Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
Ардчилсан нам бүлүүд улс орны улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна
 

 

Ардчилсан нам бүлүүд улс орны улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна
 
          Хятадын Ардын УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ны өдөр Бээжинд эхлэв. 10 хоног болох чуулганы хугацаанд, УТЗЗ-ын чухал онцлогийн нэг-Хятадын улс төрийн үйл хэрэгт оролцож байгаа 8 ардчилсан нам бүлэг нь өнгөрсөнтэй адилхан энэ маш чухал ардчиллын үйл хэрэгт төрийн эрх барьж байгаа ХКН-тай хамт төрийн хэргийг авч хэлэлцэх болно. Урт удаан хугацааны турш, Ардчилсан нам бүлгүүд нь УТЗЗ-д улс төрийн үйл хэрэгт нааштай оролцож, ардчилсан хяналтыг сайн хийж, улс төрийн үйл хэрэгт гүнзгий оролцож, улс орны улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
         Тун саяхан өнгөрсөн 2009 онд, Хятадын Ардчилсан нам бүлгүүд идэвхтэй санал дуртгал дэвшүүлж, Хятадын олон улсын банк санхүүгийн хямралын өрсөлдөөн сорилтыг зохицуулахад хувь нэмэр оруулсан байна. Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны санал дуртгалын комиссын орлогч дарга Ван Рүйшян танилцуулж хэлэхдээ, ноднин жилийн УТЗЗ-ын гол гол санал дуртгалын олонхыг нь Ардчилсан нам бүлгүүд дэвшүүлсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
         2009 онд Санал дуртгалын комиссын батлан тогтоосон 87 чухал санал дуртгалын доторх 25-ыг нь Ардчилсан намбүлгүүд дэвшүүлсэн байна, зохион байгуулж хуралдуулсан 13 удаагийн санал дуртгалыг хэрэгжүүлэх зөвшилцлийн 8 удаа нь Ардчилсан нам бүлгүүдтэй холбогдсон байна, Санал дуртгалд 6 удаа судалгаа хийсний 4 удааг нь Ардчилсан нам бүлгүүд дэвшүүлсэн юм гэжээ.
          Үнэн хэрэг дээрээ 60 жилийн өмнө шинэ Хятад улсыг байгуулах үед ХКН болон Ардчилсан нам бүлгүүд эв санаа нэгтэй хамтран ажиллах харилцаа тогтоосон юм. 1949 онд УТЗЗ-ын анхны хурлыг хуралдуулсан нь ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх дүрэм бүрэлдэн тогтсоны бэлэг тэмдэг болсон юм. Хятадын улс төрийн намын дүрмийг урт удаан хугацаа судалсан мэргэжилтэн, Төвийн социализмын дээд сургуулийн профессор Юань Тинхуа хэлэхдээ, энэ дүрмийг Хятад улсад үндсэн хуулиар баталгаажуулсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, 
         Үндсэн хууль нь улс орны үндсэн том хуулийг батлахаар дамжуулан манай олон нам хамтран ажиллах дүрмийн хууль ёсны байр суурийг тогтоож, Ардчилсан нам бүлгүүдийг багтаасан Хятадын олон улс төрийн намын Хятадад дахь хууль ёсны байр суурийг тогтоосон юм. Иймээс Ардчилсан нам бүлгийн оршин тогтнож байгаа нь улс орны  том хуулийн баталгаа, хууль ёсны иш баримттай юм гэжээ.
         Хятадын 8 Ардчилсан нам бүлэг нь олон төрлийн арга хэлбэрээр дамжуулан улс орны улс төрийн амьдралд үүрэг гүйцэтгэж байна, үүнд УТЗЗ-ын улс төрийн зөвшилцөлд оролцох, Хятадын дээд эрхт байгууллага-Ардын Их Хурлын гол гол хуралд оролцох, УТЗЗ-ын чуулганд үг хэлэх үед өөрийн намын санал бодол мөн тэрчлэн өөрийн намын нэрийн өмнөөс санал дуртгал дэвшүүлж, тусгай хэлэлцэх хэргийн хуралд оролцох зэрэг багтаж байна. Профессор Юань Тинхуа хэлэхдээ,
         Ардчилсан нам бүлэг нь ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн нэг чухал тал болсны хувьд ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн байгууллагаар дамжуулан олон нам хамтран ажиллах, голдуу Ардчилсан нам бүлэг ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн улс төрийн зөвшилцөлд оролцох, өөрийн намын нэрийн өмнөөс чуулганд үг хэлэх, санал дуртгал дэвшүүлэх, хяналт  шалгалт хийх зэрэг олон төрлийн үйл хэрэгт оролцож, хяналт хийх эрх үүргээ гүйцэтгэж, улс төрийн үүргээ бүрэн бадруулж байна гэжээ.
         Ардчилсан нам бүлгийн ихэнх гишүүд нь өндөр дунд зэргийн сэхээтэн учраас улс орны шинжлэх ухаан техник, боловсрол, соёлын үйл хэргийг хөгжүүлэх талаар онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\      
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040