Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
Хятадын мэргэжлийн боловсрол хөгжлөө олж бий
 

 

Хятадын мэргэжлийн боловсрол хөгжлөө олж бий
 
                      “Made in China” буюу “Хятадад үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний олон улсын зах зээлд эзлэх хэмжээ нь тасралтгүй нэмэгдэхийн дагуу Хятад улсын тусгай мэргэжлийн байнгын боловсрол хүртсэн дээд зэрэглэлийн “ажилтан”-ы эрэлт хэрэгцээ нь ч улам их болсон байна. Мэргэжлийн боловсрол, ерөнхий боловсрол, их дээд сургуулийн боловсрол, насан хүрэгсдийн боловсрол зэрэг дөрвөн хэсгээс бүрэлдсэн Хятадын боловсролын системд мэргэжлийн боловсролын эзлэх хувийн жин нь харьцангуй дээшилсэн байна. Тийм ч учраас Хятадын мэргэжлийн боловсрол нь эхэлж хөгжлөө олсон байна гэж хэлж болох юм.
                        Хятадын мэргэжлийн боловсрол нь нэлээд эрт үед бий болсон боловч, нэлээд урт хугацаанд хүмүүсийн анхааралд орж чадсангүй.  Үүнд хамгийн гол шалтгаан гэвэл даруй Хятадын их олон гэрийн ахмадын боловсролын тухай буруу үзэл танилаас болсон юм. Харин сүүлийн хэдэн жилд Хятадын техник мэргэжлийн ажилтан ажилчин шаардах хэмжээ тасралтгүй нэмэгдэж, засгийн газраас мэргэжлийн боловсролыг ихээр хөгжүүлсэн зэрэг хүчин зүйлсээс болж ирэх тусмаа олон Хятад хүүхдүүд мэргэжлийг боловсролыг сонгож, ирээдүйд өөртөө дээд зэргийг мэргэжлийн ажилтан болохыг хүсэж зорьсон байна.
                      Ажлаар хангагдах хэмжээ нь өндөр байх бол өнөөдрийн Хятад хүүхдүүд мэргэжлийн боловсролыг сонгож сурч байгаагийн гол шалтгааны нэг юм. Бүртгэснээр 2008 онд Хятадын дунд зэргийн мэргэжлийн сургуулийг дүүргэсэн сурагчийн тоо нь 5 сая 891 мянга 500 зууд хүрч, ажлаар хангагдсан хүний тоо нь 5 сая 642 мянга 4 зууд хүрч, ажлаар хангагдсан дундаж хэмжээ нь 95.77%  байж, их дээд сургуулийн оюутны ажлаар хангагдсан хэмжээнээс хол өндөр байлаа.
                         Үүний зэрэгцээ, Хятадын эдийн засгийн түргэн хөгжил нь аж ахуйн нэгж тасралтгүй мэргэжлээ өөрчилж сайжруулахыг шаардаж байгаа бөгөөд, дээд техник мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ нь ч нэн их болж, маш ихээр дутагдаж байгаа эх баялаг болсон байна. Маш олон аж үйлдвэр  “Хятадад үйлдвэрлэв” гэснээс “Хятадад шинээр бүтээв” зүг шилжиж байгаа нь Хятадын мэргэжлийн боловсролд хөгжлийн шинэ боломж хангасан байна. Бээжингийн Багшийн Их Сургуулийн техник болон мэргэжлийн боловсролын судалгааны газрын дэд профессор Хэ Жэнь танилцуулж хэлэхдээ:
                  “Мэргэжлийн боловсрол нь голдуу тусгай мэргэжлийн боловсрон хүчин бэлтгэдэг, мэргэжлийн боловсон хүчин нь голдуу онол, зураг төсөл зэргийг бодитой бараа бүтээгдэхүүн болоод үйлчилгээ болгодог. Тэд нар голдуу жолоодож ажиллуулах ажлыг хариуцахаас гадна бас онол болоод ур чадварын ажлыг ч хариуцдаг. Хятадын үйлдвэрлэл нь яахын аргагүй дээд техник эзэмдсэн мэргэжлийн ажилтан шаардлага ихтэй байгаа юм, үүнтэй адилаар Хятадад шинээр бүтээх нь ч мөн мэргэжлийн ажилтныг шаарддаг юм” гэжээ.
                     Хятадын эдийн засгийн хөгжлийг дагалдан Хятадын засгийн газрын мэргэжлийн боловсролыг дэмжих эрч хүч нь тасралтгүй эрчимжиж бий. 2008 онд Хятадын төв санхүүгээс мэргэжлийн боловсролын үндсэн чадавхын байгуулалтад зориулан 3 тэрбум гаруй юанийг санхүүжүүлж, дунд зэргийн мэргэжлийн сургуулийн шинээр элссэн сурагчийн тоо нь 8 сая 100 мянгыг давж, сургуульд сурч байгаа сурагчийн тоо нь 20 саяаас давсан байна. Мэргэжлийн сургуулийн сургалтын яс чанарыг дээшлүүлэхийн тулд Хятадын Боловсролын Яам бас мэргэжлийн сургуулийн удирдах хүмүүсийг олон удаа зохион байгуулан дэлхийн нэрт газруудтай танилцуулж, бусад улс орнуудын мэргэжлийн боловсролын дэвшсэн туршлагаас суралцуулсан байна.
    
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040