Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
2-р сарын эдийн засаг худалдааны мэдээ мэдээлэл:
 

 

2-р сарын эдийн засаг худалдааны мэдээ мэдээлэл:
 
 
Хөдөө тосгонд банк санхүүгийн байгууламж байгуулах болно
 
        Тус радиогийн мэдээ, Хятадын Төв хорооны хөдөө тосгоны ажлыг удирдах ажлын хэсгийн тамгын газрын орлогч дарга Кан Рэньжянь 1-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс гурван жилийн дотор хөдөө тосгоны гацаа сууринд банк санхүүгийн үйлчилгээний байгууламж байгуулах болно гэжээ.
        Тэрээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар 2945 гацаа сууринд ямарваа банк санхүүгийн байгууламж байхгүй байна, энэ нь бүх Хятадын гацаа суурь ний 8.6 хувийг эзэлж байна. Хөдөө тосгоны банк санхүүгийн байгууламжийн хувьд улс орноос зээлийн хэмжээг нэмэгдүүлж, банк санхүүгийн үйлчилгээг сайжруулах болно гэж энэ оны төв хорооны 1-р баримт бичигт цохон тэмдэглэсэн байна. Үүнд хамгийн чухал нь гурван жилийн дотор банк санхүүгийн байгууламж байгуулахыг батлах явдал болох юм гэжээ.
      \Г. Сайн-Өлзий орчуулав.\    
 
 
ХКН-ын төв хорооны 1-р баримт бичигд мөн хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдад анхаарч, хотжилтыг ахиулахыг онцлов
 
       ХКН-ын төв хорооны 2010 оны 1-р тоот баримт бичгийг 1-р сарын 31-нд албан ёсоор нийтлэв. 7 дахь жилдээ мөн хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын асуудалд анхаарал хандууллаа.  Хот хөдөөгийн хөгжлийг нэгдэлтэй төлөвлөж, хотжилтыг ахиулах тогтолцоонд шинийг бүтээнэ гэж уг баримт бичиг дэвшүүлжээ. ХКН-ын төв хорооны хөдөө аж ахуйн ажлыг удирдах хэсгийн даргын орлогч, тамгын газрын дарга Чэнь Шивэнь 2-р сарын 1-ний өдөр Бээжинд хэлэхдээ, хойшдын хэсэг хугацаанд, хотжилтыг ахиулахын гол нь хөдөө тосгоны хүн амыг жижиг дунд хот болон жижиг суурин руу шилжүүлэх явдал болно гэжээ.
       Чэнь Шивэнь мөн өдөр төрийн зөвлөлийн хэвлэлийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс нааш, Хятад улс хотжилтын ажилдаа маш их амжилт гаргасан боловч үүнд бас хоёр асуудал оршиж байна. Нэг нь хотжилт нь голдуу тэнгис дагуух хөгжсөн нутгийн том хотууд болон онц том хотуудаар илүү хөгжиж, жижиг дунд хот болон жижиг хотын хөгжил нь хоцрогдсон юм. Хоёрт, хотжилтын үйл явцад, хотуудын цар хүрээг өргөтгөх болон тохилог болгоход түлхүү анхаарч, харин тариачдыг хотын иргэн болгох талд төдийлөн их боломж олгоогүй юм гэжээ.
       Чэнь Шивэнь хэлэхдээ, эдгээр асуудлыг зохицуулахын төлөө ХКН-ын төв хорооны 2010 оны 1-р тоот баримт бичиг, өнөө жижиг дунд хот болон жижиг хот сууринг хөгжүүлэхийг гол болгож, шяний шатны эдийн засгийг ихээр хөгжүүлж, аж үйлдвэрийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөд ашигтай боломжийг амжуулж, онцлог аж үйлдвэрийг хөгжүүлж, давуутай төслийг шяний хот болон гол сууринд олгоно гэж дэвшүүлсэн гэжээ.
       Чэнь Шивэнь хэлэхдээ, дараагийн алхмын хотжилтыг ахиулахын голдлого бол жижиг дунд хот болон жижиг хот суурины дэд бүтэц болон хүрээлэн байгаа орчинг сайжруулан, барилга байгуулалтын газар ашиглалтын баримжааны дагуу аж үйлдвэрийг шилжүүлж, жижиг дунд хот болон жижиг хот суурины дэд бүтцийн байгуулалтыг сайжруулахаар дамжуулан эдгээр жижиг дунд хот болон жижиг хот суурины ерөнхий хүчин чадлыг нэмэгдүүлж, хөдөө тосгоны хөдөө аж ахуйн бус болон хөдөө аж ахуйн хүн амыг жижиг дунд хот болон жижиг хот сууринд нэн олноор татах болно гэжээ.
      ХКН-ын төв хорооны 2010 оны 1-р тоот баримт бичиг, ам өрхийн дансны тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж,  жижиг дунд хот болон жижиг хот суурин ялангуяа шяний хот болон гол болох сууринд суурьших нөхцөл боломжийг өргөтгөх бодлогыг түргэн хөгжүүлэх болно гэж дэвшүүлжээ. Хөдөө тосгоны хүн амыг хотын болгох нөхцөл боломжийн асуудлын тухайд Чэнь Шивэнь танилцуулж хэлэхдээ, Хятадын байдал, ялангуяа олон газар, олон хотуудын байдлыг үндэслэн, төв засгийн газраас энгийн байдалд адил тогтоолоор шаардахгүй, хотууд өөр өөрийн байдлын дагуу бодит арга хэмжээ тогтооно. Тэгэхдээ ерөнхийдөө ийм хэдэн нөхцөл шаардлага хангах хэрэгтэй юм.
      Нэгд, тариачдын хотод ажил хийсэн он жилийн хугацаа, хоёрт, нэлээд тогтвортой ажлын байртай байх, гуравт, нэлээд тогтвортой орон сууцтай байх хэрэгтэй. Хэрвээ эдгээр нөхцөл шаардлагыг хангаж, тухайн хотын иргэн болсон нөхцөлд тухайн хотын иргэдтэй адил эрх эдлэх болно. Ажлын байраар хангагдах, бэлтгэл сургалтад хамрагдах юм уу баталгааны чанартай орон сууц олох, нийгмийн баталгаанд хамрагдах, үр хүүхэд нь сургуульд орох гэх зэрэгт бүр адил эрх эдлэх болно гэжээ.
      Бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, өнөө Хятадын 150 сая тариачны 100 сая нь өнгөрсөн зууны 80, 90-ээд онд төрсөн хүмүүс, тэд нар хотын иргэн болохыг их хүсдэг. Үүнд холбогдуулан ХКН-ын төв хорооны 2010 оны 1-р тоот баримт бичиг, шинэ үеийн хотод ажиллаж байгаа тариачдын асуудлыг хүч тавин зохицуулна гэж дэвшүүлжээ. Энэ бол Хятадын эрх баригч намын баримт бичиг анх удаагаа шинэ үеийн хотод ажиллаж байгаа тариачид гэж нэрлэж байгаа болно.
 
 
Фүжөүгээс Тайбэй хүрэх нислэг үйлдэнэ
 
 
         Тус радиогийн мэдээ: Тайваны Чанрун агаарын тээврийн компани 3-р сарын 15-ны өдөр Фүжөүгээс Тайбэй хүрэх шууд нислэг хийх ба долоо хоногт хоёр удаа нислэг хийхээр төлөвлөж байна. Үүний улмаас Фүжөүгийн Чанлэ олон улсын онгоцны буудал долоо хоног бүр хоёр эргийн хооронд 18 удаагийн нислэгийг хүлээн авах юм.
          Фүжөүгийн нисэх онгоцны буудлын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, ноднин Фүжөүгээс Тайбэй хүртэл нисэх онгоц давхардсан тоогоор нийт 58000 зорчигч тээвэрлэж, 2008 оны мөн үеийнхээс 50 хувиар өсч, суудлын дүүргэлт дунджаар 90 хувьд хүрчээ.
       \Г. Сайн-Өлзий орчуулав.\   
 
 
Хятадын телефон утас хэрэглэгчид 1 тэрбумаас давжээ
 
         Тус радиогийн мэдээ, Хятадын Аж Үйлдвэр Мэдээллийн Яамны 3-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2009 оны эцсийн байдлаар Хятадын телефон утас хэрэглэгчид 1 тэрбум 600 саяд хүрсэн байна.
         Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2009 он бол Хятадын гар утас хэрэглэгчид хамгийн ихээр өссөн жил болох юм, үүнд гар утас хэрэглэгчид Хятадын телефон утас хэрэглэгчдийн нийт тоонд эзлэх хувийн жин нь 70 хувиас давсан байна. 
         Хятадын Аж Үйлдвэр Мэдээллийн Яамны төсөөлж байгаагаар 2010 онд, Хятадын гар утас  хэрэглэгчдийн нийт тоо 855 саяас давах юм байна.
    Цагаан сарын галт тэрэгний тасалбар авахад цаашид улам дөхөм үзүүлэх шаардлагатай  байна
 
        Хятадын хамгийн чухал уламжлалт баяр цагаан сар ойртож ирснээр, Бригадынхны хөл хөдөлгөөн ихтэй цагаан сарын тээвэрлэлт эхэллээ. Энэ нь 1-р сарын сүүлчээр эхэлж, 40 хоног үргэлжилнэ. Тус хугацаанд зорчигч тээвэрлэлтийн хэмжээ давхардсан тоогоор 2 тэрбум 500 саяд хүрэх юм байна. Өнөөгийн байдлаар цагаан сарын тээвэрлэлтийн гол хэлбэрийн нэг болж байгаа төмөр замын салбар тасалбар дээр нэр бичих, хурдны төмөр зам ажиллуулах зэрэг арга хэмжээ авч, хүмүүсийн гэр нутагтаа түргэн харихыг баталж байна. Гэвч төмөр замын салбарын зүтгэлтний хэлснээр, цагаан сарын галт тэрэгний тасалбар авахад цаашид улам дөхөм үзүүлэх шаардлагатай байна.
       Энэ жил Хятадын цагаан сарын амралт 2-р сарын 13-нд эхэлж, 19-нд дуусна. Цагаан сарын тээвэрлэлт нь 1-р сарын 30-наас 3-р сарын 10 хүртэл 40 хоног үргэлжилнэ. Холбогдох салбарын төсөөлж байгаагаар, энэ хугацаанд гал тэргээр зорчих жуулчид давхардсан тоогоор 210 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5% хувиар нэмэгдэх болно.
       Энэ жил Хятадын төмөр замын салбар бүх Хятадын галт тэрэгний 37 өртөөнд галт тэрэгний тасалбар дээр нэр бүчих арга хэмжээ авч байна. Зорчигчид биеийн үнэмлэх юм уу паспорт зэрэг бичиг баримтаар тасалбар авч болно.
       Гуан жөү-гийн төмөр замын корпорац бол энэ жил галт тэрэгний тасалбар дээр нэр бичих өөрчлөлт хийж байгаа туршилтын чухал нэгжийн нэг юм. Зорчигчдын тасалбар авахад дөхөм үзүүлэхийн төлөө тус корпорац газар дээр нь тасалбар зарах цэгээ нэмэгдүүлсэн төдийгүй тасалбар захиалах хоёр утас нээж, бас 15 мянган телефон шугам ажиллуулсан байна.
      Гуан жөү өртөөнд галт тэрэг хүлээж байсан Фань овогтой хадагтай хэлснээр, энэ жил тасалбар авахад өнгөрсөн жилүүдээс хялбар байлаа. Тэрээр хэлэхдээ,
      Энэ жил тасалбар дээр нэр бичдэг болсон болохоор би нөхөртэй гээ хоёул галт тэрэгний буудалд очиж тасалбар авсан. Захиалсан тасалбар авч байгаа хүмүүс шууд тасалбар авч байгаа хүмүүсээс олон байв. Энэ жил утсаар захиалж болдог болсон тул тасалбар авахад нэлээд дөхөм болж, жагсаж шахцалдах шаардлагагүй болсон гэжээ.
      Галт тэрэгний тасалбар дээр нэр бичдэг болсон болохоор дамаар наймаалахыг нэг хэмжээнд хориглож чадсан байна. Тэгэхдээ ийм байдлыг бүрмөсөн арилгаж чадахгүй гэж зарим зорчигчид хэлж байна. Гуан жөү өртөөнд тасалбар худалдан авч байсан Жү овогтой зорчигч хэлэхдээ,
      Галт тэрэгний тасалбар дээр нэр бичдэг болсон болохоор худлаа тасалбар зарахыг үндсэнд нь хориглож чадсан боловч дамаар тасалбар зарахыг бүрмөсөн хориглож чадахгүй юм. Зарим хүмүүс нь тусгайлан дамын наймаачдаас тасалбар захиалж авдаг байна гэжээ.
      Өнөө Хятадын төмөр замын буудлууд тасалбар зарах цэгээ нэмэгдүүлж, 24 цагаар тасалбар зарж байгаа бөгөөд утсаар тасалбар захиалах, машинаар тасалбар зарах, тасалбарыг гэрт нь хүргэж өгөх зэрэг олон зүйлийн арга хэмжээ авч зорчигчдод дөхөм үзүүлж байна.
      Нийслэл Бээжинд цагаан сарын тээвэрлэлтийн 40 хоногийн хугацаанд төмөр замын салбарын зорчигч тээвэрлэлтийн хэмжээ давхардсан тоогоор 10 сая 460 мянгад хүрэх төсөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%-р нэмэгдэх болно.
      Тасалбар авахад хүндрэлтэй байгаа асуудлыг зохицуулахад холбогдуулан Хятадын төмөр замын яамны улс төрийн газрын дарга хадагтай Гао Шяо-бин хэлэхдээ, тус асуудлыг зохицуулахын төлөө Хятадын төмөр замын салбарын тээвэрлэлтийн хүчин чадлыг ерөнхийд нь дээшлүүлэх шаардлагатай байна гэжээ.
 
 
Юань бүс нутгийн хүчтэй мөнгө болжээ
 
         Синь хуа хорооны мэдээ, Оросын Сангийн орлогч сайд Дмитрий Панкин 3-ны өдөр хэлэхдээ, Юань өнөө бүс нутгийн хүчтэй мөнгө болж байна, хойшид Орос Хятад хоёр орны эрчим хүчний худалдааны явцад өөрийн орны мөнгөөр тооцоо хийж болзошгүй байна гэжээ.
         Тэрээр хэвлэлд хандан хэлэхдээ, олон улсын худалдааны тооцооны явцад юанийг улам их хэрэглэх болж байна, энэ бол энгийн зүйл болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Оросын тал юанийг Сянганд хэрэглэж байгаа байдал мөн тэрчлэн түүний хэтийн төлөвийг нягт анхааралдаа авч байна. Орос Хятад хоёр талын хойшдын эрчим хүчний худалдаанд рубль болон юаниар тооцоо хийж болзошгүй байна гэжээ.
      \Г. Сайн-Өлзий орчуулав.\     
 
1-р сард А хүрээний H1N1 вирусийн халдвар тодорхой хэмжээгээр буурчээ
 
         Тус радиогийн мэдээ, Хятадын Эрүүл Мэндийн Яам 3-ны өдөр мэдээлснийг үзвэл, энэ оны 1-р сард эх газарт А хүрээний H1N1 вирусийн халдвар авсан өвчтөн 5900-р нэмэгдэж, өнгөрөгч сарынхаас 22 мянгаар буурч, хижгийн байдал ил тод буурч байна гэжээ.
          Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 1-р сард, эх газрын А хүрээний H1N1 вирусийн халдвар нь халдварт өвчтөний дотор эзлэх хувийн жин нь 36.6 хувьд хүрч, өнгөрөгч сартай хариуцуулбал тал хагасаар багасчээ.
          2010 оны 1-р сар хүртэлх байдлаар Хятадын дотор газарт нийт 126 мянган өвчтөн А хүрээний H1N1 вирусийн халдвар авсан нь тогтоогдож, 775 хүн нас баржээ. Өнөөгийн байдлаар 73 сая хүнд А хүрээний H1N1 вирусийн халдвараас сэргийлэх вакцин тарьсан байна.
      \Г. Сайн-Өлзий орчуулав.\             
 
 
Хорт хавдрын өдөрлөг зохион байгуулав
 
         Тус радиогийн мэдээ, 2-р сарын 4-ний өдөр бол “дэлхийн хорт хавдрын өдөрлөг” болох юм. Хятадын Хорт хавдрын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лиү Дуаньчи сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, хорт хавдар нь өнөө Хятадынхны хамгийн их нас баралтын шалтгаан болж, жил бүр бараг 1 сая 800 мянган хүн үүнээс болж нас барж байна гэжээ.
          Тэрээр хэлэхдээ, сүүлийн 30 жилийн турш, Хятадад хорт хавдраар өвчилсөн хүн их олширсон байна. Орчин ахуйн бохирдол, амьдралын дэггүй зан заншил зэрэг нь хорт хавдар олох шалтгаан болсон бөгөөд тамхи татах нь өвчин үүсгэх гол шалтгаан болсон байна.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\    
 
 
Тариачдад мөнгөний тэтгэмж олгожээ
 
         Тус радиогийн мэдээ, Хятадын төвлөрсөн төсвөөс 2-р сарын 4-ний өдөр тариачдад шууд олгох тэтгэмжийн мөнгө 86 тэрбум 700 сая юанийг санхүүжүүлж, хаврын тариаланг дэмжсэн байна, үүнд тариачдад шууд олгох тэтгэмжийн мөнгө 15 тэрбум 100 сая юань, хөдөө аж ахуйн ерөнхий тэтгэмжийн мөнгө 71 тэрбум 600 сая юань багтаж байна.
          Тун саяхан нийтэлсэн 2010 оны Төв хорооны 1-р баримт бичигт улс орноос нийт хэмжээг үргэлжлэн нэмэгдүүлэх, харьцааг тогтвортой дээшлүүлэх гэсэн шаардлагын дагуу, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад хөрөнгө оруулалт хийхээ тасралтгүй нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх болно гэж тогтоожээ. 
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\ 
 
 
Европын Төв Банк хүүгийн хэмжээг өөрчлөхгүй
 
         Синь хуа хорооны мэдээ, еврогийн бүсийн районы хүүгийн хэмжээг 1 хувьд хэвээр байлгах болно гэж  Европын Төв Банк 4-ний өдөр зарласан байна. Энэ бол ноднин жилийн 5-р сараас хойш, Европын Төв Банк 9 сар үргэлжлэн хүүгийн хэмжээг түүхийн хамгийн доод хэмжээнд байлгаж байна.
         Европын Төв Банк гол болох хүүгийн хэмжээг түүхийн хамгийн доод хэмжээнд байлгаж байгаа нь өнөөгийн эдийн засгийн сэргээн босголт ил тод биш, ажилгүйдлийн хэмжээ их, мөн тэрчлэн Герикегийн засгийн газрын өрийн хямрал зэрэг шалтгааны бодолхийлсэн юм. 
         Эдийн засгийн сэргээн босголт ил тод биш учраас Европын Төв Банк энэ оны 4-р улирлаас өмнө хүүгийн хэмжээг дээшлүүлэхгүй юм гэж зах зээл төсөөлж байна. Гэвч бэлэн мөнгөний гүйлгээ хэд ихэс гээс сэргийлэхийн тулд Европын Төв Банк хямралын хугацаанд хэрэгжүүлж байсан авран туслах арга хэмжээгээ аажмаар татаж байна.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\     
 
 
Оросын бараа тээврийн сансрын хөлөг Олон улсын сансрын станцтай холбогдов
 
         Синьхуа хорооны мэдээ: Оросын сансрын нислэгийн газар дээрх хяналтын төв 5-ны өдөр мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, Оросын “Прогресс М-04М” бараа тээврийн сансрын хөлөг Олон улсын сансрын станцтай амжилттай холбогдож, сансрын хөлөг нь Олон улсын сансрын станцад хүнс тэжээл болон тоног төхөөрөмж хүргэж өгчээ.
         Уг төвийн төлөөлөгч танилцуулж хэлэхдээ, Москвагийн цагаар 5-ны өдрийн 26 минутад, “Прогресс М-04М” бараа тээврийн сансрын хөлөг нь Олон улсын сансрын станцын “Звезда” нэрэмжит үйлчилгээний бөхөнтэй автоматаар амжилттай холбогджээ. Төсөөлөхөд хэдэн цагийн дараа сансрын нисэгчид барааны бөхөнгөөс бараа буулгах болно гэжээ.
       “Прогресс М-04М” бараа тээврийн сансрын хөлгийг энэ сарын 3-ны өдөр Казахстаны Байконур хөөргөх станцаас сансарт хөөргөжээ. Энэ сансрын хөлөг нь Олон улсын сансрын станцад 2.5 тонны хүнс, ус, шатахуун болон шинжлэх ухааны тоног төхөөрөмж хүргэж өгсөн байна. Үүнээс гадна газар дээрх мэргэжилтэн болон сансрын нисэгчдийн гэр бүлийнхэн бэлтгэж өгсөн бэлэг, жимс мөн тэрчлэн кино CD, ном зэрэг багтаж байна.
      \Г. Сайн-Өлзий орчуулав.\           
 
 
Америкийн засгийн газар экспортыг ахиулах стратеги хэрэгжүүлнэ
 
         Синьхуа хорооны мэдээ: Америкийн Худалдааны сайд Гари Фауе Локке 4-ний өдөр хэлэхдээ, Америк экспортыг ахиулах иж бүрэн стратеги боловсруулан тогтоох болно, энэ бол Америкийн засгийн газар анх удаа засгийн газрын бараг бүх салбарыг хамарсан экспортын стратеги тогтоох гэж байгаа болно гэжээ.
         Энэ “Бүх Америк санаачилгатай экспорт” стратегийн дагуу, Америк гурван талаар Америкийн аж ахуйн нэгжүүд, ялангуяа дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн гадаад зах зээл нээхэд туслах болно. Үүнд нэгдүгээрт, засгийн газар нь аж ахуйн нэгжид гадаад зах зээлийн мэдээ мэдээлэл хангах зэрэг олон талын үйлчилгээ үзүүлэх. Хоёрдугаарт, засгийн газар нь аж ахуйн нэгжийг экспортын хөрөнгө мөнгө хур амдуулж чадах болгох. Гуравдугаарт, худалдааны дүрэм тогтоолыг эрчимжүүлэхээр дамжуулан гадаад зах зээлийн худалдааны харш саадыг арилгах зэрэг болно.
         Тэрээр хэлэхдээ, засгийн газрын хэрэгжүүлэх энэ экспортыг ахиулах стратеги нь засгийн газрын бодлогын дутууг арилгаж, Америкийн олон улсын өрсөлдөх хүчнийг бусад орон дахин хохироохгүй болгох болно гэжээ.
         Энэ экспортын стратегийн дагуу, Америкийн засгийн газар нь бас “Экспортыг ахиулах шинэ сайд нарын танхим” байгуулж, түүний харьяан дахь  салбарууд нь хагас жил тутамд ерөнхийлөгчид хандан Америкийн экспортыг түлхэн ахиулах бодитой төлөвлөгөө дэвшүүлэх болно.
       \Г. Сайн-Өлзий орчуулав.\       
 
 
Хятадын төмөр замын тээвэр цагаан сарын өмнөх ачаалал ихтэй үедээ орлоо
 
       Манай радиогийн мэдээ: 14-ний өдөр бол Хятадын уламжлалт баяр-цагаан сар болно. 6-ны өдөр бүх Хятадад төмөр замаар зорчигч давхацсан тоогоор 5 саяыг давж, цагаан сарын баяраас өмнөх ачаалал ихтэй үедээ орсон байна.
       Төмөр Замын Яамнаас 7-ны өдөр сурвалжлагчийн мэдээлснээр, 6-ны өдөр бүх Хятадад төмөр замаар зорчигч өмнө өдрөөсөө 300 мянга орчим нэмэгдэж, хойшдын хэдэн өдөрт мөн ихээр нэмэгдэх төлөвтэй. Иймээс төмөр замын салбарынхан тээврийн хүчээ зүй зохистой тохируулж, зорчигчийг тогтвортой дараалалтай хүргэхийг батлах юм байна.
       Энэ жилийн цагаан сарын ачаалал ихтэй хугацаа 1-р сарын 30-ны өдрөөс эхлэн 3-р сарын 10-ны өдөр байж, нийт 40 хоног үргэлжилнэ. Төсөөлөхөд энэ хугацаанд бүх Хятадад төмөр замаар давхацсан тоогоор 210 сая зорчигчийг зөөж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар нэмэгдэнэ. \Сарантуяа орчуулав.\ 
 
 
Оросын тариан газрыг нээж ашиглажээ
 
         Тус радиогийн мэдээ, Синь хуа хорооны мэдээлснийг үзвэл, Хятад Оросын хилийн хот болсны хувьд, Хар-Мөрөн мужийн Хэйхө хот нь ноднин Оросын тариан газрыг 53000 га нээж ашиглажээ.
         Хэйхө хотын засгийн газрын танилцуулсныг үзвэл, Хэйхө хот болон Оросын холбогдох байгууллага хамтран ажиллаж, Орост сайн соортын тариан бааз байгуулж, маш олон шилдэг бүтээгдэхүүн тарьж ургуулжээ.
         \Г. Сайн-Өлзий орчуулав.\   
 
Шинжян энэ жил хилийн чанадын жуулчдыг нэн олноор хүлээн авах болно
 
        Тус радиогийн мэдээ, 2010 оны Шинжянгийн аялал жуулчлалын ажлын хурал 9-ний өдөр Өрөмчид болж, хурал нь энэ оны Шинжянгийн аялал жуулчлалын хөгжлийн зорилтыг дэвшүүлэв, тухайлбал, хилийн чанадын жуулчдыг давхацсан тоогоор 500 мянга хүлээн авч, ноднингийн мөн үеийнхээс 40 хувиар өсгөх. Улсын дотоодын жуулчдыг давхацсан тоогоор 25 сая хүлээн авч, ноднингийн мөн үеийнхээс 19 хувиар өсгөх болно.
         Шинжянгийн Уйгар Үндэстний Өөртөө Засах Районы орлогч дарга Хү-Вэй хэлэхдээ, банк санхүүгийн хямрал болон “7-р сарын 5”-ны хэргийн нөлөөнөөс болж, ноднин Шинжянгийн аялал жуулчлал маш их хүнд байдалд орсон юм. Энэ жил Төв засгийн газраас Шинжянгийн эдийн засаг нийгмийг түргэн хөгжүүлэх, Шинжян болон орчин тойрны орнуудын эдийн засаг соёлын харилцааг хөгжүүлэхийг дэмжих иж бүрэн бодлого арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь Шинжянгийн аялал жуулчлалд урьд өмнө нь байгаагүй аз тохиол авчрах юм гэжээ.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\          
 
 
1-р сард Хятадын гадаад худалдаа сэргэн хөгжив
 
         Тус радиогийн мэдээ, Хятадын Гаалийн Ерөнхий газрын 10-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 1-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт үргэлжлэн өсөж, анх удаагаа 2008 оны мөн үеийн төвшинд хүрсэн байна.
         Синь хуа хорооны мэдээлснийг үзвэл, Гаалийн бүртгэл тооцооноос үзвэл, 1-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт бүтээгдэхүүн 204 тэрбум 700 сая ам. Долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 44.4 хувиар өсөж, үүнд экспорт 21 хувь, импорт 85.5 хувь өссөн байна.
         12Р сард, Европын холбоо, Америк Хятадын хамгийн том худалдааны түнш болжээ. Хятад АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийг хэрэгжүүлсний улмаар АСЕАН нь Японыг давж, Хятадын 3-р том худалдааны түнш болжээ.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\      
 
Японы ОРИХ корпорацын төв байрыг Да-Ляньд байгуулжээ
 
         Тус радиогийн мэдээ, 10-ны өдөр Японы ОРИХ корпорац болон Да-Лянь хотын засгийн газар Бээжинд стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Японы ОРИХ корпорацын Хятад дахь төв байрыг Зүүн нутгийн гармын хот Да-Ляньд албан ёсоор байгууллаа гэж зарлажээ.
         1964 онд байгуулагдсан Японы ОРИХ корпорац бол Японы хамгийн том банк бус банк санхүүгийн байгууламж болох бөгөөд 1981 онд уг корпорац нь Хятадад орж ирсэн юм.
         Мөн өдрийн гарын үсэг зурах ёслол дээр ОРИХ хэлэхдээ, Хятад улс бол түүний бүх дэлхийн гол зүйлийн нэг болох юм. Энэ оноос эхлэн 10 жилийн дотор ОРИХ-ын Хятад дахь компани нь хувьцаа эзэмших, хавсарган нэгд гээх, эрсдэлийн хөрөнгө оруулалт хийх зэрэг олон зүйлийн аргаар Хятадад нийт хөрөнгийн хэмжээ нь 100 тэрбум юаньд хүрсэн банк санхүүгийн хувьцаа давж эзэмшсэн корпорац байгуулах болно гэжээ.
          \Г. Сайн-Өлзий орчуулав.\         
 
 
Төвд сурагчид төвд цагаан сараа угтан тэмдэглэв
 
        Манай радиогийн мэдээ: Бээжингийн Төвд дунд сургуульд сурч байгаа Төвдийн 800 гаруй сурагч 13-ны өдөр хятад багш нартайгаа дуулан бүжиглэж, Төвд зурхайн төмөр бар жилээ угтан тэмдэглэв.
        13-ны өдөр бол Төвд зурхайн төмөр бар жилийн битүүн юм.
        Бээжингийн Төвд дунд сургуулийн захирал Ли Шичэн хэлэхдээ, Бээжингийн Төвд дунд сургууль байгуулагдсан 23 жилийн турш Төвдөд нийт 4100 гаруй сурагч бэлтгэж өгөв. Түүний тодрох 2000 гаруй нь их сургууль төгсөөд нутаг буцан ажиллаж, их олон хүн нь Төвдийн төрөл бүрийн ажил үйлсийн гол хүчин болсон байна гэжээ.
 
 
Хятадын олон газар цагаан сараа тэмдэглэж байна
 
         2-р сарын 14-ний өдөр бол Хятадын 2010 оны цагаан сарын шилийн нэгэн болох юм. Энэ жилийн цагаан сар нь бас өрнөдийн Валентины өдөр, Хятадын Төвдийн Төвд зурхайн төмөр бар жилийн цагаан сартай нэг өдөр тохиосон юм. Иймээс цагаан сарын хугацааны тэмдэглэх үйл ажиллагаа нь урьд жилийнхээс нэн баялаг болжээ. Өнөө Хятадын олон газарт өөр өөрийн адил бус хэлбэрээр сар шинээ тэмдэглэж байна. 
         Цагаан сарын 7 хоногийн урт амралтын хугацаанд, хүмүүс уламжлалт тэмдэглэх үйл ажиллагаа хийхээс гадна бас бага бус хүмүүс жуулчилсан байна. Бээжинд аялал жуулчлалын салбарууд хааны соёл, юм худалдан авбал хөнгөлөлт үзүүлэх, Шянган, Омэнь, Тайваний ахан дүүс түрээсний нисэх онгоцоор аялах зэрэг цагаан сарын хугацааны аялал жуулчлалын маршрут гаргаж, дэлхийн олон газрын жуулчдыг татсан юм.
         Бээжинд жил бүрийн цагаан сарын хугацаанд сүмийн наадам зохион байгуулдаг юм. Бээжингийн баруун хэсгийн Ши Жиншаний төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан гадаадын сүмийн наадамд нэн олон гадаадын найз нөхдийг урьж, Хятадын ард иргэдтэй хамт цагаан сараа тэмдэглэжээ. Бээжингийн Ши Жиншаний төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэд захирал хадагтай Жан-Лин танилцуулж хэлэхдээ,
         Энэ оны Ши Жиншаний төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан гадаадын сүмийн наадмын нэг онцлог бол хүүхдийн ертөнц, европ хэв маяг, бусад нутгийн өнгө үзэмж зэрэг нь Хятадын иргэд гадаадад гарахгүйгээр гадаад орны өнгө үзэмжтэй танилцаж, Бээжинд Хятадын цагаан сарыг  тэмдэглэж байгаа гадаадын найз нар нутагтаа байх шиг санагдуулжээ. Бид 80 гаруй улс орны гадаадын 2010 найз нөхдийг урьж, уг сүмийн наадамд оролцуулсан байна гэжээ.
        Энэ жилийн цагаан сар нь бас өрнөдийн Валентины өдөр тохиосон утл маш олон худалдаачид аз тохиолын ашиглан маш олон төрөл хэлбэрийн хайр дурлалын бүтээгдэхүүн, арга хэмжээ зохион байгуулсан юм. Жишээлбэл аялал жуулчлалын кампани бал сарын аялал, Бээжингийн “Хуань Лэгү” төв цэнгэлдэх хүрээлэн нь хайр найзууд цэцэг бэлэглэх зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулж, залуу хайрт хосуудыг баярлуулжээ.
         Жил бүрийн цагаан сард, хулган, үхэр, бар, туулай гээд 12 жил тохиож байгаагийн дотор энэ жил бар жил болсон тул цагаан сарын хугацаанд, бараар гол сэдэв болсон соёлын арга хэмжээ, сүмийн наадам, үзэсгэлэнг Хятадын олон газарт зохион байгуулсан юм. Бээжингийн Нийслэл музей “Бар мянган жил-2010 оны барын үзэсгэлэн” зохион байгуулж,  үүнд 9 байгууллага өөрийн хадаглаж байсан нандин бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн юм.               
         Нийслэл музейн орлогч захирал хадагтай Яо-Ань танилцуулж хэлэхдээ,
        “Бар мянган жил”гэж хэлж байгаа нь бидний бодлыг бүрэн илтгэж чадсан юм, учир нь бид зөвхөн ард иргэдийн зан заншлыг хүндэтгэж байгаа биш нэн чухал нь музейн онцлог болох юм, бид 9 музейтэй хамтарч, хуучин хадаглаж байсан бүтээгдэхүүн-Бээжингийн онцлог болсон Алтан улсын үеийн чулуун барыг ч үзэсгэлэнд гаргажээ. Энэ үзэсгэлэн нь 2000 жилийг туулсан юм гэжээ.
        Энэ оны билгийн улирлын цагаан сарын шинийн нэг нь бас Төвдийн төмөр бар жилтэй нэг өдөр тохиосон тул бүр ч баяр хөөртэй байлаа. Төвдийн цагаан сар бол Төвдийн хамгийн том, хамгийн чухал баяр дурсгалын өдөр болох юм. Төвдчүүд дуулалдан бүжиглэж, цагаан сараа тэмдэглэж байна.
     \Г. Сайн-Өлзий орчуулав.\     
 
Шанхайн Дэлхийн яармагийн бэлтгэл ажил үргэлжилж байна
 
        Манай радиогийн мэдээ: 16-ны өдөр бол Хятадын билгийн улирлын цагаан сарын шинийн гурван юм. Шанхайн Дэлхийн яармагийн товчооны бүх ажилтан 16-ны өдрөөс цагаан сарын амралтаа дуусгаж, яаралтай ажилдаа орсон байна.
        Шанхайн Дэлхийн яармаг өнөө барилга, засал чимэглэл, үзэсгэлэн бэлтгэх ажлынхаа сүүлчийн шатанд ороод байна. Тус яармагт үйлчилж байгаа олон мянган хүн сар шинээр гэр бүлтэйгээ учран золгож баярлах боломжийг орхиж, 3-р сарыг дуусахаас өмнө Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн барилын ажлыг дуусгахын төлөө яаралтай ажиллаж байна. Шанхайн Дэлхийн яармагийн зохион байгуулах талын хийж дуусгах ёстой Дэлхийн яармагийн тэнхлэг, гол ордон, Дэлхийн яармагийн төв, Хятадын ордон, Дэлхийн яармагийн тосгон зэргийг үндсэнд нь барьж дуусаад ашиглалтад шилжүүлээд өнөө хүчнээ төвлөрүүлэн Дэлхийн яармагийн соёлын төвийг шамдан байгуулж байна.
 
 
“Хятадын танхим” байгуулав
 
         Синь хуа хорооны мэдээ, Олон улсын Хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн төв байр 18-ны өдөр “Хятадын танхим” нээсэн ёслол хийж, Хятад улс бүх дэлхийн ядуурлыг буруулах ажилд гаргасан хувь нэмрийг нь тэмдэглэжээ.
         Нээх ёслолд оролцсон Олон улсын Хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн ерөнхий захирал Канаяо Нванзе Хятадын хөдөө тосгоны ядуурлыг буруулах ажилд олсон гарамгай амжилтыг сайшаасан бөгөөд Хятадын засгийн газрын Олон улсын Хөдөө аж ахуйн хөгжлийн санд өгсөн урт хугацааны тус дэмжилгэд баярлаж байгаагаа илэрхийлжээ. 
         Тэрээр хэлэхдээ, Хятад бол Олон улсын Хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн хамгийн чухал хамтын ажиллагааны түншийн нэг болох юм, хоёр тал үргэлжлэн хамтран ажиллаж, Хятад улс дотоодын болон бүх дэлхийн хөдөө тосгоны ядуу хүн амын амьдралыг сайжруулахад тус дөхөм үзүүлэх болно гэжээ.
      \Г. Сайн-Өлзий орчуулав.\    
 
 
Цагаан сарын зорчигч тээвэрлэлтэд шинэ тэмдэглэл тогтоолоо
 
         Манай радиогийн мэдээ, сэтгүүлч 20-ны өдөр Хятадын Төмөр Замын Яамнаас мэдээлснээр, 19-ний өдөр Хятадын төмөр замын зорчигч тээвэрлэлтийн хэмжээ 6 сая 330 мянгаас давж,  цагаан сарын зорчигч тээвэрлэлтийн шинэ тэмдэглэл тогтоолоо.
         Хятадын Төмөр Замын Яамны мэдээлснээр, бэлтгэл арга хэмжээ сайн байсан тул галт тэрэгний буудлуудад хүлээлгэх зэргийн байдал гарсангүй. Өнөө төмөр замын үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдаж, зорчигчдын тасалбар худалдан авах, галт тэрэг хүлээх зэрэг нь бүх дэг журамтай сайхан байна. Өөр мэдээнээс үзэхэд, бүх хятадын хэмжээнд зарим нутгаар бага зэргийн цас бороотой байгаагаас бусад ихэнх нутгаар тогтуун дулаахан байж, зорчигчдын аялал болон зам тээврийн салбарын үйл ажиллагаанд баталгаа хангасан байна.
 
 
Лов нуураас бас 100 гаруй эртний үлдэгдэл илрүүллээ
 
        Манай радиогийн мэдээ, Хятадын баруун хойд зүгийн Шиньжянгийн Лов нуурын районоос бас бунхан, булш, туурь, модон бүтэцтэй барилга зэргийн 100 гаруй эртний үлдэгдэл илрүүллээ.
        Синьхуа хорооны мэдээлснээр, Шиньжянгийн Уйгар Үндэстний Өөртөө Засах Районы дурсгалт зүйлсийн ажил хариуцсан газар, үндэсний музей, Хятадын Шинжлэх Ухааны Академийн алсын удирдлагын хэрэглээний судлалын хүрээлэн зэргийн олон салбарын мэргэжилтнээр бүрэлдсэн дурсгалт зүйлсийг бүртгэн байцаах анги нь өнгөрсөн оны 11, 12-р сард Шиньжянгийн Лов нуурын районы эртний үлдэгдэлд бүх талаар шинжилгээ хийсэн юм. Энэ удаагийн шинжилгээгээр илрүүлсэн нь голдуу одоогоос 3000—4000 жилийн өмнөх хүрэл зэвсгийн үеийн эртний үлдэгдэл аж. Өнөө Лов нуурын районд  шилжүүлж болохгүй 300 гаруй эртний үлдэгдэл газар байгаа юм байна.
 
 
Цагаан сараар Хятадын нийгмийн байдал амгалан тогтуун байлаа
 
       Манай радиогийн мэдээ, сэтгүүлч 20-ны өдөр Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамнаас мэдээлснээр,2-р сарын 13—19-ний өдөр хүртэлх цагаан сарын амралтын хугацаанд бүх Хятадын нийгмийн байдал амгалан тогтуун байж, том хотууд болон том чухал аялал жуулчлалын газруудын нийгмийн дэг журам тайван тогтуун байлаа.
       Цагаан сарын амралтын хугацаанд бүх Хятадын хэмжээнд том осол авар, гэмт хэрэг гарсангүй, галын аюулд эндсэн хүний тоо ч ноднин жилийнхээс тал хувиар буурч, зам тээврийн осол авар болон үүний улмаар хүн хар эндэж бэртсэн юм уу эд хөрөнгө хохирсон хэмжээ ч өнгөрсөн оны мөн үеийнхээс нэлээд их хэмжээгээр буурсан байна.
 
 
Рио-Де-Жанейрогийн бүлгийн тэргүүн нарын бага хурал эхлэв
 
        Синьхуа хорооны мэдээ: Рио-Де-Жанейрогийн бүлгийн тэргүүн нарын бага хурал болон Латин Америк, Карибын холбооны дээд хэмжээний уулзалт 22-ны өдөр Мексикийн зүүн өмнөд нутгийн Канкун хотод эхэлж, Латин Америк болон Карибын бүс нутгийн 32 орны тэргүүн юм уу, төлөөлөгч оролцож байна. 
        Мексикийн Ерөнхийлөгч Фелипе Калдерон мөн өдөр хурлыг нээж хэлэхдээ, Латин Америк болон Карибын бүс нутгийн орнуудын эв санааны нэгдлийн мөрөөдөл олон жил болж байгаа, улс орнууд энэ мөрөөдлийг биелүүлэхийн төлөө анхны алхам хийж, улмаар шинэ ирээдүйг нээх болно гэжээ.
        Бага хуралд оролцох улс орнуудын тэргүүн нар 21-ний өдрөөс Канкунд хүрэлцэн очсон юм байна. Мексикийн засгийн газар энэ бага хуралд зориулан аюулгүй байдлын хамгаалалтын чанга арга хэмжээ авч, 2000 орчим цэрэг цагдаа хамгаалалтын ажилд оролцож байгаа юм байна.
 
 
Гадаадын аж ахуйн нэгж буюу хувь хүн Хятадад хамтарсан аж ахуйн нэгж байгуулах тухай удирдлагын арга хэрэгжүүлэх болно
 
         Тус радиогийн мэдээ, Хятадын Төрийн Зөвлөлийн нийтэлсэн “Гадаадын аж ахуйн нэгж буюу хувь хүн Хятадад хамтарсан аж ахуйн нэгж байгуулах тухай удирдлагын арга”-г 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх болно.
         Синь хуа хорооны мэдээлснийг үзвэл, Хятадын үйлдвэр худалдааны засаг захиргааны үндэсний ерөнхий газрын нийтэлсэн “Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулсан хамтарсан аж ахуйн нэгжийн бүртгэлийн удирдлагын дүрэм”-ийг үүний зэрэгцээ хэрэгжүүлэх бөгөөд “Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулсан хамтарсан аж ахуйн нэгжийн лиценз”-г ч хамт хэрэгжүүлэх болно. Гадаадын хөрөнгө оруулсан хамтарсан аж ахуйн нэгжүүд нь хуулийн дагуу бүртгэж, лиценз авсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлж болно.
          \Г. Сайн-Өлзий орчуулав.\         
 
 
Ян Жэчи Казахстаны Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийв
 
        Манай радиогийн мэдээ: Жүншинь Агентлагийн мэдээлснийг үзвэл, Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 23-ны өдөр Бээжинд Казахстаны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гадаад хэргийн сайд Саудабаевтэй хэлэлцээ хийсэн байна.
        Ян Жэчи хэлэхдээ, Хятадын тал Казахстаны талтай хамтаар хоёр талын тохиролцсон нийтлэг санал болон хэлэлцээрийг бүх талаар хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, зам харилцаа, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, НҮБ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг олон талын харилцаа холбоо болон хамтын ажиллагаагаа улмаар эрчимжүүлж, хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
        Саудабаев хэлэхдээ, Казахстан Хятадын засгийн газрын Тайвань, Төвд зэрэг асуудлын тухай байр суурийг эрс шуурхай дэмжих бөгөөд үндэстнийг хагалан бутаргах үзэл, шашны хэд даврагч хүчин, террорист хүчинд эрс шуурхай цохилт өгч, бүс нутгийн энх тайван, амгалан тогтуун байдлыг хамтаар хамгаалах болно гэжээ.
 
 
Ганц-Мод боомт нь Хятад Монголын хил худалдааны чухал зам суваг болжээ
 
        Манай радиогийн мэдээ, Хятад Монголын хилд байдаг Ганц-Мод боомт 2009 оны импорт экспортын нийт хэмжээ нь 3 сая 310 мянган тонн болж, ноднингийн мөн үеийнхээс 60 хувиар өсөж, бараа нэвтрүүлсэн хэмжээ нь бүх Хятадын хуурай замын боомтын эхний байрт орж, импорт экспортын худалдааны хэмжээ нь 1 тэрбум 400 сая юаниас давжээ.
        Ганц-Мод боомт нь 2007 онд урт хугацаагаар нээгдэх боомт болж ашиглалтад орсон юм. Тухайн газар нь Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг түргэтгэж, боомтын дэд бүтцийн байгуулалтад нийт 1 тэрбум 300 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, агуулахын хүчин чадлыг нь 20 сая тоннд хүргэж, үүний улмаар бас эрчим хүч боловсруулах аж ахуй болон төслийг зээлдэн оруулж, уг боомтын Хятад Монголын эрчим хүчний чухал боомт болгожээ.
        \Г. Сайн-Өлзий орчуулав.\          
 
 
Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 14-р яриа уулзалт 9-р сард Шямэньд болно
 
         Манай радиогийн мэдээ, сэтгүүлч 24-ний өдөр Хятадын Худалдааны Яамнаас мэдээлснийг үзвэл, Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 14-р яриа уулзалт 9-р сарын 8-11-ний өдрүүдэд Шямэньд болно.
         Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт худалдааны яриа уулзалтыг 1997 онд байгуулж, жил бүр Шямэньд зохион байгуулдаг юм, уг яриа уулзалтыг зохион байгуулснаас хойш, гэрээгээр ашигласан мөнгөний хэмжээ нь 100 тэрбум ам. Доллараас давж, дэлхийн нөлөө тусгалаар хамгийн их хоёр талын хөрөнгө оруулалтыг түлхэн ахиулах давцан болжээ. Уг яриа уулзалтын үеэр иж бүрэн үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын уулзалт болон төсөл хэлэлцэх үйл ажиллагаа зохион байгуулж, төсөөллөөр 120 гаруй улс болон бүс нутгийн хэдэн арван мянган бизнесменүүд оролцох болно.
         Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, НҮБ-ын Худалдаанд тус дөхөм үзүүлэх газрын зохион байгуулсан Дэлхийн хөрөнгө оруулалтын 2-р их хурлыг тухайн үед Шямэньд хийх болсны улмаар энэ нь энэ удааны яриа уулзалтын нэг онцлог зүйл болжээ.
       \Г. Сайн-Өлзий орчуулав.\        
 
 
Эдийн засагт сэдэлт өгөх төлөвлөгөөгөө үргэлжлүүлнэ
 
        Синь хуа хорооны мэдээ, Оросын Ерөнхий сайд Путин 26-ны өдөр Москвад хэлэхдээ, Орос энэ жил бодитой эдийн засагт сэдэлт өгөх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх болно гэжээ.
        Путин мөн өдөр төрийн шилдэг төслийг түлхэн ахиулах ажлын хурал дээр хэлэхдээ, энэ онд бодитой эдийн засгийг дэмжихээ багасгах нь “Арай эрт” байна, Орос чухалтай хямралын эсрэг төлөвлөгөөгөө орхихгүй, гэвч хямралын эсрэг төлөвлөгөөгөө техникийн шинэчлэл болон бүтцийн өөрчлөлтөд нэн нягт уялдуулах ёстой гэжээ.
        Путин бас Оросын эдийн засгийн хэдэн том хөгжлийн чиглэлийг жишээ татаж хэлсэн байна, үүнд том оврын аж ахуйн нэгжид төрийн баталгаа хангах, бодитой эдийн засагт өгөх зээлээ ихэсгэх, эдийн засгийн өсөлтийн үндэс суурийг өргөтгөх, худалдааны хөгжлийг дэмжих, бодитой эдийн засаг болон экспорт олон янз байхыг биелүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг батлах зэрэг сэдэлт өгөх агуулга багтаж байна.
       \Г. Сайн-Өлзий орчуулав.\         
 
 
 

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040