|
11-р сарын эдийн засаг худалдааны мэдээ мэдээлэл:
Холбогдох орны эдийн засгийн сэргээн босголтод нааштай үүрэг гүйцэтгэв
Тус радиогийн мэдээ: Хятадын Өөрчлөлт хөгжилтийн үндэсний хорооны орлогч дарга Жан Шаочян 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын гадаад хөрөнгө оруулалт холбогдох орны ажилгүйдлийг багасгах болон эдийн засгийн сэргээн босголтод нааштай үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
Тэрээр мөн өдөр нээгдсэн “Хятадын гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны яриа уулзалт” дээр хэлэхдээ, 2002 оноос 2008 он хүртэл Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ жил тутам 2 тэрбум 700 сая доллар байснаа 56 тэрбум ам. долларт хүрч, жилийн дундаж өсөлтийн хурд 66 хувьд хүрсэн байна. Энэ оны байдлаар түүхэнд байгаагүй олон улсын банк санхүүгийн хямралд байгаа хэдий ч Хятадын аж ахуйн нэгжүүд 1-9-р сарын гадаад хөрөнгө оруулалт 33 тэрбум ам. долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 1 хувиар өссөн байна. 2008 оны эцсийн байдлаар Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 450 мянган гадаадын иргэнийг хөлсөлж, Хятадын аж ахуйн нэгжүүд зарим хөгжсөн орнуудад төмөр зам, засмал замын байгуулалт, цахилгаан эрчим хүчний байгуулалтын төсөлд оролцож, тухайн орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг ахиулж, ардын амьдралын төвшинг дээшлүүлсэн байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Байгалийн хийн төлбөрөө төлөхийг шаардав
Тус радиогийн мэдээ, Оросын Ерөнхий сайд Путин 2-ны өдөр байгалийн хийн нийлүүлэлтийн хямрал дахин гарахаас сэргийлэх үүднээс Украинд 1 тэрбум ам. долларын зээл олгож, Украинд Оросын байгалийн хийн төлбөрийг барагдуулахыг Европын холбоонд шаардсан байна.
Путин мөн өдөр айлчлалаар ирсэн Данийн Ерөнхий сайд Расмуссентэй хэлэлцээ хийсний дараа хэлэхдээ, Орос байгалийн хийг хилээр дамжуулан гаргахад төлбөр төлсөн , одоо Европын холбоо төлбөрөө хийх ёстой гэжээ.
Өнөөгийн байдлаар Европын холбооны зарцуулж буй байгалийн хийн дөрөвний нэг хувийг Оросоос нийлүүлж байгаа бөгөөд үүний 80 хувийг Украины хилээр дамжуулж байгаа юм.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Хятадын эдийн засаг энэ онд 8.4 хувиар өсөх болно
Тус радиогийн мэдээ: Дэлхийн Банкны 4-ний өдөр нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн “Хятадын эдийн засгийн улирлын тайлан”-д тэмдэглэхдээ, их цар хэмжээний эдийн засагт сэдэлт өгөх төлөвлөгөөний үр дүнгээр Хятадын эдийн засаг энэ онд 8.4 хувиар өсөх болно гэжээ.
Тайланд тэмдэглэхдээ, гадаад эрэлт хэрэгцээ болон экспорт буурсны улмаар 3-р улиралд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд буураад 3.6 хувьд хүрсэн байна. Гэвч засгийн газраар гол удирдуулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас болж, улсын дотоодын борлуулалт болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа аажмаар сэргэн босож, дотоод эрэлт хэрэгцээ өсөж, үүний улмаар экспортын өсөлтийг түлхэн ахиулсан байна.
Тайлан бас 2010 оны Хятадын эдийн засгийн байдлыг төсөөлсөн байна, Тайланд тэмдэглэхдээ, Хятадын ирэх оны экспорт нь энэ оны үндэс суурь дээр 2 хувиар өсөх болно гэжээ. Ерөнхийд нь авч үзвэл, 2010 онд, Хятадын эдийн засаг өсөлтийн хурдаа хэвээр байлгаж, өсөлтийн хурд нь бараг 8.7 хувьд хүрэх болно гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Интернет сүлжээ нь Хятадууын баяжих шинэ арга зам болж байна
Маш олон Хятад хүмүүс тус зууны эхний үеийн интернет сүлжээний хөөсөнцрийг мартах болоогүй байгаа, гэвч интернет сүлжээнд хөрөнгө оруулах үйл ажиллагаа ирэх тусам зүй зохистой болж байгаа болон холбогдох хууль тогтоомж боловсронгуй болохын хирээр интернет сүлжээг ашиглан баяжих явдал нь Хятадын нэн олон иргэдийн баяжих арга зам болсон байна.
Том оврын наймааны сүлжээ болох Таобао сүлжээн дээр “Шань Ли Ван хөдөө айлын дэлгүүр” хэмээх сүлжээний дэлгүүр байж, улаан чавга, хушга, шар буурцаг, шар будаа, төмс зэргийн зураг нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Тус сүлжээний дэлгүүрийн эзний сүлжээний нэр нь Ван Шяобан гэдэг, тэрээр Шаньши мужийн жирийн нэгэн тариачин юм.
Ван Шяобан уул нь бүсгүйнхээ хамт Бээжинд хөлсөн ажил хийж байсан боловч том хотод тэр шиг хүн мөнгө төгрөг олно гэдэг хялбар биш мөртөө зардал хэрэглээ ч их гэдгийг тэрээр удалгүй анзаарч мэдсэн байна. Тэгээд 2006 онд тэрээр Бээжинд хөлсөн ажил хийж байж хурамдуулсан 4900 юаний нийт хөрөнгө мөнгөө зарцуулан компьютер худалдаж аваад нутаг буцан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зардаг уг сүлжээний дэлгүүрийг ажиллуулсан байна. Өөрийн нутгийнхны онц гаралт хотод борлуулалт сайтайн зэрэгцээ интернет сүлжээ нь энгийн наймаанаас нэн хялбар, нэн төхөм, зар сурталчилгааны үр ашиг нь нэн сайн гэдгийг Ван Шяобан мэдсэн байна.
Бээжингийн Нисэх онгоц, сансрын их сургуулийн 3-р курсийн оюутан Мэн Рань хэдэн найзынхаа хамт сүлжээний зоогийн өрөө ажиллуулж, концерт, тоглолтын билет дагалдуулан зардаг юм байна.
“Сүлжээний наймаа, дэлгүүр зэргийг ажиллуулахад хөрөнгө оруулалт нь бага, нөхцөл нь өндөр биш, маш бага хэмжээний хөрөнгө мөнгөөр ажил үйлс босгож болно. Их сургуулиа дүүргээд би дор нь ажил хайх санаагүй, урьдаар өөртөө жаахан юм оролдож үзэх санаатай. Ангийн найз нараас зарим нь аспирант шалгах эж байна, бас зарим нь гадаадад гарч сурахаар төлөвлөж байна. Миний бодохоор аль нь үр ажил үйлс босгож байгаа явдал болно” гэжээ.
Интернет сүлжээ нь ирэх тусмаа олон ажил төрөл болон ажлын орон байр, шинэ боломж тохиол хангаж байна. 2008 оны эцсийн байдлаар Хятадын сүлжээний наймааны зах зээлийн жил тутмын худалдааны эмжээ нь анх удаагаа 100 тэрбум юанийг давж, 2007 оныхоос 128.5 хувиар өсөн нэмэгдсэн байна. Олон арвин сүлжээний дэлгүүр нь Хятадын эдийн засгийн шинээр хөгжиж байгаа хүчин зүйл болсон байна.
Алибаба бол дэлхийн аж ахуйн нэгж хоорондын электрон бизнес хийх нэрт брэнд юм, урьд нь хэлж өнгөрсөн Таобао сүлжээ бол Алибабагийн салбар компанийн нэг юм. Алибабагийн хариуцлагатай хүн хэлэхдээ, Алибаба тусгай булан гаргаж, сүлжээний “шинэ хүмүүс”-ийг бэлтгэн хүмүүжүүлж байна гэжээ.
Компанийн эдийн засгийн байдал бүх талаар сэргэж чадаагүй өнөөгийн байдалд, энэ оны нэгдүгээр улиралд, Хятадын хайх веб сайтын зах зээлийн цар хэмжээ мөн л 1 тэрбум 100 сая юаньд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 41 хувиар өсөж, хоёрдугаар улиралд 1 тэрбум 700 сая юаниас давжээ.
Дэлхийн банк санхүүгийн хямралын нөхцөл байдалд, Хятад улс ажил үйлс бүтээх хувьцаа худалдаалж эхэлсэн явдал нь улсын дотоодын интернет сүлжээний дээд шинэ техникийн компаниудад нэг сайн явдал болсон байна. Хятадын Интернет сүлжээний нийгэмлэгийн зөвлөлийн орлогч дарга Гао Лүлинь хэлэхдээ, интернет сүлжээ бол бизнесийн хэв загвар юм, хамгийн чухал нь өсөлтийн цэгээ олох хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Маш олон шинэ техникийг нээж ашиглахад хөрөнгө оруулах чухалтай байдаг. Америкт интернет сүлжээ маш ихээр хөгжсөн явдал бол түүний хөрөнгө оруулалтад байгаа юм, Америкт хөрөнгө оруулснаар барахгүй Хятадын маш олон компаниуд мөн энэ салбарын хөрөнгө оруулалтыг олсон байна. Түүний хөрөнгө оруулалтын механизм нь интернет сүлжээний нөхцөл дэх аж ахуйн нэгж, техникийн хөгжилд нийцсэн байна гэжээ.
\ Хүчит, Г. Сайн-Өлзий орчуулав.\
Оросын засгийн газар гайхав
Синь хуа хорооны мэдээ. Оросын Ерөнхий сайдын туслах Дмитрий Псков 4-ний өдөр Москвад үг хэлэхдээ, Америкийн “Женерал моторс” компани өөрийн Опель авто машины компанийн хэсэг хувьцааг зарахаас татгалзсан шийд гаргасанд Оросын засгийн газар гайхаж байна гэж Оросын Ерөнхий сайд Путин хэлсэн тухай мэдэгджээ.
Тэрээр хэвлэл мэдээлэлд хандаж хэлэхдээ, Америкийн “Женерал моторс” компани Опелын хэсэг хувьцааг худалдах тухай төлөвлөгөө бол “Маш бодитой”, “Эдийн засгийн бүрэн үндэстэй баримт” юм гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Суэцийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулав
Хятад, Африкийн стратегийн шинэ хэлбэрийн түншийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө Хятад улсын дарга Хү Жиньтао 2006 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалт дээр ирэх гурван жилийн доторх Хятадын Африкт хэрэгжүүлэх 8 зүйлийн бодлого арга хэмжээг нийтлэв. үүнд Африкийн орнуудад хилийн чанадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 3 – 5 бүс байгуулах явдал багтаж байна. Египетийн Суэцийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс бол түүний нэг нь юм.
Египетэд эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулах санаа бол сүүлийн хэдэн жилд сая бий болсон биш юм. Суэцийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүсийн байгуулалтад оролцож байгаа Тянжиний Тайда хөрөнгө оруулалтын компанийн Ерөнхий захирлын орлогч, Египетийн Тайда хөрөнгө оруулалтын компанийн Зөвлөлийн дарга Фэн Жао-и хэлэхдээ, бүр эрт 15 жилийн өмнө Египетийн Ерөнхийлөгч Мубарак Хятадтай хамтран ажиллаж, хятадын онцгой районы загвараар эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулахыг хүсэж байсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
1994 онд Мубарак Хятадад айлчлахдаа Хятадын өөрчлөлт нээлтийг харж, ялангуяа Шэньжэний эдийн засгийн онцгой районы эдийн засгийн түргэн хөгжлийг хараад Хятадын засгийн газарт хандан нээлттэй бүс туслан байгуулахыг хүссэн юм гэжээ.
Хилийн чанадад эдийн засаг худалдааны бүс байгуулах нь хоёр талын эдийн засаг худалдааны харилцааг түргэн хөгжүүлэх төдийгүй, Хятадын аж ахуйн нэгжүүд, ялангуяа дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулалт хийх явдалд маш чухал ач холбогдолтой юм гэж Хятадын Худалдааны яам үзсэн байна. Ийм нийтлэг ойлголтын үндэс дээр Хятад, Египет хоёр талын хамтын хүчин чармайлтаар Суэцийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүсийн байгуулалт 1997 онд эхэлсэн байна. 1998 онд Тяньжиний Тайда компани 10 хувийн хувьцаа авч энэ төсөлд оролцов. 2008 оны 7-р сард Хятадын засгийн газрын холбогдох талын дорвитой дэмжлэг дор Тяньжиний Тайда компани хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Египетийн хамтран ажиллагчтайгаа хамтаар Египетийн Тайда хөрөнгө оруулалтын компани байгуулж, дүрмийн сан болон хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 80 сая ам. долларт хүрч, хоёрдох шатны нээн хөгжүүлэх ажлаа эхлүүлэв. Мөн оны 8-р сард Хятад, Африкийн Хөгжлийн сан болон Тайда компани хэлэлцээр байгуулж, 24 сая ам. долларын хувьцаагаар Суэцийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүсийн төслийг хамтаар хэрэгжүүлэв. Хятад, Африкийн Хөгжлийн сан бол дарга Хү Жинтьтаогийн мэдэгдсэн Африкт хэрэгжүүлэх 8 зүйлийн бодлого арга хэмжээний нэг бөгөөд түүний зорилго нь хятадын аж ахуйн нэгжүүдийн Африкт хөрөнгө оруулахыг урамшуулах явдал болно.
Ирэх таван жил Суэцийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс нь 2 тэрбум юмний хөрөнгө оруулалтыг татах тооцоотой байна. 2010 он гэхэд энэ хамтын ажиллагааны бүсийн эхлэл үндсэндээ тавигдсаны дараа борлуулалтын хэмжээ нь 7 тэрбум 600 сая юаньд хүрч, 4 тэрбум 500 саяас 5 тэрбум 500 сая юаний экспортыг дайчилж, Египетэд 10 мянгаас дээш ажлын байр бий болгох болно.
Юунд Египетийг сонгож эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулсан тухай Хятадаас Египетэд суугаа элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны зөвлөх Цао Жячан хэлэхдээ,
Өнөө Хятадын засгийн газар аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулахыг урамшуулж байгаа нь Египетийн газар зүйн зарим давуу тал болон улс төрийн тал хөнгөлөлттэй бодлогыг ашиглан манай аж ахуйн нэгжүүдэд туслан олон улсын зах зээлийг илүү нээх гэсэн болно. Иймээс энэ нь улс төр, эдийн засгийн тал гэсэнгүй манай аж ахуйн нэгжүүдэд маш их туслах үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Дэлхийн хамгийн том нүүрс химийн аж үйлдвэрийн төслийг Хятадын Шааньшид байгуулав
Синь хуа хорооны мэдээ, Өнөөгийн Дэлхийн хамгийн том нүүрс химийн аж үйлдвэрийн төсөл болох орчил эдийн засгийн нүүрсний ерөнхий ашиглалтын төслийн тулгын чулууг тавих ёслол тун саяхан Хятадын Шааньши мужийн Юйлинь хотод болсон байна.
Энэ төслийг Хятадын Шэньхуа корпорац болон Америкийн Дов Чемикал компани хамтран байгуулж байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын өндөр албаны хүмүүсийн хурал өндөрлөв
Синь хуа хорооны мэдээ, Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын өндөр албаны хүмүүсийн хурал хоёр хоног хуралдаад 9-ний өдөр Сингапурт өндөрлөсөн байна. 21 гишүүн орны өндөр албаны хүн уг хуралд оролцож, удахгүй 11-15-ны өдрүүдэд болох сайдын хэмжээний бага хурал болон удирдагчдын албан ёсны бус хуралд бэлтгэл хийсэн байна.
Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын өндөр албаны хүмүүсийн хурал 8-ны өдөр нээгдсэн юм. 7 хоногийн хугацаанд, дипломат харилцаа болон худалдааны сайд нарын бага хурал, сангийн сайдын хурал, үйлдвэр худалдааны зөвлөмжийн хурал, жижиг дунд аж ахуйн нэгжийн дээд хэмжээний хурал болон үйлдвэр худалдааны удирдагчдын дээд хэмжээний хурал тус тус хийх юм.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Хятад Африкийн хөдөө аж ахуй болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг нааштай түлхэн ахиулах болно
Синь хуа хорооны мэдээ, Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэмин 9-ний өдөр Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний 4-р бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс цаашид “Найрамдал, энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил”-ийн зарчмын дагуу, Африкийн улс оронтой эдийн засаг хамтын ажиллагаагаа нааштай түлхэн ахиулж, харилцан ашигтай байх үндэс суурь дээр Африкийн хөдөө аж ахуйн хөгжил, үр тарианы аюулгүйн байдал болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, хөдөө аж ахуй болон үр тарианы аюулгүйн байдал бол хүн төрөлхтний нийгмийн оршин тогтнох болон хөгжлийн угтвар нөхцөл болох юм, дэд бүтцийн бүтээн байгуулалт бол эдийн засаг тогтвортой өсөн нэмэгдэх үр ашигтай зам мөн. Энэ хоёр салбар бол Хятад Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны гол чухал зүйл болсоор ирсэн бөгөөд өнөөгийн Хятад Африкийн банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулах, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг түлхэн ахиулах чухал салбар болох юм гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Азийн электроны үзэсгэлэн удахгүй нээгдэнэ
Синь хуа хорооны мэдээ, Хятадын электроны 74-р үзэсгэлэн буюу 2009 оны Азийн электроны үзэсгэлэн энэ сарын 11-13-ны өдрүүдэд Шанхайд болох гэж байна.
Энэ үзэсгэлэн “Мэдээлэл холбоожуулалт нь аж үйлдвэржилтийг түлхэн ахиулж, электрон техник нь үйлдвэрлэлийн шат өгсөөн хөгжүүлнэ” уриан доор болж, 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд 1500 гаруй бизнесменүүд, үүний дотор 300 гаруй гадаадын иргэд оролцжээ.
Сэргээн босож байгаа Хятадын зах зээлийн нөлөөн доор, Өмнөд Солонгос болон Тайваний 40 гаруй үйлдвэрлэгчид үзэсгэлэнд ирж оролцсон байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Гуанжөүгийн олон улсын найрсаг хотуудын их хурал болов
Тус радиогийн мэдээ: 2009 оны Дэлхийн хот болон орон нутгийн засгийн газрын холбооны байгууллагын дэлхийн зөвлөлийн хурал буюу Гуанжөүгийн олон улсын найрсаг хотуудын их хурал 13-ны өдөр Гуанжөүд нээгдсэн байна.
“Орон нутгийн засгийн газрын НҮБ” гэж нэрлэгдсэн Дэлхийн хот болон орон нутгийн засгийн газрын холбооны байгууллага \UCLG\ жил бүр нэг удаа Дэлхийн зөвлөлийн хурал хийдэг бөгөөд 2004 оноос хойш уг хурлыг анх удаа Хятадад хийж байна. 80 гаруй орны 324 төлөөлөгчид хуралд оролцож, “Хотын оюун ухаанаар банк санхүүгийн хямралыг зохицуулах” уриан доор болж байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
АПЕК-ийн сангийн сайд нар эдийн засгийн шинэ өсөлтийн загварыг санаачиллаа
Манай радиогийн мэдээ: АПЕК-ийн сайдын хэмжээний 21-р хурал болон Сангийн сайд нарын 16-р хурал 12-ны үдээс хойш Сингапурт өндөрлөлөө. Олон улсын эдийн засгийн байдал жаахан сайжирч байгаа хэдий ч эдийн засгийг идэвхжүүлэх бодлого явуулахыг зогсоох нь арай эрт байгаа. Эдийн засгийн цогцууд дотоодын эрэлт хэрэгцээгээ уудалж, тогтвортой өсөлтийг биелүүлэх хэрэгтэй гэж хуралд оролцсон сайд нар илэрхийлжээ.
АПЕК-ийн эдийн засгийн 21 цогцын сангийн сайд юм уу төлөөлөгч, Олон улсын валютын сангийн байгууллага, дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагын хариуцлагатан нар Сангийн сайдын 16-р хуралд оролцжээ. Өнөөгийн дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн байдал, АПЕК-ийн эдийн засгийн цогцын сангийн бодлого тэрчлэн эдийн засгийн хөгжилд хөрөнгө мөнгө хуримтлуулж туслах зэрэг асуудлыг хурлаар гол авч хэлэлцжээ. Мөн өдөр хурал өндөрлөснөөс хойш сангийн сайд нар хамтдаа хэвлэлийн бага хуралд оролцов. Сэтгүүлчийн шаардлагаар, сайд нар өнөөгийн эдийн засгийн байдлаар өөрийн үзэл бордлоо төхөм илэрхийлэв.
“Бид эдийн засаг сэргэх сайн төлөв байдлыг олж харлаа...... итгэл зориг нэмэгдлээ, хийх ажил олон байгаа...... би өнөөгийн эдийн засгийн байдалд болгоомжтой, өөдрөгөөр хандана...... бид бол том гэр бүл, бид хамтаар чармайж байгаад, АПЕК-ийн хамтын цогцыг улам хөгжин цэцэглүүлж, улам эв зохицонгуй болгох хэрэгтэй......”
Өнгөрсөн нэг жилд улс орнууд дэлхийн банк санхүүгийн хямрал болон эдийн засгийн уналтын сорилт шалгалтыг туулж, өөр өөрийн эдийн засгийг идэвхжүүлэх бодлого, арга хэмжээнүүд гаргасан байна. Одоод болтол сайд нар эдийн засгийн байдал жаахан сайжирч байна гэж үзэж байна. Тэгвэл богино хугацаанд хөрөнгө оруулалтыг ихээр нэмэгдүүлэхээр шинж болгосон эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх арга хэмжээг зогсоож болох уу?
Канадын Сангийн сайд Жин Флахертийн хэлсэн үг АПЕК-ийн эдийн засгийн цогцын сайд нарын үзэл бодлыг төлөөлжээ.
Эдийн засгийг идэвхжүүлэх бодлого цаашид баримтлахыг бид зөвшөөрч байна. 2011 он хүртэл эдийн засгийн цогцуудын дотоод хэрэгцээ үнэнхүү дээшилснийг тодорхой гэрч баримтаар харуултал, эдийн засгийг идэвхжүүлэх бодлого цаашид баримтлах ёстой. Өнөөгийн эдийн засгийн сэргэлт зөвхөн өнгөн талын болно. эдийн засгийг идэвхжүүлэх бодлогыг хэт эрт зогсоовол эдийн засагт дахин уналт гарах аюултайг түүхээс харж болох юм гэж Канадын Сангийн сайд Жин Флахерти хэллээ.
Энэ удаагийн АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурал, “Тогтвортой өсөлтөд тус төхөм үзүүлж, бүс нутгийн холбоог нягт болгоё” уриан дор боллоо. Гэвч АПЕК-ийн эдийн засгийн цогцын эдийн засгийн тогтвортой өсөлтийг биелүүлэх хөдөлгөх хүчин хаа байгаа вэ? Сингапурын Сангийн сайд Шанмугаратнам хэлэхдээ: Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн цогц шинэ зам хайн олж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулах шаардлагатай гэжээ.
АПЕК-ийн эдийн засгийн цогцуудын гадаад хэргийн сайд болон худалдааны сайд нарын оролцсон, сайдын хэмжээний хурал ч 12-ны өдөр өндөрлөжээ. Хурлаас нийтлүүлсэн сайд нарын хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ: худалдаанд төхөм үзүүлэх арга хэмжээ авч, Ази Номхон далайн бүс нутгийн худалдааны өртгийг бууруулж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын урагш хөгжихөд тус төхөм үзүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийг улам эрчтэй, тогтвортой чиглэлээр хөгжүүлэхээр хуралд оролцсон сайд нар шийдэв гэжээ.
APEC-гийн хөгжилт зангилаа үед орлоо
Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын \APEC\ удирдагчдын албан ёсны бус хурал 2009 оны 11-р сарын 14, 15-ын өдөр Сингапурт болно. Энэ удаагийн APEC-гийн удирдагчдын дээд хэмжээний хурал нь банк санхүүгийн хямралын нөхцөлд болж байгаа чухал хурал байж, хойшдын хэсэг хугацаан дахь бүс нутаг тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжилтөд чухал нөлөө үзүүлэх болно. Энэ удаагийн хурал нь бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгохыг биелүүлэх тухай сэдвээр ярилцах нь APEC-гийн хөгжилт зангилаа үед орох болно гэж Хятадын эрдэмтэд үзсэн байна.
Банк санхүүгийн хямрал үүсээд нэг жил гаруй болж байна. Засгийн газрын их хэмжээний хөрөнгө оруулалт болон валютын чөлөөтэй байх бодлого нь дэлхийн эдийн засгийг энэ оны 3-р улиралд илт өсгөж, дэлхийн эдийн засаг банк санхүүгийн хямралын дараах үед орсон байна. Хятадын орчин үеийн олон улсын харилцааны судалгааны институтийн Дэлхийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дарга хатагтай Чэнь Фэн-ин судлан хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн энэ нөхцөл APEC-гийн хурлын чухал чанарыг нэн товойлгосон байна.
Түүний нөхцөл маш онцгой байгаагийн учир нь хүмүүс дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлагыг мэдэхгүй байна, одоогийн байдалд хэрхэн магадлал хийх, цацах татах механизмыг хэрхэн зохицуулах, өөрөөр хэлвэл засгийн газар ямар үед татан гарах, яаж татан гарах, засгийн газар хөрөнгө оруулалтаа хэрхэн зохицуулах зэрэг талаар олноороо эргэлзээтэй байгаа байдалд APEC-гийн энэ хурал хуралдсан нь онцгой нөхцөлтэй болсныг харуулж байна гэжээ.
Чэнь Фэн-ин хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн жагсаалтад эхний 3 байранд жагсаагдаж байгаа АНУ, Япон, БНХАУ бүгд Ази Номхон далайн бүсэд байна. энэ оны 3-р улиралд АНУ-ын GDP өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5% нэмэгдэж, БНХАУ-ын GDPөнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9% нэмэгдсэн байна. Ази Номхон далайн район дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дайчлах нь нэгэнт мэдэгдсэн байна, иймэрхүү дайчлах үйлдэл нь уг хурлыг нэн их анхаарал татуулсан байна. Уг хурал нь хойшдын хэсэг хугацаанд бүс нутаг тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжил нэн гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно гэжээ.
Энэ он бол APEC-гийн байгуулагдсан 20 жилийн ой мөн. 20 жилийн турш APEC-гийн хөгжил нь дээд хэмжээнд хүрч байсан бөгөөд нугаралтад учирч байжээ. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Ази Номхон далайн судалгааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны газрын дарга хатагтай Жао Жялинь хэлэхдээ, Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн боловсронгуй тогтмолжсон байгууллага болсны хувьд APEC хөгжлийн төвшин адилгүй, нийгмийн тогтолцоо адилгүй, өртгийн үзэл адилгүй эдийн засгийн цогцыг цуглуулсан явдал нь даруй амжилт болох юм. Иймээс түүний тавцангийн үйлдлийг орлуулж болшгүй юм.
Энэ тавцангийн үйлдлийг бусад байгууллага орлохын аргагүй. Энэ тавцан нь эдийн засгийн цогцуудад авч хэлбэл тун чухал юм. Хоёр талын худалдааны олон чухал хэлэлцээрийг энэ тавцангийн хүрээнд удирдагчид хэлэлцэн тохиролцсон юм гэжээ.
Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Ази Номхон далайн судалгааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны газрын дарга хатагтай Жао Жялинь хэлэхдээ, хөгжингүй гишүүдийн “Bogor Goals-ын зорилт”-ыг биелүүлэхээр тогтсон цаг өдөр ирэх тутам ойртохын хирээр энэ зорилтыг тогтсон хугацаанд нь биелүүлж чадах эсэх нь APEC-гийн удирдагчдын энэ удаагийн хурлын чухал асуудал болж, APEC-гийн өөрийн хөгжлийн зангилаа болсон байна.
Одоо APEC нэг шалгалтыг туулах шаардлагатай болсон байна. 1994 онд “Bogor Goals-ын зорилт”-ыг дэвшүүлж, хөгжингүй орнууд 2010 онд , хөгжиж байгаа орнууд 2020 онд худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох зорилтыг биелүүлэх болно. Ирэх жил хөгжингүй орнууд худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох зорилтыг биелүүлэх эсэхээс түүний нөлөөг үзэж болно. Хэрэв энэ шалгалтыг даван гарвал энэ байгууллагын нөлөө ихээхэн дээшлэх бөгөөд түлхэц хүч нь ч нэмэгдэх болно гэжээ.
Дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулна
АПЕК-гийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 17-р бага хурал 15-ны өдөр Сингапурт өндөрлөв. Хятад улсын дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хандлагыг бэхжүүлэхээр хамтаар чармайж, дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй эмх цэгцтэй хөгжлийг ахиулахыг талуудад уриалсан бөгөөд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, өрсөлдөөн сорилтыг зохицуулж, дэлхийн эдийн засгийн багтаамжтай, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийн төлөө хувь нэмэр оруулна гэж илэрхийлэв.
АПЕК-гийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 17-р бага хурал нь хоёр үе шаттай болов. 14-ний өдөр болсон нэгдэх үе шатны хурал дээр АПЕК-гийн удирдах хүмүүс голцуу “Бүс нутгийн хэлхээ холбог нягтруулах” асуудлаар санал солилцов. 15-ны өдрийн хоёрдох үе шатны хурал дээр талууд голцуу “Тогтвортой хөгжилд хэрхэн тус дөхөм үзүүлэх” асуудлыг авч хэлэлцэв. Нэг жилийн өмнө гэнэт бий болсон олон улсын банк санхүүгийн хямралын өмнө АПЕК-гийн удирдах хүмүүс “Лимийн дээд хэмжээний уулзалт” дээр дэлхий дахинд хандан төрөл бүрийн ивээх үзлийг эсэргүүцэж, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах бүх талын, зохицонгуй үйл ажиллагааг цаашид авна гэж амласан юм. Нэг жилийн дараа дэлхийн эдийн засаг сэргэх төлөв байдал бий болсон байгаа боловч хэтийн төлөв нь тодорхой биш байна. Үүний зэрэгцээ худалдааны болон хөрөнгө оруулалтын төрөл бүрийн ивээх үзэл Ази, Номхон далайн бүс нутагт өндийж байна. Сэргэлтийн байдлыг хэрхэн бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэх болон эдийн засгийн ямар хэлбэрийн өсөлтийг биелүүлэх бэ ? АПЕК-гийн удирдах хүмүүсийн албан ёсны бус энэ удаагийн бага хурлын нэгдэх үе шатны хурал дээр Хү Жиньтао олон талт худалдааны системийг хамгаалах асуудлаар үг хэлж, олон улсын худалдааны нээлттэй төвшнийг дээшлүүлж, худалдааны ивээх үзлийг хориглохыг уриалсан байна. 15-ны өдрийн хурал дээр Хү Жиньтао сэргэлтийн байдлыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй эмх цэгцтэй хөгжлийг ахиулах санал дэвшүүлэв.
Олон улсын банк санхүүгийн хямралын мөн оршсоор байгаа гүн давхаргын нөлөө, тэрчлэн өдөр ирэх тутам хурцдаж байгаа цаг уурын өөрчлөлт, үр тарианы аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн асуудал нь Ази, Номхон далайн болон дэлхийн эдийн засгийн бүх талын сэргэлт болон урт удааны хөгжилд хүнд ноцтой өрсөлдөөн сорилт учруулав. Өнөө нээлттэй хамтран ажиллах, харилцан ашигтай байх үзэл баримтлалыг баримталж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн байдлыг хамтаар чармайн бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй эмх цэгцтэй хөгжлийг ахиулах ёстой гэж Хү Жиньтао дэвшүүлэв.
Тэрээр мөн өнөөгийн дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд оршиж байгаа хурц асуудлаар санал бодлоо дэвшүүлэв.
Хү Жиньтао хэлсэн үгэндээ АПЕК-гийн бүх салбарын хамтын ажиллагааг Хятад улс чухалд үзэн, нааштай оролцож байгаа байр суурийг дахин харуулж, Хятад улс энх тайван, нээлттэй, хамтын ажиллагааны хөгжлийн төлөө хэлбэрэлтгүй чармайж, өнө батын энх тайвантай, хамаар хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхийн төлөө цуцалтгүй чармайх болно гэж дахин нотолсон байна.
Гуандүн болон АСЕАН-ы худалдааны нийт хэмжээ 49 тэрбум 400 сая ам. Долларт хүрчээ
Синь хуа хорооны мэдээ, Гуандүнгийн Гаалийн газрын бүртгэлийг үзвэл, энэ оны 1-10-р сар болтол Хятадын өмнөд нутгийн Гуандүн болон АСЕАН-ы худалдааны нийт хэмжээ 49 тэрбум 440 сая ам. Долларт хүрсэн байна. Үүнд экспорт нь 4.4 хувиар өсөж, импорт нь 12.1 хувиар буурч, худалдааны алдагдал нь 7 тэрбум 400 сая ам. Долларт хүрсэн байна.
Гаалийн судалгаанаас үзвэл, банк санхүүгийн хямралаас хойш, Хятад болон АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийг удахгүй байгуулах гэж байгаа учир шалтгаанаас болж, Гуандүн болон АСЕАН-ы худалдаа тогтвортой сэргэн хөгжсөн байна, хэдүйбээр худалдааны нийт хэмжээ нь буурч байгаа боловч экспорт нь үргэлжлэн 8 сар өсөлтийн байдлаа хэвээр байлгаж, импортын бууралт ч багассан байна, энэ нь Гуандүн болон АСЕАН-ы худалдаа сэргэн хөгжиж байгааг харуулж байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Хятадын Олон улсын авран туслах анги НҮБ-ын эрхийн бичиг авав
Синьхуа хорооны мэдээ: Хятадын Олон улсын авран туслах анги саяхан НҮБ-ын хүнд хэлбэрийн авран туслах ангийн эрхийн бичиг авав. Хятад улс НҮБ-ын олон улсын хүнд хэлбэрийн авран туслах ангийн эрхийн бичиг авсан 12 дахь орон болсныг энэ нь харуулж байна.
НҮБ 2005 оноос улс орнуудын олон улсын авран туслах ангид хүнд хэлбэрийн болон дунд хэлбэрийн гэсэн хоёр шатны ангилал хийж эхэлсэн байна. Туслагч орон болон туслуулагч орон нь эрхийн бичгийн дагуу олон улсын авран туслах анги илгээх юм уу, хүлээн авч, НҮБ-ын хүрээнд олон улсын авран туслах үйл ажиллагааг эмх цэгцтэй, өндөр үр ашигтай хийх болсон юм.
Хятадын Олон улсын авран туслах анги 2001 оны 4-р сард байгуулагдсанаас хойш Алжир, Иран, Индонез, Пакистан зэрэг оронд олон улсын авран туслах үүрэг гүйцэтгэж, Шиньжян, Сычуань, Хөх нуур, Тяньжинь зэрэг газарт дотоодын авран туслах үүрэг гүйцэтгэсэн юм.
10-р сард Хятадын гадаад хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 7 тэрбум 100 сая ам. долларт хүрчээ
Тус радиогийн мэдээ, Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Яаожянь 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 10-р сард Хятадын гадаад хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 7 тэрбум 100 сая ам. долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 5.7 хувиар өссөн байна, энэ нь он гарснаас хойш Хятадын гадаад хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 3 сар дараалан өсөж байгааг харуулж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 1-10 сард, Хятад улс 18100 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг хүлээн зөвшөөрч, энэ нь ноднингийн мөн үеийнхээс 20 хувиар буурч, гадаад хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 70 тэрбум 800 сая ам. Долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 12 хувиар буурчээ. Шянган, Тайвань, Япон, Сингапур болон Америк зэрэг улс орон бүс нутаг нь Хятадад хөрөнгө оруулж байгаа эхний эгнээнд орсон байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
АПЕК-гийн удирдах хүмүүс “Сингапурын тунхаг” нийтлүүлэв
АПЕК-гийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 17-р бага хурал 15-ны өдөр Сингапурт өндөрлөсөн бөгөөд “Сингапурын тунхаг” нийтлүүлэв. Энэ тунхгаас үзвэл, АПЕК-гийн худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, нээлттэй болгож, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт болон хөгжлийг дэмжих гэсэн хамтын зорилт өөрчлөгдөөгүй юм байна. Эдийн засгийн өсөлтийн шинэ загвараар энэ зорилтыг биелүүлэхийг тунхагт уриалсан байна.
15-ны үдээс өмнө АПЕК-гийн 21 эдийн засгийн цогцын удирдах хүмүүс “Тогтвортой өсөлт”-ийн асуудлаар хоёрдох үе шатны хаалттай хурал хийж, дараа нь “Сингапурын тунхаг” нийтлүүлэв. Тунхгийн агуулгад тогтвортой өсөлтийг хэрхэн ахиулах, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх, олон талт худалдааны системийг дэмжих, бүс нутгийн интегралчлалыг түргэтгэх, эдийн засаг техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүн төрөлхтний аюулгүй байдалд тус дөхөм үзүүлэх, авилгад цохилт өгөх, удирдлагын төвшин болон ил тод байдлыг дээшлүүлэх, тэрчлэн АПЕК-гийн гүйцэтгэх үүргийг эрчимжүүлэх зэрэг хамрагдсан байна.
Хурлын зочлогч тал, Сингапурын Ерөнхий сайд Ли Шен Лон 15-ны үдэд тунхгийг тунхаглан унших ёслол дээр хэлэхдээ, Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хөтөлж байна. “Ердийн өсөлт”-ийн хуучин замд дахин орж болохгүй, АПЕК-т тэнцвэртэй, багтаамжтай, тогтвортой хөгжлийн шинэ стратеги хэрэгтэй байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Ази, Номхон далайн бүс нутгаар хошуучлуулсан дэлхийн эдийн засаг сэргэж байгаа боловч эдийн засгийн өсөлтийн хуучин загвар хэрэггүй болов. АПЕК-т дэлхийн хүрээнд 21-р зууны өсөлтийн стратеги, тухайлбал тэнцвэртэй, багтаамжтай, тогтвортой хөгжил хэрэгтэй байна. Ийм өсөлтийн арга хэлбэр нь эдийн засгийн өнө батын сэргэлтийг баталж, ажлын байр бий болгож, хүн ардад ач тус хүртээх болно гэжээ.
Эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгч гаргах хэмжээгээ заавал тогтоон барихыг тэрээр мөн гишүүдэд шаардав.
Бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг цаашид ахиулах бол АПЕК-гийн энэ хурлын хэлэлцсэн чухал асуудал юм. Бүс нутгийн эдийн засгийн цогцууд хүчин төгөлдөр загвараар бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг цаашид ахиулах хэрэгтэй байна. Ийм загвар нь бүс нутгийн дотоодын худалдааны эрэлт хэрэгцээг хангаж, бүс нутгийн дотоодын хил дамнасан худалдаа болон хөрөнгө оруулалтын шинэ хандлагад нийцэх хэрэгтэй. Бүс нутгийн дотоодын эдийн засгийн цогцууд цогцолбор арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж удирдах хүмүүс санал нэгтэй үзэв. Ли Шен Лон хэлэхдээ,
Бид цогцолбор арга хэмжээ авч, хилийн худалдаа хийгээд хөрөнгө оруулалтыг түргэвчлэн чөлөөтэй болгож, эдийн засгийн цогцын дотоод худалдааны орчин тойрныг сайжруулж, хил дамнасан хангалтын сүлжээг эрчимжүүлнэ гэжээ.
Олон талт худалдааны тогтолцооны талаар тунхагт тэмдэглэхдээ, Дохагийн уулзалт хэлэлцээг 2010 онд дуусгах бөгөөд холбогдох үр дүнд хүргэнэ гэж АПЕК-гийн гишүүдийн удирдах хүмүүс дахин нотлов. Үүний зэрэгцээ, өнөөгийн бүс нутгийн дотоодын эдийн засаг дөнгөж сэргэх байдалтай болж, хэтийн төлөв нь тодорхой биш байгаа бөгөөд худалдааны ивээх үзэл босон ирж байгаа их нөхцөл байдалд бүх хэлбэрийн ивээх үзлийг эсэргүүцэж, олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг түргэтгэж, эдийн засаг техникийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж удирдах хүмүүс онцлов гэжээ. Ли Шен Лон хуралд оролцсон удирдах хүмүүсийн өмнөөс тунхгийг тунхаглан унших үед хэлэхдээ, худалдааг чөлөөтэй, нээлттэй болгох бол Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хамгаалах маш чухал зүйл мөн гэжээ.
Өвөр Монголд хүрэн нүүрсний том уурхай илрүүлэв
Манай радиогийн мэдээ: Өвөр Монголд саяхан 200 сая орчим тоннын нөөц бүхий хүрэн нүүрсний том уурхай илрүүлэв. Өнөө Өвөр Монголын чулуун нүүрсний ерөнхий нөөц 700 тэрбум тонноос давж, Хятад улсад нэгдүгээр байр эзлэв.
Хятадын хүрэн нүүрсний нийт хэмжээ 210 тэрбум тонн л байж, голдуу Өвөр Монгол болон баруун өмнөд нутгийн Юньнань мужид байдаг. Энэ шинээр илрүүлсэн хүрэн нүүрсний том уурхай Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошуунд байгаа ба 200 сая тоннын нөөцтэй , нүүрсний чанар нь аж үйлдвэрийн шаардлага хангасан юм байна.
Өвөр Монгол байгалийн нөөц ихтэй, чулуун нүүрсний нөөц болон үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улсдаа тэргүүлж байна. Өвөр Монгол өнөө Хятадын эрчим хүчний чухал бааз болж, бусад муж хотод дамжуулж байгаа цахилгааны хэмжээ нь мөн Хятад улсдаа нэгдүгээр байр эзэлж байна.
Хятадын дотоодод жуулчлагсдын тоо давхацсан тоогоор 1 тэрбум 400 сая болжээ
Тус радиогийн мэдээ: Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын аялал жуулчлалыг дэмжих болон олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лиү Кэжи 18-ны өдөр хэлэхдээ, энэ оны эхний гурван улиралд Хятадын дотоодын жуулчдын тоо давхацсан тоогоор 1 тэрбум 400 саяд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 9 хувиар өсөж, улсын дотоодын аялал жуулчлалын орлого 767 тэрбум 300 сая юань буюу ноднингийн мөн үеийнхээс 15 хувиар өсжээ.
2008 онд, Хятадын дотоодод жуулчилсан хүний тоо давхацсан тоогоор 1 тэрбум 712 саяд хүрч, орлого нь бараг 900 тэрбум юань болж байлаа .
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Олон улсын хяналт удирдлагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй
Тус радиогийн мэдээ: Хятадын Ардын банкны банк санхүүг тогтворжуулах газрын орлогч дарга Сүнь Пиншянь 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Олон улсын хяналт удирдлагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах нь дэлхийн чанартай банк санхүүгийн системийн эрсдэлийг зохицуулах хандлага болох юм гэжээ.
Тэрээр Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулсан “Дэлхийн банк санхүүгийн хямрал болон найдваргүй хөрөнгийн зохицуулах их хурал”-д оролцох үеэр хэлэхдээ, банк санхүүгийн хямралыг дөнгөж туулж байгаа хэдий ч дэлхийн банк санхүүгийн үйл ажиллагааг олон улсын болгох, банк санхүүгийн наймааг электронжуулах, банк санхүүгийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх хандлага өөрчлөгдөхгүй юм, салбар дамнасан, зах зээл дамнасан, хил дамнасан банк санхүүгийн эрсдэл өдөр ирэх тусам ээдрээтэй болж байгаа тул олон улсын ажиллагааны улмаас бий болсон эрсдэлийг зохицуулах хэрэгтэй байна гэжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Дэлхийн яармаг Хятадын аялал жуулчлалын зах зээлийн сэргэлтийг ахиулах болно
2009 оны Хятадын олон улсын аялал жуулчлалын яармаг 19-ний өдөр Юньнань мужийн төв Күнмин хотод боллоо. Ирэх жил Хятад улс Шанхайн дэлхийн яармагийг зохион байгуулах учир Дэлхийн яармагийн элемент нь энэ удаагийн яармагийн халуун цэг болсон байна. Яармагт оролцож байгаа дотоод гадаадын жуулчид Дэлхийн яармагийн боломжийг сайнаар үзэж, Хятадын гадаадаас ирэх жуулчлалын зах зээлийн сэргэлтийг ахиулах болно гэж үзсэн байна.
Энэ удаагийн яармаг дээр Шанхайн дэлхийн яармагийн лангүйг хүмүүс их анхаарч, олон орны аялал жуулчлалын зууч байгууллагуудын төлөөлөгчид лавлагаа авч зөвшилцөж байлаа. Германы Диамир жуулчлалын компанийн хариуцлагатан Женс Винтер сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, өнгөрсөнд Төвд зэрэг Хятадын баруун нутгийн муж район нь Германчуудын аялан жуулчлах сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Гэвч энэ жилээс эхлэн олон жуулчид Шанхай зэрэг газраар аялах талаар асуун лавлаж байна гэжээ. Шанхайн дэлхийн яармагийг зохион байгуулах нь манай компанийн Хятад дахь ажил үйлсийг өргөтгөх болно гэж тэрээр үзэж,
Хятад улсын хөгжил маш түргэн бөгөөд цэцэглэн хөгжиж байна. Иймээс Дэлхийн яармагийг зөв газар зөв цагт зохион байгуулах болсон байна. Манай улсын маш олон жуулчид Хятадад ирж жуулчилж байна. Ирэх жил нэн олон Герман хүн Хятадад ирж Шанхайн дэлхийн яармагтай танилцах болно гэдэгт би итгэж байна гэж хэлжээ.
Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын олон улсын хамтын ажиллагааг ахиулах хэлтсийн дарга Лю Кэжи хэлэхдээ, 2010 оныг “Хятадын дэлхийн яармагийн аялал жуулчлалын он” болгохоор Хятад улс шийдсэн бөгөөд улсын дотоод гадаадад дэлхийн яармагийн аялал жуулчлалын суртал ухуулагын томоохон хэмжээний цогцолбор үйл ажиллагааг зохион явуулж, дэлхийн хэмжээнд дэлхийн яармаг, Хятад улсаа ухуулж, Шанхайн дэлхийн яармагт бэлтгэл хийх болно гэжээ.
Шанхайн дэлхийн яармаг нь Хятадын аялал жуулчлалын ажил төрлийн хөгжлийг ахиулах эрчтэй хөдөлгүүр болох нь лавтай. Дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн цар хэмжээ нь том, оролцох улс орон нь олон, ерөнхий нөлөөлөх хүчин нь их зэрэг нь гол зохион байгуулагч орон болон хотын аялал жуулчлалын үйлсийн хөгжлийг ахиулах чухал боломж тохиол болох юм гэжээ.
Шанхай хотын аялал жуулчлалын ажил эрхэлсэн газрын даргын орлогч хатагтай Чэн Мэйхун яармаг дээр танилцуулахдаа, Шанхай хот дэлхийн яармагийн аялал жуулчлалын хэдэн арван шугамыг тогтоож, дэлхийн яармагийн үеэр хүмүүс яармагтай танилцан Шанхай хотоор аялж болохоор барахгүй, бас Хятадын үзэсгэлэнт сайхан бусад хот районоор аялж болох юм. Өнөөдөр эдгээр аялал жуулчлалын шугамд нэр мэдүүлж байгаа байдал маш идэвхтэй байна гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ:\бичлэг гурав\
Энэ бол улсын дотоодод анх удаагаа дотоод гадаадын жуулчдад тохируулан зохиосон аялал жуулчлалын итгэмжийн карт байж, одоогоор дэлхийн 31 банк карт олгох ажилд оролцож, карт худалдан авах цэг нь дэлхийн 67 улс орон болон бүс нутгийг хамарч, бараг 100 мянга гаруй ширхэг тараах болно. Өөр нэг карт нь даруй Шанхай хотын аялал жуулчлалын карт байж, Шанхайд айлчлах дотоод гадаадын жуулчид манай банк болон аялал жуулчлалын лавлалтын төвд энэхүү картыг худалдан авч болох бөгөөд, зочид буудал, жуулчлалын компани, аялал жуулчлалын цэг, зоогийн газар, худалдаа наймааны газар, олон нийтийн зам харилцаа зэрэгт хэрэглэж болох юм. Уг картыг энэ оны 6-р сарын 1-ээс эхэлж зарсан бөгөөд үр ашиг нь маш сайн байна гэжээ.
\Гэрэлт, Хүчит орчуулав.\
Хятадын баруун бүсийн шинжлэх ухаан техникийн бодит хүчин нэмэгдэж байна
Тус радиогийн мэдээ, сүүлийн жилүүдэд Хятадын баруун бүсийн шинжлэх ухаан техникийн хөрөнгө оруулалт маш ихээр өсөн нэмэгдэж, ноднин жил баруун бүсийн бүх нийгмийн шинжлэх ухаан техникийн нийт зардал нь 123 тэрбум юаньд хүрч, 2000 оныхоос 2.6 дахинаар өссөн байна. Баруун бүс болон зүүн бүсийн шинжлэх ухаан техникийн бодит хүчний зөрөө тасралтгүй багасаж байна.
Шинжлэх ухаан техникийн яамны албаны хүн хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөн доор, Хятадын баруун бүс эрсдэлийг ялан давах хүчин чадлаа хуруулж байна, энэ оны эхний гурван улиралд GDP-гийн өсөлт нь ноднингийн мөн үеийнхээс 12.5 хувир өсөж, төв болон зүүн бүсийн нутгаас ил тод дээшилсэн байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
2009 оны Хятадын Олон улсын аялал жуулчлалын яармаг өндөрлөв
Тус радиогийн мэдээ: 2009 оны Хятадын Олон улсын аялал жуулчлалын яармаг 22-ны өдөр Юньнань мужийн Күнминд өндөрлөсөн байна. Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ удааны яармагаар 6500 гаруй гэрээнд гарын үсэг зурж, бөөн жуулчдын тоо давхацсан тоогоор 1 сая 500 мянгад хүрчээ.
Яармагт оролцсон гадаадын жуулчин компани ихэвчлэн Бээжин, Шанхай болон Хятадын баруун бүс нутгийн үндэсний цөөнхийн бүс нутагт жуулчлахыг сонирхож байгаа бол хилийн чанадад жуулчлах асуудлаар гадаадын аялал жуулчлалын байгууллага энэ тохиолыг ашиглаж, Хятадын жуулчдад хөнгөлөлттэй арга хэмжээ авсан байна. Жишээлбэл, Итали, Энэтхэг зэрэг орнууд виз өгөх цаг хугацааг богино болгосон байна.
Яармагийн хугацаанд, Хятад болон АСЕАН-ы аялал жуулчлалын хамтын ажиллагааны уулзалт, Хятад Өмнөд Солонгосын жуулчлалын яамны сайдын уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулсан байна.
Хятадын Олон улсын аялал жуулчлалын удаах яармагийг 2010 оны 11-р сарын 18-21-ний өдрүүдэд Шанхайд зохион байгуулна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Хятад баруун бүсийн мужуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх 700 сая юанийн хөрөнгө оруулалт хийв
Тус радиогийн мэдээ, сэтгүүлч 23-ны өдөр Хятадын Аялал жуулчлалын үндэсний газраас мэдээлснийг үзвэл, 2001 оноос 2009 оны хооронд, Хятад улс баруун бүсийн мужийн аялал жуулчлалын хөгжлийн санд 720 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Хятадын Аялал жуулчлалын хөгжлийн сангийн нийт хэмжээний 60 хувийг эзэлсэн байна.
Баруун бүсийг ихээр нээн хөгжүүлэх стратеги хэрэгжүүлсэн арван жилийн турш, баруун бүсийн аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт, олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж тэрчлэн үйлдвэрлэлийн системийн тасралтгүй боловсронгуй болгохыг түлхэн ахиуласан байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Дисни төв цэнгэлдэх хүрээлэнг Шанхайд байгуулахыг зөвшөөрчээ
Синь хуа хорооны мэдээ, Хятадын Өөрчлөлт хөгжилтийн үндэсний хороо 23-ны өдөр мэдээлснийг үзвэл, энэ оны 10-р сард, Төрийн зөвлөлд дэвшүүлж зөвшөөрөл авсны дагуу Шанхайд Дисни төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахыг Өөрчлөлт хөгжилтийн үндэсний хороо албан ёсоор батлан зөвшөөрчээ.
Өөрчлөлт хөгжилтийн үндэсний хорооны танилцуулсныг үзвэл, Шанхайн Дисни төв цэнгэлдэх хүрээлэнг Хятадын компани болон Америкийн компани хамтаар хөрөнгө оруулж байгуулах болно. Уг хүрээлэнг Шанхай хотын Пүдүн шинэ дүүргийн Чуань Ша Шинэ Жэньд байгуулж, 116 га талбай газар эзэлсэн байна.
Манай радиогийн мэдээ, дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нийтэлсэн “Олон улсын аялал жуулчлалын зардлын үзүүлэлтийн жагсаал” -тад тэмдэглэхдээ, 2007 онд Хятадын олон улсын аялал жуулчлалын хэмжээ Японоос давж, дэлхийн аялал жуулчлалын зардлын жагсаалтад 5-р байр эзэлсэн бөгөөд нэмэгдлийн хурд нь маш эрчимтэй байж, 23%-д хүрсэн байна.
Сэтгүүлч 28-ны өдөр хуралдсан “2009 оны Хятадын Гуанжөүгийн олон улсын соёлын үйлдвэрлэлийн чуулга уулзалт”-аас ингэж мэдээлсэн байна. Япон 10 жилийн өмнөөс олон улсын аялал жуулчлалын зардлын үзүүлэлтийн жагсаалтад 3-р байр эзэлж байснаа өнөө буураад 7-р байр эзэлж байна. Гэхдээ Япончуудын гадаад дахь зардал Хятадынхаас хол их байж, Хятадын хүн тутмын дундаж зардлын 9 дахинд хүрч байна.
Хятад Монголыг холбосон бас нэгэн чухал төмөр зам нэвтэрлээ
Манай радиогийн мэдээ, Хятад Монголыг холбосон бас нэгэн чухал зам—Өвөр Монголын Линьхэгээс Хятад Монголын хилийн Цэгээ боомтыг холбосон төмөр зам саяхан нэвтэрлээ. Тус төмөр зам нь 12-р сарын 20-оос ашиглалтад орно.
Линь Цэ төмөр замыг 2006 оны 10-р сараас байгуулж эхэлсэн, нийт урт нь 768 километр, нийт 4 тэрбум 271 сая юаний хөрөнгө оруулсан юм. Уг зам нэвтэрснээр, Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөтгөхөд ахиулах үүрэг гүйцэтгэх болно. \Э.Цогзолмаа орчуулав.\
Энэ оны нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 15.6 хувьд хүрсэн байна
Тус радиогийн мэдээ, Хятадын Худалдааны Яамны зах зээлийн хэлтсийн дарга Ван Биннань 1-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Худалдааны Яамны төсөөлж байгаагаар Хятадын энэ оны жилийн нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ ноднингийн мөн үеийнхээс 15.6 хувиар өснө гэжээ.
1-10-р сард, Хятадын нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ ноднингийн мөн үеийнхээс 15.3 хувиар өсөж, үүнд хөдөө тосгоны зах зээлийн хэрэглээний өсөлт нэлээд тодорхой байна.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
|