|
Шанхай EXPO 6 өдрийн аялал(Галт тэрэгний групп)
D1,Нэгдүгээр өдөр Бээжин: Үдээс өмнө буюу үдээс хойно, Нисэх онгоцны буудал буюу Галт тэрэгний буудлаас тосох. Орой нь Бээжин Галт тэрэгний буудлаас Шанхай руу явна.(T103 дугаар галт тэрэг 22:09цаг/11:09цаг эсгүүл T109 дугаар галт тэрэг 22:15цаг/11:33цаг)орой:Галт тэргэн дээр хононо.
D2, Хоёрдугаар өдөр, Үдээс өмнө Шанхай хүрч, буудалд орох. Үдийн хоолны дараа Шанхай хотын өөрчлөлт хөгжил, нээлттэй болсны бэлэг тэмдэг Дэн Шиопингийн гарын үсэгтэй Наньпу их гүүр, Пудүн шинэ район, Дүн Фан Мин Зү өргөн чөлөө \талбай\, Дүн Фан Мин Зү өндөр цамхаг
\Хоёрдугаар бөмбөлөгт гарна \, Лү Жязүй банк санхүүгийн районыг сонирхож, дараа нь Янь Аньлү гудамжаар мөрний доорх нөхөн хоолойгоор цэцэглэн хөгжсөн Пүши районд хүрч, гадаадын эртний барилга төвлөрсөн-Вайтанд хүрч, цэцэглэн хөгжсөн Наньжин гудамжинд \зам\ явган алхах болно. Орой:Шанхайд хононо.
D3,Гуравдугаар өдөр, Автобусаар Шанхайн Дэлхийн яармагийн \EXPO\ цэцэрлэгт хүрээлэнд хүрч танилцах болно. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо "Сайхан хот, сайхан амьдрал" сэдэвтэй Шанхай EXPO 2010 энэ арга хэмжээ 2010 оны 5-р дугаар сарын 1-нийй өдөр албан ёсоор эхэлсэн юм. Энэ арга хэмжээнд Монгол улс "Говь ба хот" гэсэн сэдвийн доор өөрийнхөө ордон павильоныг байгуулж оролцох юм. Энэ павильоноор дамжуулж Монголыгоо сурталчлах, Монголын аж амьдрал, ард түмний байдлыг дэлхийн олон оронд танилцуулах, түүний дотроо өөрийн өмнөд хөрш БНХАУ-д танилцуулах болно. Монголын павильон яагаад "Говь ба хот" гэсэн сэдэвтэй бэ гэсэн нь бас их утга учиртай. Үзэсгэлэнгийн нэр маань "Сайхан хот, сайхан амьдрал" тул "Говь ба хот" гэж үзэсгэлэнгийн нэртэй уялдуулж өгсөн байгаа. Бас нэгэн гол санаа нь гэвэл, Монгол улс олон жилийн түүхтэй, эрдэнэс баялаг, газрынхаа хөрсөн доор арвин их баялагтай орон. Монголын говь асар их баялаг, ан амьтан ихтэй, хамгийн гол нь байгалийн асар их нөөц баялагтай. Энэ их нөөц баялгийг ашиглах асуудлыг Монголын нийгэмд маш өндөр төвшинд авч үзэж байна.
Энэ арга хэмжээнд оролцож байгаа дэлхийн 200 гаруй орон өөрийнхөө үндэсний өдөрлөгийг зохион байгуулах юм. Үүний дотор Монгол улс өөрийнхөө өдөрлөгийг зохион байгуулна. Монгол улсын үндэсний өдөрлөгийг хийх өдөр бол 9-р сарын 13-ны өдөр. Энэ үеэр Монгол улс маш олон арга хэмжээг төлөвлөж хийх болно.
Энэ удаагийн яармаг БНХАУ-ын хамгийн том хотын нэг Шанхай хотод болж байгаа нь Монголын ард түмэний хувьд баярлууштай олзуурхууштай арга хэмжээ болж байгаа. Юу вэ гэвэл, хөрш оршдог гэдэг утгаараа Монголын ард түмэн Шанхай хотод очиход хамгийн ойр, дөхөм, зардал, зам харилцааны хувьд гэж хэлэхэд хамгийн боломжтой.
Монгол иргэд Шанхайд очиход Бээжинд ирэх замын асуудал бүрэн нээлттэй. 7 хоногт зуны улиралд 10 онгоц ирж байх жишээтэй. Төмөр замаар гэхэд 7 хоногт 3 цуваа вагон ирж байгаа. Авто машинаар өдөр болгон ирж байна. Тэгэхээр хүмүүсийн хувьд Шанхайд очиход замын хувьд тээврийн хувьд саатах саатал байхгүй.
Шанхай хотод очиход Монгол хүн өөрөө Хятадын хөгжил, ололт амжилт, Хятад хүмүүсийн ажилсаг хөдөлмөрсөг сайхан зан чанарыг суралцах, түүнийг нүдээрээ олж харах, ялангуяа Хятадын үсрэнгүү хөгжлийг, тэр тодроо Шанхай хот бол Хятадын хувьд хамгийн өндөр хөгжилтэй хот, тэрийг ингэж нүдээрээ харах боломж олдоно нэмэгдэнэ гэдэг нь Монгол хүн өөрөө суралцах, үзэж харах сайхан боломжийг бүрдүүлж байгаа сайхан арга хэмжээ юм.
Та бүхэн мэдэж байгаа, 2008 онд болсон олимпын үеэр жишээлбэл Монголын тамирчид их амжилттай оролцож олон олон медаль авч эх орондоо буцсан, үүний нэгэн адил Шанхайн EXPO-д оролцох Монголын бизнес төлөөлөгчид, Монголын иргэд, ард түмэн, Монголын өндөр дээд хэмжээний удирдагчид дарга нар олон олон зүйлийг үзэж харахын зэрэгцээ тэндээс эдийн засгийн хөгжлийн олон хамтын ажиллагааг, цаашид Монгол улсаа хөгжүүлэх олон хамтын ажиллагааг мэдэж эх орондоо очно гэдэгт илтгэлтэй байна. Шанхайн EXPO гэдэг нь үндсэндээ дэлхийн хэмжээний эдийн засгийн олимп гэж ярьдаг. Тэгэхээр дэлхийн энэ олимпоор дамжиж Монгол улсаа сурталчлахаас гадна дэлхийн энэ олимпд орж байгаа бусад орны олон олон соёл, туршлага, хөгжлийн загварыг бас эх орондоо авчран очиж, эх орон Монгол улсаа улам сайхан хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. орой:Шанхайд хононо.
D4,Дөрөвдүгээр өдөр, Чөлөөтэй, Үдээс хойно, Чи Пулү хувцасны захтай танилцна. Орой хоолны дараа галт тэргээр Бээжинд буцна. (T104 дугаар галт тэрэг 21:58 цаг/11:17 буюу T110 дугаар галт тэрэг 22:04 цаг/11:23 цаг)орой:Галт тэргэн дээр хононо.
D5,Тавдугаар өдөр, Бээжинд буцан ирнэ. орой:Бээжинд хононо.
D6, Зургадугаар өдөр, Нисэх онгоцоор Монголд буцна!Аялал амжилттай өндөрлөх болно!
Үнэ:(10 хүнээс дээш нэг групп)Тус үнэ 6-р сарын 10-ны өдөр хүртэл хүчинтэй Тайлбар:10 өдрийн өмнө захиалга өгөх ёстой. Тус үнэд Бээжингээс Шанхай орох Нисэх онгоц буюу галт тэрэгний билетийн зардал, Бээжин Шанхайн буудлын зардал, хоолны зардал, Шанхай EXPO-гийн тасалбар, Нисэх онгоцны буудал буюу Галт тэрэгний буудлаас тосох автобусны зардал багтаж байна.
|
|
Буудал |
Галт тэрэг |
Нисэх онгоц |
Үнэ |
Бизнес жуулчин, \Хоёр хүн\(Нэгдэх, Гурав дахь, Хагас сайн өдөр)
Үнэ:2680юань/хүн(3 Одтой буудал)
3180юань/хүн(4 одтой буудал)
Тайлбар:Тус үнэд 3-4 одтой зочид буудлын зардал, Нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлаас тосох автобусны зардал, Бээжин-Шанхай-Бээжин хүрэх галт тэрэгний \Зөөлөн ор\ билетийн зардал багтаж байна.
Нисэх онгоц:4180юань/хүн(4 одтой зочид буудал) |
|
A |
3 одтой |
Хатуу ор |
|
2880юань/хүн |
|
B |
3 одтой |
Зөөлөн ор |
|
3280юань/хүн |
|
A |
4 одтой |
Зөөлөн ор |
|
3780юань/хүн |
|
B |
4 одтой |
|
Нисэх онгоц |
4880юань/хүн |
Шанхай EXPO 4 өдрийн аялал(Нисэх онгоцны групп)
D1,Нэгдүгээр өдөр, Улаанбаатараас Бээжинд ирнэ. Үдннс хойно нисэх онгоцоор Шанхай орно. Оройн хоолтой. Орой: Шанхайд хононо.
D2, Хоёрдугаар өдөр, Өглөөний хоолны дараа Шанхай хотын өөрчлөлт хөгжил, нээлттэй болсны бэлэг тэмдэг Дэн Шиопингийн гарын үсэгтэй Наньпу их гүүр, Пудүн шинэ район, Дүн Фан Мин Зү өргөн чөлөө \талбай\, Дүн Фан Мин Зү өндөр цамхаг \Хоёрдугаар бөмбөлөгт гарна \, Лү Жязүй банк санхүүгийн районыг сонирхож, дараа нь Янь Аньлү гудамжаар мөрний доорх нөхөн хоолойгоор цэцэглэн хөгжсөн Пүши районд хүрч, гадаадын эртний барилга төвлөрсөн-Вайтанд хүрч, цэцэглэн хөгжсөн Наньжин гудамжинд \зам\ явган алхах болно. Орой:Шанхайд хононо.
D3,Гуравдугаар өдөр, Автобусаар Шанхайн Дэлхийн яармагийн \EXPO\ цэцэрлэгт хүрээлэнд хүрч танилцах болно. Орой: Шанхайд хононо.
D4,Дөрөвдүгээр өдөр, үдээс өмнө чөлөөтэй, үдээс хойно нисэх онгоцоор Бээжинд буцан ирнэ. !Аялал амжилттай өндөрлөнө.
***Тайлбар:
Үнэд багтах зүйл:
- Хятадын хил дахь зам харилцааны зардал: Галт тэрэгний групп: Бээжин-Шанхай-Бээжин хүрэх галт тэрэгний билетийн зардал. Нисэх онгоцны групп: Бээжин-Шанхай-Бээжин хүрэх нисэх онгоцны билетийн зардал.
- 3-4 одтой зочид буудал буюу адил зэрэглэлийн хоёр ортой стандарт өрөө\Өглөөний хоолтой\, Галт тэрэгний групп: Өдрийн хоол 3 удаа, Өглөөний хоол 4 удаа. Нисэх онгоцны групп: өдрийн хоол 3 удаа Өглөөний хоол 3 удаа,
- Автобус болон мэргэжлийн жолооч,
- Хятад хэл буюу англи хэлний хөтлөгч.
- Тасалбар
- Аваар ослын даатгал\150 мянган юань\
Үнэд бахдахгүй зүйл:
1. Паспорт
2. Хувцас угаах, үс засуулах, телефон утас, ундаа, архи тамхи, төлбөртэй кабел телевиз, ачаа тээвэрлэх зэрэг хувь хүний зардал.
3. Жолооч болон хөтлөгчдөд өгөх мөнгө.
4. Ачааны гаалийн зардал, хүндийн жин давсан зардал, удирдлагын зардал.
5. Аяллын явцад ороогүй бусад зардал, жишээлбэл тусгай тасалбар, усан онгоц, чирүүл тэрэг, метро зэргийн зардал.
6. Зам харилцааны саатал, ажил хаялт, их салхи, их бороон, их манан, нисэх онгоц нисэхээ цуцалсан буюу цагаа өөрчилсөн зэрэг давж болзошгүй шалтгаанаас болж үүссэн нэмэлт зардал.
Хууль эрх зүйн мэдэгдэл:
Аялалын хөтөлбөрт жуулчин компани өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд эцсийн үнийг гэрээнд гарын үсэг зурснаар баримжаа болгоно.
Салбарын эрх үүргийн дагуу жуулчин компани өрөөг зохицуулах эрхтэй.
Манай компани нисэх онгоцны компани, виз, засгийн газар, цаг агаар зэрэг шалтгаанаас болж, аяллын программд өөрчлөлт оруулах болон нэмэлт зардал авах эрхээ нөөцөлж байна.
Компани: Бээжин “Сайн зууч” ХХК \Beijing "Sain-Zuuch" Co. Ltd\
Жүнтан Олон улсын аялал жуучлалын ХХК \Zhong Tang International Travel Service Co. Ltd\
Харилцах хүн: Sainaa
Mobile:+86-13691264612
Fax:+86-10-68653558
Ulaanbaatarт суугаа төлөөлөгч Баяраа:00976-99995255
Ulaanbaatarт суугаа төлөөлөгч Ганаа: 00976-99035255, 96065255
Мөнгө гуйвуулах 汇款
中国农业银行金穗卡 AGRICULTURAL BANK OF CHINA
SWIFT CODE: ABOCCNBJ010
Банкны нэр(银行名称): 中国农业银行北京银河大街支行
ACCOUNTING BANK INFO:
AGRICULTURAL BANK OF CHINA
BEIJING YINHEDAJIE SUB-BRANCH
地址: 北京石景山路22号
Хаяг: 22 Shijingshan Road Beijing China
Картны номер:(金穗卡号):6228460010000370117
BNF’S Account No:6228460010000370117
Beneficiary’s Name: 赛音乌力吉 (sai yin wu li ji)
Хүлээн авах хүний нэр:(姓名):赛音乌力吉 sai yin wu li ji (Сайн-Өлзий)
单位:北京助乐奇商务有限公司
Address: \Компаний нэр:\ Beijing “Sain_zuuch” Co., Ltd
联系电话(Tel): 0086-13691264612
Харилцах хvн:赛音乌力吉 \ sai yin wu li ji
Mobile:+86-13691264612
Fax: +86-10-68653558
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040
|