|
Хятад улс хөрш оронтойгоо цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна
“Энхийг дэмжин сахиулах үүрэг 2009” Хятад Монголын энхийг дэмжин сахиулах хамтарсан цэргийн сургуулийг 28-ны өдөр Бээжингийн нэг сургалтын баазад эхлүүлсэн байна.
“Энхийг дэмжин сахиулах үүрэг 2009” Хятад Монголын энхийг дэмжин сахиулах хамтарсан цэргийн сургуулил бол Хятад Монголын анхны хамтарсан цэргийн сургуулил болох бөгөөд бас ч Хятадын цэрэг ангийн гадаадын цэрэгтэй анх удаагаа энхийг дэмжин сахиулах уриан доор хийж байгаа хамтарсан сургуулил болох юм.
Хятад Монгол хамтарсан цэргийн сургуулил хийж байгаа бол Хятад Монголын аюулгүйн сэргийлэн хамгаалалтын 3-р зөвшилцөлд тохиролцсон хамтын танилт болох бөгөөд Хятад Монголын дипломат харилцаа байгуулсны 60 жилийн ойг тэмдэглэх чухал үйл ажиллагааны нэг болох юм. Хамтарсан сургуулийн удирдах хэсгийн Монголын хэсгийн дарга, хурандаа Даваа-цэрэн Хятадын болон гадаадын сэтгүүлчдийн сурвалжилгыг хүлээн авах үе хэлэхдээ, энэ удаагийн сургуулил нь Монгол Хятад хоёр орны дэлхийн энх тайвныг хамгаалах талаар хамтаар дэвшихийг түлхэн ахиулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Энэ жил бол Монгол Хятадын дипломат харилцаа байгуулсны 60 жилийн ой, энэ онд энхийг дэмжин сахиулах анхны сургуулил хийх нь маш чухал юм. Энэ удаагийн сургуулилалтаар дамжин Монгол Хятадын цэргийн харилцаа улмаар хөгжих болно, Хятадын цэрэг анги энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд олон удаа оролцож байсан, энэ удаагийн сургуулилалтаар дамжин бид Хятадын цэрэг ангиас олон талын мэдлэг сурах болно гэжээ.
Хятадын Ардын чөлөөлөх армийн Бээжингийн цэргийн тойргийн орлогч командлагч, дэслэгч генерал Хуан Ханьбио хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон бол найрсаг хөрш, Хятад Монгол хоёр орны харилцаа өнөө түүхэн хамгийн сайн үед байна. Хятад Монгол хоёр цэргийн хамтын ажиллагаа солилцоо нь хоёр орны харилцааны хөгжлийг түлхэн ахиулах болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр цэргийн харилцаа аажмаар олширч, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, харилцан итгэлцэл нэмэгдэж, хоёр орны цэрэг нь бүр НҮБ-ын хүрээнд энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд оролцож, дэлхийн энх тайвны төлөө чухал нэмэр хандив оруулсан байна. Хятад Монгол хоёр орны энхийг дэмжин сахиулах хамтарсан сургуулилтыг зохион байгуулж хийж байгаа нь хоёр талын ажил хэрэгч харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, НҮБ-ны энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд оролцсон туршлагыг хуваалцах, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад нааштай чухал үүрэг гүйцэтгэх нь лавтай юм гэжээ.
Хятадын Батлан хамгаалах яамны гадаад хэргийн албаны орлогч дарга, хошууч генерал Жя Шаонин танилцуулж хэлэхдээ, Хятадын цэрэг анги нь хөрш зэргэлдээ орны цэрэг ангитай ажил хэрэгч солилцоо болон хамтын ажиллагаагаа нааштай хөгжүүлж, маш сайн үр дүнд хүрсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Сүүлийн жилүүдэд Хятадын цэрэг анги болон хөрш зэргэлдээ орны зарим цэрэг анги олон удаа хамтарсан цэргийн сургууль, хамтарсан сургуулил хийсэн байна. Эдгээр үйл ажиллагаа нь Хятадын цэрэг анги болон хөрш зэргэлдээ орны цэрэг анги хоорондын ойлголцоо болон итгэлцлийг нэмэгдүүлж, бид болон хөрш орны цэрэг ангийн найрсаг харилцааг түлхэн ахиулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад нааштай үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын цэрэг анги нь бас хөрш оронтойгоо өндөр зиндааны цэргийн айлчлалыг нааштай хийж байгаа бөгөөд маш олон хөрш оронтойгоо сэргийлэн хамгаалалтын аюулгүйн зөвшилцлийн механизм байгуулсан байна. Эдгээр аюулгүйн зөвшилцлийн механизм байгуулсан явдал нь Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүйн байдал болон тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
|