Тэргүүн нүүр | Ажлын єрєє | Жуулчлал | Компани | Эмчлvvлэх | Буудал билет | Соёл урлаг | Суралцах | Эрээн хот | Бизнес | Сэтгэгдэл бичих


Монголчуудад Yйлчлэх вэбсайт


Монгол Хятад хос хэлний шинэ вэбсайт www.chinamon.com байгуулагдлаа. Энэ вэбсайт нь монгол анд нєхдийн бизнес болон аялал жуулчлалд хэлмэрч болж, хvvхэд дvv нараа хятадад суралцуулах мєн Хятадын эмнэлэгт євчнєє vзvvлэх vйл ажилгаанд нь бvх талаар мэрэгжлийн туслалцаа дэмжлэг vзvvлэх болно. Манай vйлчилгээ найдвартай, www.chinamon.com –д сэтгэл тайван зочилж, арилжаа бизнесээ єрнvvлж байна уу.



   
Хятад улс хөгжиж байгаа орнуудад үзүүлэх боловсролын тусламжаа нэмэгдүүлнэ
 

 

 
 
            Хятадын боловсролын яам 25-ны өдөр Жэжян мужид, хөгжиж байгаа орнуудад боловсролын туслалцаа үзүүлэх төслийн дагуу боловсон хүчин бэлтгэх ажлын 7-р хурал хуралдуулжээ. Сэтгүүлчийн уг хурлаас мэдээлснээр, Хятад улс хойшдоо хөгжиж байгаа орнуудад үзүүлэх боловсролын тусламжаа нэмэгдүүлнэ. Үүнд хөгжиж байгаа орнуудад боловсон хүчин бэлтгэж өгөх симнар ажиллуулж, Хятадад ирж суралцах хүмүүст олгох сурлагын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, сургууль байгуулахад туслах болон багш томилон очуулах ажлыг нааштай зохион байгуулах болно. Энэ нь тэдгээр улс орнуудад дээд давхаргын боловсон хүчин бэлтгэж өгөх зорилготой аж.
              Боловсролын талаар гадаад орнуудад тусламж үзүүлэх бол Хятадын гадаад орнуудад туслах ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Энэ нь хөгжиж байгаа орнуудын боловсон хүчин бэлтгэхэд туслан, тэдгээр орны боловсролын төвшин болон хүн хүчний эх баялгийн боловсролыг дээшлүүлж, хөгжлийн явц дахь асуудлуудыг нэн сайн зохицуулахын төлөө болно. Хятадын гадаад орнуудад боловсролын тусламж үзүүлэх ажил нь голдуу Африкт хандаж байснаа өнөө АСЕАН болон Арабын орнуудыг хамарч, хамтын ажиллагааны хүрээ тасралтгүй тэлэн өргөжиж, хамтын ажиллагааны давхарга ч гүнзгийрсээр байна. Хятадын БЯ-ны орлогч сайд Хао Пин мөн өдрийн хурал дээр хэлэхдээ, хойшдоо Хятад улс боловсролын талаар гадаад орнуудад туслах шинэ хэлбэрийг идэвхтэй хайн судалж, ялангуяа хөгжиж байгаа орнуудад дээд давхаргын боловсон хүчин бэлтгэж өгөх эрч хүчээ нэмэгдүүлнэ гэжээ. Тэрээр хэлэхдээ,
             2009 онд, хөгжиж байгаа орнуудад зориулан, мөн Бээжин их сургууль, Чинхуа  их сургуульд англи хэлний курс эрхэлж, 1 жилийн хугацаатай MPA төсөл хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн жилийн суурин дээрээ уг төсөлд оролцох дээд сургуулиудын төвшинг дээшлүүлэн, тус төслийн цар хүрээ болон нөлөө тусгалыг өргөтгөнө. Ирэх 5 жилд Хятад орон хөгжиж байгаа орнуудаас хүлээн авч суралцуулдаг тэтгэлэгтэй оюутнуудын тоог 10 мянга нэмэгдүүлнэ. 2020 он гэхэд, Хятад оронд ирж  суралцах хүний тоо 500 мянгад хүрэх бөгөөд тэтгэлэгтэй оюутнуудын тоог 50 мянгад хүргэх болно гэжээ.
              Хөгжиж байгаа орнуудаас Хятадад ирж суралцах оюутнуудад тэтгэлэг олгох нь мөн ч Хятадын боловсролын салбарын гадаад орнуудад тусламж үзүүлэх ажлын чухал арга хэмжээ болно. Хятад улсын дарга Хү Жиньтао 2006 онд Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцоод, 2009 он гарахаас өмнө, Хятадын засгийн газраас Африкийн орнуудад хангаж байгаа  сурлагын тэтгэлэгтэй оюутнуудын орон тоог жил болгон 2000 байсныг нэмэгдүүлэн 4000 болголоо гэж зарласан юм. Энэ ажил урагштай явагдаж байна гэж Хао Пин хэллээ. Тэрээр хэлэхдээ,
              2008 онд 14 мянган оюутан Хятадын засгийн газрын олгож байгаа сурлагын тэтгэлгээр Хятадад суралцав. Энэ нь 2007 оныхоос 3365 хүн нэмэгдсэн бөгөөд бас  сурлагын тэтгэлгээр Хятадад суралцсан оюутан Африкаас 3700, Азийн хөгжиж байгаа орнуудаас 4600 гаруй ирж, Хятадын сурлагын тэтгэлгийн нийт мөнгөний 62%-г хөгжиж байгаа орнуудад зориулсан юм гэжээ.
              Сүүлийн жилүүдэд Хятад улсаас Африкт үзүүлж байгаа боловсролын тусламж маш их амжилт гаргаж байна. Жэжян мужийн багшийн их сургуулийн Африкийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Лю Хүн-ү хэлэхдээ, Хятад Африкийн харилцаа бүтцийн чанартай тохируулалтын шинэ шатанд боловсролын тусламж, соёлын харилцаа, боловсон хүчин бэлтгэх зэрэг үндэс суурийн чанартай бөгөөд иргэний харилцааны чанартай хэлхээ холбоо нь Хятад Африкийн харилцааны алс хэтийн хөгжилд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Хятад Монголын бизнес Yйлчилгээ
Харилцах хvн: Сайнаа Mobile:+86-13691264612 Fax: +86-10-68653558(H)
Http:// www.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn
MSN: gsainaa@hotmail.com
Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040