Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
Юанийн ханш өсөх явцаас Америк ашиг олохгүй
 

 

Юанийн ханш өсөх явцаас Америк ашиг олохгүй
 
        Хятад, Америкийн стратеги хийгээд эдийн засгийн яриа уулзалтын жил тутмын хурал энэ сарын сүүлчээр Бээжинд хуралдах гэж байна. Америкийн Худалдааны сайд Лоске тун саяхан хэлэхдээ, Америк яриа уулзалтын явцад Хятадтай юанийн ханшны асуудлыг авч хэлэлцэж болзошгүй гэжээ. Манай сэтгүүлчийн сурвалжилсан Америкийн хэсэг мэргэжилтэн юанийн ханшийг өсгөх нь Америкийн худалдааны алдагдлыг нөхөх “сайн арга биш”, юанийн ханш өссөн ч Америк үүнээс ашиг олохын араггүй юм гэж үзсэн байна.
        Юанийн ханш нь Хятад, Америк хоорондын нэг чухал асуудал болсоор ирсэн юм. Энэ оны 3-р сард, Америкийн Конгрессын хэсэг гишүүд Америкийн Сангийн яам болон Худалдааны яамд захиа бичиж, Америкийн засгийн газарт шахалт үзүүлэн Хятадыг “валютын ханшийг эзэмдэн захирсан орон”-ы тоонд оруулах гэж оролдсон юм. Өнөө Хятад, Америкийн стратеги хийгээд эдийн засгийн яриа уулзалт ойртож ирэхийн хирээр юанийн ханшны асуудал нь мөн халуун цэгийн асуудал болсон байна.
        Атлантын далайн зөвлөлийн нэрт судлаач, Америкийн Сангийн яамны Зүүн Азийн хэрэг эрхлэх албаны орлогч дарга Альберт Кандель хэлэхдээ, Америкийн асар их худалдааны алдагдлын шалтгааны тухай Америкт эсрэг тэсрэг хоёр бүлэг байдаг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
        Нэг бүлэг нь Хятад бол юанийн ханшийг эзэмдэн захирч байгаа орон мөн бөгөөд аж үйлдвэрийн бодлого болон төрийн зэлээр Америк болон түүний худалдааны түншийг шахаж Хятадын барааг худалдан авуулж, үүний улмаар дэлхийн эдийн засаг тэнцвэргүй болсон байна гэж үздэг. Нөгөө нэг бүлэг нь Америк 2000 оноос хойш, маш их өр зээлтэй байж байгаа боловч дэлхий дахинаас маш их бараа худалдан авч байна, энэ их татах хүчнээс зайлах орон гэж байхгүй, үүний улмаар Америкт экспортолж байгаа орны худалдааны ашиг нь их хэмжээгээр өссөн юм гэж үздэг. Эдийн засгийн тоо баримтын судалгаанаас үзэхэд би өрөө энэ бүлэгт саналтай санаа нийлж байна гэжээ.
        Жон Хоркинс Их сургуулийн профессор, Дэлхийн Банкны Бээжинд суугаа Ерөнхий төлөөлөгч байсан Петер Боттелир хэлэхдээ, ханшны асуудал нь Америкийн худалдааны асуудлын гол шалтгаан биш гэжээ. Тэрээр хэлэхдээ, 
        Худалдааны урсгал нь олон зүйлийн шалтгаанд нөлөөлөгдөж байдаг, улсын дотоодын макро бодлого, санхүүгийн бодлого зэрэг нь худалдаанд нөлөө үзүүлж байгаа нь валютын ханшнаас дутахгүй юм. Юанийн ханшны өсөлтөөс болж байна гэж үзэж байгаа үед худалдааны ашиг нь буурах ёстой. Гэвч бодит байдал нь үүнтэй эсрэг байж байна. Америкт 2002 онд америк долларын ханш буурах үед худалдааны алдагдал нь харин өссөн байна. Энэ бол хамгийн ашигтай гэрч болох юм, дан ганц юанийн ханшийг дагаад цагаа талаар үрж байна, энэ бол гол асуудал биш, бусад зарим асуудал нь үүнээс ч чухал байна гэжээ. 
        Хятадад 2005 оноос 2008 онд, юанийн америк доллартой харилцах ханш нь 21.1 хувиар өсөж, 2008 оны 9-р сараас хойш, банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж Хятад улс санхүүгийн идэвхтэй бодлого болон мөнгөний уузуувтар бодлого хэрэгжүүлсэн юм. 2009 онд, Хятадын эдийн засгийн өсөлт нь 8.7 хувьд хүрсэн бөгөөд Германыг орлож дэлхийн хамгийн том экспортлогч орон болсон байна. Энэ нь мөн Америкийн хэсэг хүний юанийн ханшийг өсгөх нэг шалтгаан болжээ.
        Хятад улсын дарга Хү Жиньтао 4-р сард Америк айлчлах үед, Хятад улс юанийн ханшны бүрэлдэх механизмд өөрчлөлт оруулах болно, гэвч валютын ханшны өөрчлөлтийг гаднын шахалтаар хийхгүй юм гэж хэлсэн билээ.
           \Г. Сайн-Өлзий орчуулав.\  
            
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040