Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
Хятадын сонгож байгаа нь зөвхөн Хятадын соёлд л сонирхолтой биш
 

 

Хятадын сонгож байгаа нь зөвхөн Хятадын соёлд л сонирхолтой биш
 
                  Хятадын Боловсролын Яамны нийтэлсэн бүртгэлийн тоо сэлтэд харуулснаар, өнгөрсөн онд Хятадад ирж суралцсан гадаадын оюутны тоо нь анх удаагаа 200 мянгыг давсан бөгөөд 2007 оныхоос 14 хувиар нэмэгдсэн байна. Харин өнгөрсөн 30 жилд Хятадад ирж суралцсан хүний тоо нь 181 дахинаар нэмэгдсэн байлаа. Эдгээр гадаадын оюутнууд яагаад Хятадыг ингэтлээ зорьж байгаа бэ? Тэд нар Хятадад хир их эрдэм мэдлэг сурдаг бол?
                  Бельги охин Софие Маттхегийн Хятад нэр нь Хэ Фэй гэдэг, тэрээр одоогоор Бельгийн нэг их сургуулийн Хятад хэлний факультетад сурч байна. Тэрээр энэ оны “Хятад хэлний гүүр” дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний тэмцээнд тэргүүлээд ирэх жил Хятад улсад ирж Хятад хэлний мэргэжлийн магистраар сурах бөгөөд дараа нь Хятадтай холбоотой ажил хийхээр төлөвлөж байна. Өөрөө Хятад хэлийг яаж таньж сурсан тухайгаа Хэ Фэй ингэж хэлсэн байна:
                  “Би хар багаасаа Хятад хэл сурах дуртай байсан, 5,6 настайгаасаа Хятад бяцхан найз нартайгаа хамт тоглож байлаа. 16 настайгаасаа эхэлж хагас бүтэн сайнд бүр ажил хийж мөнгө төгрөг хурамдуулж,  18 настай болоход Хятадад аялах жуулчдын бүрэлдүүнд нэр мэдүүлж оролцсон юм. Нэг жилийн дараа би Бельгийн их сургуулийн Хятад хэлний факультетад Хятадаас ирсэн нэг найзтайгаа танилцаж, тэрээр сурлагын амралтаар эх орондоо буцахаар нь би бас дагаж дахиад Хятад улсад ирсэн юм. 2007 -оос 2008 онуудад би Шаньдүн мужийн их сургуульд сурч, Хятадын Хятад хэлийг олон улсад дэлгэрүүлэх үндэсний багийн албанаас сурлагын шагналын мөнгө гардсан билээ.” гэжээ.
                  Хэ Фэй Хятадын соёлд дур сонирхолтойн улмаар Хятадад ирж сурч байгаа гадаадын оюутнуудын төлөөлөгч байж болох юм. Хар багаасаа Хятад хүүхэдтэй найзалж,  Хятад дээл, ятга, Хятадын эртний сонгодог уран зохиол гээд их олон зүйл нь тэд нарт маш сайхан сэтгэгдэл үлдээсэн байдаг.
                  Гэвч гадаадын оюутнууд нь зөвхөн Хятадын соёлыг сонирхоод Хятадад сурч байгаа биш. 1950 онд зүүн Европын 33 оюутан Бээжинд ирж сурсан байна, энэ бол шинэ Хятад улс байгуулагдсаны дараах хамгийн анхны нэг бүлэг гадаад оюутан болох юм. Үүний дараа 1978 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Хятад улс нийт гадаадын 12 мянган оюутныг хүлээн авч, үүний дундаас олонх нь Хятадын засгийн газрын сурлагын тэтгэлгийн мөнгийг хүртсэн байна. Зөвхөн 2008 онд Хятад улс дэлхийн 189 улс орны 220 мянган оюутныг хүлээн авчээ, энэ нь 1978 оны 181 дахин байж, үүнд хувийн зардлаар сурч байгаа гадаад оюутны тоо нь 90 хувийг давсан байна.
 
              Сүүлийн жилүүдэд Хятадад суралцах гадаадын оюутнуудын тоо ихээр нэмэгдэж байгаад холбогдуулан, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Ази Номхон далайн судалгааны газрын дэд судлаач Ван Юй Жү ингэж үзэж байна.
              
               Нэгд, Хятадтай худалдаа хийхийн төлөө юм. Бас Хятад улсын олон улсын зах зээлд үзүүлэх нөлөө явах тутам ихсэж байгаатай холбоотой. Хоёрт, Хятад улс шинжлэх ухаан техникийн талаар дэвшилтэй болж, Хятадын холбогдох шинжлэх ухааны судалгааны төрөл нь олон улсын тэргүүний төвшинд хүрч, хүмүүс Хятадад ирж тэргүүний мэргэжил сурч байгаа юм. Гуравт, нэн олон орон Хятадын нийгмийн тогтолцоо, соёл, соёл иргэншлийг хүлээн зөвшөөрөх болж, засгийн газрууд нь Хятадын дипломыг хүлээн зөвшөөрдөг болсон.
                Өнөө Хятадын 600 шахам их дээд сургууль гадаадын оюутан элсэх эрхтэй юм. Гадаадын оюутнуудын Хятадад суралцах мэргэжил нь Хятад хэл, Хятад анагаах ухаан зэргээс өргөжөөд Хятад хэл, эдийн засаг, анагаах ухаан, хууль, удирдан хамааралт зэргийг хамарсан юм.
                Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Ази Номхон далайн судалгааны газрын дэд судлаач Ван Юй Жүгийн үзэж байгаагаар, Хятадын гүнзгий өөрчлөлт нь гадаадын оюутнуудад мэдлэгийн шим хүртээж байна гэжээ. Тэр хэлэхдээ,
              
              Хүн төрөлхтний соёл иргэншил хөгжил дэвшлийн эгнээнд Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгасны ачаар алхаагаа нийлүүлж чадав. Энэ бол маш чухал шалтгаан юм. Дараад нь Хятад улс хөгжиж байна. Дэлхий дахинаараа  Хятад улсыг анхаарч, Хятадын улс төр, түүх, соёл, нийгэм, тэрчлэн ураг хуримын харилцаа зэргийг бүгдийг нь судалж байна гэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040