|
Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах танилцуулах уулзалт Бээжинд болов
Хятадын Олон улсын радиогийн мэдээ: БНХАУ-ын Газрын нөөц баялгийн яам болон Монголын уул уурхай эрчим хүчний яам хамтран зохион байгуулсан Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах бодлого, хууль тогтоол болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааны төслийг танилцуулах чуулга уулзалт 5-р сарын 11-нд Бээжинд болжээ.
Мөн өдрийн чуулга уулзалтад Хятадын газрын нөөц баялгийн яам, худалдааны яам, Монголын уул уурхай эрчим хүчний яам, Монголын уул уурхайн нийгэмлэгийн холбогдох удирдагч, мэргэжилтнүүд оролцож үг хэлсэн байна.
Монголын Шиндү уул уурхайн ХХК, Хятадын Баруун хязгаарын уул уурхайн ХХК, Өвөр Монголын уул уурхайн холбоо зэрэг 30 гаруй аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй төлөөлөгч уг чуулга уулзалтад оролцжээ.
Монголын Шиндү уул уурхайн ХХК-ны ерөнхий захирал Жан Шили хэлэхдээ, Хятадын өнгөт металийн бүтээн байгуулалтын ХХК-гийн Монгол улсад хөрөнгө оруулж байгуулсан Төмөртийн овоо цайрын хүдрийн уурхай ашиглалтад орсон 5 жилийн турш нийт 57 сая ам. долларын татвар төлж, Монголын нийгмийн олон салбарт 2 сая гаруй ам. Доллар хандивласан байна гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Холбогдох гэрэл зурагнууд:
|