хөрөнгө мөнгө бэлтгэх аргыг нааштай нэвтрүүлж байгаа боловч эдгээр хүчин чармайлтаар цуглуулсан хөрөнгө мөнгө мөн маш их хязгаартай юм. Иймээс худалдааны арга хэлбэр болон хөрөнгө оруулалт, хөрөнгө цуглуулах арга хэлбэрийг шинэчилсний дараа хүлэмжийн хий багатай үйлдвэрлэлийн зах зээл сая нэн түргэн хөгжиж чадах болно.
Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах танилцуулах уулзалт Бээжинд болов
Хятадын Олон улсын радиогийн мэдээ: БНХАУ-ын Газрын нөөц баялгийн яам болон Монголын уул уурхай эрчим хүчний яам хамтран зохион байгуулсан Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах бодлого, хууль тогтоол болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааны төслийг танилцуулах чуулга уулзалт 5-р сарын 11-нд Бээжинд болжээ.
Мөн өдрийн чуулга уулзалтад Хятадын газрын нөөц баялгийн яам, худалдааны яам, Монголын уул уурхай эрчим хүчний яам, Монголын уул уурхайн нийгэмлэгийн холбогдох удирдагч, мэргэжилтнүүд оролцож үг хэлсэн байна.
Монголын Шиндү уул уурхайн ХХК, Хятадын Баруун хязгаарын уул уурхайн ХХК, Өвөр Монголын уул уурхайн холбоо зэрэг 30 гаруй аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй төлөөлөгч уг чуулга уулзалтад оролцжээ.
Монголын Шиндү уул уурхайн ХХК-ны ерөнхий захирал Жан Шили хэлэхдээ, Хятадын өнгөт металийн бүтээн байгуулалтын ХХК-гийн Монгол улсад хөрөнгө оруулж байгуулсан Төмөртийн овоо цайрын хүдрийн уурхай ашиглалтад орсон 5 жилийн турш нийт 57 сая ам. долларын татвар төлж, Монголын нийгмийн олон салбарт 2 сая гаруй ам. Доллар хандивласан байна гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Жуулчдад бүх талын үйлчилгээ үзүүлж байна
Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармаг албан ёсоор эхлээд 12 хоног болж байна, холбогдох талууд цаг тухайд нь туршлага сургамжаа дүгнэж, асуудлыг газар дээр нь зохицуулж, цэцэрлэгт хүрээлэнгийн жуулчдад бүх талын үйлчилгээ үзүүлж байна, үүнд цаг агаарын урьдчилсан мэдээ, зам харилцаа болон хоол унд багтаж байна.
Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд, бүгчим халуун, олон хоног үргэлжлэхсэн бороо мөн тэрчлэн далайн хар салхи зэрэг нь цэцэрлэгт хүрээлэнд жуулчилж байгаа жуулчин болон цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдалд нөлөө учруулах болно. Үүнд холбогдуулан Хятадын Цаг уурын газрын дарга Жэн Гүөгуан хэлэхдээ, цэцэрлэгт хүрээлэнгийн жуулчдад нэн сайн үйлчилгээ хангахын төлөө Хятадын цаг уурын салбарууд шинжлэх ухаан техникийн аргаар цаг тухайд нь хянан хэмжилт хийх бөгөөд олон төрлийн аргаар жуулчдад цаг уурын зөв оновчтой урьдчилсан мэдээ өгөх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Бид Шанхайн Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэн болон эргэн тойрны бүс нутагт зөв оновчтой цаг уурын хэмжилтийн сүлжээ байгуулж, 15 минут бүрд нэг удаа Фэнюнь цаг уурын дагуулын үүлэн зургийг шинэчилж, 5 минут бүрд Хөх мөрний сав газрын 2200 гаруй автомат цаг агаарын станцын хэмжилтийн мэдээг шинэчилж, 6 минут бүрд нэг удаа Шанхай болон түүний эргэн тойрны бүс нутгийн 14 цаг уурын радарын хэмжилтийн мэдээг шинэчилж байна. Өдөр бүр цэцэрлэгт хүрээлэнгийн нэг цагийн цаг уурын байдлыг цаг тухайд нь мэдээлж байх бөгөөд 15 минутын дотор 6 төрлийн аргаар цэцэрлэгт хүрээлэнгийн жуулчдад сэрэмжийн урьдчилсан мэдээлэл өгч байх болно гэжээ.
Цаг уурын салбараас гадна, Шанхай хотын зам харилцааны салбар ч мөн зама харилцааг зохицуулах нарийн нягт төлөвлөгөө боловсруулан тогтоосон юм, жуулчид метро, автобус, такси, усан онгоцоор цэцэрлэгт хүрээлэнд хүрч болно. Шанхайн Дэлхийн яармагийн зохион байгуулагчийн хэмжилтээр цэцэрлэгт хүрээлэн нээгдээд 11-ний орой болтол цэцэрлэгт хүрээлэнд орсон хүн нийт 1 сая 740 мянгаас давсан байна.
Шанхайн Зам харилцаа гармын ажил эрхэлсэн газрын дарга Сүнь Жяньпин хэлэхдээ, зам харилцааны салбарууд гарч мэдэх олон төрлийн өрсөлдөөн сорилтыг бүх талаар зохицуулж, зам харилцааны төслийг нэн сайн боловсруулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Тээврийн хүчин чадал сайтай зам харилцааны зарим авто машиныг нэн чухал хэрэгцээтэй газарт очуулж тээврийг тэнцүүлэх болно, цэцэрлэгт хүрээлэнгээс гарч байгаа хүмүүст такси маш их хэрэгтэй тул тэр үеэр нэн олон такси очуулах болно гэжээ.
Шанхайн дэлхийн яармагийн худалдааны удирдлага үйлчилгээний газрын бүртгэлээс үзвэл, 5-р сарын 8-ны өдөр хүртэлх байдлаар цэцэрлэгт хүрээлэн нь давхацсан тоогоор 1 сая 700 мянган хүн хүлээн авч, бараг 70 хувь цэцэрлэгт хүрээлэнгийн дотор хоолонд оржээ.
Өнөөгийн байдлаар цэцэрлэгт хүрээлэнд, 130 гаруй ресторан байгаа бөгөөд өдөрт 300-400 мянган хувь хоол хангаж байна. Хоолны чанар нь ч дээшилж байгаа бөгөөд хүн нэг бүрийн хоолонд зарцуулах дундаж мөнө нь буураад 40 юань болжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Юанийн ханш өсөх явцаас Америк ашиг олохгүй
Хятад, Америкийн стратеги хийгээд эдийн засгийн яриа уулзалтын жил тутмын хурал энэ сарын сүүлчээр Бээжинд хуралдах гэж байна. Америкийн Худалдааны сайд Лоске тун саяхан хэлэхдээ, Америк яриа уулзалтын явцад Хятадтай юанийн ханшны асуудлыг авч хэлэлцэж болзошгүй гэжээ. Манай сэтгүүлчийн сурвалжилсан Америкийн хэсэг мэргэжилтэн юанийн ханшийг өсгөх нь Америкийн худалдааны алдагдлыг нөхөх “сайн арга биш”, юанийн ханш өссөн ч Америк үүнээс ашиг олохын араггүй юм гэж үзсэн байна.
Юанийн ханш нь Хятад, Америк хоорондын нэг чухал асуудал болсоор ирсэн юм. Энэ оны 3-р сард, Америкийн Конгрессын хэсэг гишүүд Америкийн Сангийн яам болон Худалдааны яамд захиа бичиж, Америкийн засгийн газарт шахалт үзүүлэн Хятадыг “валютын ханшийг эзэмдэн захирсан орон”-ы тоонд оруулах гэж оролдсон юм. Өнөө Хятад, Америкийн стратеги хийгээд эдийн засгийн яриа уулзалт ойртож ирэхийн хирээр юанийн ханшны асуудал нь мөн халуун цэгийн асуудал болсон байна.
Атлантын далайн зөвлөлийн нэрт судлаач, Америкийн Сангийн яамны Зүүн Азийн хэрэг эрхлэх албаны орлогч дарга Альберт Кандель хэлэхдээ, Америкийн асар их худалдааны алдагдлын шалтгааны тухай Америкт эсрэг тэсрэг хоёр бүлэг байдаг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Нэг бүлэг нь Хятад бол юанийн ханшийг эзэмдэн захирч байгаа орон мөн бөгөөд аж үйлдвэрийн бодлого болон төрийн зэлээр Америк болон түүний худалдааны түншийг шахаж Хятадын барааг худалдан авуулж, үүний улмаар дэлхийн эдийн засаг тэнцвэргүй болсон байна гэж үздэг. Нөгөө нэг бүлэг нь Америк 2000 оноос хойш, маш их өр зээлтэй байж байгаа боловч дэлхий дахинаас маш их бараа худалдан авч байна, энэ их татах хүчнээс зайлах орон гэж байхгүй, үүний улмаар Америкт экспортолж байгаа орны худалдааны ашиг нь их хэмжээгээр өссөн юм гэж үздэг. Эдийн засгийн тоо баримтын судалгаанаас үзэхэд би өрөө энэ бүлэгт саналтай санаа нийлж байна гэжээ.
Жон Хоркинс Их сургуулийн профессор, Дэлхийн Банкны Бээжинд суугаа Ерөнхий төлөөлөгч байсан Петер Боттелир хэлэхдээ, ханшны асуудал нь Америкийн худалдааны асуудлын гол шалтгаан биш гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Худалдааны урсгал нь олон зүйлийн шалтгаанд нөлөөлөгдөж байдаг, улсын дотоодын макро бодлого, санхүүгийн бодлого зэрэг нь худалдаанд нөлөө үзүүлж байгаа нь валютын ханшнаас дутахгүй юм. Юанийн ханшны өсөлтөөс болж байна гэж үзэж байгаа үед худалдааны ашиг нь буурах ёстой. Гэвч бодит байдал нь үүнтэй эсрэг байж байна. Америкт 2002 онд америк долларын ханш буурах үед худалдааны алдагдал нь харин өссөн байна. Энэ бол хамгийн ашигтай гэрч болох юм, дан ганц юанийн ханшийг дагаад цагаа талаар үрж байна, энэ бол гол асуудал биш, бусад зарим асуудал нь үүнээс ч чухал байна гэжээ.
Хятадад 2005 оноос 2008 онд, юанийн америк доллартой харилцах ханш нь 21.1 хувиар өсөж, 2008 оны 9-р сараас хойш, банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж Хятад улс санхүүгийн идэвхтэй бодлого болон мөнгөний уузуувтар бодлого хэрэгжүүлсэн юм. 2009 онд, Хятадын эдийн засгийн өсөлт нь 8.7 хувьд хүрсэн бөгөөд Германыг орлож дэлхийн хамгийн том экспортлогч орон болсон байна. Энэ нь мөн Америкийн хэсэг хүний юанийн ханшийг өсгөх нэг шалтгаан болжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао 4-р сард Америк айлчлах үед, Хятад улс юанийн ханшны бүрэлдэх механизмд өөрчлөлт оруулах болно, гэвч валютын ханшны өөрчлөлтийг гаднын шахалтаар хийхгүй юм гэж хэлсэн билээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Ашиг 50 хувиар буурчээ
Манай радиогийн мэдээ, Хятадын Үндэсний валютын удирдлагын газрын вебсайтын 14-ний өдрийн мэдээнээс үзвэл, 2010 оны нэгдүгээр улиралд, Хятадын олон улсын орлого зарлагын байнгын хөтөлбөрийн ашиг 40 тэрбум 900 сая ам. долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 48 хувиар буурчээ.
Энэ бол Хятад улс анх удаа улирлын олон улсын орлого зарлагын тоо сэлтийг нийтэлж байгаа явдал юм. Энэ оны нэгдүгээр улиралд, Хятадын гадаад бараа худалдааны ашиг 29 тэрбум 400 сая ам. долларт хүрч, үйлчилгээний худалдааны алдагдал 18 тэрбум ам. Долларт , гадаад хөрөнгө оруулалтын ашиг 21 тэрбум 300 сая ам. Долларт тус тус хүрчээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Арван мянган иргэн гарын үсэг зуржээ
Манай радиогийн мэдээ, Хятадын Юань улсын дээд нийслэлийг дэлхийн соёлын өвд оруулах өргөдлийн ажил урагштай байна. 18-ны өдөр Өвөр монголын арван мянган иргэн өргөдөлд гарын үсэг зуржээ.
Өвөрмонгол 1996 оноос эхлэн Юань улсын дээд нийслэлийг дэлхийн соёлын өвд оруулах өргөдлийн ажлыг эхлүүлснээс хойш нэгэнт 14 жил болж байна. Өнөөгийн байдлаар 1814 хавтгай дөрвөлжин километр газар талбайг Юань улсын дээд нийслэлийн хуучин буурин хамгаалалтын район болгожээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Өвөр монгол болон Орос Монгол улсын худалдаа ихээр өсөв
Манай радиогийн мэдээ, хамгийн шинэ бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний дөрвөн сард, Өвөр Монгол болон Орос хоорондын худалдааны хэмжээ нь нэг тэрбум 450 сая ам. долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 80 хувиар өсөж, Монгол улстай хийсэн худалдааны хэмжээ нь 920 сая ам. долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 140 хувиар өсжээ.
ӨМӨЗР-д Орос болон Монгол улстай хил залгаа 18 боомт байдаг бөгөөд энэ нь Хятадаас Орос, Монгол улс бараа экспортолж, импортлох гол ажлыг гүйцэтгэж байна. Өвөр Монголын зүүн нутагт байгаа Маньжур бол Хятад Оросын хилийн хамгийн том хуурай замын боомт, мөн хамгийн том төмөр замын боомт, Өвөр Монголын төв нутагт байгаа Эрээн бол Хятад Монголын хамгийн том боомт юм.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Хятад Америкийн стратеги болон эдийн засгийн яриа хэлэлцээ Бээжинд болов
Хятад Америкийн стратеги болон эдийн засгийн 2-р яриа хэлэлцээ 24-ний өдөр Бээжинд эхлэв. Хятад улсын дарга Хү Жиньтао нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад Америк хоёр орны ерөнхий байдал адилгүй учраас зарим зөрчил маргаан орших нь зүй ёсны юм. Хамгийн гол нь бие биеийн гол ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа зүйлийг харилцан хүндэтгэж харгалзаж, оршиж байгаа зөрчил маргаан, эмзэг асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх хэрэгтэй юм гэжээ. Холбогдох мэдээнд тэмдэглэснээр, тус удаагийн стратеги болон эдийн засгийн яриа хэлэлцээний хугацаанд, Хятад Америк хоёр тал харилцаагаа хөгжүүлэх, стратегийн чанартай, урт хугацааны бүх талын чанартай холбогдох асуудлуудыг хэлэлцэж саналаа гүнзгий солилцох юм байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Америк хоёр орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болсны хувьд мөн дэлхийн хөгжиж байгаа хамгийн том орон болон хөгжсөн хамгийн том орон болсны хувьд, дэлхийн эдийн засгийн тал бүрийн сэргэлтийг ахиулах болон цаашид тогтвортой хөгжүүлэх талаар гэсэнгүй, мөн бүс нутгийн халуун цэгийн асуудлуудыг зохицуулах, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулах, дэлхийн энх тайван болон аюулгүйн байдлыг хамгаалах зэрэг талаар бүр адил асуудал тулгарч байгаа учраас, үүрэг хариуцлага хүнд байгаа юм гэжээ. Энэ удаагийн яриа хэлэлцээ идэвхтэй үр дүнд хүрэхийг тэрээр хүслээ. Тэрээр хэлэхдээ
“Энэ удаагийн яриа хэлэлцээ нь олон улсын улс төрийн эдийн засгийн байдалд шинэ өөрчлөлт хувиралт гарч, Хятад Америкийн харилцаа хөгжлийн шинэ боломжид учирч байгаа чухал цаг үед боллоо. Энэ удаагийн яриа хэлэлцээг идэвхтэй үр дүнд хүргэхийг ахиулах нь Хятад Америкийн хоёр тал бүр чухал ач холбогдолтой юм. Хоёр тал харилцан сонирхож байгаа бүх талын, стратегийн чанартай, урт хугацааны асуудлуудаар санал бодлоо илэн далангүй солилцож, итгэлцлээ нэмэгдүүлэн, сэжиг таамгуудыг арилгаж, хамтын ажиллагаагаа ахиулахыг хүсэж байна” гэжээ.
Энэ удаагийн яриа хэлэлцээг Дарга Хү Жиньтаогийн тусгай бие төлөөлөгч Хятадын Ерөнхий сайдын орлогч Ван Чишань, Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө болон Ерөнхийлөгч Барак Обамагийн бие төлөөлөгч Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн яамны сайд Тимоти Гейтнер хамтаар даргалав.
Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нээлтийн ёслолд дээр үг хэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Барак Обамагийн нээлтийн ёслолд зориулан хэлсэн үгийг Дарга Хү Жиньтаод уламжилжээ. Барак Обама хэлсэн үгэндээ, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүчирхэг, цэцэглэн хөгжсөн, амжилтад хүрсэн нэгэн гишүүн болохыг Америк сайшаана. Америк Хятад хоёр орны харилцааны чухал чанарыг 21-р зууны дэлхийн ямарваа хоёр талын харилцаатай харьцуулшгүй юм гэжээ. Хиллари Клинтон хэлэхдээ, Америк Хятад хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхийн чанартай асуудлуудыг хамтаар зохицуулах нь дэлхийн энх тайван болон хөгжилд ашигтай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
“Америк Хятад хоёр орны түүхэн зам бол өөр өөр юм, Хятад орон өнө эртний соёл иргэншилтэй, Америк бол урь залуу улс орон. Гэвч ирээдүйд өрсөлдөөн сорилт болон боломж тохиолын алинд нь учирсан ч, Америк Хятад хоёр тал хамтаар шийдэн зохицуулах болно. Бидний сонгосон зам адилгүй боловч бидний зорилт нэгдэлтэй юм. Энэ бол даруй яриа хэлэлцээгээр судлах асуудлууд мөн” гэжээ.
“Тогтвортой хөгжин, хамтаар амжилтад хүрч Хятад Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны түншийн харилцааг батлах” уриан дор болж байгаа тус яриа хэлэлцээнд Хятад Америк хоёр тал, макро эдийн засгийн бодлого, худалдаа болон хөрөнгө оруулалт, банк санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах, олон улсын банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт хийх зэрэг чухал асуудлуудыг судлан хэлэлцэх юм.
Шинжяны Лао Ей Мио боомтоор нэвтэрсэн барааны хэмжээ шинэ амжилт тогтоов
Манай радиогийн мэдээ: Сурвалжлагч сүүлийн үе Шинжянгийн Хами районы боомтын удирдах зөвлөлөөс мэдээлснээр, энэ оны 1-ээс 4-р сард Хятад Монголын хилд байрладаг Шинжяны Лао Ей Мио боомтоор нэвтэрсэн экспорт импортын нийт бараа давхардсан тоогоор 48 мянган тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс гурав дахин гаруйгаар нэмэгдэн, түүхийн шинэ амжилтыг тогтоосон байна.
Лао Ей Мио боомт нь Хами хотоос 214 километр зайтай, 1992 оноос нээлттэй болсон улирлын чанартай боомт юм, тэгш тоотой саруудын 11-ээс 30-ны өдрүүдэд нээлттэй байдаг.
Хами районы боомтын удирдах зөвлөлийн дарга Жан Жяньжүн хэлэхдээ, Хятад Монголын хоёр тал уул уурхайн салбарт нааштай хамтран ажиллаж ирсэн, Энэ онд багтаан Монголын талаас 500 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал оруулах төсөөлөлтэй бөгөөд гэрээ тохиролцсон хэмжээ нь хоёр сая тонн юм. Энэ оны сүүлийн хагасаас кокс нүүрс, молибедены эрдэс баялгийг ч үргэлжлүүлэн нэвтрүүлэх болно.
Гадны хөрөнгийг Хятадын аялал жуулчлалын салбарт оруулахыг сайшаав
Манай радиогийн мэдээ, Хятад улс аялал жуулчлалын зах зээлд орох лиценз зөвшөөрлийг чөлөөтэй болгож, туршилт хийсэн үндэс суурь дээр гадаад улсын худалдаачид аялал жуулчлалын компани байгуулж, Хятадын иргэнийг хилийн чанадад жуулчлуулах, олон улсын хөрөнгө мөнгө Хятадын аялал жуулчлалын салбарт өргөнөөр орохыг сайшааж байна.
26-ны өдөр Бээжинд болсон Дэлхийн аялал жуулчлалын 10-р их хурал дээр Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын дарга Шао Чивэй ингэж хэлсэн юм.
Тэрээр хэлэхдээ, төсөв тооцооны дагуу, 5 жилийн дараа, Хятадын иргэдийн хилийн чанадад жуулчлах цар хэмжээ нь 100 саяд хүрэх буюу давах болно. Хэрвээ нэг хятад иргэн хилийн чанадад дунджаар 1000 ам. доллар зарцуулснаар бодвол тухайн үед Хятадын жуулчин хилийн чанадад 100 тэрбум ам. доллар зарцуулах болно, энэ нь холбогдох салбарыг хөгжүүлэх бөгөөд нэн олон ажлын байраар хангах асуудлыг зохицуулах юм гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Манай радиогийн мэдээ, Оны эхний 4 сард Шянганы хүлээн авсан жуулчид давхардсан тоогоор 11 сая 420 мянгаас давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хувиар нэмэгдэж, шинэ тэмдэглэл тогтоолоо гэж Шянганы аялал жуулчлалын хөгжлийн газар 26-ны өдөр нийтэлсэн байна.
Шянганы аялал жуулчлалын хөгжлийн газар тэмдэглэхдээ, 4-р сард Шянганы хүлээн авсан жуулчдын олонх нь мөн эх газрынх байсан бөгөөд хоёр оронтой тоогоор нэмэгдсээр байна. Үүнээс гадна, Япон, Индонез, Малайз, Тайланд зэрэг орны жуулчид ч өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 15-аас 30 хувиар нэмэгдсэн гэжээ.
Хятад улс 2020 онд дэлхийн мэрэгжлийн боловсон хүчний хүчирхэг орны эгнээнд орохоор чармайж байна
Бүх Хятадын мэрэгжлийн боловсон хүчний ажлын зөвлөгөөн 26-ны орой Бээжинд өндөрлөв. Тус хурлаар Хятадын өнөөгийн болон хойшдын хэсэг хугацааны мэрэгжлийн боловсон хүчний бүх ажлын талаар байрлуулалт хийсэн бөгөөд мэрэгжлийн боловсон хүчний эх баялаг бол 1-р эх баялаг мөн гэсэн үзэл баримтлал дэвшүүлж, Хятад улс боловсон хүчний ажлыг хөгжүүлэхийг тэргүүн байранд тавих стратегийн байрлуулалтыг тогтоож, хэдэн зуун сая иргэдээ өндөр боловсролтой хөдөлмөрчид болгон бэлтгэж, хэдэн арван сая мэргэжлийн боловсон хүчин болон эрдэм чадвартай шилдэг шинэ хүчнүүдийг бэлтгэж, 2020 он гэхэд дэлхийн мэрэгжлийн боловсон хүчний хүчирхэг орны эгнээнд орохоор чармайна гэдгээ нотлон тогтоожээ.
Хятадын улсын дарга Хү Жиньтао тус хуралд оролцох үед хэлэхдээ, 2020 оны Хятадын мэрэгжлийн боловсон хүчний хөгжлийн ерөнхий зорилт бол, өргөн их цар хүрээтэй, шилдэг бүтэцтэй, зүй зохистой байрлуулалттай, өндөр боловсролтой боловсон хүчний эгнээ байгуулж, улс орны мэрэгжлийн боловсон хүчний өрсөлдөөнөө шилдэгжүүлж, дэлхийн мэрэгжлийн боловсон хүчний хүчирхэг орны эгнээнд орж, тус зууны дунд үеэр социалист орчин үеийн хөгжлийн төвшинд хүрэх үйл ажиллагаандаа мэрэгжлийн боловсон хүчний үндэс суурь тавих гэсэн болно гэжээ.
Энэ удаагийн ажлын зөвлөгөөн нь Хятадын засгийн газрын түрүү удаа хийлгэсэн бүх Хятадын мэрэгжлийн боловсон хүчний ажлын зөвлөгөөнөөс 6 жилийн дараа болж байгаа юм. Хятадын мэрэгжлийн боловсон хүчний ажлын судалгааны нийгэмлэгийн орлогч дарга Ван Түн шюйнь хэлэхдээ, энэ удаагийн ажлын зөвлөгөөнөөр нотлон тогтоосон шинэ зорилтод, эдийн засгийн эрч хүчин, улс орны ерөнхий хүчин чадал болон олон улс дахь нөлөө тусгал тасралтгүй нэмэгдэж байгааг гүйцэд харуулж, өнөөгийн дэлхий ертөнцийн улам л ширүүсэж байгаа олон улсын өрсөлдөөн сорилт бол хэрэг дээрээ мэрэгжлийн боловсон хүчний өрсөлдөөн сорилт мөн гэснийг Хятадын засгийн газар улам бүр тодорхой ойлгон таньж байгааг бүрэн харууллаа гэжээ. Тэрээр хэлэхдээ,
“Шинжлэх ухаан техник, эдийн засаг хөгжихийн хирээр улс орнууд бүр мэрэгжлийн боловсон хүчний төлөвлөгөө тогтоож, улс орны ирээдүйн хөгжилдөө зориулан мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа юм. Ийм нөхцөлд Хятад орон ч өөрийн мэрэгжлийн боловсон хүчний хөгжлийн ерөнхий төлөвлөгөө тогтоож, эдийн засгийн өрсөлдөөн сорилтын нөхцөл шаардлагад зохицуулах хэрэгтэй юм. Хоёрт, Хятад орон өнөө чинээлэг нийгэм байгуулахаар хүч тавин ажиллаж байна. Үүнд маш олон эрдэм боловсролтой хүчин шаардагдах болно. Тэгэхгүйгээр зөвхөн энгийн хөдөлмөр хүчинд түшиглэн, эх баялгийн зарцуулагад түшиглэж болохгүй, учир нь энэхүү хэлбэр нь нийгмийн хөгжлөөс хоцрогдох болно. Иймээс Хятад орны ирээдүйн эдийн засгийн хөгжил нь мэрэгжлийн боловсон хүчин, шинжлэх ухаан техник, удирдлагын хөгжил дэвшилд түшиглэх болно” гэжээ.
Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилд ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилд, Хятадын засгийн газар мэрэгжлийн боловсон хүчний эгнээний байгуулалтыг ахиулах чухал чухал чиг шугам бодлогууд тогтоон хэрэгжүүлсэн юм. Өнөө Хятад орон нь мэрэгжлийн боловсон хүчний эх баялгаар тааруухан орон байснаасаа мэрэгжлийн боловсон хүчний эх баялгийн том орон болж хөгжлөө. Бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, 2008 оны эцсийн байдлаар, Хятадын мэрэгжлийн боловсон хүчний эх баялгийн ерөнхий хэмжээ 114 саяд ойртож, үүний дотроо шинжлэх ухаан техникийн салбарын боловсон хүчний эх баялгийн ерөнхий хэмжээ 46 саяд хүрч, дэлхийд түрүүлсэн байна.
Энэ удаагийн Хятадын мэрэгжлийн боловсон хүчний ажлын зөвлөгөөнөөс заахдаа, Хятадын мэрэгжлийн боловсон хүчний хөгжлийн өнөөгийн ерөнхий төвшинг дэлхийн тэргүүний төвшинтэй харьцуулбал бас нэлээд их зөрөөтэй байгаа бөгөөд Хятадын эдийн засаг , нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй тал ч нэлээд их оршиж байгаа юм гэжээ. Хятадын мэрэгжлийн боловсон хүчний ажлын судалгааны нийгэмлэгийн орлогч дарга Ван Түн шюйнь хэлэхдээ,
“Хятадын мэрэгжлийн боловсон хүчний тоо хэмжээ хүрэлцээтэй байгаа боловч чанарын баталгаа тааруухан байна. Хятад оронд тэргүүний шинжлэх ухаантан, инженер, техникч, мэргэжлийн боловсон хүчин, дээд давхаргын боловсон хүчин маш их дутагдаж байгаа юм. Нөгөө нь бүтцийн асуудал болно. Өнөө их сургууль төгссөн хүмүүс ажлын байраар хангагдахад хүндрэлтэй байна. Энэ нь Хятад оронд боловсон хүчин илүүдээд байгаагаас болсон биш, харин ч маш олон талын мэрэгжлийн боловсон хүчнийг түргэн бэлтгэх шаардлагатай байгаа юм” гэжээ.
Оны эхний дөрвөн сард Хятадын аж үйлдвэрийн орлого өсөв
Манай радиогийн мэдээ: Хятадын Үндэсний Статистикийн Газар 28-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-4-р сард, Хятадын 24 бүс нутгийн 5 сая юаниас давсан жилийн орлого бүхий аж үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн нийт орлого 978 тэрбум 500 сая юаньд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 91.5 хувиар өсөж, өсөлтийн хэмжээ нь нэгдүгээр улирлаас 11.1 нэгжээр буурчээ.
39 аж үйлдвэрийн том салбарт, 37 аж үйлдвэрийн ашиг ноднингийн мөн үеийнхээс өссөн байна. Нэвч нэгдүгээр улиралтай харьцуулбал 25 салбарын орлогын өсөлт буурсан байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Тамхи татахыг хориглох хууль боловсруулан тогтоох ёстой
Манай радиогийн мэдээ: Хятадад эдүгээ олон нийтийн газар тамхи татахыг хориглох хууль байхгүй, өнөөгийн хэрэгжүүлж байгаа журмыг чанд мөрдөхгүй байгаа бөгөөд Хятад даяар тамхи татахыг хориглох ажил багагүй дарамтад учирч байна. Холбогдох мэргэжилтэн саяхан сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, тамхи татахыг хориглох хууль боловсруулан тогтоох ажлыг урагшлуулж,улмаар үр ашигтай хэрэгжүүлэх болно гэжээ.
Хятад улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Тамхийг хязгаарлах бүдүүвч конвенц”-ын гэрээт орны нэг юм. Энэ конвенцын шаардлагын дагуу Хятад улс олон нийтийн газар тамхи татахыг 2011 оны 1-р сарын 9-нөөс эхлэн хориглох юм.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
|